Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

          улсын яллагч Х.Еркебулан,

          хохирогч О.Анхмаа                                                                                      

          шүүгдэгч А.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809008000122 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдөр  төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, “Ред Пад” ХХК-д уурхайчин ажилтай, ам бүл-1, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 511-46 тоотод оршин суух хаягтай, урьд шийтгэлгүй, Б овогт А.Э /регистрийн дугаар ЧВ87032516/,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч А.А.Э нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны 511 дүгээр байрны орцонд хохирогч О.Анхмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “өөр хүнтэй харилцаа үүсгэсэн” хэмээн маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.А.Эыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны 511 дүгээр байрны орцонд хохирогч О.Анхмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “өөр хүнтэй харилцаа үүсгэсэн” хэмээн маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч А.А.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу хянан шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч А.А.Э нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны 511 дүгээр байрны орцонд хохирогч О.Анхмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “өөр хүнтэй харилцаа үүсгэсэн” хэмээн маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь“…биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт…” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч О.Анхмаагийн “…2017 оны 02 сарын 01-ний шөнө 00 цаг 30 минутын орчимд манай найз залуу А.А.Э намайг “гэртээ хүрээд ирээч, хаана байгаа юм вэ? би яваад очих уу” гэж мессэж бичсэн. Тэгээд би А.Эын 99045891 гэх дугаар руу өөрийнхөө 95093696 дугаараас залгасан. Гэтэл түүний утсыг нэг согтуу эмэгтэй авсан. Тэгээд “А.Э унтаж байна чамтай ярих тэнхэл алга, амарч байна” гэж асуусан...Тэгээд би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 511-46 тоотод байх гэрт нь явж очсон. Гэтэл гэрийн хаалга нь онгорхой А.Эын найз Амраа нь унтаж байсан. Тэгээд Амрааг сэрээж А.Эыг асуухад “19 цагийн үед гарч явсан, удахгүй ирнэ” гэсэн. Тэрээр огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд бид хамтдаа А.Эыг хүлээсэн. Тэгээд шөнийн 02 цаг өнгөрч байхад А.Эын утас холбогдсон. Тэгээд “одоо гэртээ очиж байна” гэсэн Удалгүй тэрээр ирэхэд Амраа бид хоёр орцонд тамхи татаад зогсож байсан. Тэгээд Амраа шууд шатаар буугаад явсан. Тэгээд би гэрт нь орох гээд хаалгаар орж байтал А.Э гарч ирсэн. Тэгээд шууд заамдаж барьж аваад алгадсан. Тэгээд би газарт суусан. Гэтэл хөлөөрөө толгойд болон биед өшиглөсөн. Тэгээд би нэг хэсэг ухаан алдаад юу болсон талаар мэдээгүй. Тэгээд ухаан ороход ганцаараа тэр орцонд 48 тоотын үүдэнд хэвтэж байсан...Бид хоёр гэр бүлээ батлуулаад, үр хүүхэд төрүүлсэн гэр бүлийн хос биш юм …” гэсэн мэдүүлэг /хх-07-13/,

Гэрч А.А.Эын “…Би Оюу толгойд ажилладаг юм. Тэгээд 14 хоногийн амралтаа аваад гэртээ 2018 оны 01 сарын 31-ний өглөө ирсэн. Гэтэл найз эмэгтэй Анхмаа ирж уулзаагүй. Тэгээд маргааш нь би найзуудтайгаа уулзах гээд гэрээсээ гарсан. Энэ үед манай найз Мэнд-Амар манай гэрт ирсэн. Тэгээд “найз нь гэрт чинь амарч байж байгаад маргааш хөдөө ажил руу явлаа” гэсэн. Тэгээд би найз Мэнд-Амарыг гэртээ үлдээгээд найзуудтайгаа уулзаад шөнийн 02 цагийн үед нэлээд согтсон байдалтай гэртээ орж ирсэн. Гэтэл Мэнд-Амар, Анхмаа хоёр орцонд архи уугаад сууж байсан. Тэгээд Амраа “найз нь явлаа” гээд гарч явсан. Тэгээд би найз эмэгтэй Анхмааг хардаж маргаан үүсгэсэн. Улмаар алгадаж унагаагаад нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд ганцаараа гэртээ явж орсон. Тэрээр намайг хөдөө ажилдаа явсан үеэр өөр хэн нэгэн эрэгтэй хүнтэй чатаар харьцаж байсан талаар нь би ямар нэгэн байдлаар мэддэг...Би түүний эмчилгээний болон бусад зардалд нийт хоёр сая зургаан зуун тавин мянган төгрөг өгсөн. Би хийсэн зүйлээ ойлгож ухамсарлаж байна …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16, 24-25/,      

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2381 тоот актын “…О.Анхмаагийн биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч А.А.Э мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би Өмнөговь аймагт уурхайд ажилладаг юм. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөөнөөс ирсэн. Маргааш нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гадуур гараад найзуудтайгаа уулзаад бааранд орж архи пиво уусан. Тэгээд шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11-р хороо Хангай хотхон 511-46 тоотод байх гэртээ ирсэн. Гэтэл орцонд манай найз Мэнд-Амар, Анхмаа хоёр юм яриад зогсож байсан. Тухайн өдөр Мэнд-Амар манай гэрт ирсэн байсан юм. би түүнийг гэртээ үлдээгээд гарч явсан юм. Харин намайг гадуур явж байхад Анхмаа манай гэрт ирсэн байсан. Тэгээд манай найз Мэнд-Амар гэртээ харихаар явсан. Түүнийг явсан хойно би Анхмааг орцонд зодсон. Тэгээд гэртээ орж унтсан…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч А.А.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч А.А.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч А.А.Эт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч А.А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч А.А.Эт 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт А.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.А.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан А.А.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.А.А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.А.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР