Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/1214

 

 

 

 

 

     2023          12             20                                       2023/ДШМ/1214

 

Ө.А, Г.Д, М.Б, Г.А, З.О, Д.Б, Б.Ө, С.А, Б.Д, Я.Г, Б.М, Б.Б, Д.Д, Б.Снарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Д.Даваадорж,

            хохирогч Г.С,

            хохирогч Л.Ц,  Д.Б, Э.С,  А.О, Н.Д, Д.Г, Ц.Н, Х.Э, Н.М, Ч.Н, Б.Л, Н.Ж Х.О, Ш.Б, Б.Т, Б.Б, А.О, Э.Н, Ц.Э, М.О, Г.С, С.О, Ч.Н, Д.А, Л.Д Д.Х, Л.Г, М.Амартүвшин нарын өмгөөлөгч Г.Анхбаяр,

            шүүгдэгч Ө.А, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Л.Баасан,

            шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн,  

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/1055 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүгдэгч Ө.Агийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Л.Баасан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Ө.А, Г.Д, М.Б, Г.А, З.О, Д.Б, Б.Ө, С.А, Б.Д, Я.Г, Б.М, Б.Б, Д.Д, Б.С нарт холбогдох 1802000510118 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Ө.А, 1969 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, ................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

2. Хөхнуур овгийн Г.Д, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, “Аригү Медиа” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

3. Найман овгийн С.А, 1987 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, “Ард даатгал” ХК-ийн харилцааны төвийн ажилтан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,  ял шийтгэлгүй, /РД:............................./;

4. Бэсүд овгийн Я.Г, 1980 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт, ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./;

5. Алаг адуутан овгийн М.Б, 1980 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин, дуучин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................/;

6. Монголмууд овгийн Б.М, 1974 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт, 6666666666666 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;

7. Гүн чулуут овгийн Б.Ө, 1987 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Булган аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Коор коммодитис” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, ..................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..............0/;

8. Погилширчин овгийн  Г.А, 1980 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт, ....................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../;

9. Их мянган овгийн Б.Д, 1981 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, ....................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

10. Монгол овгийн З.О, 1984 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, ..................................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......../;

11. Баяндуут овгийн Д.Д, 1978 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 6, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт, ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

12. Шаргачин овгийн Б.Б, 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай,           эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................/;

13. Тайж овгийн Д.Б, 1986 оны 5     дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, ....................................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:...................../;

14. Жаргалан овгийн Б.С, 1979 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээлэл шуурхай удирдлагын төвийн мэдээлэл хүлээн авагч ажилтай, ...................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................../;

1. Шүүгдэгч Ө.А нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа            хахууль өгөгч Г.А, Я.Г, Б.Д, Б.М, М.Б, Б.Ө, С.А, З.О, Д.Б, Б.Б, Д.Д, Б.Снарын цэцэрлэгт хүүхдээ хамруулах ашиг сонирхлын үүднээс өөрөө шууд болон тус цэцэрлэгт нягтлан бодогч ажилтай Б.Долгорсүрэнтэй “...харьяаллын бус, цахим сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүүхдийн эцэг, эхээс хандив нэрээр мөнгө авч цэцэрлэгт хамруулж болох...” талаар санаатай нэгдэж,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.4-т “...эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана”, 281 дугаар зүйлийн 281.1.6-д “орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.8-д “хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн болон хувилбарт сургалтад бүрэн хамруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, эцэг, эх, асран хамгаалагчид сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг тус тус зөрчиж,

Цэцэрлэгийн эрхлэгчийн хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд яллагдагч Г.Дгээр дамжуулан:

Я.Ггаас 2015 оны 08 дугаар сард 800,000 төгрөгийг, Б.Доос 2016 оны 09 дүгээр сард 1,000,000 төгрөгийг, Б.Мөөс 2016 оны 09 дүгээр сард 800,000 төгрөгийг, М.Боос 800,000 төгрөгийг,

Өөрөө шууд Г.А 2015 оны 9 дүгээр сард 1.000.000 төгрөгийг, Б.Өаас 2018 оны 2 дугаар сард 1.500.000 төгрөгийг, С.Аээс 2018 оны 4 дүгээр сард 500.000 төгрөгийг, З.Огаас 2018 оны 5 дугаар сард 500.000 төгрөгийг, Б.Бээс 2017 оны 9 дүгээр сард 500.000 төгрөгийг, Д.Дас 2017 оны 5 дугаар сард 300.000 төгрөгийг, Б.Б2017 оны 5 дугаар сард 800.000 төгрөгийг, Б.С500.000 төгрөгийг нийт 9.000.000 төгрөгийн тус тус хахууль авч, гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон,

Мөн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн багш, туслах багш нарын гарт нь олгох ёстой 1.540.000 төгрөгийг “...цэвэрлэгээний эд зүйл авна, та нарт урамшуулал олгосон учраас Г.Дд хураалгана шүү...” гэж хуурч, итгэл эвдэх аргаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын байдлаа ашиглаж нягтлан бодогч Г.Дтэй бүлэглэж, давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 17, 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Л.Цаас 50.000 төгрөгийг, Д.Баас 50.000 төгрөгийг, Э.Сээс 60.000 төгрөгийг, А.Оаас 50.000 төгрөгийг, Н.Даас 50.000 төгрөгийг, Д.Гээс 50.000 төгрөгийг, Ц.Наас 50.000 төгрөгийг, Х.Эээс 50.000 төгрөгийг, Н.Мээс 60.000 төгрөгийг, Ч.Нээс 50.000 төгрөгийг, Б.Лгээс 50.000 төгрөгийг, Н.Ж 60.000            төгрөгийг, Х.Оээс 60.000 төгрөгийг, Ш.Баас 60.000 төгрөгийг, Б.Тээс 50.000 төгрөгийг, Б.Бгээс 50.000 төгрөгийг, А.Оаас 60.000 төгрөгийг, Э.Нээс 60.000 төгрөгийг, Ц.Эаас 60.000 төгрөгийг, М.Онаас 60.000 төгрөгийг, Г.Сгаас 60.000 төгрөгийг, С.Оээс 60.000 төгрөгийг, Ч.Наас 60.000 төгрөгийг, Д.Ааас 60.000 төгрөгийг, Л.Дс 50.000 төгрөгийг, Д.Хгаас 60.000 төгрөгийг, Л.Гоос 60.000 төгрөгийг, М.А 50.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авсан,

            2. Шүүгдэгч Г.Д нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах 129 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хахууль өгөгч Я.Г, Б.Д, Б.М, М.Б нарын цэцэрлэгт хүүхдээ хамруулах ашиг сонирхлын үүднээс тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Атай “...харьяаллын бус, цахим сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүүхдийн эцэг, эхээс хандив нэрээр мөнгө авч цэцэрлэгт хамруулж болох...” талаар санаатай нэгдэж,

Ө.Агийн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.4-т “...эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана”, 281 дугаар зүйлийн 281.1.6-д “орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.8-д “хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн болон хувилбарт сургалтад бүрэн хамруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, эцэг, эх, асран хамгаалагчид сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг тус тус зөрчиж,

Цэцэрлэгийн эрхлэгчийн хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Я.Ггаас 2015 оны 08 дугаар сард 800.000 төгрөгийг, Б.Доос 2016 оны 9 дүгээр сард 1.000.000 төгрөгийг, Б.Мөөс 2016 оны 9 дүгээр сард 800.000 төгрөгийг, М.Боос 800.000 төгрөгийг тус тус хүлээн авч Ө.Ад дамжуулан өгч гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

Мөн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн багш, туслах багш нарын гарт нь олгох ёстой 1.540.000 төгрөгийг “...цэвэрлэгээний эд зүйл авна, та нарт урамшуулал олгосон учраас Г.Дд хураалгана шүү...” гэж хуурч, итгэл эвдэх аргаар цэцэрлэгийн эрхлэгч Ө.Атай бүлэглэж, давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 17, 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Л.Цаас 50.000 төгрөгийг, Д.Баас 50.000 төгрөгийг, Э.Сээс 60.000 төгрөгийг, А.Оаас 50.000 төгрөгийг, Н.Даас 50.000 төгрөгийг, Д.Гээс 50.000 төгрөгийг, Ц.Наас 50.000 төгрөгийг, Х.Эээс 50.000 төгрөгийг, Н.Мээс 60.000 төгрөгийг, Ч.Нээс 50.000 төгрөгийг, Б.Лгээс                                                                   50.000 төгрөгийг, Н.Ж 60.000 төгрөгийг, Х.Оээс 60.000 төгрөгийг, Ш.Баас 60.000 төгрөгийг, Б.Тээс 50.000 төгрөгийг, Б.Бгээс 50.000 төгрөгийг, А.Оаас 60.000 төгрөгийг, Э.Нээс 60.000 төгрөгийг, Ц.Эаас 60.000 төгрөгийг, М.Онаас 60.000 төгрөгийг, Г.Сгаас 60.000 төгрөгийг, С.Оээс 60.000 төгрөгийг, Ч.Наас 60.000 төгрөгийг, Д.Ааас 60.000 төгрөгийг, Л.Дамцагаас 50.000 төгрөгийг, Д.Хгаас 60.000 төгрөгийг, Л.Гоос 60.000 төгрөгийг, М.А50.000 төгрөгийг залилан мэхэлж хураан авч Ө.Ад дажуулан өгч хамжигчаар хамтран оролцсон,

            3. Шүүгдэгч Я.Г нь 2015-2016 оны хичээлийн жилд өөрийн төрсөн хүүхдийг Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт оруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2015 оны 08 дугаар сард 800.000 төгрөгийн хахууль өгсөн,

            4. Шүүгдэгч Г.А нь 2015-2016 оны хичээлийн жилд өөрийн 2 хүүхдийг Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт оруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2015 оны 9 дүгээр сард 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

            5. Шүүгдэгч Б.Д нь 2016-2017 оны хичээлийн жилд өөрийн төрсөн 2 хүүхэд болох Д.Жаргалсайхан, Д.Жаргалбаяр нарыг Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт оруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 9 дүгээр сард 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

            6. Шүүгдэгч Б.М нь 2016-2017 оны хичээлийн жилд өөрийн төрсөн охин М.Амин-Эрдэнийг Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт оруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 9 дүгээр сард 800.000 төгрөгийн хахууль өгсөн,

            7. Шүүгдэгч М.Б нь 2016-2017 оны хичээлийн жилд өөрийн төрсөн охин Б.Маралгоог Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт оруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 3 дугаар сард 800.000 төгрөгийн хахууль өгсөн,

            8. Шүүгдэгч Б.Ө нь 2017-2018 оны хичээлийн жилд өөрийн төрсөн охин А.Мичид, хүү Б.Сүлд нарыг Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт оруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 2 дугаар сард 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,

            9. Шүүгдэгч С.А нь 2017-2018 оны хичээлийн жилд өөрийн төрсөн хүүхдийг Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт оруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 4 дүгээр сард 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

            10. Шүүгдэгч З.О нь 2017-2018 оны хичээлийн жилд өөрийн төрсөн хүү Б.Гарьдыг Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт оруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 5 дугаар сард 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

11. Шүүгдэгч Б.Б нь 2017-2018 оны хичээлийн жилд өөрийн төрсөн хүү Ш.Хатанбүүвэйг Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт оруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 9 дүгээр сард 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

            12. Шүүгдэгч Д.Д нь 2016-2017 оны хичээлийн жилд өөрийн төрсөн охин Д.Маралыг Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт оруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 5 дугаар сард 300.000 төгрөгийн хахууль өгсөн,

            13. Шүүгдэгч Д.Б нь 2016-2017 оны хичээлийн жилд өөрийн төрсөн хүүхдийг Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт оруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 5 дугаар сард 800.000 өгрөгийн хахууль өгсөн,

            14. Шүүгдэгч Б.Снь 2017-2018 оны хичээлийн жилд өөрийн төрсөн хүү С.Атилийг Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт оруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 5 дугаар сард 500. 000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ө.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар, Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,  мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар, Я.Г, Г.А, Б.Д, Б.М, М.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ө, С.А, З.О, Б.Б, Д.Д, Д.Б, Б.Снарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас Ө.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, Г.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ө.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Я.Г, Г.А, Б.Д, Б.М, М.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С.А, Б.Ө, З.О, Б.Б, Д.Д, Д.Б, Б.Снарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас Б.Солонго, Я.Г, М.Б, Б.М, Б.Ө, Г.А, Б.Д, З.О, С.А, Д.Б, Д.Д, Б.Б нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Агийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Ө.А, Г.Д нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Агаас 7.300.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Дгээс 1.700.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Агийн урьд цагдан хоригдсон 50 хоногийг түүний торгох ялаас хасаж тооцож, шүүгдэгч Б.М нь урьд 80 хоног, Г.А нь 2 хоног, Б.Д нь 2 хоног, Б.Ө нь 2 хоног, С.А нь 2 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д, М.Б, З.О, Б.Б, Д.Д, Д.Б, Б.Снар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч М.Б, З.О, Д.Б, С.А, Г.А, Б.Д, Я.Г, Б.М, Б.Ө, Б.Б, Д.Д, Б.Снар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч Ө.Агийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Л.Баасан нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ө.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдээгүй болохыг дараах үндэслэлээр нотолж байна. Уг зүйлд заасан гэмт хэрэг нь шунахайн сэдэлтэй, албан тушаалтан өөр бусдаас хахууль авсан бүрэлдэхүүнийг шаарддаг. Хуулийн тайлбар, судлаачдын тайлбаруудад үүнийг тодорхойлжээ. Хэрэгт цугларсан баримтуудаар нэр бүхий эцэг эхчүүд цэцэрлэгийн хэрэгцээнд зориулж өөрсдийн хүүхдийн сурах орчныг сайжруулахын тулд мөнгө, хөрөнгө хандивласан байна. Мөрдөн байцаалт, шүүхийн мэтгэлцээний үед эцэг, эхчүүд энэ талаар тодорхойлдог. Ө.А эдгээр мөнгө, эд зүйлээс амин хувьдаа зарцуулсан тухай баримт хавтаст хэргийн материалд авагдаагүй бөгөөд нотолгоогүй болно. Хавтаст хэрэгт Ө.Аг буруутгахыг оролдсон бүлэг, түүнийг өөгшүүлэн дэмжигчид 2017 оноос хойш энэ талаар ямар нэгэн баримтуудыг цуглуулаагүй болно. Энэ хэргийн улмаас 129 дүгээр цэцэрлэг болон улсад ямар нэгэн эд  мөнгөн болон санаа сэтгэлийн хохирол учраагүй. Энэ байдал тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн асуудал тавигдахгүй нь тодорхой. Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхээс өмнө хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч гэх мэтээр үндэслэл, нотолгоогүй асуудал үүсч байсан. Шүүхийн тогтоолд Ө.Агаас 7.800.000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 2 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд Ө.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд дурдсан хэрэгт байхгүй байна. Үүнд, Г.Дтэй хуйвалдсан гэдэг ямар нэгэн баримт, нотолгоо, баталгаа байхгүй. Тэрээр эд зүйл өөртөө авсан обьектив талын үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй.  Шунахайн зорилго, субьектив талын сэдэл, зорилго тогтоогдоогүй зэрэг болно. Ө.Аг нэр бүхий эцэг, эхчүүдээс хахууль авсан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар одоогийн яллагдаж буй хүмүүсээс найм нь холбогдох хэрэгт яллах үндэслэлгүй гэсэн тогтоолыг 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр прокурор Батжаргал гаргажээ.  Уг тогтоол өнөөдөр хүчинтэй байхад эдгээр хүмүүсийг яллах үндэслэлгүй байна. Прокурор Батжаргалын тогтоол 3 хавтаст хэрэгт бий шүүхийн тогтоолд дурдсан байна. Иймд эдгээрийг яллах үндэслэлгүй тул Ө.Аг авлига авсан гэдгээр буруутгах боломжгүй байна.  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү Монгол улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, бусад хуулийн дагуу хууль дээдлэх зарчмыг үл баримтлан Ө.А, бусад иргэдийг аль болох яллах, харлуулах бодлогыг баримталж ирсэн. Шүүх хуралдааны үед Ө.А, Долгорсүрэн болон бусад эцэг эхчүүдийн өмгөөлөгчдийг чөлөөтэйгөөр тайлбар гаргуулах, Шүүх хуралдаанд хүсэлт гаргахад шахалт үзүүлэх, Шүүхийн шийтгэх тогтоолыг авлига авсан мэтээр үйлдэх зэрэг хандлагыг дурдаж болно. Энэхүү гомдолд дурдсан үндэслэлээр Ө.А нарт холбогдох хэргийг хянаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/1055 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Ө.Агийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.А цэцэрлэгчийн эрхлэгчээр ажиллаж байхдаа ямар нэг асуудалд орж байгаагүй, харин түүнийг цэцэрлэгчийн эрхлэгчийн албан тушаалд ажиллуулахгүй гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн атгаг санаа, зарим ажилтнуудын үйл ажиллагаанд дутагдал гарч, ажлаас нь чөлөөлж халсан үйлдэлтэй нь холбогдуулан шалгуулах гол үндэслэл болсон. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Ганхуяг 169 хуудас нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүйгээс болж хэргийн бодит байдал тогтоогдоогүй. Өмгөөлөгчийн хувьд шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Ө.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдээгүй. Уг зүйлд заасан гэмт хэрэг нь шунахайн сэдэлтэй, албан тушаалтан өөр бусдаас хахууль авсан бүрэлдэхүүнийг шаарддаг. Мөн хуулийн тайлбар, судлаачдын тайлбаруудад үүнийг тодорхойлжээ. Хэрэгт цугларсан баримтуудаар нэр бүхий эцэг, эхчүүд цэцэрлэгийн хэрэгцээнд зориулж өөрсдийн хүүхдийн сурах орчныг сайжруулахын тулд мөнгөн хандив өгсөн. Уг мөнгөн хандивыг яаж зарцуулсан талаар 6 дугаар хавтаст хэргийн 101 дэх талд авагдсан. Ажилчдын хувцас авах гэх мэт заасан. Ө.А эдгээр мөнгө, эд зүйлээс амин хувьдаа зарцуулсан болон бусдыг хахууль өгөхийг шаардаагүй. Хавтаст хэрэгт Ө.Аг буруутгахыг оролдсон бүлэг, түүнийг өөгшүүлэн дэмжигчид 2017 оноос хойш энэ талаар ямар нэгэн баримтуудыг цуглуулаагүй. Энэ хэргийн улмаас 129 дүгээр цэцэрлэг болон улсад ямар нэгэн эд  зүйл, мөнгөн болон санаа сэтгэлийн хохирол учраагүй бөгөөд энэ талаар хэргийн материалд тогтоогдоогүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн асуудал тавигдахгүй нь тодорхой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн Ө.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд дурдсан хэрэгт байхгүй.  Хахууль өгөхийг шаардсан, бусдад давуу байдал олгосон зүйл тогтоогдоогүй. Харин шүүх шийтгэх тогтоолдоо Ө.Аг  Боловсролын тухай хууль зөрчиж гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн, эсхүл хийхийн тулд шууд,  шууд бусаар дамжуулан хахууль өгөхийг шаардан авсан гэх шинжийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, Ө.Аг Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйл, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дахь хэсэгт заасан цэцэрлэгийн зөвлөл байгуулаагүй гэж үзсэн. Цэцэрлэгийн зөвлөл нь дотоод хяналт тавих үүрэг бүхий этгээдүүд байх ёстой. Гэтэл Ө.А нь уг зөвлөлийг байгуулаагүйгээрээ өөрт ямар нэг давуу байдал олгоогүй. Эцэг, эхчүүд энэ талаар хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бий. Гэрч Оюунтуяа “Би цэцэрлэгийн гадаа өргөдөл өгчих гэхээр нь өгсөн. Би мөнгө төгрөг өгөөгүй” гэдэг. Мөнгө өгсөн эцэг, эхчүүд нь цэцэрлэгийн орчныг сайжруулах үүднээс мөнгө өгсөн буюу эцэг, эхийн үүрэг ёсоор хүүхдийн сурч боловсрох орчныг бүрдүүлэх, цэцэрлэгт дэмжлэг үзүүлэх. Үүнийхээ дагуу мөнгө өгснөө тайлбарлаж гэмт хэрэгтэн болсноо ойлгодоггүй. Яллах дүгнэлтэд цахимаар бүртгэгдэх хүүхдүүдийг бүртгэж аваагүй гэсэн. Гэтэл 2017 онд ийм бүртгэлийн систем байгаагүй нь талуудын мэтгэлцээний явцад тогтоогдсон тул шүүх зөвхөн зөвлөл байгуулаагүй үндэслэлээр хийх ёстой ажлаа хийгээгүй гэж буруутгаж байгаа нь шийтгэх тогтоолын гэм бурууг тогтоох үндэслэл болохгүй. Мөн Ө.Аг Г.Дтэй хуйвалдсан гэж буруутгасан. Гэтэл хуйвалдсан талаар ямар нэгэн баримт нотолгоо, баталгаа байхгүй. Тэрээр эд зүйл өөртөө авсан обьектив талын үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй. Шунахайн зорилго, субьектив талын сэдэл, зорилго тогтоогдоогүй зэрэг болно. Ө.Аг нэр бүхий эцэг, эхчүүдээс хахууль авсан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй. 6 дугаар хавтаст хэргийн 101-189 дэх талд авагдсан баримтуудад мөнгийг юунд зарцуулсан талаар тодорхой бичсэн. Иймд Ө.Агийн үйлдэл холбогдол нь тодорхойлогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлэгт зааснаар тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэмжээ, энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй бол гэмт хэрэгт тооцохгүй. Өмгөөлөгчийн хувьд Ө.А нь хэнд, ямар хохирол учруулсан, нийгэмд ямар аюултай хор уршиг болсон нь тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Түүнчлэн, энэ хэрэгт хахууль өгсөн гэх нэр бүхий 8 холбогдогчийг яллах үндэслэлгүй гэж үзэж 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр прокурор Батжаргал хэрэгсэхгүй болгосон тогтоол үйлдсэн. Уг тогтоол өнөөдөр хүртэл хүчинтэй байхад эдгээр хүмүүсийг яллах үндэслэлгүй. Мөн 1.540.000 төгрөгийг залилан авсан гэж үзсэнийг шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгосон. Залилан авсан гэж үзэж байгаа бол бүх ажилтнуудын хурал хийж, багш нараас 60.000 төгрөг, туслах ажилчдаас 50.000 төгрөг авсан гэдэг. Эндээс багш нарын үйлдэл залилаагүй, туслах ажилтнуудыг залилсан болгосон. Бүх ажилчдын хурал хийж, гарын үсэг зурж, авсан мөнгөөр Ө.Агийн цэцэрлэгийн танилцуулга буюу тодорхойлолтоор “Цэцэрлэгээ нийслэлийн хүрээнд нэгдүгээр байранд оруулж, 15.000.000 төгрөгөөр сангийн ажил, 3.500.000 төгрөгөөр гадна тохижилтоо хийсэн” гэдэг. Гэтэл ажилчдын мөнгийг хувьдаа зарцуулсныг тогтоосон зүйл байхгүй, өөрсдийнх нь нүдэн дээр хийж бүтээсэн байхад “Би 60.000 төгрөгөөр хохирсон, мөнгөө авна” гээд нэг хамт олон, нэг дор ажиллаж байсан хүмүүс яриад зогсож байгаа нь үнэхээр ичгэвтэр байна. Иймд Ө.Ад холбогдох хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ө.Агийн өмгөөлөгч Л.Баасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.Агийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шүүх бүрэлдэхүүн хянаж үзнэ үү. Тус гэмт хэрэг нь албан тушаалтан эд зүйл, албан тушаалаа урвуулж авсан, шунахай зорилготой. Авсан гэдгийг Цэвэлийн толь, академич Нарангэрэлийн тайлбар номоос үзэхэд албан тушаалтан хууль бусаар бусдаас эд зүйл, хөрөнгийг өөртөө авсан гэдэг утгыг илэрхийлж байх тул өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэгт энэ мэтээр Авлигатай тэмцэх газрыг аялдаж, тэдэнтэй хамтран ажиллагч, зүтгэгч мэтээр авлигач этгээд шийтгэгддэггүй. Харин хуваарилсан төсөв нь хүрэлцэхгүйн улмаас эцэг эх, ажилтнуудаасаа мөнгө авч байгууллага, улс, цэцэрлэгийн үйл ажиллагааны төлөө ажилласан хүний үйлдлийг авлигын асуудлаар шийдвэрлэнэ гэж байхгүй. Үүнийг шүүх бүрэлдэхүүн эрүүгийн эрх зүйн  онол, дэлхийн жишиг стандарт талаас нь авч үзэж, сайн хянана уу. 1.500.000 төгрөгийг өөрсдөө өгч, уг мөнгөө авсан плитка, халаад гээд бүгд байхад залилсан гэж буруутгах үндэслэлгүй.  Энэ нь залилсан үйлдэл бус иргэний эрх зүйн маргаан юм. Мөн энэ хэрэгт цэцэрлэгийг хохирогчоор тогтоож Ө.Агаас мөнгө гаргуулж олгохоор заасан. Гэтэл 129 дүгээр цэцэрлэг юугаар ч хохироогүй. Харин ч эсрэгээрээ хожсон тул авлига, албан тушаалын хэргийн субъект болох ёстой харагдаж байна. Ийм нөхцөлд эрүүгийн хэргийг шийдвэрлэвэл шог, инээдтэй байна. Давж заалдах шатны шүүх хууль дээдлэх зарчмыг баримтлан өрсөлдөх хэм хэмжээнүүдийг анхаарч үзэж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ө.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. миний хувьд ажиллахдаа цэцэрлэгийн хамт олон, ажиллагсад болон бусад хүмүүс нийлж хүүхдүүдийн сайн сайхны төлөө хичээж ажилласны үр дүнд цэцэрлэгээ нийслэлийн тэргүүний цэцэрлэг болгож чадсан. Эцэг, эхээс орж ирсэн хандив нь тэдний сайн дурын үндсэн дээр ирсэн бөгөөд уг хандивыг сургалтын орчинд зарцуулсан. Тайланд үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн болохыг эдийн засгийн шинжээч Мөнхцэцэг 2 дугаар хавтаст хэргийн 125 дахь талд хийсэн дүгнэлтээрээ тодорхойлсон. Мөн энэ ажлыг хариуцаж ажиллах ажлын хэсгийг байгуулж, тушаал гаргасан. Миний хувьд эцэг, эхээс өгсөн хандив тусламжийг хувьдаа авч завшсан, Г.Дтэй хамтарч ажиллаад хувьдаа авахаар тохиролцсон зүйл байхгүй. 1.540.000 төгрөгийн залилан хийсэн гэх үйлдлийн тухайд, бид хамт олноороо ярилцаад тухайн жилийн төсөвт мөнгө байгаагүй, зөвхөн цалингийн сан байсан тул уг зардлыг танилцуулж, хурал хийсэн. Өөрсдөө гарын үсэг зурж зөвшөөрөөд мөнгө цуглуулсан. Цугларсан 1.540.000 төгрөгийг тухайн үед ажиллаж байсан нярав Г.Дд өгч, тайлан гаргаж хамт олондоо үзүүлсэн. Төсвийн жилийн 4 дүгээр улирал боловч сургалтын жилийн 1 дүгээр улирал байсан тул цугларсан мөнгөөр гал тогооны ажилтнуудын хувцсыг солих, жижиг засваруудын ажлыг хийсэн. Намайг хүлээж авахад манай цэцэрлэгт 28 жил ажилласан, ямар ч сангийн засварт орж байгаагүй зүйлс их байсан тул бид ажлаа сайн явуулж, хамт олноо сайн сайхан байлгахын тулд хичээж ажилласан. Эцэг, эхчүүд хахууль биш хандив өгснөө мэдүүлж, цэцэрлэг, сургууль хөгжүүлэх сангийн дүрэмд заасны дагуу хамтарч ажиллаж, цэцэрлэгийн сайн сайхан байдалд анхаарсан. Иймд биднийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах тал болон анхан шатны шүүхээс “Эцэг эхчүүдээс өгсөн мөнгөн төлбөрийг цэцэрлэгийн эрхлэгч Ө.А нь хувьдаа авсан гэдгийг огт нотлоогүй. Учир нь хэрэг бүртгэлтийн хэргийн явцад өгсөн эцэг эхийн мэдүүлэг болон анхан шатны 2 удаагийн шүүх хуралдааны бүхий л явцад эцэг эхчүүд цэцэрлэгт /Ө.Ад өгөөгүй, няравт нь өгсөн, Ө.А гэдэг хүнийг танихгүй харж байгаагүй гэх мэдүүлгүүд/ мөнгөн хөрөнгө өгсөн, хамт явж шаардлагатай бараа материал авсан гэдгээ тогтвортойгоор, хөтөлбөргүйгээр мэдүүлдэг ба энэхүү нөхцөл байдлыг үгүйсгэх болон няцаасан үйл баримтыг яллах талаас гаргаагүй, нотлоогүй байхад анхан шатны шүүх нь хийсвэрээр “эцэг эхээс мөнгийг хүлээн авч, Ө.Ад дамжуулан өгөх” замаар гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон” гэдэг объектив талын идэвхитэй үйлдлийг үйлдсэн гэж буруутгаж Г.Дд ял өгсөн. Учир нь “эцэг эхээс цэцэрлэгт өгсөн” гэх мөнгийг “цэцэрлэгт өгөгдөөгүй, эдгээр хандив гэж өгсөн мөнгө нь цэцэрлэгт хөрөнгө болж үүсгэгдээгүй” гэдгийг нотолж чадаагүй. Цаашлаад хамгийн гол “мөнгийг хүлээн авч, Ө.Ад дамжуулсан” гэх буруутгаж буй идэвхитэй үйлдлийг нотолж чадаагүй. Учир нь хэзээ яаж, хэрхэн дамжуулж өгснийг, Ө.А нь хувьдаа яаж, хэрхэн авч байгааг нотлоогүй. Харин ч дээрх үйл баримтыг үгүйсгэж, Г.Дг гэм буруугүйг нотлох баримт хавтаст хэрэгт бүхэлдээ бий. Үүнд, санхүүгийн “шинжээчийн дүгнэлт” /2хх 118-127/ гарсан байдаг ба “2016-2017 онуудад Цэцэрлэгт эцэг эхчүүдийн мөнгөөр 6.365.000 төгрөгийн хөрөнгө үүссэн” болохыг хавсралтаар тогтоож эдийн засгийн шинжээч нь гарын үсэг зурсан байдаг. Ийнхүү эцэг эхчүүдийн хандив гэж өгсөн мөнгөөр цэцэрлэгт хөрөнгө үүссэн болох нь тогтоогдсон. /2хх 126/-т Гэвч анхан шатны шүүхээс энэхүү үүссэн хөрөнгийг өөр эцэг эхчүүдээс авсан мөнгөнөөс үүссэн гэж дүгнэдэг боловч энэхүү үйл баримтаа яллах тал нь нотлоогүй мөн яг аль хандиваар үүссэн болохыг нотолсон ажиллагааны баримт байхгүй байхад мөн л шууд хийсвэрээр дүгнэлт хийж, цагаатгах талын баримтыг шүүгдэгчид ашигтайгаар үнэлэхээс анхан шатны шүүх нь татгалзсан болно. Харин ч эцэг эхчүүд “ханын зураг, гарын хээ уншигч төхөөрөмж, гал тогооны хэрэгсэл авч өгсөн, авч өгөхөд мөнгө өгсөн” гэж мэдүүлдэг ба дээрх шинжээчийн дүгнэлт дээрх хөрөнгөнүүд нь энэхүү хэрэгт шүүгдэгчээр оролцсон эцэг эхийн мэдүүлэгт дурдагдсан хөрөнгөнүүд болох нь шууд холбогдоно.  Г.Дгийн ажлын байрны тодорхойлолт /12хх 31-34/-т байх бөгөөд 2.1-д “цэцэрлэгт үүссэн болон үүсэх шинэ хөрөнгийг хүлээн авч бүртгэх” чиг үүрэгтэй бөгөөд энэ үүргийн дагуу /7хх 81-110/-т “үндсэн хөрөнгөнд бүртгэсэн” тухай санхүүгийн баримтууд бүгд байдаг. Мөн цэцэрлэгийн өмнөх боловсролын тухай хуульд зааснаар цэцэрлэгт шинээр үүссэн хөрөнгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгүүлэх ба энэхүү ажиллагаа хийсэн болохыг /1хх 39/-т дүгнэлтийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “2016-2017 оны хичээлийн жилд анги танхимын үйлчилгээнд зориулж эцэг эхийн хандив тусламжаар төсөв бүрдүүлж тавилга хэрэгсэл, техник тоног төхөөрөмж зэргийг авч, эд хөрөнгийн бүртгэлийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгүүлэх хүсэлт явуулсан байгаа” гэж дурдсан байдаг. Дээрх бүгдээс дүгнэвэл Г.Д нь ажлын байрны тодорхойлолт заасан ажил үүргээ гүйцэтгэж, эцэг эхчүүдээс ирсэн хөрөнгө, мөнгийг цэцэрлэгт хүлээн авч, бүртгээд Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгүүлэхээр албан тоот явуулсан ба энэхүү хөрөнгүүд нь цэцэрлэгт хөрөнгө болж үүссэн болохыг эдийн засгийн шинжээч нь тогтоосон байна. Харин эцэг эхээс мөнгийг хувьдаа хүлээн авч, Ө.Ад дамжуулсан гэх үйлдлийг нотолсон болон тогтоосон баримт болон ажиллагааны нэг ч нотлох баримт, мэдүүлэг байхгүй байгааг анхаарч хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.

Объектив талын аль ч үйлдэл тогтоогдоогүй болно. Үүнд, харьяаллын бус, цахим сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүүхдийн эцэг, эхээс хандив нэрээр мөнгө авч,  цэцэрлэгт хамруулж болох талаар санаатай нэгдэж, цэцэрлэгийн эрхлэгчийн хамтаар сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Я.Ггаас 2015.8 сард 800.000 төгрөг Б.Доос 2016.9 сард 1.000.000 төгрөг Б.Мөөс 2016.9 сард 800.000 төгрөг, М.Боос 800.000 төгрөг тус тус мөнгө авч, Ө.Ад дамжуулсан гэх үйлдэлд буруутгадаг. Дээрх 4 эцэг эхийн хүүхдүүд нь бүгд хамран суралцах тойргийн хүүхдүүд байдаг ба прокурорын зүгээс шүүх хуралдааны явцад нэг нэгэнгүй эцэг эхчүүдээс асуусан байдаг. Эдгээр 4 эцэг эхийн хэн гэдэг нэртэй ямар хүүхэд 2016-2017 оны хооронд хэзээнээс цэцэрлэгт орсон эсэхийг тогтоосон нотолсон зүйл байхгүй атал “2016-2017 оны хооронд хүүхдүүдийг оруулна” гэх нэрийдлээр тойргийн бус хүүхдийг цэцэрлэгт хамруулж, хахууль авсан үйлдэлд Ө.Ад тусалсан гэх үйлдэлд Г.Дг буруутгадаг. Мөн тухайн үед цахим сонгон шалгаруулалт Монгол улсын нийт цэцэрлэгт нэвтрээгүй, ийм аргаар хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж байгаагүй болохыг хавтас хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдсон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл заалт нь дотроо 6 зүйлтэй ба объектив талын үйлдлээс шалтгаалж хүндрүүлэх бүрэлдэхүүн болж, хариуцлагын төрөл, хэмжээ өөр болж байгаа. Гэтэл яллах дүгнэлт дээр Ө.Аг “үндсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд” гэж буруутгадаг ба яллаж буй түүний үйлдэл нь “албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө" хахууль авсан гэж буруутгадаг ба энэхүү хоёр үйлдэл нь тусдаа зүйл, анги бөгөөд өөр, өөр хариуцлагын төрлүүдтэй. Үүнээс үзвэл шүүгдэгч нь ямар хэрэгт буруутгагдаж буйгаа мэдэх эрхийн зөрчил буйг харж болно.

            Хандив л бол бүгд хууль бус гэдгээр хавтгайруулан ял оноосон. Сургуулийн өмнөх боловсролын тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.2.5-д “Эцэг эх хандив өгч болохыг зөвшөөрсөн ба эцэг эхийг цэцэрлэгт хандив өгөхийг хуулиар хориглоогүй болно. Гэтэл анхан шатны шийдвэр болон яллах дүгнэлт дээр эцэг эхээс хандив гэж өгсөн үйлдлийг хууль бус хориглосон үйлдэл мэт үзэж, хэргийг шийдвэрлэсэн. Энэхүү хандив нь хуулиар зөвшөөрөгдөөгүй, хууль бус хандив гэдгийг тогтоосон нотолсон үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Өнөөдөр Ө.А нь эцэг эхээс мөнгийг Г.Дгээр дамжуулж, хувьдаа авсан гэдгийг нотолсон нэгээхэн ч нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг байхгүй ба зарим эцэг эхчүүд мөнгө өгөөгүй, зүгээр л хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд бусад эцэг эхчүүд шиг цэцэрлэгийн захиргаанд бичиж өгч байсан бичгийг хуулбарлан бичиж өгсөн болохоос бодитоор 500.000 төгрөг огт өгч байгаагүй гэдэг хүртэл мэдүүлэг байдаг ба 2 удаагийн анхан шатны шүүх хуралдааны явцад энэхүү мэдүүлгээ тогтвортойгоор тайлбарласан байдаг. Мөн сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.8, 11.2.9, 11.15, 8 дугаар зүйлийн 8.4-д, 9 дүгээр зүйлийн 9.8-д, 71-ийн 1,2-т зааснаар “цэцэрлэгийн эрхлэгч нь цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийг заавал цэцэрлэгт хамруулах үүрэгтэй ба ийнхүү хамруулахдаа хувилбарт сургалт хэлбэрээр өөрөө зохион байгуулах чиг үүрэгтэй, эрхтэй байдаг. Ийнхүү хууль тогтоомжоор хүлээсэн үргээ биелүүлсний дагуу хийсэн үйлдэлд ял оноож буй бөгөөд энэхүү үйлдэлд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний дагуу Г.Дг ялласан нь үндэслэлгүй байх тул тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/1055 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Дг цагаатгаж өгнө үү.  ...” гэв.

            Шүүгдэгч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. ...” гэв.

            Хохирогч Г.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би боловсролын байгууллагад 42 жил, тус цэцэрлэгт багшаар 34 жил ажиллаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс багш, ажилтнуудыг Ө.Агийн албан тушаалыг булааж авахын тулд явуургүй үйлдэл гаргалаа гэж мэдэгдэж байна. Эрхлэгч Ө.А нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай цэцэрлэгт томилогдож ирсэн. Улмаар 2015-2017 онуудад тухайн цэцэрлэгт суралцаж байгаа хүүхэд бүрээс 15.000-37.000 төгрөгийг багш нараас авхуулж байсан. Манай ангийн 37 хүүхдээс мөнгө дутуу авсан үндэслэлээр багш бидний ажлын үр дүн, урамшууллын мөнгөнөөс хасдаг байсан. 10 дугаар сарын 5-ны өдөр буюу Багш нарын баяраар биднийг өрөөндөө дуудаж “Та бүгдийг сайхан баярлаарай гээд цалин дээр  нь 100.000 төгрөг нэмлээ. Үүнийхээ 60.000 төгрөгийг багш нар, 50.000 төгрөгийг туслах багш нар тушаагаарай” гэсэн. Уг мөнгө бидний дансанд орсон учраас бидний өмч. Цэвэрлэгээ үйлчилгээний материал авна гэж биднээс мөнгө авсан хэрнээ тэрийгээ аваагүй. Хурлын протоколыг 11 дүгээр сарын 17-ны өдөр хуурамчаар бичсэн. 10 дугаар сарын 5-ны өдөр хурлын протокол хийгдээгүй. Мөн багш нар сайн дураараа гарын үсэг зурсан гэж байгаа боловч тийм зүйл байхгүй. Сайн дураараа бичиж өгсөн гэж тайлбар бичсэн багш нар нь шүүгдэгч нарын найз нөхөд. Мөн зарим багш нарт ажлын дарамт шахалт үзүүлж “Чамайг бичихгүй бол би зээлийг чинь өгөхгүй шүү” гэж хэлээд бичүүлсэн. Улмаар өрөөндөө хувийн  нотариат авчраад батлуулж байсан. Үүнийг нь хэлснээрээ би цалингаасаа хасуулсан. Өмнө нь 2-3 удаа цалингаа хасуулж, үр дүнгийн урамшууллаа авч байгаагүй. Уг мөнгөө авахаар иргэний шүүхэд хүсэлт гаргаж авч байсан. Өмгөөлөгч нь биднийг Авлигатай тэмцэх газартай хамтарч ажилласан гэж байна. Гэтэл бид хамтарч ажиллах хүмүүс биш. Бид байгууллагын төлөө хүсэлт өгсөн болохоос албан тушаалд очихын тулд биш. 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Монгол телевиз ирээд биднээс ярилцлага авч байсан /бичлэгийн зургийг үзүүлэв/. Уг баримт хэрэгт байхгүй байсан. Энэ хэргийн улмаас 28 хүн хохирсон тул бид хохирол барагдуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт өгсөн. Бид Ө.Агийн албан тушаалыг авах гэж биш хүүхдийн төлөө явж байсан гэдгээ хэлмээр байна.Алдармаа эрхлэгчийн хувьд хүүхэд оруулж мөнгө авдаг байсныг ер нь мэднэ. Надад ч гэсэн энэ хүүхдийг авна шүү гээд өгч байсан. Эцэг эх нь мөнгө өгч байж оруулсан гэдгээ хэлж байсан нь бий ...” гэв.

            Хохирогч нарын өмгөөлөгч Г.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хөдөөнөөс шилжиж ирээд 129 дүгээр цэцэрлэгийн харьяа болж тус цэцэрлэгт хүүхдээ өгөхөөр болсон. Улмаар эрхлэгчтэй уулзаад “Би төрийн албанд ажилладаг, хүүхдээ өгөх гэсэн юм” гэхэд “хандив 1.500.000 төгрөг өгчих, тэгээд оруулна” гэсэн. Би сард 1.100.000 төгрөгийн цалин авдаг байсан учир хүүхдээ оруулж чадаагүй. Үүнээс шалтгаалж миний хүүхэд цэцэрлэгт явалгүй жил өнжсөн. Тухайн үед туслах багш 350.000 төгрөгийн, үндсэн багш 500.000 төгрөгийн цалинтай байсан. Үүнд урамшуулал гэж 100.000 төгрөг өгснөө үндсэн багшаас 60.000 төгрөг, туслах багшаас 50.000 төгрөг суутгасан. Мөн хүүхэд бүрээс 15.000-37.000 төгрөгийг хандив маягаар авч, уг мөнгөө цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж байсан нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. Шүүгдэгчийн өмгөөлөгч 50.000-60.000 төгрөгийн асуудал дээр гомдол гаргаад нэг хамт олон ичгэвтэр байна гэсэн агуулгатай зүйл ярьж болохгүй. Тухайн үед 50.000-60.000 төгрөг багш нарын амьдралд ямар ачаалал болж байсныг бодож үзэх хэрэгтэй. Түүнчлэн хандив гэж үзсэн бол яагаад өрөөндөө нотариат суулгаж, батлуулсан байна вэ гэдэг нь хачирхалтай. Ө.А нь санаатайгаар ийм зүйл хийсэн гэж харагдаж байна. 129 дүгээр цэцэрлэгт явдаг охины маань ангийн багш гуйсан учраас би энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байна. ...” гэв.

            Прокурор Г.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөрдөх байгууллага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоосны эцэст хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь хянан үзэж хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Ө.Агийн өмгөөлөгч нар эцэг, эхээс хуульд заасны дагуу хандив авсан гэж байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5 дугаар бүлэгт уг хуулийн дагуу харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхой тусгасан ба зөвхөн тухайн цэцэрлэгт хамрагдаж, суралцаж байгаа хүүхдүүдийн эцэг, эхээс хандив авах асуудал яригдах байтал цэцэрлэгт ороогүй, орохын тулд өгсөн хандивыг хуульд хамруулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэр бүхий 12 эцэг, эхчүүд 129 дүгээр цэцэрлэгт хүүхдийнхээ сурах орчныг сайжруулах зорилгоор бус хүүхдээ цэцэрлэгт оруулж, хамруулахын тулд хандив өгсөн болохоо мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн шатанд тодорхой мэдүүлсэн. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр залилах үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзээд эсэргүүцэл бичээгүй. Өмгөөлөгч Б.Баднайсүрэн хэдэн хүүхэд орсон, ороогүй талаар тодруулах ёстой гэж байна. Хүүхэд ороогүй байхад хандив өгөхгүй. Шүүх хуралдаанд энэ талаар эцэг, эхчүүд тодорхой мэдүүлдэг. Шийтгэх тогтоолд Солонгын хүүхэд А гэж нэрийг нь тусгаж оруулах ёстой гэж  байгаа нь үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанаар  нийтэд илэрхий болсон зүйлийг тусгуулахаар ярьж байгаа нь үндэслэлгүй. Мөн хамран сургах тойргоос өөр хүүхэд байхгүй гэж бодит байдлаас зөрүүтэй тайлбар гаргаж байна. Хамран сургах тойргийн болон тойргийн бус хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж авахдаа эцэг, эхээс нь хандив нэрийдлээр мөнгө авсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харьяаллын мөн, биш байх нь хэргийн шийдэлд хамаарахгүй. Хохирогч Г.Сгаас гаргаж өгсөн нотлох баримт хэрэгт байхгүй гэж гаргаж өгөөгүй баримтыг гаргаж өгсөн мэтээр ярьж мөрдөгч, прокурорыг гүтгэж болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдэж өгнө үү . ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Ө.А нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Г.А,          Я.Г, Б.Д, Б.М, М.Б, Б.Ө, С.А, З.О, Д.Б, Б.Б, Д.Д, Б.Снарын цэцэрлэгт хүүхдээ хамруулах ашиг сонирхлын үүднээс өөрөө шууд болон тус цэцэрлэгт нягтлан бодогч ажилтай Б.Долгорсүрэнтэй “...харьяаллын бус, цахим сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүүхдийн эцэг, эхээс хандив нэрээр мөнгө авч цэцэрлэгт хамруулж болох...” талаар санаатай нэгдэж,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.4-т “...эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана”, 281 дугаар зүйлийн 281.1.6-д “орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.8-д “хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн болон хувилбарт сургалтад бүрэн хамруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, эцэг, эх, асран хамгаалагчид сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг тус тус зөрчиж,

Цэцэрлэгийн эрхлэгчийн хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд яллагдагч Г.Дгээр дамжуулан:

Я.Ггаас 2015 оны 8 дугаар сард 800.000 төгрөгийг, Б.Доос 2016 оны 9 дүгээр сард 1.000.000 төгрөгийг, Б.Мөөс 2016 оны 9 дүгээр сард 800.000 төгрөгийг, М.Боос 800,000 төгрөгийг,

Өөрөө шууд Г.А2015 оны 9 дүгээр сард 1.000.000 төгрөгийг, Б.Өаас 2018 оны 2 дугаар сард 1.500.000 төгрөгийг, С.Аээс 2018 оны 4 дүгээр сард 500.000 төгрөгийг, З.Огаас 2018 оны 5 дугаар сард 500.000 төгрөгийг, Б.Бээс 2017 оны 9 дүгээр сард 500.000 төгрөгийг, Д.Дас 2017 оны 5 дугаар сард 300.000 төгрөгийг, Б.Б2017 оны 5 дугаар сард 800.000 төгрөгийг, Б.С500.000 төгрөгийг нийт 9.000.000 төгрөгийн тус тус хахууль авч, гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон болох нь:

гэрч Г.Аын “...нэг хүүхэд 500.000 төгрөг гэж хэлсэн, би хоёр хүүхэд оруулах гэж байгаа юм, тэгэхээр 1.000.000 төгрөг болох юм байна гээд хоёр хүүхдийн 1.000.000 төгрөг бэлнээр Ө.А эрхлэгчид өгч хоёр хүүхдээ цэцэрлэгт оруулсан. ...” /2хх 101-102/,

гэрч Б.Дийн “...танайх махны машин аваад өгчих эсхүл мөнгийг нь өгчих 1.000.000 төгрөг орчим болно гэхээр нь мөнгийг нь өгчихье гэж хэлсэн. За тэгвэл нярав Г.Дд мөнгөө оруулаад өгчих гэхээр нь Г.Дд 1.000.000 төгрөгийг тушаасан. Мөнгө тушаасан баримт өгөөгүй. ...” /2хх 103-104/,

гэрч М.Бын “...би хандивын 800.000 төгрөгийг бэлнээр санхүүд өгсөн. Баримт бол өгөөгүй. ...” /2хх 105/,

гэрч Д.Бын “...би урьд нь энэ эрхлэгчийг 800.000 төгрөгөөр оруулдаг гэж сонссон байсан тул 800.000 төгрөг гэж хэлсэн. Тэгсэн хүүхдээ оруулж болно, ирэхдээ мөнгөө авчираарай, цэцэрлэгийн гадаад тохижолтын хандив гээд бичиж авчираарай гэсэн. ...” /2хх 106-107/,

гэрч Я.Ггийн “...анх ороход 800.000 төгрөг өгсөн, харин засварын мөнгө гэж авдаг байсан. ...” /2хх 108-109/,

гэрч Б.Мий “...анх оруулахдаа 800.000 төгрөг өгч охиноо оруулсан. ...” /2хх 110/,

гэрч С.Аын “...хандивын маягаар 500.000 төгрөг өгвөл хүүхдийг чинь авна гэсэн юм. Тэгэхээр нь зөвшөөрөөд эрхлэгч болох эмэгтэйд 500.000 төгрөгийг бэлнээр нь өөрт нь өгсөн. ...” /4хх 15-16/,

гэрч Б.Өы “...нягтлан бодогч нь 1.500.000 орчим төгрөг болдог юм байна гэж хэлээд Хаан банкны дансны дугаар явуулсан. Ингээд явуулсан данс руу нь 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4хх 22/, 

гэрч Д.Дгийн “...цэцэрлэгчийн эрхлэгч болох эмэгтэйд 300.000 төгрөгийг өрөөнд нь оруулж өгсөн. ...” /4хх 25/

гэрч Б.С“...би түүнд 500.000 төгрөгийг бэлнээр өргөдөлдөө тусгаад өгсөн. ...” /4хх 27/,

гэрч Б.Б “...Би өөрөө очиж эрхлэгч Ө.Ад бэлнээр 500.000 төгрөг өгөх гэтэл нягтлан бодогчтой уулзаж хандив өгч тушаагаад батламж авсан. Мөнгө тушаасан баримт өгөөгүй. ...” /4хх 31/  гэсэн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Г.Д нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах 129 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хахууль өгөгч Я.Г, Б.Д, Б.М, М.Б нарын цэцэрлэгт хүүхдээ хамруулах ашиг сонирхлын үүднээс тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Атай “...харьяаллын бус, цахим сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүүхдийн эцэг, эхээс хандив нэрээр мөнгө авч цэцэрлэгт хамруулж болох...” талаар санаатай нэгдэж,

Ө.Агийн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.4-т “...эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана”, 281 дугаар зүйлийн 281.1.6-д “орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.8-д “хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн болон хувилбарт сургалтад бүрэн хамруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, эцэг, эх, асран хамгаалагчид сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг тус тус зөрчиж,

Цэцэрлэгийн эрхлэгчийн хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Я.Ггаас 2015 оны 08 дугаар сард 800.000 төгрөгийг, Б.Доос 2016 оны 9 дүгээр сард 1.000.000 төгрөгийг, Б.Мөөс 2016 оны 9 дүгээр сард 800.000 төгрөгийг, М.Боос 800.000 төгрөгийг тус тус хүлээн авч Ө.Ад дамжуулан өгч гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон болох нь:

гэрч Б.Дийн “...нярав Г.Дд мөнгөө оруулаад өгчих гэхээр нь Г.Дд 1.000.000 төгрөгийг тушаасан. Мөнгө тушаасан баримт өгөөгүй. ...” /2хх 103-104/,

гэрч М.Бын “...би хандивын 800.000 төгрөгийг бэлнээр санхүүд өгсөн. Баримт бол өгөөгүй. ...” /2хх 105/,

гэрч Я.Ггийн “...анх ороход 800.000 төгрөг өгсөн, харин засварын мөнгө гэж авдаг байсан, мөнгөө нярав гэх эмэгтэйд өгсөн /2хх 108-109/,

гэрч Б.Мий “...анх оруулахдаа 800.000 төгрөг өгч охиноо оруулсан. ...” /2хх 110/ гэсэн мэдүүлгүүд,

            3. Ө.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч Я.Г нь 2015 оны 08 дугаар сард 800.000 төгрөг, Г.А 2015 оны 9 дүгээр сард 1.000.000 төгрөг, Б.Д нь 2016 оны 9 дүгээр сард 1.000.000 төгрөг, Б.М 2016 оны 9 дүгээр сард 800.000 төгрөг, М.Б 2017 оны 3 дугаар сард 800.000 төгрөг, Б.Ө 2018 оны 2 дугаар сард 1.500.000 төгрөг, С.А 2018 оны 4 дүгээр сард 500.000 төгрөг, З.О 2018 оны 5 дугаар сард 500.000 төгрөг, Б.Б нь 2017 оны 9 дүгээр сард 500.000 төгрөг, Д.Д нь 2017 оны 5 дугаар сард 300.000 төгрөг, Д.Б 2017 оны 5 дугаар сард 800.000 төгрөг, Б.С2018 оны 5 дугаар сард 500.000 төгрөгийн  тус тус хахууль өгсөн болох нь:

            шүүгдэгч С.Аын яллагдагчаар өгсөн: “...500.000 төгрөгийг эрхлэг болох эмэгтэйд өрөөнд бэлнээр өгсөн. ...” /4хх 209/,

            шүүгдэгч Я.Ггийн яллагдагчаар өгсөн: “...Ө.А надад хэлэхдээ сургуулийн спорт заал тохижуулахад шаардлагатай зардал мөнгийг эцэг, эхчүүдээс 800.000 төгрөгийн хандив авч байгаа гэж хэлсэн. Үүний дагуу хандив болгон мөнгөө нярав гэх эмэгтэйд өгсөн. ...” /4хх 213/,  

            шүүгдэгч Б.Сяллагдагчаар өгсөн: “...цэцэрлэгийн хөгжил цэцэглэлтэнл хандив болгож 500.000 төгрөгийг өгсөн. ...” /4хх 216/,

            шүүгдэгч М.Бын яллагдагчаар өгсөн: “...би 800.000 төгрөгийг бэлнээр санхүүгийн хүнд аваачиж өгсөн. ...” /4хх 220/,

            шүүгдэгч Б.Мий яллагдагчаар өгсөн: “...“...анх оруулахдаа 800.000 төгрөг өгч охиноо оруулсан. ...” /4хх 224/

            шүүгдэгч Б.Өы яллагдагчаар өгсөн: “...Ө.А эгчийн саналын хүлээн зөвшөөрч 1.500.000 төгрөгийг өгсөн. ...” /4хх 228/,

            шүүгдэгч Г.Аын яллагдагчаар өгсөн: “...хүүхдийг цэцэрлэгт оруулахын тулд 1.000.000 төгрөг өгөх шаардлагатай гэсэн тул хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд аргагүй эрхэнд өгсөн. ...” /4хх 233/,

            шүүгдэгч Б.Дийн яллагдагчаар өгсөн: “...цэцэрлэгийн ажилтан гэх хүнд 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. ...” /4хх 238/ гэсэн мэдүүлгүүд,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 02-03-077/1257 дугаар ахлах байцаагчийн дүгнэлт /1хх 44-50/, Нийслэлийн дотоод аудитын албаны Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд нийсэн хяналт, шалгалтын дүгнэлт /1хх 51-53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 38 дугаар дүгнэлт /2хх 118-127/,

Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3хх 102-107/, Төсвийн гүйцэтгэлийн тайлан /3хх 108-1019/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм” /5хх 55-57/, Цэцэрлэгийн хамран сургах тойрог тогтоох тухай тушаал /5хх 66-97/, Мэргэжлийн хяналтын газрын Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас /6хх 4-7/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.А, Г.Д, М.Б, Г.А, З.О, Д.Б, Б.Ө, С.А, Б.Д, Я.Г, Б.М, Б.Б, Д.Д, Б.Снарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Ө.А, Г.Д нарт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ө.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Я.Г, Г.А, Б.Д, Б.М, М.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С.А, Б.Ө, З.О, Б.Б, Д.Д, Д.Б, Б.Снарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэлтэй хэргийн бодит байдалд нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 129 дүгээр цэцэрлэгийн багш нар 2016 оны 10 дугаар сарын 17,  11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд /1хх 89-92/ хийсэн хурлын тэмдэглэл болон  2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/67, 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/72  дугаартай тушаалуудаар багш, туслах багш нарт урамшуулах олгох тухай тушаалыг гаргасан байх бөгөөд цэцэрлэгийн багш нар сайн дурын үндсэн дээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд зориулж 50.000-60.000 төгрөг өгсөн талаар бичиж, гарын үсэн зуржээ. /7хх 90-101/,

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдгаараа өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагддаг.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.А, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэгдсэн байх бөгөөд энэ талаар гаргасан дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Хахууль авах, өгөх гэмт хэргүүд нь нэг талаас хахууль авагч нь албан тушаалаа ашиглан хялбар аргаар ашиг олох, нөгөө талаас хахууль өгөгч нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох үүднээс албан тушаалтны шунахай зорилгыг гүйцэлдүүлэх зэргээр хоёр талын ашиг сонирхлын нэгдлийг агуулдаг.

Өөрөөр хэлбэл, хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар гэмт хэрэг төгсдөг.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30.000.000 төгрөгөөр торгох ялаар, Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Г, Г.А, Б.Д, Б.М, М.Б нарыг С.А, Б.Ө, З.О, Б.Б, Д.Д, Д.Б, Б.Снарыг Монгол улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ болон Монгол улсын үндсэн хуулиар баталгаатай эдлэх иргэний эрхийг нь хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн гэж дүгнээд тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүгдэгч Ө.Агийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Л.Баасан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Харин шийтгэх тогтоолын 7 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ө.Агийн урьд цагдан хоригдсон 50 хоногийг торгох  ялаас нь хасаж тооцох заалт оруулсан нь ойлгомжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож  эдлэх ялаас хасаж тооцно” гэж заасан байх тул түүний цагдан хоригдсон 50 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгт оруулан тооцоход 750 нэгж буюу 750 000 төгрөг болж байгаа тул оногдуулсан 30.000.000 төгрөгийн торгох ялаас 750.000 төгрөгийг хасаж түүний торгох ялын хэмжээг  29.250.000 төгрөгөөр тогтоож, 7 дахь заалтыг тодорхой ойлгомжтой байдлаар өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүгдэгч Ө.Агийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Л.Баасан нарын хамтран давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/1055 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

7 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Агийн урьд цагдан хоригдсон 50 хоногийг түүний торгох ялаас хасаж тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангиийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Агийн урьд цагдан хоригдсон 50 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр” тооцож түүнд оногдуулсан 30.000.000 төгрөгийн торгох ялаас 750 нэгж буюу 750.000 төгрөгийг хасаж түүний эдлэх ялыг 29.250.000 төгрөгөөр тогтоосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүгдэгч Ө.Агийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Л.Баасан нарын хамтран давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                    ЕРӨНХИЙ

                                ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ

 

                                ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ