2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар  192/ШШ2025/02998

 

 

 

 

 

 

2025 оны өдөр

04сар 16 р 192/ШШ2025/02998

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш***

Хариуцагч: Б***

42,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн агуулга: *** нь 2021 онд орон сууц зуучлалын компанийн зарын дагуу байр худалдаж авахаар сонирхож зарын дагуу **** явуулсан. Тодорхой хугацааны дараа ***ээсэн үүрэг буюу орон сууцны захиалгын гэрээг ***** нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, биелүүлэх талаар удаа дараа шаардсан ч тодорхой үр дүн гараагүй өнөөдрийг хүрсэн. **** захиалсан орон сууц нь өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй бөгөөд захиалагчийн хувиар барилгын гүйцэтгэгч "****" ХХК-д албан шаардлага тавихыг хүссэн боловч та орон сууцны захиалагч биш тул та гомдол шаардлага гаргах эрхгүй гэж огт хүлээж аваагүй. ***орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн боловч байр ч үгүй, мөнгө ч үгүй болж хохироод байгаа учраас С***24 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 42,800,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Иргэн **** нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр И***жлэгчид танилцуулсан. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохиролцож орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж нотариатаар батлуулж, хариуцагчийн зүгээс захиалгын гэрээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж, энэ тухай барилгын гүйцэтгэг***ХХК-ийн зүгээс илэрхийлсэн. Тухайн үед барилгын явцтай нэхэмжлэгч өөрийн биеэр ирж танилцсан. Орон сууц захиалгын гэрээний эрхийг бүрэн шилжүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, И*** 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/20 дугаар албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ, 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 0169 дугаар итгэмжлэл,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 0816 дугаар итгэмжлэл зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.

Шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 9/14956 дугаар албан бичгээр ирүүлсэн баримт, Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2-36/8563 дугаар албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 298 дугаар албан бичгээр ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***нь хариуцагч **** холбогдуулан эрх шилжүүлэх гэрээний төлбөрт төлсөн 42,800,000 төгрөгөө буцаан гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, хариуцагч**** ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ-ний Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Шин*** м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн захиалагчийн эрхийг нэхэмжлэгч ***** шилжүүлэн авахаар тохиролцжээ. /хх-ийн 8, 10/

Нэхэмжлэгч ***1 тоот данснаасаа 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *** Хаан банк дахь ***тоот дансанд 3 удаагийн гүйлгээгээр гэрээний үнэ болох 42,800,000 төгрөгийг бүрэн төлсөн нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар нотлогдож байна. /хх-ийн 5, 6, 19/

Гэрээ байгуулсан, гэрээний төлбөрт 42,800,000 төгрөгийг хүлээн авсан тухайд хариуцагч маргахгүй, харин надаас биш ***ХХК-иас шаардах ёстой гэж маргасан.

Хариуцагч ***ХК-тай байгуулсан гэрээний төлбөрөө бүрэн төлсөн, тооцоо дууссан гэх баримт, орон сууц захиалгын гэрээг үндэслэн нэхэмжлэгч ****хариуцагчид мөнгийг шилжүүлэн өгсөн боловч тухайн орон сууцны барилга баригдаагүй, зөвхөн суурь тавигдсан байдалтай байгаа нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсгүүдэд худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх, үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага худалдах, худалдан авахад эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарахаар зохицуулжээ.

Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ нь хариуцагч ***г ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ-ний зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авахаар тохиролцсон агуулгатай байна.

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй.

Хариуцагч ***ХХК-тай байгуулсан гэрээний шаардах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх боловч шилжүүлэн өгсөн зүйл нь бий болоогүй, гэрээ нь бодит байдлаар хэрэгжээгүй, өөрөөр хэлбэл түүнд захиалан бариулсан, худалдан авсан гэх үл хөдлөх хөрөнгө байхгүй нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь *** ХХК-тай орон сууц захиалгын гэрээг шинэчлэн байгуулаагүй, хариуцагчтай байгуулсан захиалгын эрх шилжүүлэх гэрээнд тус компани оролцоогүй болно.

Хариуцагч***л гэж гарын үсэг зурсан 2023 оны 5 дугаар сарын 15-20-ны дотор барилгын ажил эхлэхгүй бол захиалагчийн мөнгийг 2023 оны 6 дугаар сарын 25-ны дотор***төлнө ***гэсэн агуулгатай бичвэр тэмдэглэгджээ.

Бичвэрийг бисэн гэх *** нь тус компанийн ажилтан, эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй, түүнийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч оршин суух хаяг болон иргэний бусад мэдээлэл байхгүйгээс шүүхэд дуудан ирүүлэх, мэдүүлэг авах боломжгүйгээс гадна бичвэрт заасан хугацаанд барилгын ажил эхлээгүй, барилга баригдаагүй нь тогтоогдсон.

Иймд хариуцагч***ахиалагчий. эрх шилжүүлэх гэрээний төлбөрт шилжүүлэн авсан 42,800,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ***лгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****42,800,000 /дөчин хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч*** 371,950 гаргуулан нэхэмжлэгч *** олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ