| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/00785/И |
| Дугаар | 192/ШШ2025/03232 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/03232
2025 04 23 192/ШШ2025/03232
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 хороо, 13 хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, ******* байр, ******* оффис хаягт байрлах, ******* ******* ******* ******* ББСБ ХХК /рд:*******/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 26 хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, Сартуул овогт ийн /рд:/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 26 хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, Сартуул овогт ын /рд:8/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 55,355,071.46 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямхүү, хариуцагч Ж., хариуцагч Ж.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэдноров, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Доржпүрэв,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Зол*******гал нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж., хамтран зээлдэгч нь Ж. нар нь ******* Зуун Жар Файнанс ХХК-тай 2023.05.31-ний өдрийн №ЗГ-0004 дугаар зээлийн гэрээ байгуулан 63,649,000 төгрөгийг сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээл авсан. Мөн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор 2024.12.03-ны өдөр №0004 дугаар Ипотекийн гэрээ буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээгээр Ж. нь Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт-ухаа хороолол /17120/, ******* байр ******* тоот байрлах 53,46 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлдэгч нь №ЗГ- 0004 дугаар зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт№1-д зааснаар 2023.05.31-ний өдрөөс эхлэн 2028.05.27-ны өдөр хүртэл өдөр бүр тогтмол 75,220 төгрөг төлөхөөр тохиролцсон. Үүнээс үндсэн зээлийн төлбөрт 9,370.906.37 төгрөг, хүүний төлбөрт 42,772,185.03 төгрөг, нийт 52,143,091.40 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний 2.2. 2.3. 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хавсралт№1-д заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу зээлийг буцаан төлөхөөр заасан. Гэтэл зээлдэгчийн зүгээс заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч cap тогтмол дутуу төлөлт хийнэ гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүтэн төлөлт хийж байхыг удаа дараа шаардаж утсаар холбогдож, зээлийн гэрээнд заасан гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус гэрээний үүргийн зөрчил гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ-0004 дугаар зээлийн гэрээний 5.1-д Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаарх заасан. Мөн тус гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1-т Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачлаагаар хугацаанаас нь өмнө цуцлах талаар зохицуулсан. Түүнчлэн 2024.12.03-ны өдөр №0004 дугаар "Ипотекийн гэрээ буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 5.1 дүгээр зүйлийн 5.1.2 дахь хэсэгт Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, зээлийн гэрээ цуцлагдах бол тус хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна хэмээн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг хэрэгжүүлэх талаар тус тус заасан байна. Тиймээс зээлдэгч нь ЗГ- 0004 дугаар зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2025.01.24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 54,278,093.63 төгрөг, хүү 1,073,993.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,984.08 төгрөг, нийт 55,355,071.46 төгрөг хуримтлагдаад байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2023.05.31-ний өдрийн ЗГ-0004 дугаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 55,355,071.46 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ж., Ж. нар нь нэхэмжлэлийн шаардлага 55,355,071.46 төгрөгөөс 2,375,4*******.82 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч 2,375,4*******.82 төгрөгөөс татгалзаж, үлдэх 52,979,629.6 төгрөгийг хариуцагч Ж., Ж. нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.05.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.06.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.07.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.08.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.09.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.10.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.11.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.12.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026.01.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026.02.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026.03.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026.04.15-ны өдөр 4,579,629.6 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна. Төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ж.ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 16 хороо, хороолол /17120/, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 53.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206083405 дугаартай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж., Ж. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55,355,071.46 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч Ж., Ж. нар нь нэхэмжлэлийн шаардлага 55,355,071.46 төгрөгөөс 2,375,4*******.82 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч 2,375,4*******.82 төгрөгөөс татгалзаж, үлдэх 52,979,629.6 төгрөгийг хариуцагч Ж., Ж. нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.05.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.06.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.07.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.08.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.09.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.10.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.11.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.12.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026.01.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026.02.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026.03.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026.04.15-ны өдөр 4,579,629.6 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна. Төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ж.ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 16 хороо, хороолол /17120/, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 53.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206083405 дугаартай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025.01.28-ны өдрийн 112 дугаар итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Ж.Алтанзул, Б.Нямхүү нарт, 2025.03.09-ний өдрийн 0285 дугаар итгэмжлэлээр Ж. нь төлүүлэх эрхээ Б.Чимэдноровт тус тус олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч, хариуцагч нарыг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
5. Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж., Ж. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 55,355,071.46 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Ж., Ж. нар нь нэхэмжлэлийн шаардлага 55,355,071.46 төгрөгөөс 2,375,4*******.82 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч 2,375,4*******.82 төгрөгөөс татгалзаж, үлдэх 52,979,629.6 төгрөгийг хариуцагч Ж., Ж. нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.05.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.06.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.07.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.08.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.09.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.10.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.11.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2025.12.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026.01.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026.02.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026.03.15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026.04.15-ны өдөр 4,579,629.6 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна. Төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ж.ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 16 хороо, хороолол /17120/, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 53.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206083405 дугаартай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+434,730/ нийт 504,930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 246,524 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН