| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/03692/И |
| Дугаар | 192/ШШ2025/03360 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/03360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х******* ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М*******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Д.М*******а нь Х******* ХК-ийн БЗ Зүүн дөрвөн зам тооцооны төвтэй 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/5753/2104 тоот зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ/5753/2104 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж ирээдүйн орлого барьцаалуулсан. Зээлдэгч Д.М*******а нь Х******* ХК-ийн БЗ Зүүн дөрвөн зам тооцооны төвтэй 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ201844030095 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 14 756 216.44 төгрөг дээр нэмж 3 000 000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, ахуйн зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ201844030095 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйн цалин зэргийг барьцаалуулсан. Зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/201844030095-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/201844030095-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэргийг байгуулсан. Зээлдэгч Д.М*******а нь ЗГ/5753/2104 тоот зээлийн гэрээ болон ЗГ201844030095 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3 937 901.63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2 843 769.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7 191.04 төгрөг, нийт 6 788 861.98 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Д.М*******а нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк Д.М*******ад холбогдуулан зээлийн гэрээнд гэрээнд дурдсан хаягаар буюу Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 292 тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 307/Ш32025/00245 дугаартай захирамжаар Д.М*******а нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М*******а нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 307/ШЗ2025/00245 дугаар шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Х******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М*******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Д.М*******а нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 307/ШЗ2025/00245 дугаар шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байна.
Д.М*******а нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байр, 292 тоотод оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх нь зөрчигдөж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
4.Д.М*******ын бүртгэлтэй, оршин суудаг хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал:
- ...............................болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д.М-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.М*******ыг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН