2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/03415

 

2025 04 28 192/ШШ2025/034*******

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ******* банк ******* хаягт байрлах, ******* банк ХК /рд:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.*******ыг эрэн сурвалжлуулах тухай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Золжаргалыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.******* нь "******* банк" ХК-тай 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/*******307 тоот зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГ*******309 тоот барьцааны гэрээ байгуулан барьцаанд ирээдүйн орлого барьцаалуулсан. Зээлдэгч А.******* нь "******* банк" ХК-тай 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр ЗГ/201944910122 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 3,679,693.54 төгрөг дээр нэмж 4,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ201944910122 тоот барьцааны гэрээ байгуулан барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйн цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч А.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар ЗГ/*******307 тоот болон ЗГ/201944910122 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 1,565,923.90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,061,994.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 2,627,918.53 төгрөг төлсөн байна. 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгч А.******* нь ЗГ/*******307 тоот болон ЗГ/201944910122 тоот зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр 6,434,076.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,740,784.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 747,760.29 төгрөг, нийт 12,922,620.89 төгрөг байна. Зээлдэгч А.******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул банк А.*******од холбогдуулан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу Налайх дүүрэг, 2-р хороо, 66-14 тоот хаягаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 104/ШЗ2024/03477 дугаартай захирамжаар А.******* нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол овогт Алтанхараагийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.*******ыг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

А.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин байх газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 104/ШЗ2024/03477 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 21, 22 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчийн гаргасан А.*******ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасантай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.3-д зааснаар Монгол овогт Алтанхараагийн ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /утас:*******/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН