2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/03410

 

2025 04 28 192/ШШ2025/03410

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 хороо, ******* хороолол, толгойт гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Золжаргал нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оноос 2000 он хүртэл хөдөө мал малласан. 1993 онд хувьчлал гарсан. 1980 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарсан. 1993 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малчнаар ажиллаж байсан. Иймд намайг 1980.06.01-ний өдрөөс 1982.06.07-ны өдрийг хүртэл, 1985.05.30-ны өдрөөс 1993.09.01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаа, Гүвээ бригадын 1980-1982, 1985-1992 оны 70 дугаар дансны хуулгууд, Зуугийн клуб үнэмлэх, Зэрэг сум-100 жил номын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 19 хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газар Тусгай архивын лавлагаа, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт, лавлагаа, Л.Цэндхүү, Ө.Цэнд-Аюуш нарын бичгээр гаргасан тодорхойлолт, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011.02.18-ны өдрийн 144 дугаар шийдвэр, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.04-ний өдрийн 153/ШШ2018/00167 дугаар шийдвэр, гэрч Ө.Цэнд-Аюуш, Л.Цэндхүү нарын бичгээр өгсөн мэдүүлэг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь 1980.06.01-ний өдрөөс 1982.06.07-ны өдрийг хүртэл, 1985.05.30-ны өдрөөс 1993.09.01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг журамтай.

3. Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 19 хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна. /хэргийн 3, ******* дүгээр тал/

4. Д.******* нь 1980.06.01-ний өдрөөс 1982.06.07-ны өдрийг хүртэл, 1985.05.30-ны өдрөөс 1993.09.01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаа, Гүвээ бригадын 1980-1982, 1985-1992 оны 70 дугаар дансны хуулгууд, Зуугийн клуб үнэмлэх, Зэрэг сум-100 жил номын хуулбар, Тагнуулын ерөнхий газар Тусгай архивын лавлагаа, гэрч Ө.Цэнд-Аюуш, Л.Цэндхүү нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 7-20, 23, 49-56 дугаар тал/

5. Иймд, нэхэмжлэгч Д.*******ын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, *******3 дугаар зүйлийн *******3.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /рд:*******/-ыг 1980.06.01-ний өдрөөс 1982.06.07-ны өдрийг хүртэл, 1985.05.30-ны өдрөөс 1993.09.01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН