Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/03

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Э.Нямбилэгт

Яллагдагчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны *******23 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *******23/ЗШ/412 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр яллагдагч *******т холбогдох эрүүгийн 232*******00000147 дугаартай хэргийг *******24 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ******* сумын дугаар баг, тоотод оршин суух, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******22 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил, 05 сарын хугацаагаар тэнссэн, (РД: ЗЖ85**************07);

Яллагдагч ******* нь согтуурсан үедээ *******23 оны 07 дугаар сарын *******- наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын , Зоогийн *******-3 тоотод тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь уруулд шарх, нөсөө, духанд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Яллагдагч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-хх-ийн 24 тал: Гэрч өмгөөлөгч авч, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх хүсэлт гаргасан байтал мөрдөгч өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. дугаар зүйлийн 5, дахь хэсэгт заасныг зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байна.

-хх-ийн 132-134 тал: Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авахдаа гэрч т Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх,...” эрхийг нь тайлбарлан өгөөгүй нь түүнд хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй гэж үзэх үндэслэл болно. Мөн хх-ийн 131 тал: Гэрч т эрх үүрэг тайлбарлаж хууль сануулсан баталгаа авсан атлаа хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авахдаа аас мэдүүлэг авсан, хохирогч аас прокурорт гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн *******3 тал/-ийг шийдвэрлээгүй орхигдуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1,3-т зааснаар яллагдагч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 232*******00000147 дугаартай хэргийг прокурорт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дундговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Э.Нямбилэгт давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Шүүгчийн захирамжийг *******23 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Мөрдөгч нь гэрч гаас мэдүүлэг авахдаа “Би одоо мэдүүлэг өгөхгүй, би өмгөөлөгч авч өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө” гэсэн үг, өгүүлбэр оруулж, техникийн шинжтэй алдаа гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн зүйлийн дахь хэсэг “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй”-т тус тус заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл гэрч гаас “Яллагдагч ******* нь согтуурсан үедээ буюу *******23 оны 07 дугаар сарын *******-наас 11-нд шилжих шөнийн 03 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын , Зоогийн *******-3 тоотод тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд уруулд шарх, нөсөө, духанд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэргийн талаар мэдэж байгаа гэж үзэн гэрчээр мэдүүлэг авсан ба түүний өөрийнх нь болон бусад хамаарал бүхий хүнийх нь эсрэг, түүнчлэн мэдүүлгийн явцад түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авагдаагүй учир өмгөөлөгч оролцуулах шаардлага үүсээгүй байна.

Гэрч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг “бусад оролцогч" гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг”, мөн зүйлийн 1.13 дахь хэсэг "оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг’’-т тус тус зааснаар хэргийн бусад оролцогчид хамаарч байх тул оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Түүнчлэн гэрч нь *******, гоор анх хонио хяргуулж танилцаж байсан ... ******* нь ын биед гэмтэл учруулсан талаар тухайн үед хараагүй ...” гэж хэргийн талаар шууд заасан мэдүүлэг өгөөгүй, тухайн хэрэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйл “нотлох баримтаар тооцохгүй байх”-д зааснаар шийдвэрлэх эсхүл шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.

2. Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авахдаа гэрч т “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх ...” эрхийг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа дээр гарын үсэг зуруулан хэрэгт хавсаргасан. Мөн энэ талаар шүүгчийн захирамжид “... т эрх, үүрэг тайлбарлаж хууль сануулсан баталгаа авсан ...” гэж дурдсан атлаа дээрх эрхийг тайлбарлан өгөөгүй, эрхийг эдлүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

-Мөрдөгчөөс хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авахдаа гэрч ын овгийн эхний үсгийг гэж техникийн шинжтэй алдаа гаргасан нь хэргийг буцаах үндэслэл болохгүй бөгөөд ын урьд гэрчээр өгсөн мэдүүлгийн үнэн зөв эсэхийг магадлах зорилгоор хийгдэж буй ажиллагаа болохоос огт өөр хүнээс мэдүүлэг авч байгаа асуудал биш юм. Тухайлбал: Гэрч нь “... би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ би өөрөө тэгж бодсон учраас мэдүүлсэн юм. Хараагүй зүйлээ харсан юм шиг мэдүүлсэн нь миний буруу байгаа юм. Би ын стакан шидсэн, тухайн зодоон болсон үеийг хараагүй ээ ...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.

-Хохирогч аас “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг прокурорт гаргаагүй бөгөөд хэргийг хянах явцад “Халтар овогтой би ажилтай тул шүүх хуралд сууж чадахгүй болно. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн баримтыг хэрэгт хавсаргасан байсан бөгөөд прокуророос хүсэлт гэхээсээ илүүтэйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хохирогчийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж дүгнэсэн болно. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн яллагдагчийн хүсэлтээр явуулах талаар хуульчилсан бөгөөд яллагдагч хүсэлт гаргасан тохиолдолд хуульд заасан тусгай журмаар хэргийг шийдвэрлэхэд хохирогчийн зүгээс татгалзалгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй, орхигдуулснаар хохирогчийн хуульд заасан ямар эрхийг зөрчсөн болох нь тодорхойгүй, хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй”-т зааснаар оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, зөрчигдөхөөр байгаа зэргээр хамгаалагдах шинжийг агуулахгүй байх тул хүсэлт гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Түүнчлэн шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн .13, .14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 0 хүртэл хоногоор хойшлуулна”-т зааснаар хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэх боломжтой байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгчийн 412 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******23 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *******23/ЗШ/412 дугаар шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

           Прокуророос *******ийг согтуурсан үедээ *******23 оны 07 дугаар сарын *******-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын , Зоогийн *******-3 тоотод тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь уруулд шарх, нөсөө, духанд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүх гэрч өмгөөлөгч авч, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх хүсэлт гаргасан байтал мөрдөгч өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. дугаар зүйлийн 5, дахь хэсэгт заасныг зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болсон гэж дүгнэсэн байна.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч гаас яллагдагч ******* нь хохирогч д хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн талаар мэдэж байгаа гэж үзэн гэрчээр мэдүүлэг авсан байна.

гийн өөрийнх нь болон бусад хамаарал бүхий хүнийх нь эсрэг, түүнчлэн мэдүүлгийн явцад түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авагдсан талаар тогтоогдсон зүйлгүй байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Шүүх хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авахдаа гэрч т Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх,...” эрхийг нь тайлбарлан өгөөгүй нь түүнд хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй, т эрх үүрэг тайлбарлаж хууль сануулсан баталгаа авсан атлаа хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авахдаа аас мэдүүлэг авсан, хохирогч аас прокурорт гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн *******3 тал/-ийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болсон мэт дүгнэжээ.

Гэрч т хууль сануулж, гэр бүл төрөл садныхаа эсрэг мэдүүлэг эрхтэй болохыг сануулсан хэргийн 28 дугаар талд авагдсан мэдүүлгээр тогтоогдсон байна. Харин хохирогчтой нүүрэлдүүлж мэдүүлэг авахдаа хууль сануулаагүй гэх үндэслэлээр хэргийг буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан зарчимд үл нийцэхээс гадна энэ ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хохирогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, энэ хүсэлтийг шүүгдэгч гаргаагүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоосон байна гэж үзэв.

           *******т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор, нотлогдсон хэмжээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******23 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *******23/ЗШ/412 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Э.Нямбилэгтийн бичсэн *******23 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.
  2. Яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                   Ш.ТӨМӨРБААТАР 

 

                                                            Л.УГТАХБАЯР