| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/01950/И |
| Дугаар | 192/ШШ2025/03023 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/03023
192/2025/01950/И
| 2025 04 17 | 192/ШШ2025/03023 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** тоот
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***с ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Л.Баянболд оролцов.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:*** ХХК нь ****ХХК-иас 11,081,550 төгрөгийг гаргуулахаар дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээр хариуцагч**** ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Их хуралдай 608 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тус хаягт байхгүй гэсэн шуудангийн магадлагаа ирүүлсэн. Мөн шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодруулахад*** гэсэн лавлагаа ирж хаягаар хариуцагчийг дуудахад дээрх хаяг тус хороонд байхгүй гэсэн хорооны тодорхойлолт, магадлагаа ирүүлснээр хялбар ажиллагааны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс хариуцагчаар оролцвол зохих этгээд бол****-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоож өгнө үү.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
***ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***н сурвалжлуулах тухай хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхэд гаргасан байна.
Хүсэлт гаргагч байгууллага нь***ХК-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг нотолсон баримтыг хүсэлтдээ хавсарган ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд бол***н сурвалжилж, тэдгээрийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Та***элтэй болохыг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***йг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ***/-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** 110-33 тоотод бүртгэлтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ