| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03241/И |
| Дугаар | 192/ШШ2025/03626 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/03626
2025 05 01 192/ШШ2025/03626
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 хороо, усны гудамж, өөрийн байранд байрлах, ******* банк ХК /рд:*******/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:УМ900*******702/
Зээлийн гэрээний үүрэгт 16,232,110 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.******* нь тус банктай 2024.06.12-ны өдөр MN230030003095018082 тоот цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр 16,810,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Нэхэмжлэгч 2024.06.12-ны өдөр хариуцагчид 16,810,000 төгрөгийн зээлийг олгосноор цахим цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 727,220.06 төгрөг, хүүнд 2,496,416.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 44,413.77 төгрөг тус тус төлсөн байна. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан зээл, зээлийн хүүний тооцоололд тусгав. Хариуцагчид гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Б.*******гаас гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 16,082,780 төгрөг, хүүнд 144,289 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,040,000 төгрөг, нийт 16,232,110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 16,232,110 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,232,110 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага 16,232,110 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025 оны 04 сарын 04-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* банк ХК нь төлөөлүүлэх эрхээ Г.Ганзоригт олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,232,110 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,111 төгрөгөөс 119,555.5 төгрөгийг улсын орлогоос, 119,555.5 төгрөгийг хариуцагч Б.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМсүрэн