| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/00653/И |
| Дугаар | 192/ШШ2025/03179 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/03179
2025 04 22 192/ШШ2025/03179
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар /рд:*******/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 18 хороо, ******* *******, ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* групп ХХК /рд:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 36,088,054.34 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал, Н.Мягмаржав, хариуцагчийн төлөөлөгч Д.Тодхүү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Золжаргал нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус газарт нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ******* групп ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах; Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх; 44.1.2-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасныг тус тус зөрчин 2023 оны 10 сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийгдээгүй. Үүний улмаас тус компани нь 2025 оны 01 сарын байдлаар шимтгэл төлөлтийн 25,462,410 төгрөг, алданги 10,625,644.34 төгрөгийн өрийг үүсгээд байна. Дээрх байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай холбогдон уулзалт хийж нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах шат дараалсан арга хэмжээ авагдсан боловч өнөөг хүртэл барагдуулаагүй ба Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.5, 32.2.6-д заасан үүргийг тус тус зөрчиж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр буюу 36,088,054.34 төгрөгийг ******* групп ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч ******* групп ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл 25,462,410 төгрөгийг 2025.08.25-ны өдрийн дотор хэсэгчлэн болон бүтнээр Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газарт төлж барагдуулна. Хэрэв 2025.08.25-ны өдрийн дотор 25,462,410 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд алданги 10,625,644.34 төгрөгийг нэхэмжлэгчид нэмж төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ******* групп ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 36,088,054.34 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч ******* групп ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл 25,462,410 төгрөгийг 2025.08.25-ны өдрийн дотор хэсэгчлэн болон бүтнээр Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газарт төлж барагдуулна. Хэрэв 2025.08.25-ны өдрийн дотор 25,462,410 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд алданги 10,625,644.34 төгрөгийг нэхэмжлэгчид нэмж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар нь төлөөлүүлэх эрхээ Б.Ундрал, Н.Мягмаржав нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
5. Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* групп ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 36,088,054.34 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч ******* групп ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл 25,462,410 төгрөгийг 2025.08.25-ны өдрийн дотор хэсэгчлэн болон бүтнээр Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газарт төлж барагдуулна. Хэрэв 2025.08.25-ны өдрийн дотор 25,462,410 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд алданги 10,625,644.34 төгрөгийг нэхэмжлэгчид нэмж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул зохигчдын эвлэрсэн 36,088,054.34 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 169,195 төгрөгийг хариуцагч ******* групп ХХК-иас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН