2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/03472

 

2025 04 29 192/ШШ2025/03472

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* хороо, Дэнжийн 1-1 тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /рд:*******/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 хороо, ******* плаза ******* давхар, *******04 тоот хаягт байрлах, ******* констракшн ХХК /рд:/

Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 43,779,195 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ХХК нь ******* констракшн ХХК-тай 2023.10.09-ний өдөр 23-0752 тоот түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр хэв, турба, булан гэх нийт 273******* ширхэг бараа материал түрээслэн авч 12-326 хоног ашигласан. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 29,1*******6,130 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байна. Хариуцагч нь түрээслэн авсан 273******* ширхэг бараа материалаас v6 сапуд 1 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгөлгүй дутааж актлуулсан. Актын төлбөрийг Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.3-т Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө гэж заасны дагуу тус барааг зарах үнээр тооцоолсон болно. Мөн хариуцагч нь түрээсийн барааг буцаан хүлээлгэн өгөхдөө түрээсийн 3******* ширхэг нэр төрлийн бараа материалд гэмтэл учруулсан тул гэмтлийн төлбөрийг Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.4-д заасан бараа материал засварлах үнийн тарифын дагуу тооцож нийт *******26,000 төгрөг болсон. Мөн Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2-т түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Алдангийг түрээс зогссон өдрөөс буюу 2024/10/24-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 11******* хоног болж байгаа ба гарсан алдангийг тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 14,593,065 төгрөгийн алданги тооцов. Иймд хариуцагч ******* констракшн ХХК-тай байгуулсан барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 29,1*******6,130 төгрөг, алданги 14,593,065 төгрөг, нийт 43,779,195 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 43,779,195 төгрөгийн 11,296,533 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* констракшн ХХК нь үлдэх 32,4*******2,661 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.05.25-ны өдөр 10,0*******2,661 төгрөг, 2025.06.25-ны өдөр 11,200,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 11,200,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* констракшн ХХК-д холбогдуулан барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 43,779,195 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 43,779,195 төгрөгийн 11,296,533 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* констракшн ХХК нь үлдэх 32,4*******2,661 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.05.25-ны өдөр 10,0*******2,661 төгрөг, 2025.06.25-ны өдөр 11,200,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 11,200,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 12 сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь төлөөлүүлэх эрхээ А.Ням-Очирт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,*******46 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 160,1*******1.5 төгрөгийг улсын орлогоос, 160,1*******1.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* констракшн ХХК-д холбогдох барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 43,779,195 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 43,779,195 төгрөгийн 11,296,533 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* констракшн ХХК нь үлдэх 32,4*******2,661 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.05.25-ны өдөр 10,0*******2,661 төгрөг, 2025.06.25-ны өдөр 11,200,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 11,200,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,*******46 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 160,1*******1.5 төгрөгийг улсын орлогоос, 160,1*******1.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН