2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/03362

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

    Нэхэмжлэгч: Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.

 

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Б.Б******* миний бие 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч БНХАУ-ын ******* ХХК-ийг төлөөлөн түүний салбар төлөөлөгчийн газрын төлөөлөгч Б.Г******* нартай зуучлалын үйлчилгээ үзүүлэх тухай 23/11-15 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээний нийт үнийг 250 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож зуучлалын хөлсийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор 70 000 000 төгрөг, 2023 оны 12 дугаар сард 50 000 000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 130 000 000 төгрөгөөр тус тус төлж дуусгахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Б.Б******* миний бие үүргээ бүрэн гүйцэтгэсэн учраас хариуцагч компаниас өвөр монголын рунхэ жиү жөү констракшн инженеринээс 63 000 000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Харин үлдэгдэл төлбөр болох 187 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй намайг хохироож байна. Миний бие гэрээний үүргээ биелүүлэхгүй байхаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээн авч хянаад, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 183/Ш32024/14856 дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргасан. Шүүгчийн захирамжийн үндэслэл нь хариуцагчийг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 10505 дугаар захирамжаар хариуцагч ******* компани болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Б******* овогтой Г******* нарыг цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгийн эргүүл хамгаалалтын цагдаа албан тушаалтай дэд ахлагч Г.Г******* нь хариуцагчийн нэхэмжлэлд дурдагдсан хаягаар очиход эзэнгүй байсан бөгөөд тухайн хаягт үйл ажиллагаа явуулдаг БСМ ХХК-н утас болох ******* дугаарын утсанд холбогдоход ******* компанийн төлөөлөгч Г******* гэдэг хүн суудаг байсан одоогоор суухаа больсон. ******* ийм л утас байна гэх тайлбарыг гаргасан. Энэ дагуу ******* дугаарын утсанд залгаж ******* компанийн төлөөлөгч Г******* мөн үү гэхэд мөн би уул нь ******* компанийг төлөөлдөг байсан одоо төлөөлөхгүй байгаа гэх тайлбар гаргасан. ******* компани тус оффист түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаагүй гэж тодорхойлсон. Иймд хариуцагчийг албадан ирүүлэх боломжгүй гэж тайлбарласан. Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/14865 дугаар шүүгчийн захирамж, салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээ, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Зуучлалын гэрээ, дансны хуулга гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч Б.Б******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/14865 дугаар шүүгчийн захирамж, салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээ, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Зуучлалын гэрээ, дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, LS плаза, 8 давхар, 803 тоотод байрладаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх нь зөрчигдөж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

4.******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг бүртгэлтэй, байрладаг хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал:

- ** тоотод байрлаж байсан, ******* ХХК /РД:*******/, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Г******* /Утас:/ гэсэн,

- Нэхэмжлэгч Б.Б******* /Утас: ,/ гэсэн болно.

 

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН