2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/03409

 

2025 04 28 192/ШШ2025/03409

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 10 хороо, ******* ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:*******/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 22 хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /рд:/

Нэхэмжлэлийн шаардлага: 51,684,300 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбямба,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Золжаргал нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК нь ******* ХХК-тай 2022.07.19-ний өдөр Хуванцар хүрээтэй цонх, метал хүрээтэй хаалга хийх, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 31,774,000 төгрөг, 2022.10.19-ний өдөр Хуванцар хүрээтэй цонх, метал хүрээтэй хаалга хийх, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 75,983,200 төгрөг, нийт 107,757,200 төгрөгийн цонх, хаалга нийлүүлж суурилуулсан. Гэрээний нийт үнийн дүнг 2022.12.31-ний өдрийн дотор төлж барагдуулах байсан боловч 68,000,000 төгрөг төлсөн, 39,757,200 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний 6.1-д Талууд энэхүү гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасан. Хариуцагч ******* ХХК нь хамгийн сүүлд 20*******.04.02-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн. Энэ хугацаанаас хойш алдангийг тооцоход 11,927,100 төгрөг болж байна. Иймд гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 39,757,200 төгрөг, алданги 11,927,100 төгрөг, нийт 51,684,300 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 51,684,300 төгрөгийн 11,927,100 төгрөгөөс татгалзаж, үлдэх 39,757,200 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.08.28-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 51,684,300 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 51,684,300 төгрөгийн 11,927,100 төгрөгөөс татгалзаж, үлдэх 39,757,200 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь 2025.08.28-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

4. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025.01.06-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ******* ХХК нь төлөөлүүлэх эрхээ Х.Билгүүнд, 2025.04.08-ны өдрийн 0408-07 дугаар итгэмжлэлээр ******* ХХК нь төлүүлэх эрхээ Б.Чулуунбямбад тус тус олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч, хариуцагч нарыг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

5. Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох 51,684,300 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 51,684,300 төгрөгийн 11,927,100 төгрөгөөс татгалзаж, үлдэх 39,757,200 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь 2025.08.28-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,372 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 178,368 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН