| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/10040/И |
| Дугаар | 192/ШШ2025/03043 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/03043
| 2025 04 17 | 192/ШШ2025/03043 |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л**** холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө болох байрнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь болох 96,896,550 төгрөг гаргуулах, байрны түрээс 12,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдүүдийг өөрийн асрамжид авах, 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 74 дүгээр зүйлийн 74.5, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн данснаас 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,150 төгрөгөөс 151,575 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн данснаас 151,575 төгрөг гаргуулан хариуцагч **** тус тус олгосугай.
3. Зохигчид шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасан зохицуулалтад хамаарахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ