2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/03479

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,

 Нэхэмжлэгч: И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.П-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 19 283 479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч төлөөлөгч Г.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч Э.П******* нь манай компанитай 2023 оны 6 сарын 13-ний өдөр өдөр И 3400332/01 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Э.П*******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу покет аппликейшнаас зээл олгосон. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнаар дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 19 283 479 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И******* ББСБ ХХК нь хариуцагч Э.П*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19 283 479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 19 283 479 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөгөөр төлнө гэжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлага болох 19 283 479 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 367 төгрөгийн 127 183.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 127 183.5 төгрөг, хариуцагчаас 127 183.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.И******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.П*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19 283 479 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 19 283 479 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1 928 347 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 367 төгрөгийн 127 183.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 127 183.5 төгрөг, хариуцагчаас 127 183.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ХУЛАН