| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/00431/И |
| Дугаар | 192/ШШ2025/02575 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/02575
| 2025 04 02 | 192/ШШ2025/02575 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: **
Хариуцагч: **
18,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Би 2024 оны 01-р сарын 17-ны өдөр хариуцагч **н Хаан банкны данснаас нийт 69,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөр болох 14,000,000 төгрөгийг 2024 оны 3-р сарын 10-ны өдрийн дотор өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. 2024 оны 8-р сарын 21-ний өдөр өөрийн биеэр уулзаж 2024 оны 10-р сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, энэ хугацаанд төлж чадахгүй бол 2024 оны 10-р сарын 01-ний өдрөөс хүү тооцохоор харилцан тохиролцож гар өргөдөл бичсэн. 2024 оны 10-р сараас утсаа авахгүй, төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн төлбөр 14,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 4,900,000 төгрөг, нийт 18,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: ***миний бие *** хамтран 2024 оны 01-р сарын 17-ны өдөр Транскапитал ББСБ-р зээл гаргуулан автомашиныг авсан. Үлдэгдэл төлбөр болох 11,000,000 төгрөгийг тээвэр явуулаад гаргаж өгнө гэж тохиролцсон болов*** хамтрангаас татгалзаж, тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй болсон. 2024 оны 10-р сарын 01-ний өдрөөс хэтрүүлбэл хүү тооцно гэж харилцан тохиролцсон. Харин ***р нь сарын 10 хувиар хүү тооцож нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж бодож байна.
Зохигчид шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч ****нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,900,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,000,000 төгрөгийг хариуцагч***төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н****холбогдуулан 18,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *** төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***н нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох 18,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ***нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,900,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,000,000 төгрөгийг хариуцагч *** төлж барагдуулах-аар харилцан тохиролцож эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 95,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ