| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 2322000000200 |
| Дугаар | 2024/ДШМ/04 |
| Огноо | 2024-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2024/ДШМ/04
*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч даргалж, шүүгч , нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/430 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2322000000200 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, (РД: ЗГ82**************16);
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр баруун хойно байрлах өөрийн гэртээ эхнэр болох тай үл ялих зүйлээс маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “баруун зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар прокуророос шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2322000000200 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... Шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр хэргийг буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн.
Үүнд: Шүүгдэгч ******* нь өөрийн эхнэр ыг “зөөврийн сууцны үнэнд үхэр өгсөнгүй" гэх шалтгаанаар өөрөөр хэлбэл тэдний худалдаж авсан зөөврийн сууцны үнийг төлөхөд бага мал өгч асуудлыг шийдвэрлэсний дараа зодож эрүүл мэндэд нь хохирол учруулж байгааг тохиолдлын шинжтэй 1 удаагийн үйлдэл үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үхрээ өгсөнгүй гэх шалтгаанаар эхнэр ыг зодож, эрүүл мэндэд нь хохирол санаатай учруулж байгаа үйлдэл нь гэрлэгчдийн гэр бүлийн дотор эдлэх тэгш эрхийг зөрчсөн, гэр бүлийн дотор өөртөө давуу байдал бий болгох зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу гэр бүлийн бусад гишүүдийг байлгахын тулд зодож, бие махбодод нь зовуурь, шаналал үүсгэж байгаагаараа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-Т "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд" энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж, мөн зүйлийн 5.1.1-т "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах. эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2-т "гэр бүлийн хүчирхийллийн хохирогч" гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг" ойлгоно гэж тус тус хуульчилжээ. Энэ нь гэр бүлийн гишүүний эрүүл мэндэд хохирол учруулж Байгаа үйлдэлд нэг удаагийн, тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдал хамаарахгүй Байна. Иймд шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж байгаа эсэхийг шалган тодруулах шаардлагатай байх тул прокуророос шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2322000000200 дугаартай эргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ гэсэн захирамж гаргажээ.
Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн маргаан, гэмтэл учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэхийг тогтоохын тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, сэдэлт, гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө болон дараа нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоох учиртай.
Шүүх, прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэргийн үйл баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст хууль зүйн дүгнэлт гаргах хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудтай бодитой харьцуулалгүйгээр, хэргийн бодит байдалд нийцээгүй учир дутагдал бүхий шийдвэр болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч *******, хохирогч нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай болох нь хэргийн оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдрагч байгаа этгээд”, 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү...” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлсон. Мөн гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садны хүнийг ойлгохоор хуульчилсан. Эдгээрээс үзэхэд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал хамаарал бүхий эхнэр ынхаа байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан гэр бүлийн хүчирхийллийг үйлдэж байхыг ойлгон. Гэтэл энэхүү хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлэгт байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэлд байдаг тухай мэдүүлээгүй, тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл авсан, хохирогчийн эрүүл мэндэд халдах болсон сэдэлт, санаа зорилгыг нэг бүрчлэн тогтоосон буюу гэр бүлийн маргааны шинжтэй харилцаа буюу мал өгнө өгөхгүй гэх маргааны улмаас халдсан болох нь тогтоогддог. Гэтэл шүүх гэр бүлийн хамаарал бүхий буюу эхнэрээ зодсон үйлдэл нь “гэр бүлийн гишүүний эрүүл мэндэд хохирол учруулж Байгаа үйлдэлд нэг удаагийн, тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдал хамаарахгүй байна. Иймд шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж байгаа эсэхийг шалган тодруулах шаардлагатай” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Улсын Дээд Шүүхийн 2019 оны тогтоолоор “гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинжийг агуулж байх тухай дүгнэлт хийсэн байхад Монгол улсын нутаг дэвсгэрт хууль нэгэн ижил хэрэгжих нөхцөл байдалд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй орхигдуулж байна гэж дүгнэж болохоор байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “хэргийн талаар нотолбол зохих байдал”-ыг бүрэн дүүрэн шалгаж тогтоон, хийж гүйцэтгэвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хийж гүйцэтгэсэн ба шүүгчийн захирамжид дурдсан “гэр бүлийн хүчирхийллийн шинж байгаа эсэхийг шалгаж тодруулахгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх” үндэслэлээр өөр ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийг шаардлагыг зөрчсөн.
Мөн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд нотолж, хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт шүүхэд шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд хэрэв шүүхээс хэргийн зүйчлэлийг хүндрүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол... ... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох нөхцөл байдал бий болж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэх нь зүйтэй болов уу.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/Ш3/430 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс прокурорын гаргасан саналыг дэмжиж оролцож байна. Дундговь аймаг сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 06-ны 430 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны дагуу гараагүй байгаа. *******ын үйлдэл нь 2023 оны 11 сарын 21-ний өдөр анх удаагийн байдлаар гэр бүлийн хүнтэйгээ маргасан. Анх удаагийн үйлдлийн улмаас бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан байх хэргийн зүйлчлэл нь тохирсон байсан гэж үзэж байгаа. Гэр бүлийн харилцаанд байнгын шинжтэй давуу байдал олгох гэсэн асуудал байхгүй байгааг шүүх бүрэлдэхүүн маань анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Түүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.7 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн тус хэрэг дээр шүүгдэгчийн шүүх хуралдаанаар хэлэлцэх ёстой хянах нөхцөл байдлууд болох 4.1-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх болон хохирол төлбөрөө төлсөн эсэх гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх асуудлуудыг хянаад хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байгаа учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгөөч гэсэн саналтай байна гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: *******т холбогдох эрүүгийн хэрэгт прокуророос 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 175 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн. Тухайн хэрэг нь ямар шалтгаан нөхцөлийн улмаас гарсныг тодорхойлоход гэр бүлийн эхнэр нөхөр буюу нөхөр ******* эхнэр Ариунзул нар нь зөөврийн орон сууц бусдаас худалдаж авсан байдаг. Түүнийхээ үнэнд нөхөр нь том мал эхнэр нь бага мал өгөхөөр гэр бүлийн гишүүдийн хооронд харилцан зөрүүтэй маргаан үүссэн. Өөрөөр хэлбэл санхүүгийн байдалтай маргаан үүсдэг. Гэтэл санхүүгийн асуудлыг хохирогч буюу эхнэр Ариунзул нь дур мэдэн шийдвэрлэж бага мал өгч асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Энэ нь нөхөр ******* том мал өгөх саналыг зөрчсөн нөхцөл байдлаас энэ хэрэг анх гарсан гэж үздэг. ******* нь өөрийн эхнэр Ариунзулыг гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан байнга зодож байсан эсвэл байнга харгис хэрцгий харьцаж догшин авирлаж тарчлаасан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй. Харин гэр бүлийн хүмүүсийн хоорондын харилцаа, хамтын амьдралын хэв маяг санхүүгийн асуудлаас болж үүссэн тохиолдлын шинжтэй, нэг удаагийн үйлдлээр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. *******ын үйлдэлд дээрх гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж үзэхээргүй нөхцөл байдалтай байна. Мөн шүүгчийн захирамжид зааснаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэдэг үйлдлийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хэм хэмжээг татан шууд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Энэ шинжийг Эрүүгийн хуульд тодорхойлох тул Эрүүгийн хуулийн агуулга зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгчийн үйлдсэн үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинж байгаа эсэхийг шалган тодруулах шаардлагатай гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт хохирогч урьд нь зодож байсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэсэн баримт хэрэгт авагдаагүй. Тэгэхлээр хийсвэр баримтыг байж магадгүй гэсэн магадлалын онолоор буцаах нь үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Нөгөөтээгүүр үнэхээр ийм асуудал байж магадгүй гэж үзсэн тохиолдол нь шүүх хуралдааны явцад ч энэ байдал тогтоогдох юм бол 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байна
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурорын эсэргүүцлийн дагуу Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/430 дугаар шүүгчийн захирамжтай *******т холбогдох эрүүгийн 2322000000200 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр баруун хойно байрлах гэртээ өөрийн эхнэр болох ын нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “баруун зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шүүх хуралдаан явуулаад хэргийн зүйлчлэл тохироогүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн байна.
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн дагуу *******т холбогдох эрүүгийн хэргийг хянаад, эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар учруулсан бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд шүүгдэгч ******* нь хохирогч ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу нөхөр нь бөгөөд прокурорын зүгээс гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч хохирогч нарын хооронд үл ялих зүйлээс шалтгаалан маргаан үүсч улмаар гэмт хэрэг гарсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Гэр бүлийн бусад гишүүдийг өөрийн хүсэл зоригийн дагуу байлгах, тэднийг аливаа үйлдэл хийх, хийхгүй байхыг хязгаарлах нь гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шинжийн нэг, энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бие махбодод нь халдан зодож, зовуурь шаналал үүсгэж байгаа шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй тул шалгах шаардлагатай гэж дүгнэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан нь зөвхөн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд бус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн үйл баримтын хүрээнд явагдана гэдгийг, мөн гэр бүлийн хүчирхийлэл нь нэг болон олон удаагийн үйлдлийн алинаар нь ч илэрч болох бөгөөд гагцхүү хохирогчийн бие махбодид халдах болсон сэдэлт, зорилгоороо энгийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргээс ялгагдахыг анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, шийдвэрлэх журмыг хуульчлан заасан бөгөөд мөн зүйлийн 8 дахь хэсэгт “ Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална” гэж заасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг журам”-г баталжээ.
Уг журмын 3 дугаар зүйлийн 3.4-т “...хэргийн зүйлчлэлийг өөрчлөх...үндэслэл тогтоогдвол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг прокурорт буцаах, эсхүл яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байх тул Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/430 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуульд нийцсэн байх шаардлагатай.
Шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн хэргийг хэлэлцээд хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай үндэслэлээр ердийн журмаар шийдвэрлэх тухай шийдвэр гаргах, улмаар ердийн журмаар явагдсан шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэхийг прокурорт даалгах нь “шүүх гарах шийдвэрийнхээ талаар урьдчилан дүгнэлт хийхгүй байх” зарчмыг зөрчиж болзошгүй юм.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/430 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/430 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Эрхэмбаярын гаргасан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧИД