2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/03114

 

2025 04 21 192/ШШ2025/03114

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Сүхбаатарын гудамж, ******* ******* ХХК-ийн байр, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/Х-22 хаягт байрлах, ******* банк ХК /рд:*******/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 22 хороо, ******* ******* цогцолбор, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /рд:/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 22 хороо, ******* ******* цогцолбор, ******* тоот хаягт оршин суух, овогт /рд:/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 343,405,522.70 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хишигдэлгэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Золжаргал нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б., Г. нар нь 2022.12.13-ний өдөр ******* банктай ЗГ67 дугаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 320,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж авсан. Талууд ЗГ67 дугаар орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах ипотекийн гэрээг байгуулсан. ЗБ67 дугаар ипотекийн гэрээгээр Б., Г. нарын өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206096072 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсан гудамж 16 байр, 123 тоот хаягт байршилтай, 133.43 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Б., Г. нар нь ЗГ67 дугаар бүхий орон сууцны зээлийн гэрээний Хавсралт №1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, Банкны зүгээс тус үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2024.12.23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 315,351,102.54 төгрөг, хүү 27,640,095.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,807.15 төгрөг, даатгалын өр 402,517.56 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 171, нийт 343,405,522.70 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж, 189 дүгээр зүйлийн 189.1, 242 дугаар зүйлийн 242.1-т тус тус заасныг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан ЗГ67 дугаар орон сууцны зээлийн гэрээ, ЗБ67 дугаар ипотекийн гэрээг тус тус үндэслэн нэхэмжилж байна. Үүнд: Хариуцагч Б., Г. нараас 343,405,522.70 төгрөгийг гаргуулж, ЗГ67 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ67 дугаар бүхий ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* банкны гүйцэтгэх захирлын тушаал, 2025.01.08-ны өдрийн 18/01-0046 дугаар итгэмжлэл, 2022.12.13-ны өдрийн ЗГ67 дугаар орон сууцны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, 2022.12.13-ны өдрийн ЗБ67 дугаар ипотекийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хүү тооцооллын хүснэгт, зээлдэгчийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгалын гэрээ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б., Г. нарт хол*******уулан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 315,351,102.54 төгрөг, хүүд 27,640,095.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11,807.15 төгрөг, даатгалын өр 402,517.56 төгрөг, нийт 343,405,522.70 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргажээ.

3. Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт 2025.01.28-ны өдөр гардуулсан боловч хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй байна. Энэ нь тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үр дагавар үүсгэнэ.

Мөн хариуцагч Б., Г. нарт шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь Б., Г. нартай 2022.12.13-ны өдрийн ЗГ67 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 320,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон, гэрээний дагуу зээлдүүлэгч мөнгийг зээлдэгч нарт шилжүүлсэн байна. /хэргийн 8-11 дүгээр тал/

4.2. Миг даатгал ХХК-тай Г., Б. нар 2022.12.14-ний өдөр Зээлдэгчийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, Зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулжээ. /хэргийн 16-17 дугаар тал/

4.3. Нэхэмжлэгч ******* банк ХК нь Б., Г. нартай 2022.12.13-ны өдрийн ЗГ67 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 320,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон, гэрээний дагуу зээлдүүлэгч мөнгийг зээлдэгч нарт шилжүүлсэн байна. /хэргийн 8-11 дүгээр тал/

4.4. Хариуцагч нар нь 2024.12.23-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,648,897.46 төгрөг, хүү 80,251,104.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,085.73 төгрөг, даатгалын өр 1,210,277.23 төгрөг, нийт 86,115,365.39 төгрөгийг ******* банк ХК-д төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /хэргийн 15 дугаар тал/

4.5. Хариуцагч нар 2024.06.05-ны өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчжээ. /хэргийн 15 дугаар тал/

5. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

6. Гэрээний хугацаанд хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн байна.

7. Хариуцагч нар 2024.06.05-ны өдрөөс хойш гэрээний хавсралт ёсоор зээлийг зохих ёсоор төлөөгүй байх тул зээлдэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т зааснаар зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус шаардах эрхтэй.

8. Үндсэн үүргийн үүрэг гүйцэтгэгч болох зээлдэгч нь зээлээ төлөөгүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК нь ЗБ67 тоот Ипотекийн гэрээнд заасан үл эд хөрөнгөөр үүргийг хангуулахаар шаардах эрхтэй юм.

9. Миг даатгал ХХК болон Г., Б. нарын хооронд 2022.12.14-ний өдөр байгуулагдсан Зээлдэгчийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, Зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан даатгалын гэрээний харилцаа ба даатгалын хураамжийг даатгалын зуучлагч ******* банк ХК-аар дамжуулан авахаар харилцан тохирсон тул хариуцагч нараас хураамж шаардах эрхтэй байна.

10. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус заасныг баримтлан зээлийн үндсэн төлбөрт 315,351,102.54 төгрөг, хүү 27,640,095.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,807.15 төгрөг, даатгалын хураамж 402,517.56 төгрөг, нийт 343,405,522.70 төгрөгийг хариуцагч Б., Г. нараас гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Г., Б. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206096072 дугаартай Хан-Уул дүүрэг, 11 хороо, 17029, зайсан гудамж, 16 байр, 123 тоот хаягт байршилтай 133.43 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Б., Г. нараас зээлийн гэрээний үүрэгт 343,405,522.70 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан ******* банк ХК нь Г., Б. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206096072 дугаартай Хан-Уул дүүрэг, 11 хороо, 17029, зайсан гудамж, 16 байр, 123 тоот хаягт байршилтай 133.43 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс зээлийн үүргийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,874,977.61 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нараас 1,874,977.61 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН