2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/02229

 

 

 

 

   

     2025          03            24                                           192/ШШ2025/02229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон Тогтоох нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д зааснаар Сонгиохайрхан дүүргийн зуслангийн газар, хашаа байшинг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгох, түүнээс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 08 сарын 22-ны өдөр төрсөн охин ***, 2011 оны 12 сарын 31-ний өдөр төрсөн охин *** нарыг эх *** асрамжид үлдээж, нэхэмжлэгчийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны 08 сарын 22-ны өдөр төрсөн охин ***, 2011 оны 12 сарын 31-ний өдөр төрсөн охин *** нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр эцэг *** сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6, 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар хариуцагч **** 364 691 506 төгрөг гаргуулан охин ***нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 389 284 төгрөгт холбогдох хэсэг, нэхэмжлэгч ***орон сууц, тээврийн хэрэгсэл хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоолгох, өөрт ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОЮУНТУУЛ