| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/01833/И |
| Дугаар | 192/ШШ2025/03716 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/03716
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С дүүрэг, ** тоотод оршин суух, Д.Э-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Э******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Д.Э******* миний бие 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Холбооны барилга монтажийн газрын тоног төхөөрөмж угсралтын 2-р бригадад монтажчинаар, 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл З******* ХК-д тоног төхөөрөмж угсралтын монтажчинаар тус тус ажиллаж байсан. Х******* нь Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 83 тоот тогтоолоор бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж З******* ХК болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Х*******, З******* ХК-д тоног төхөөрөмжийн бригадад монтажчины ажилд томилсон орсон, гарсан тушаал Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа боловч Үндэсний архивын газар, Нийслэлийн архивт уг тушаал нь байхгүй шалтгаанаар Х*******, З******* ХК-д тоног төхөөрөмж угсралтын монтажчинаар ажилласан 5 жил 4 сар 10 хоног хасагдах байдалд хүрээд байна. Д.Э******* миний 1989 оны 10 сарын 20-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Х*******т тоног төхөөрөмж угсралтын 2-р бригадад монтажчинаар, 1992 оны 06 сарын 30-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл З******* ХК-д тоног төхөөрөмж угсралтын монтажчинаар ажилласан 5 жил 4 сар 10 хоногийн хугацааг тус тус тогтоож өгнө үү гэсэн.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Д.Э******* миний 1989 оны 10 сарын 20-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Х*******т тоног төхөөрөмж угсралтын 2-р бригадад монтажчинаар, 1992 оны 06 сарын 30-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл З******* ХК-д тоног төхөөрөмж угсралтын монтажчинаар ажилласан 5 жил 4 сар 10 хоногийн хугацааг тус тус тогтоож өгнө үү. Улсын архивын газар ажиллаж байсан баримтууд байхгүй тул ажиллаж байсан н.Г*******, н.Ж******* нарыг гэрчээр дуудаж шүүхэд хандсан. Бичиг баримт байхгүй байгааг мэдээгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн болохоор тушаал байгаа гэж л бодож байсан, гэтэл тэтгэврээ тогтоолгох гэхэд байхгүй гэсэн учраас шүүхэд хандсан юм гэв.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, №178897 тоот Хөдөлмөрийн дэвтэр, Нийслэлийн архивын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №98 тоот Тодорхойлолт, Монгол улсын Засгийн газрын 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №83 тоот Холбооны барилга монтажийн газрыг хувьчлах тухай тушаал, Ж.Г*******ын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчийн тодорхойлолт, гэрэл зураг гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрчээр Ж.Г*******, Ж.Ч******* нарыг гэрчээр асууж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан, нэхэмжлэгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газраас Ж.Г*******ын тэтгэврийн хувийн хэргийн материалыг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас З ХК-ийн нэр өөрчлөгдсөн талаарх баримт, нэхэмжлэгчээс мэргэжлийн үнэмлэхний диплом гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.Э******* нь 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл Х*******т тоног төхөөрөмж угсралтын 2-р бригадад монтажчинаар, 1992 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл З******* ХК-д тоног төхөөрөмж угсралтын монтажчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шаардлагаа тодруулсан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Д.Э*******ийн ажилд орсон, ажлаас гарсан тушаал нь үрэгдсэн, уг баримтыг олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Архивын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №98 дугаар албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №228 дугаар Үндэсний төв архивын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.
3.2.Нэхэмжлэгч Д.Э******* нь 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл Х*******т тоног төхөөрөмж угсралтын 2-р бригадад монтажчинаар, 1992 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл З******* ХК-д тоног төхөөрөмж угсралтын монтажчинаар тус тус ажиллаж байсан болох нь:
-хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Э*******ийн 1986 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олгогдсон №178897 тоот Хөдөлмөрийн дэвтэрт ...05.1989.09.21-ний өдөр Төв аймгийн Холбооны газрын даргын 1989 оны 09-р сарын 26-ний өдрийн 113 тоот тушаалаар Ар гэрчийн гачигдлаар сувгийн техникчээр ажлаас чөлөөлж УБ хотын АДХГЗ-ны мэдэлд шилжүүлэв,
06.1989.10.20-ны өдөр Холбооны барилга монтажийн газрын даргын 1989 оны 11 сарын 06-ны өдрийн 188 тоот тушаалаар тоног төхөөрөмж угсралтын 2-р бригадад монтажчинаар томилов,
07.1992.06.30-ны өдөр Монгол улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны 06-р сарын 83 тоот тушаалаар Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр монтажчины үүрэгт ажлаас чөлөөлж З******* ХК-ийн мэдэлд шилжүүлэв,
08.1992.06.30-ны өдөр З******* ХК-ийн ерөнхий захиралын 1992-06-30 өдрийн 02 тоо тушаалаар З******* ХК-ийн тоног төхөөрөмжийн угсралтын бригадад монтажчинаар томилов,
1995.01.01. Хөдөлмөрийн дэвтэр дуусгавар болсон тул БГД, НДХ-с 332053 тоот НД дэвтэр олгов гэсэн бичилтүүд,
-Нийслэлийн архивын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №98 тоот Тодорхойлолтод ...Тус архивт Х******* З******* ХК-ийн баримт хадгалагддаггүй тул Д*******ы Э*******т лавлагаа олгох боломжгүй байна..,
-Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №228 тоот тушаалаар ...Үндэсний төв архивын сан хөмрөгт Х*******, З******* ХЗ байгууллагын Бүгд /он/ы баримт шилжиж ирээгүй тул Д.Э*******т холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна...,
-Монгол улсын Засгийн газрын 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №83 тоот Холбооны барилга монтажийн газрыг хувьчлах тухай тушаалд ...Холбооны барилга газрын монтажийн газрыг хувьцаат компани болгон өөрчилж хувьцаа гаргах хөрөнгийн хэмжээг 9325.4 мянган төгрөгөөр тогтоосугай...,
- Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн №63 тоот тодорхойлолтод Д******* Э******* ажиллаж байсан З******* ХК шимтгэл төлөлтийн тайлан /НД-8/-аар 1992-1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно.. гэсэн,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 9/5942 тоот албан бичигт ... Б ХХК-ийг татан буулгахаар 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Татварын хэлтэст хүлээлгэн өгсөн байна. З******* нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлгүй байна.. гэсэн бичилт,
- мөн нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Ж.Г*******ын ..Би холбооны барилга монтажид 1984 онд тоног төхөөрөмжийн угсралтын бригадын инженерээр ажилд орсон. Д.Э******* 1989 онд ажилд орсон. Бас тоног төхөөрөмжийн угсралтын бригадын инженерээр ажилд орсон. Холбооны барилга монтаж, З*******, Б гэж нэр нь хоёр удаа өөрчлөгдсөн. Дараа нь ажиллаж байсан хүмүүсийн ихэнхи нь 1988 онд тусдаа компани байгуулсан. Тэгээд хамт ажиллаж байгаад би 2021 онд тэтгэвэртээ гараад Д.Э******* компанидаа үлдсэн. Сүүлд нь өөр байгууллагад ажилд орсон гэх мэдүүлэг, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хуудас, хавсралт,
- нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Ж.Ч*******ийн ...Би Холбооны сургалтын төвд 1985-1989 онд суралцаж төгсөөд Холбооны барилга монтажид монтажчинаар ажилд орсон. Би энэ байгууллагадаа 1995 он хүртэл ажилласан. Д.Э******* 1989 оны 10 дугаар сараас ажилд орсон. Нэг бригадад хамт ажиллаж байгаад 1995 он хүртэл хамт ажилласан. Холбооны барилга монтажийн нэр нь З******* ХК болж өөрчлөгдсөн. Ерөнхийдөө 1994 оны сүүлээр тарж бутарсан.. гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна гэж үзэв.
4.Иймд нэхэмжлэгч Х овогт Д*******ы Э******* /РД:*******/-ийг 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл Х*******т тоног төхөөрөмж угсралтын 2-р бригадад монтажчинаар, 1992 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл З******* ХК-д тоног төхөөрөмж угсралтын монтажчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Э /РД:*******/-ийг 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл Х*******т тоног төхөөрөмж угсралтын 2-р бригадад монтажчинаар, 1992 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл З******* ХК-д тоног төхөөрөмж угсралтын монтажчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.ХУЛАН