| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2016/0113/Э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2018-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч Н.Мөнгөнсүх,
шүүгдэгч Б.Мандуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709024890046 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эр Ар Мор ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл-4, ээж, дүү нарын хамт, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо НҮН-ний 9-18 тоотод оршин суух хаягтай,
2017 оны 11 дүгээр сарын 01-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Батсуурийн Мандуул /регистрийн дугаар УД 93073011/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Мнь 2017 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Холливууд баарны гадаа хохирогч М.Отгонхүүтэй маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Мыг 2017 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Холливууд баарны гадаа хохирогч М.Отгонхүүтэй маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Б.Мандуулд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Мнь 2017 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Холливууд баарны гадаа хохирогч М.Отгонхүүтэй маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь “…М.Отгонхүүгийн биед тархи доргилт, зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстанд цус харвалт, эрүүний зөөлөн эдийн няцрал, оочны баруун талын арьсан доорх цусан хураа, уруул, буйланд шарх, доод голын үүдэн хоёр шүдний сулрал, зүүн чихний ар хэсэгт цус хуралт …” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч М.Отгонхүүгийн “…Холливууд баар луу очих үед Баттулга баар луу гүйгээд орсон. Тэгсэн чинь Холливууд баарнаас нөгөө Мандуул гэх залуу гарч ирээд Чимдээ гэж хашгирахаар нь караокегийн үүдэнд байгаа гэж хэлсэн чинь нөгөө Мандуул гэх залуу над руу эргэж хараад нүүрэн тус газар 1 удаа цохисон. Тэгэхээр нь би биш гэсэн чинь намайг цохиод байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹15183 тоот актын “…М.Отгонхүүгийн биед тархи доргилт, зүүн хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстанд цус харвалт, эрүүний зөөлөн эдийн няцрал, оочны баруун талын арьсан доорх цусан хураа, уруул, буйланд шарх, доод голын үүдэн хоёр шүдний сулрал, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт,
шүүгдэгч Б.Мандуулыг мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би Отгонхүүг нэг мангасдаад нэг цохисон…” гэсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Мандуул нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байгаа зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Мандуул нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Мандуул танилцуулж, гарын үсэг зуруулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Мандуулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Мандуулд 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мандуул нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР