| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 129/2024/00693/И |
| Дугаар | 192/ШШ2025/03627 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/03627
2025 05 01 192/ШШ2025/03627
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, жигжиджав 9/1, 8 давхарт байрлах, ******* финанс ББСБ ХХК /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/
Зээлийн гэрээний үүрэгт 852,506.51 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Э.******* нь ******* финанс ББСБ ХХК-тай 2022.03.09-ний өдөр ЗГ2220248Х тоот зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа 2024.03.09-ний өдөр дууссан. Э.******* нь зээлийн гэрээний дагуу 1,011,333 төгрөг төлсөн. Иймд Э.*******гээс үндсэн зээлийн үлдэгдэл 506,846.56 төгрөг, хүү 292,594.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,065.56 төгрөг, нотариат 12,000 төгрөг, нийт 852,506.51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 852,506.51 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.05.15-ны өдөр 284,000 төгрөг, 2025.06.15-ны өдөр 284,000 төгрөг, 2025.07.15-ны өдөр 284,506.51 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 852,506.51 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 852,506.51 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.05.15-ны өдөр 284,000 төгрөг, 2025.06.15-ны өдөр 284,000 төгрөг, 2025.07.15-ны өдөр 284,506.51 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 11 сарын 18-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ С.Туяацэцэг, О.Сувд-Эрдэнэ, Д.Эрдэнэцэцэг нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 12,505 төгрөгийг улсын орлогоос, 12,505 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 852,506.51 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 852,506.51 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.05.15-ны өдөр 284,000 төгрөг, 2025.06.15-ны өдөр 284,000 төгрөг, 2025.07.15-ны өдөр 284,506.51 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 12,505 төгрөгийг улсын орлогоос, 12,505 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСүрэн