| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/03388/И |
| Дугаар | 192/ШШ2025/03169 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/03169
2025 04 22 192/ШШ2025/03169
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,
Нэхэмжлэгч:****
Хариуцагч: А*** тоот
Зээлийн гэрээний үүрэгт 18,046,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч***К-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч Г***н нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 6-р сарын 02-ны өдөр 6000199873 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 1,980,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 6-р сарын 3-ны өдөр 14,390,000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай, 2024 оны 6-р сарын 2-ны өдөр 6000199869 тоот зээлийн гэрээг байгуулж 900,000 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 6-р сарын 2-ны өдөр 4,000,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж хугацаа хэтрүүлсэн. Тиймээс хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 18,046,149 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,755,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,291,149 төгрөгийг 2025 оны 5-р сарын 30-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,161,393.62 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,046,149 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,755,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,291,149 төгрөгийг 2025 оны 5-р сарын 30-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,161,393.62 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,046,149 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,755,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,291,149 төгрөгийг 2025 оны 5-р сарын 30-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,161,393.62 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,180.74 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 124,090.37 төгрөгийг хариуцагчаас, 124,090.37 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ