2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/03491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, ** тоотод оршин суух, Д.М-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.М*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.М******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Д.М******* миний бие 1983 оны 11 дүгээр сард МКК-д ажилд ороод 1984 оны 6 дугаар сард цэрэгт татагдсан улмаас халагдсан. Халах тушаалд миний овгийг буруу бичсэнийг залруулж өгнө үү. Мөн 1987 оны 7 дугаар сард 37-р авто баазад жолоочоор ажилд орсныг 11 дүгээр сард орсон гээд тушаал гарсныг залруулж өгнө үү гэсэн.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Миний бие Д.М******* нь 1983 оны 11 сараас 1984 оны 6 дугаар сар хүртэл Мах консервын комбинатад ажиллаж байсан тул миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тэтгэвэр тогтоолгох гэсэн чинь 1983 оны 11 сард ажилд ороход тушаал зөв байгаа, овог зөв бичигдсэн. 1984 оны 6 сард цэрэгт явахад ажлаас халсан тушаал буруу бичигдсэн байна. Тиймээс намайг 1983 оны 11 сараас 1984 оны 6 дугаар хүртэл хугацаанд МКК-нд машинистаар, 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа авто тээврийн 37-р баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шаардлагаа тодруулсан. Тэгэхгүй бол тухайн ажиллаж байсан хүмүүсийн алдаатай байдлаас болоод миний эрх зөрчигдөх гээд байна гэв.

 

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, №151786 тоот Хөдөлмөрийн дэвтэр, Сонгинохайрхан дүүргийн ******* хорооны Засаг даргын тодорхойлолт, Д.А*******гийн тодорхойлолт, Д.М*******ын төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Л.Д*******гийн тодорхойлолт, Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа Авто тээврийн 37-р баазын даргын 1989 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаар Жолооч авах ба шилжүүлэх тухай тушаал, 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №158 тоот Ажилд томилох тухай тушаал, 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 818 дугаар Ажилд томилох, шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, хавсралт, 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №349 тоот Ажлаас чөлөөлөх, түр чөлөөлөх, цалинжуулах тухай тушаал, хавсралт, №151786 тоот Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2024.09.13-ны өдрийн 08/1079 тоот албан бичиг гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс гэрчээр Д.А*******, Л.Д******* нарыг дуудаж мэдүүлэг авч, тэмдэглэлийг хавсаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д.М******* нь 1983 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар мах, консервийн комбинатад машинистаар, 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа авто тээврийн 37-р баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шаардлагаа тодруулсан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1.Д.М*******ын Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа авто тээврийн 37-р баазын даргын Ажилд томилох тухай 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №158 дугаартай тушаал, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар мах, консервын комбинатын даргын 1984 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №349 дүгээр тушаалд овог нь буруу бичигдсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

 

3.2.Нэхэмжлэгч Д.М******* нь 1983 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар мах, консервийн комбинатад машинистаар, 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа авто тээврийн 37-р баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь:

-хэрэгт авагдсан 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №151786 тоот Д*******гийн М*******ын Хөдөлмөрийн дэвтэрт ...1983.11.24-ний өдөр. ХХҮЯ-ны 2735тоотоор ирсэн тул Хөнгөн үйлдвэрийн аммиакаар ажилладаг машин дээр машинистаар авч ажиллуулав. МКК-ын даргын 1983-11-29-ний өдрийн 818 дугаар тушаалаар,

-1984.06.22-ны өдөр. Цэргийн албанд нас бие тэнцсэн учир ажлаас чөлөөлөв. МКК-ын даргын 1984-06-19-ний 349 дугаар тушаалаар,

-1984.06.25-ны өдөр БХЯ-ны 1984.06.25-ны н/165 дугаар тушаалаар нас бие тэнцсэн тул цэргийн албанд татав,

-1987.06.26-ны өдөр АА-ын 123-р захирагчийн 1987.06.26-ны өдрийн н/141 тоот тушаалаар Хугацаа дууссан тул бэлтгэлээр халав,

-1987.07.06-ны өдөр. Авто жолоочоор авч ажиллуулав. 37-р баазын даргын 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 166 тоот тушаалаар,

-1989.12.01-ний өдөр. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1989 оны 239/235 тоот тушаалаар, 37-р баазын даргын 1989 оны 12 сарын 07-ны өдрийн 183 тоот тушаалаар.... гэсэн бичилтүүд,

-Д.М*******ын төрсний гэрчилгээний хуулбарт ...Эцэг Самдангийн Д*******, хүүхдийн Д*******гийн М*******, хүү, 1964 оны 8 сарын 20-нд төрсөн...,

-БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар Мах, консервын комбинатын даргын 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №818 дугаар Ажилд томилох, шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, уг тушаалын хавсралтад ...11.Д*******гийн М*******...,

- БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар Мах, консервын комбинатын даргын 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №349 тоот Ажлаас чөлөөлөх, түр чөлөөлөх, цалинжуулах тухай тушаал, уг тушаалын хавсралтад ...5.Доржхүүгийн М*******... гэсэн байх бөгөөд

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2024.09.13-ны өдрийн 08/1079 тоот албан бичигт ... Д*******гийн М******* БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Улаанбаатар хот /Октябрын район/-оос 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 123 дугаар ангид алба хааж мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр 610674 дугаарын цэргийн батлахтай халагдсан... гэсэн бичилтүүд,

-Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа Авто тээврийн 37-р баазын даргын 1989 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаар Жолооч авах ба шилжүүлэх тухай тушаалд ...Д*******гийн М*******....нар төвлөрөлтөөр авто такси баазад хариуцсан машинтайгаа шилжин ажиллах болсон тул 1989 оны 12-р сарын1-нээр авто жолоочийн ажлаас чөлөөлж авто такси баазад мэдэлд шилжүүлсүгэй...,

- 1987 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №158 тоот Ажилд томилох тухай тушаалд ...Октябрын районы 32-р хорооны иргэн Д******* овогтой М******* .... нарыг 1987 оны 10-р сарын 28-наас авто жолоочоор... тус тус томилон ажиллуусугай... гэжээ,

- мөн нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох гэрч Л.Д******* Бид хоёр 2014 онд танилцаж гэр бүл болсон. Д.М******* 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, 1984 онд Ховдод 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Такси бааз, мах комбинат зэрэг зөндөө газар ажиллаж байсан. Бид хоёр хүүхэдгүй. Д.М******* эхээсээ 8-уулаа, аавыг Д*******, ээжийг нь Цэнд гэдэг хүн байсан... гэх мэдүүлэг,

-нэхэмжлэгчийн төрсөн эгч болох гэрч Д.А******* ...Бид хоёр 2014 онд танилцаж гэр бүл болсон. Д.М******* 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, 1984 онд Ховдод 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Такси бааз, мах комбинат зэрэг зөндөө газар ажиллаж байсан. Бид хоёр хүүхэдгүй. Д.М******* эхээсээ 8-уулаа, аавыг Д*******, ээжийг нь Цэнд гэдэг хүн байсан. Нэг хүний хариуцлагагүй байдлаас болоод ийм асуудал үүссэн. Аавыг Д******* гэж хүн байсан... гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна гэж үзэв.

 

4.Иймд нэхэмжлэгч Д.М-ыг 1983 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар мах, консервийн комбинатад машинистаар, 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа авто тээврийн 37-р баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 5.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.  

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ыг 1983 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатар мах, консервийн комбинатад машинистаар, 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд Улаанбаатар хотын тээврийг удирдах газрын харьяа авто тээврийн 37-р баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.ХУЛАН