Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

          улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,                                                                     

          шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт р Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809000210037 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 1960 оны 08 дугаар сарын 14-нд төрсөн, 58 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, өрөмдөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 8-83 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, р Б /регистрийн дугаар СФ 60081414/,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 83 тоот, өөрийн гэртээ хохирогч Ц.Сайнбаярыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 83 тоот, өөрийн гэртээ хохирогч Ц.Сайнбаярыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүгдэгч Ц.Бямбаад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу хянан шийдвэрлэв. 

 

          Шүүгдэгч Ц.Бямбаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 83 тоот, өөрийн гэртээ хохирогч Ц.Сайнбаярыг зодож эрүүл мэндэд нь “…тархи доргилт, духны зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, доод эрүү, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, ооч, доод уруул, хүзүү, цээж, баруун шуу, зүүн бугалга, шуу, зүүг өгзөгний цус хуралт …” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Сайнбаярын “…2017 оны 10 дугаар сард манай ах Ц.Бямбаа шинэ байранд ороод надад урилга өгсөн.... тэгээд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би БНХАУ-аас ирээд орой 18 цаг 30 минутын үед ах Бямбаагийн гэрт очсон. ...ах Бямбаа миний цээж рүү 2-3 удаа баруун гараараа цохисон …” гэсэн мэдүүлэг /хх-13-14/,

гэрч Д.Довчинбалжирын “...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед би эхнэрийн хамт манай эхнэрийн ах Бямбаагийн гэрт очсон...Бямбаа ах манай эхнэр лүү “анх чамайг шинэ байранд ороод урьж байхад чи ирсэнгүй” гээд уурлаад эхэлсэн. Тэгээд манай эхнэрийг цээж рүү баруун гараараа 2-3 удаа цохиод авахаар нь би цагдаа дуудсан …” гэсэн мэдүүлэг /хх 16/,

гэрч Д.Баярсайханы “...Сайнбаяр манайхыг шинэ байранд орсон гээд БНХАУ-ын 68 градусын 1 шил архи, шарав баримлын хамт өгсөн... манай нөхөр 3 хундага архи уугаад нилээн согтоод ирсэн тэгээд энэ хоёрыг ирж байхад яаж зүгээр байхав гээд манай гэрт байсан хүүхдийг дэлгүүр лүү гаргаад 0.5 литрийн Соёрхол архи авахуулаад тэрийг дөнгөж задлаад манай нөхөр Бямбаа бүр согтсон…” гэсэн мэдүүлэг /хх 17/,

            Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹260 тоот актын “…Ц.Сайнбаярын биед тархи доргилт, духны зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, доод эрүү, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, ооч, доод уруул, хүзүү, цээж, баруун шуу, зүүн бугалга, шуу, зүүг өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт,

шүүгдэгч Ц.Бямбаа мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай гэрт манай дүү Сайнбаяр нөхрийн хамт ирсэн. Тэгээд манай гэр бүлийн хүн хоол цай хийгээд бид нар ойр зуур юм яриад сууж байтал манай дүү Сайнбаяр надад нэг шил 68 градусын хятад архи өгсөн. Тэр архийг бид дөрөв хувааж уух гэсэн боловч манай гэр бүлийн хүн уулгүй Сайнбаяр, түүний нөхөр Довчинбалжир бид хувааж уугаад тэр архийг дуусгаад би гэрт байсан дүүгээ архинд явуулаад 1 шил 0,5 литрийн архи аваад бид гурав 1,1 хундага уусан тэгээд би юу болсон талаар санахгүй байна. Маргааш өглөө нь сэртэл манай гэр бүлийн хүн чи дүүгээ зодсон гэж надад хэлсэн…” гэсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Ц.Бямбаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ц.Бямбаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ц.Бямбаад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Ц.Бямбааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Ц.Бямбаад 450 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний хөрөнгө, цалин, хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

           

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Бямбаа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч р Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бямбаа нь торуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5.Ц.Бямбаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Бямбаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

                                                     

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР