| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/03512/И |
| Дугаар | 192/ШШ2025/00713 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/00713
2025 01 28 192/ШШ2025/00713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
хариуцагч: *** холбогдох
хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдүүдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгох, хэсэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
***
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *** хүү *** өөрийн асрамжид авах тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс түүнд ногдох хэсэг гаргуулах, ***тээврийн хэрэгсэл хөрөнгүүд, ***хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгох ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч *** хариуцагч*** хамтын амьралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2009 оны 03 сарын 15-ны өдөр хүү *** хариуцагч *** асрамжид, 2014 оны 10 сарын 06-ны өдөр хүү *** нэхэмжлэгч *** асрамжид тус тус үлдээж, нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянгол ам хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй 2 давхар 344 м кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** улсын дугаартай мерседенс бэнз-GLA 250 маркийн тээврийн хэрэгсэл хөрөнгийг тус тус хэсгээр өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, хариуцагч *** 583 398 947 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу улсын бүртгэлийн***талбай бүхий аялал жуучлалын зориулаттай үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоож, ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардалд нэхэмжлэгчээс 1.037.500 төгрөг, хариуцагчаас 1.037.500 төгрөг тус тус гаргуулан Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст 560 000 төгрөг, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 1 115 000 төгрөг, Ашид билгүүн ХХК-д 400 000 төгрөг тус тус олгохоор тогтоов.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ