| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/00336/И |
| Дугаар | 192/ШШ2025/02983 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/02983
| 2025 04 16 | 192/ШШ2025/02983 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т
Хариуцагч: ****тоот
47,950,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Хариуцагчтай 2024 оны 8-р сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж**** улсын дугаартай,***улсын дугаартай тавцант чиргүүлийг 2024 оны 8-р сарын 20-ны өдрөөс эхлэн 2024 оны 12-р сарын 27-ны өдрийг хүртэл нийт 104 удаа 13,004 тонн ачаа тээврийн ажил хийж гүйцэтгэсэн. Ачаа тээвэрлэлтийн ажлын төлбөр болох 47,950,655 төгрөгийг 2024 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор төлөх байсан ч төлбөрөө төлөхгүй биднийг хохироож байгаа тул хариуцагчаас 47,950,655 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зохигчид шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага 47,950,655 төгрөгийг хариуцагч 2025 оны 05 сарын 16-ны өдөр 9,590,131 төгрөг, 2025 оны 06 сарын 16-ны өдөр 9,590,131 төгрөг, 2025 оны 07 сарын 16-ны өдөр 9,590,131 төгрөг, 2025 оны 08 сарын 16-ны өдөр 9,590,131 төгрөг, 2025 оны 09 сарын 16-ны өдөр 9,590,131 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч****т ХХК-д холбогдуулан 47,950,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 47,950,655 төгрөгийг хариуцагч 2025 оны 05 сарын 16-ны өдөр 9,590,131 төгрөг, 2025 оны 06 сарын 16-ны өдөр 9,590,131 төгрөг, 2025 оны 07 сарын 16-ны өдөр 9,590,131 төгрөг, 2025 оны 08 сарын 16-ны өдөр 9,590,131 төгрөг, 2025 оны 09 сарын 16-ны өдөр 9,590,131 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. **** ХХК-д холбогдох 47,950,655 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 47,950,655 төгрөгийг хариуцагч 2025 оны 05 сарын 16-ны өдөр 9,590,131 төгрөг, 2025 оны 06 сарын 16-ны өдөр 9,590,131 төгрөг, 2025 оны 07 сарын 16-ны өдөр 9,590,131 төгрөг, 2025 оны 08 сарын 16-ны өдөр 9,590,131 төгрөг, 2025 оны 09 сарын 16-ны өдөр 9,590,131 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцож эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,703 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 198,851.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ