| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/01321/И |
| Дугаар | 192/ШШ2025/02512 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/02512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
хариуцагч: ***-д холбогдох
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн нийт 993 448 767 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний хугацааг сунган байгуулахыг мөн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч өгөхийг хариуцагчид тус тус даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч***
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***
хариуцагчийн өмгөөлөгч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ***хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шилжүүлсэн мөнгө, алдангийн хамт нийт 993 448 767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ ***-ын *** болон ***-ийн хооронд байгуулсан 2021 оны 03 сарын 22-ны өдрийн *** тоот ***-ийн ***ны Эв нэгдэл-ийн *** барих барилгын ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2021 оны 03 сарын 22-ны өдрийн *** тоот ажил гүйцэтгэх гэрээний дөрөвдүгээр зүйлд заасан 1 жил 8 сарын хугацаагаар сунган байгуулахыг ***-ын ***нд даалгуулах, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасны дагуу *** барих барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг гүйцэтгэгч ***-д эрх бүхий байгууллагаас авч өгөхийг***-ын ***нд даалгах тухай шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...*** нийт 6000 орчим уурхайчдын эрх ашгийг хамгаалж, тухайн 6000 ажилчдын сарын цалингийн 1 хувиар санхүүжилт аваад, энэ мөнгөн дүнгээрээ хөдөлмөрлөх эрх түүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэдэг. 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр одоогийн даргын өмнөх дарга буюу талийгаач *** даргын үед ***-тай*** барих асуудлаар гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээ дээр тодорхой асуудлуудыг тусгаад ямар ч байсан сархиа ханын бааз буюу *** төрийн өмчит үйлдвэрийн газрын бүс нутагт барилга барихаар хоорондоо харилцан зөвшөөрөөд 2.2 тэрбум төгрөгөөр барихаар зөвшилцсөн. Гэсэн боловч хариуцагч маань өөрөө ямарваа нэгэн үйлдэл хийхгүй байсан байгаад 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дахин тухайн барилга барих ажил гүйцэтгэх гэрээг сунгасан байдаг. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хавтаст хэргийн 10 дугаар талд барилгын газар шорооны ажлын суурийг 2021 онд багтаан хийж гүйцэтгэнэ гэсэн боловч хариуцагч огт хийж гүйцэтгээгүй. Энэ хийж гүйцэтгээгүй гэдгийг 1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр талд хариуцагчийн гаргаж өгсөн зураг дээр суурийн ажлыг ухаагүй. Хариуцагч талаас бид барилга барих гээд техникээ аваачсан гэдэг ийм худал мэдээлэл шүүхэд удаа дараа гаргадаг. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тооцоо нийлсэн буюу гэрээ дүгнэсэн акт дээр нийтдээ 662,299,178 төгрөгийг хоорондоо өгч авсан гэдэг дээр тооцоо нийлсэн асуудал гарч ирнэ. Нэгдүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр талд прокурорын тогтоол байдаг. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 271 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд хариуцагчийн захирал *** гэдэг этгээд мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлгээр би бол 330,299,178 төгрөг бэлнээр авсан гэдгээ өөрөө гэрчийн этгээдээр орж байхдаа мэдүүлэг өгсөн байдаг. Улмаар кассын зарлагын баримт дээр хавтаст хэргийн 15 дугаар тал дээр байгаа 330,299,178 төгрөг гэж байна байдаг. Мөн дээрээс нь нэгдүгээр хавтаст хэргийн 55 дугаар талд Голомт банкны дансны хуулга дээр 120,000,000 төгрөгийг өөрөө ***ы дансанд шилжүүлсэн. Эдгээр баримтуудаас гадна хавтаст хэргийн 11-12 дугаар талд төлбөрийн баримтууд байдаг. 166,000,000 төгрөг, 496,299,178 төгрөгийн эдгээр баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Хавтаст хэргийн 6-9 дүгээр талд 2 ажил гүйцэтгэх гэрээ байдаг. Хариуцагчийн өөрийн гаргаж өгсөн гэрээний 5 дугаар зүйлд ажил гүйцэтгэлд тавигдах чанар ба бусад гүйцэтгэлийн шаардлага гэдэг дээр ажил гүйцэтгэхэд нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй байна. *** өнөөдрийг хүртэлх шүүх хуралдаанд барилга барих тусгай зөвшөөрлийг гаргаж өгөөгүй. Нэг ёсондоо барилга барих эрхтэй этгээд байгаагүй. Барилгыг тусгай зөвшөөрөлтэй этгээд барина. Ингээд бид нэхэмжлэлийн шаардлага гаргахаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж эхэлдэг. Мөн дээрээс нь эдгээр барилгууд барих бүхий л тусгай зөвшөөрлүүдийг шүүх хуралдааны явц дунд гаргаад өгчихсөн байгаа. Хамгийн сүүлд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хоёрдугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр талд авагдсан байгаа. Алданги нэмэгдүүлээд 112,590,860 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.
4. Хариуцагч хариу тайлбартаа: …үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт гэрээг цуцлах үндэслэлгүй тухайд зөвшөөрөхгүй байгаа. Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөн энэ гэрээг дахин 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дахин*** барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ талууд байгуулсан. Захиалагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж гүйцэтгэгч нэхэмжлэгч талын яриад байгаа газар дээр барилга барих гэдэг нэг хүрз шороо ч хөдөлгөөгүй байна гэж байна, нэг хүрз шороо ч хөдлөх нөхцөл бүрдээгүй юм. Ийм учраас гэрээ цуцлах үндэслэл бүрдээгүй гэдгийг дараах хүчин зүйлсээр тодорхойлох гэж байгаа юм. Нэгдүгээрт нь аливаа барилгыг барьж эхлэхийн тулд хамгийн нэгдүгээрт техникийн дүгнэлтүүд гарч түүнд үндэслээд барилгын ажлын зураг гарах ёстой. Энэ барилгын ажлын зураг хийгдээгүй байна гэдгээс шалтгаалаад 2020, 2021 онуудад ковидын нөхцөл байдлаас болоод удааширч байна гээд манай даргад мэдэгдэж байсан. Улмаар гэрээг 2021 онд сунгаад 2022 оны 12 сарын 31-ний өдрийн дотор ажлыг гүйцэтгэхээр байсан боловч барилгын ажлын зураг нь гарахгүй батлагдахгүй, хийгдэж дуусахгүй байна гэж явсаар байгаад 2022 оны 09 сарын 30-ны өдөр барилгын ажлын зураг нь албан ёсоор Монгол улсын *** рүү хийгдэж батлагдсан. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусахаас гуравхан сарын өмнө. Гэтэл гэрээг анх 2 жилээр байгуулсан, дараа нь жил 8 сараар сунгасан. Өөрөөр хэлбэл 2 жил орчмын хугацаанд барих барилгыг захиалагч талаас барилгын ажлын зураг нь батлагдаагүй. Барилгын ажлын зураг батлагдсаны дараа Барилгын тухай хууль болон барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох зөвшөөрлийг сунгах дүрэмд заасны дагуу барилга ажиллуулах зөвшөөрөл одоо болтол авагдаагүй ийм нөхцөл байдлаас болж энэ ажил маань 2022 оны 09 сарын 30-ны өдөр зөвхөн барилгын ажлын зураг нь батлагдаад хүйтний улирал эхэлчхэж байгаа юм. Гүйцэтгэгч талаас хавтаст хэргийн 48-50 дугаар талуудад захиалагч *** төрийн өмчит үйлдвэрийн газрын ***нд 2022 оны 7 сарын 1-ний өдрөөс хойш удаа дараа 7-8 албан бичгээр, дараа нь 7 сарын 20-ны өдөр, 8 сарын 23-ны өдөр, 8 сарын 30-ны өдөр гэх мэтчилэн албан тоотуудаар шаардаж байсан. Өөрөөр хэлбэл энэ ажил удаашраад байна, хурдан энэ барилгын ажлын эхлүүлэх зөвшөөрлөө авч холбогдох бичиг баримт ажлын зургаа өгөөч ээ гээд албан бичгүүдээр шаардаж байсан Гэтэл нэхэмжлэгч тал бичиг баримтад огт хариу өгөхгүй байж байгаад 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эдгээр албан бичгүүдийг бөөнд нь нэг удаа ***ноос шаардлагын хариуг хүргүүлэх тухай гэдэг албан бичгээр ирүүлсэн нэгдүгээр хавтаст хэргийн 200 дугаар талд байгаа. Энэ албан бичгээр ирүүлэхдээ барилгын ажил удаашрахад энэ нөхцөл байдлыг 2022 оны 08 сарын 25-ны өдрийн тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан, ажлын хэсэг байгууллаа, зураг төслийг боловсруулан 2022 оны 6 сард барилга хөгжлийн төвд магадлал хийлгэхээр хүргүүлсэн боловч өнөөг хүртэл эцсийн дүгнэлт гараагүй тодорхой бус байна, бидний нөхцөл байдлыг харгалзан үзэж хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Мөн дээр нь өмнөх удирдлага 2022 оны 06 сард нас барсан учраас энэхүү хүндэтгэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээч гэдэг агуулга бүхий албан тоот ирүүлсэн. Ингээд бид хүлээсэн. Гэтэл хүлээгээд байсан чинь хариу ирэхгүй байж байгаад 09 сарын 30-ны өдөр барилгын ажлын зураг нь батлагдлаа. Тийм учраас одоо газраа хүлээж ав гээд 2022 оны 10 сарын 04-ний өдөр манайх барилгын тэнхлэг газар дээр нь байгуулсан тухай акт 2 тал өгөөд байна. Энэ үеэс ажил эхлэх газраа л бид нарт дөнгөж хүлээлгэж өгсөн. Ингээд барилгын ажлын зураг нь батлагдсан байна гэдгийг бидэнд танилцуулаад 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зургийнхаа дагуу хуулбар зургийг танилцуулаад улмаар газраа хүлээлгэж өгсөн. Ингээд өвлийн улирал эхлэх гээд байгаа учраас бид эргээд 10 сарын 18-ны өдөр ***нд барилга байгууламжийн тухай шаардлагаа гэрээний хугацааг сунгах талаар, гэрээг үргэлжлүүлэх талаар албан бичиг хүргүүлсэн. Гэтэл хариуд нь нэгдүгээр хавтаст хэргийн 201 дүгээр талд 171 тоот албан бичгээр ***ноос үйлдвэрчний эвлэлийн барилга байгууламжийн тухай гээд 2022 оны 10 сарын 18-ны өдөр, дараа нь ***ны зохион байгуулалтын асуудал шийдэгдсэний дараа эхлүүлэх хугацааг хойшлуулах санал 2022 оны 10 сарын 13-ны өдрийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчдийн хурлаар дэмжигдсэн. Иймд бидний шийдвэрийг хүндэтгэн үзэж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гээд 10 сарын 18-ны өдөр ийм хариу ирсэн. Ингээд бүтэц зохион байгуулалтаа шийдэгдсэнийхээ дараа тэргүүлэгчид болон даргаа шинээр сонгоно. Сонгогдсоны дараа ажлаа үргэлжлүүлэх асуудлаа бид шийдвэрлээд явж байгаа учраас манайхыг хүлээгээч, бүтэц зохион байгуулалтын хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байдал үүсээд байна аа гэсэн. Манайх хүлээсэн, хариу ирэхгүй дахиад байхгүй болчихоор нь 2022 оны 11 сарын 14-ны өдөр ***-иас мөн л албан бичгээр дахиад шаардлага хүргүүлсэн. Гэрээний хугацаа дуусахад сарын хугацаа үлдлээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг сунгаж өгөөч, танайх барилга ажиллуулах зөвшөөрлөө хүртэл гаргаж өгөхгүй байна, ийм учраас гэрээгээ сунгаж өгөөч гэдэг агуулга бүхий хүсэлт шаардлагаар албан бичгээр хүргүүлсэн. Энэ нь нэгдүгээр хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан байгаа. Энэ албан бичгийг өгсөн ч мөн хариу байхгүй байсан тул дахиад 2022 оны 11 сарын 25-ны өдөр дахин албан бичгээр гэрээ сунгаж өгөөч гэж дахин албан бичгээр хандсан. Гэтэл энэ бичгийг авчхаад ерөөсөө хариу өгөхгүй таг болчихсон. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 50 тоот албан бичгээр үйлдвэрчний эвлэлээс гэрээ цуцлах тухай гэсэн мэдэгдэл шууд хүргэгдсэн. Өөрөөр хэлбэл өмнө нь бид манай дотоод зохион байгуулалтын ажил шийдэгдээгүй байна, дарга удирдлага тэргүүлэгчид сонгогдоогүй байна гэрээг сунгах эсэхийг нь хойшлуулъя. Мөн манайхаас шалтгаалаад зургийн ажил батлагдахгүй байна, хүлээгээч ээ гээд байсан хүмүүс чинь гэнэт гэрээгээ цуцалъя гэсэн мэдэгдэл шинэ удирдлага дарга *** гэж хүн болоод энэ хүнээс ийм албан тоот ирсэн. Энэ албан бичгийг манайх шууд гардаж аваад тэр өдрөө буюу 2023 оны 03 сарын 03-ны өдөр хариу албан бичиг ирүүлсэн. Гэрээг цуцалсан энэ мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гүйцэтгэгч талаас ерөөсөө болоогүй, захиалагч тал барилгын зураг нь батлагдаагүй барилга барих зөвшөөрлөө одоо болтол аваагүй байгаа учраас энэ ажлуудыгаа харгалзаж гэрээг цуцлах шийдвэрээ харж үзэж дахин энэ шийдвэрээ эргэн харж хамтран ажиллахыг хүсье гээд албан бичиг мөн хүргүүлсэн. Гэтэл энэ албан бичгээс хойш тавхан хоногийн дараа хоёр 2023 оны 03 сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байсан. Манайд эргэж хариу мэдэгдээгүй. Энэ нөхцөл байдлуудаас харахаар 2018-2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл манайд барилга эхлүүлэх зураг юу ч өгөөгүй байж байгаад 2022 оны 09 сарын 30-ны өдөр зураг батлагдлаа гээд 2022 оны 10 сарын 04-ний өдөр барилгын газраа хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгснийх нь дагуу манайх барилгын газар дээр барилгаа хашаалуулж авсан. Хашаалж аваад барьчхаад барилга эхлэх гээд нэхэмжлэгч талын хэлээд байгаа нэг хүрз ч шороо хөдөлгөөгүй гээд шороо хөдөлгөх ч эрхгүй. Учир нь барилгын ажил эхлүүлэхийн тулд Барилгын тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авах ёстой байдаг. Энэ зөвшөөрлийг нь Барилгын тухай хуульд нийцүүлэн гаргасан засгийн газрын тогтоолоор батлагдсан барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм байгаа. Энэ дүрмийн дагуу заавал захиалагч тал Барилгын тухай хуулийн дагуу албан бичгээр барилгын иж бүрэн зургаа кадастрын зураг тогтоосон акт, холбогдох бусад бичиг баримтыг хуульд зааснаар бүрдүүлэн өгч байж барилга барих зөвшөөрлийг авдаг. Эдгээр нөхцөл байдал бүрдээгүй учраас гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тухай. Анх манайхтай гэрээ байгуулахад үйлдвэрчний эвлэлийн *** барих асуудлыг хэлэлцэж шийдвэрлээд энэ ажлыг эхлүүлэхийн тулд ***ны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ***ны 171 тоот албан бичгээр *** төрийн өмчит ***ны тэргүүлэгчдийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрээр*** ордон бүтээн байгуулалтын ажлын тухай хэлэлцээд зохион байгуулалтын асуудал шийдэгдсэний дараа энэ ажлыг эхлүүлэх нь гээд ингээд хугацааг сунгаж байна, дэмжигдэж байна гээд ийм шийдвэрүүд гарсан. Энэ албан бичгүүдээс харахаар энэ ***ны эрх барих дээд байгууллага нь үйлдвэрчний эвлэлийн тухай хууль болон төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу тэргүүлэгчид нь тухайн төрийн бус байгууллагын эрх барих дээд байгууллага нь байгаа гэж харагдаж байгаа юм. Гэтэл бидэнд өгч байсан албан тоотуудаар нь ч гэсэн манай сонгууль явагдах гэж байна, бүтэц зохион байгуулалтын ажил шийдэгдсэний дараа гэрээг сунгах асуудлыг шийдвэрлэж ажлаа үргэлжлүүлэн эхлүүлнэ гэж ярьсан байж гэнэт 2023 оны 02 сарын 28-ны өдөр 50 тоот албан бичгүүд шинээр байгуулсан. *** гэж хүн гэрээг цуцалж байгаа гээд мэдэгдэл өгөөд шүүхэд хандаад байгаа юм. Гэтэл энэ *** чинь өөрөө 500 гаруй гишүүдтэй тухай ярьж байсан. Одоо бол 7000 гаруй гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага буюу холбоо, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний эрх барих байгууллага нь энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрх бүхий удирдах зөвлөл байна гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл удирдах зөвлөл буюу эдний байгууллагын томьёолол дээр тэргүүлэгчдийн хурал нь өөрөө тухайн төрийн бус байгууллагын эрх барих дээд байгууллага. Мөн төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад дотоодод төлөөлөх удирдах зөвлөлийн хуралдааныг удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулна гэж заасан. Мөн төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлд гүйцэтгэх захирлын эрх хэмжээг заагаад хоёрхон эрх хэмжээг л заасан байна. Тухайн төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг. Хоёрдугаарт хууль болон дүрэмд заасан эрх гэсэн байгаа. Тэгэхээр хавтаст хэрэгт тухайн ***ны дүрэм огт ирээгүй. *** гэж захирал дарга гээд байгаа хүн 7000 гаруй гишүүнчлэлтэй байгууллагын удирдах зөвлөл буюу тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж эрх олгодог, тэр эрхийнх нь хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Шүүхэд хандах эрх нь төрийн бус байгууллагын тухай хуулиар олгогдоогүй байгаа. Ийм учраас эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан учраас үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байгаа. Гуравдугаарт нь гэрээний урьдчилгаа төлбөр бүрэн төлөгдөөгүй. Гэрээний үүргийг гүйцэтгэгч талаас биш захиалагч талаас биелүүлээгүй учраас үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг зөвшөөрөхгүй байгаа тухай талууд 2021 оны 10 сарын 18-ны өдөр ***тай тооцоо дүгнэсэн акт гэдгийг үйлдсэн. Мөн нэгдүгээр хавтаст хэргийн 55-57 дугаар хуудсанд байгаа баримтуудыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. .Энэ баримтын 57 дугаар хуудсанд байгаа нотлох баримтын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй. *** компанийн олгосон санхүүжилт гэсэн ийм тооцооллын баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Энэ баримтыг нь харахаар бэлэн мөнгөөр гэсэн буюу бэлнээр гэснээ 8 удаагийн гүйлгээгээр 207,000,000 төгрөгийг, чекээр гэснээ зээлээр 332,299,178 төгрөгийг 4 удаагийн чекээр гээд мөн дансанд буюу бэлэн бусаар 2 удаагийн гүйлгээгээр 2021 оны 5 сарын 27-ны өдөр, 2021 оны 6 сарын 4-ний өдөр гэсэн гүйлгээ хийсэн. Хариуцагч компанийн зүгээс 2021 оны 5 сарын 27-ны өдөр 120,000,000 төгрөг дансаар орж ирснийг зөвшөөрч байгаа. Мөн 2021 оны 6 сарын 4-ний өдөр 5,000,000 төгрөг дансаар орж ирсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин бэлнээр болон чекээр үндэслээд зээл хэлбэрээр гээд байгаа 537,298,178 төгрөгийг бол огт зөвшөөрөхгүй. Үүнийг хүлээлгэж өгсөн, баримт үйлдсэн, зээлээр гээд байгаа бол энэ хооронд хийгдсэн зээлийн гэрээ баримт огт байхгүй. Чекээр зээлээр гээд байгаа 4 дүн нь 2018 оны талуудын гэрээний харилцаа үүссэн гэх 09 сарын 16-ны өдрөөс өмнөх гүйлгээнүүд байгаад байгаа. Тэгэхээр эдгээр мөнгөнүүдийг захиалагч талаас гүйцэтгэгчид олгоогүй. Гэрээний урьдчилгаанд нийт гэрээний үнийн дүнгийн 30 хувийг олгох ёстой, энэ үүрэг ч биелэгдээгүй байна. Гэрээгээр хүлээснийхээ дагуу мөн Барилгын тухай хууль болон хууль тогтоомжид заасан үүргээ захиалагч биелүүлээгүй учраас үндсэн гэрээний харилцаа хэрэгжих боломжгүй болсон. Ийм учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: …сөрөг нэхэмжлэлийн 3 шаардлага байгаа. Хамгийн эхний шаардлага нь сөрөг нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан шаардлага байна. Энэ шаардлага нь *** төрийн өмчит үйлдвэрийн газар *** болон ***-ийн хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ***тоот ***-ийн ***ны*** барих барилгын ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн *** тоот ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлд заасан 1 жил 8 сарын хугацаагаар сунган байгуулахыг *** төрийн өмчит үйлдвэрийн газрын ***нд даалгуулах шаардлагыг гаргасан. Хоёр дахь шаардлага нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргаж, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэгчид гардуулсан байгаа. Хоёр дахь шаардлага нь Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 28 дугаар зүйлийн 28.2 дах хэсэгт заасны дагуу*** барих ажил барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг гүйцэтгэгч ***-д эрх бүхий байгууллагаас авч өгөхийг *** төрийн өмчит үйлдвэрийн газрын ***нд даалгах гэсэн шаардлага байгаа. Одоог хүртэл энэ зөвшөөрөл гараагүй байгаа учраас зөвшөөрлийг авч манайд өгч ажлаа эхлүүлмээр байна гэж байгаа юм. Гурав дахь шаардлага нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаар гэрээний үүргийн гүйцэтгэлд гэж нэхээд байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагаа гаргах үндэслэлээ талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн гэрээ дүгнэсэн актаар 662,299,178 төгрөгийг хүлээлцсэн гэсэн агуулга ярьж, энэ баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага бий болгоод байгаа учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.4 дэх хэсэгт заасны дагуу хоёр мянга 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** төрийн өмчит үйлдвэрийн газрын *** болон ***-ийн хооронд байгуулсан *** төрийн өмчит ***ны *** барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох ийм 3 шаардлага гаргасан. Энэ гурван шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдийг бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа дэлгэрэнгүй тайлбарласан учраас хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж, нотлох баримт шинжлэн судалсны дараа мэтгэлцэнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн 3 шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна... гэв.
6. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарлахдаа: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Хариуцагч өөрөө өмгөөлөгч буюу эрх зүйн туслалцаа аваад орж байгаа этгээд учраас одоо надад ийм баримт байна, би гаргаад өгөхөд бэлэн байна, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд л асуудал шийдэгдэнэ. Өнөөдөр хариуцагч маань ямарваа нэгэн байдлаар барилга барих тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж. Барилгын тухай хуулийн 28-31 дүгээр зүйл заалтууд дээр барилга барих тусгай зөвшөөрлийг олгоно. Харин олгохдоо зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 болон 8.2 дугаар зүйлд заасны дагуу эдгээр зүйлсийг олгоно гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Барилга барих этгээд нь заавал тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардаж байна. Тэгээд бид барилга барих тусгай зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээдээр барилга бариулах ямар ч боломж бололцоо байхгүй юм байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу 1 жил 6 сараар даалгах гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага нь эрх бүхий байгууллагаас авч өгөхийг даалгах. Нэгэнт барилга барих тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжид бид тэр зөвшөөрлийг авч өгөх ямар ч шаардлага үндэслэл бүрдэхгүй. 2018 оны гэрээ, 2021 оны*** барих гэрээнүүд дээр өөрсдөө барилгын тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардана гээд гэрээнд тусгасан атлаа өнөөдөр барилгын тусгай зөвшөөрөлгүй ийм аж ахуйн нэгж байгаад байна. Тийм учраас 1 болон хоёрдугаар сөрөг нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэл байхгүй байна. Гурав дахь нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн акт гэдэг асуудал ярьж байна. Энэ тооцоо нийлсэн актын зүйл маань юу вэ гэх юм бол бид өөрсдөө ийм өөр тамга дарсан юм. Тийм учраас дүр үзүүлээд хийчихсэн гэхээр хууль зүйн үр дагавартай, хөнгөмсгөөр найдаж түүнийгээ илэрхийлнэ гэдэг нь бас дахиад хууль зүйн хоёр өөр үр дагавартай. Хариуцагч маань ерөнхийдөө нэг тийм том хонгил руу л нэг юм шидээд шүүх ямар ч байсан аль нэгээр нь шийдэх юм байна даа гээд өмгөөлөгчтэй оролцож байгаа хүний хувьд ийм сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг туйлын их гайхаж байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 97 дугаар тал дээр ***-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирсэн байгаа. Үүнд 2016 оны 08 сарын 23-ны өдрөөс *** нь өнөөдрийг хүртэлх хугацаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд. Тэгэхээр хариуцагч маань ямар тамга дардаг нь чухал биш. Яагаад вэ гэхээр энэ өдөр *** гэдэг хүн төлөөлөөд өөрөө очоод гарын үсэг зурж байгаа үйлдэл. Гарын үсэг зурахдаа өөрөө хуулийн этгээдээ төлөөлөөд тамга дарагдсан. Энэ тамга нь хэдэн онд яаж хийгдсэн гэдгийг бол нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед тодруулах шаардлагагүй. Иргэний хуулийн 466 дугаар зүйлд тооцоо нийлэх акт, тооцоо нийлэх гэдэг маань хоёр талаас ямар ч байсан хэдүүлээ барилга барих гээд байгаа юм байна, урьдчилгаанд бид та нарт 662,999,178 төгрөг өгсөн, мөн үү *** оо, тэгвэл тооцоо нийлье гээд л тооцоо нийлсэн. Мөн Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт тодорхой заагаад өгчихсөн байдаг. Хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдааг гаргасан этгээд түүнийгээ засах эрхтэй байна гэж заасан. Тухайн хуулийн этгээд өөрөө ямар тамга дарах нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Тэгэхдээ тамга дарж байна гэдэг чинь хүлээн зөвшөөрч байна, хэзээ байх нь хамаагүй. 2016 оноос 2025 оныг хүртэлх хугацааны 9 жилийн хугацаанд ганцхан хүн энэ компанийг удирдаад үйл ажиллагаагаа өдөр тутамд хийж байгаа учраас энэ хүн өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөн байна. Тийм учраас энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Хариуцагч маань өөрөө ямарваа нэгэн байдлаар Барилгын тухай хууль дүрмээ яриад байдаг. Гэтэл барилгын тухай хуулийн 18-21 дүгээр зүйл, Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-8.2 дугаар зүйл заалтуудыг өөрсдөө хэрэгжүүлээгүй буюу тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж байсан байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
7.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэгдүгээр хавтас хэрэгт
Нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5 дугаар тал/
2018.09.16, *** ***-ийн ***ны***-ийн *** барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 6-7 дугаар тал/
2021.03.22, * ***-ийн ***н**ы*** -ийн *** барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 8-9 дүгээр тал/
2021.10.18 ***-ын ***ны *** барих барилгын ажил гэрээ дүгнэсэн акт /хэргийн 10 дугаар тал/
2021.10.23 төлбөрийн баримт /хэргийн 11-12 дугаар тал/
2022.11.01 дугаар ***, *** аймгийн прокурорын газрын прокурорын тогтоол /хэргийн 13-14 дүгээр тал/
Кассын зарлагын ордер баримт /хэргийн 15 дугаар тал/
2023.02.28, №50 ***-ын ***ноос ***-д хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 16 дугаар тал/
2021.11, ***-ийн хараат бус аудиторын тайлан /хэргийн 17-40 дүгээр тал/
2023.03.08-ны өдрийн нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл /хэргийн 54 дүгээр тал/
Дансны баримт, хуулга /хэргийн 55-57 дугаар тал/
2023.02.28 ны өдрийн нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл /хэргийн 67 дугаар тал/
2023.07.19-ний өдрийн №186, ***-ын ***ноос ирүүлсэн баримтууд, Барилгын ажлын зураг, Архитектур төлөвлөлтийн даалгавар,***-ын албан бичиг, Кадастрын зураг,
2020.05.12, ***-аас ***-ын ***ны дарга *** явуулсан зөвшөөрөл олгох тухай албан бичиг /хэргийн 197-198 дугаар тал/
***-ын ***ноос ***-д явуулсан албан бичгүүд /хэргийн 199-201- дүгээр тал/
2021 оны*** суманд барих үйлдвэрчний эвлэлийн байрны барилгын талбайн инженер геологийн судалгааний дүгнэлт /хэргийн 202-2019 дүгээр тал/
2023.10.13, №250 ***-ын ***ноос ирүүлсэн баримтууд, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 100 дугаартай ***барих тухай" тогтоол, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай “Бүтээн байгуулалтын ажлын тухай" тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай "Техникийн даалгавар боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай" тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай “Барилга бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай" тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 45 дугаартай “Бүтээн байгуулалтын ажилд төсөв, санхүү зарцуулах тухай" тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаартай "Ажлын хэсэг байгуулах тухай" тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №*** дугаартай *** барих ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлд заасан "Захиалагчаас баталж гаргасан ажлын даалгавар, үе шатны ажлын график" нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 100 дугаартай "Эв нэгдлийн *** барих тухай" тогтоолын хавсралт /хэргийн 236-245 дугаар тал/
Хоёрдугаар хавтаст хэрэгт
***-ын ***ны тэргүүлэгчдийн тогтоол /хэргийн 1-5 дугаар тал/
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 77-80 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 122 дугаар тал/ зэрэг баримтууд,
8.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэгдүгээр хавтаст хэрэгт
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 43 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 47 дугаар тал/
***-аас ***-ын ***нд явуулсан шаардлага хүргүүлэх тухай албан бичгүүд /хэргийн 48-53 дугаар тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 83-84 дүгээр тал/
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 97 дугаар тал/
2023.09.16, хариуцагчаас *** олгосон итгэмжлэл /хэргийн 155 дугаар тал/
Голомт банкны дансны хуулга /хэргийн 164-169 дүгээр тал/
2022.10.04, Барилгын тэг тэнхлэг газар дээр байгуулсан тухай акт/хэргийн */хэргийн 1**70-171 дүгээр тал/
2023.10.11 сөрөг нэхэмжлэл /хэргийн 221-224 дүгээр тал/
Хоёрдугаар хавтаст хэрэгт
Сөрөг нэхэмжлэл /хэргийн 60-63 дугаар тал/
Голомт банкны дансны хуулга /хэргийн 68-75 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 75-76 дугаар тал/
Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 95-96, 100-102 дугаар тал/
2024.09.12 ***-аас ***-д явуулсан албан бичиг /хэргийн 108 дугаар тал/
Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 109-112 дугаар тал/
Тамганы зураг /хэргийн 129 дүгээр тал/
2020.08.10, Автомашин захилгаар нийлүүлэх гэрээнүүд /хэргийн 147-153 дугаар тал/ зэрэг баримтууд,
9. Шүүхээс бүрдүүлсэн
Нэгдүгээр хавтас хэрэгт
2023.10.04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 187-191 дүгээр тал /
Хоёрдугаар хавтаст хэрэгт
2023.11.28, №719, 2024.01.16, №39 *** аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн албан бичиг, баримтууд /хэргийн 15-27, 43-49 дүгээр тал/
2024.05.01, №02/458 *** аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан бичиг /хэргийн 88 дугаар тал/
2024.10.29, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримт /хэргийн 126-129 дүгээр тал/
2024.12.02, №12/03 ***-аас ирүүлсэн баримт /хэргийн 136-143 дугаар тал/
2024.12.03, *** ирүүлсэн албан бичиг /хэргийн 146 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
2.Нэхэмжлэгч гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгийг алдангийн хамт нийт 99.... төгрөг гаргуулах ... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч гэрээний хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй гэрээ цуцлагдсан... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэгч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө авч өгөөгүйгээс барилгын ажил эхлээгүй нэхэмжлэгч бруутай гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, гэрээний хугацаа сунгах, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч өгөхийг даалгах, 2021 оны 10 сарын 18-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж... маргаж байна.
3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2018 оны 09 сарын 06-ны өдөр дугаар 100 тоот ***-ийн ***ны тэргүүлэгчдийн*** барих тухай тогтоол гарч,*** барилгын Эксиз зургийг хавсралт№1-ээр, Барилгын зураг төсөв боловсруулах, ажлын даалгаврыг хавсралт№2-оор тус тус баталжээ./1 дүгээр хавтас хэргийн 237, 243-245 дугаар тал/
2018 оны 09 сарын 16-ны өдөр №2018/02 тоот “***” ХХК-ийн ***ны***-ийн *** барих барилгын ажил гүйцэтгэх гэрээг нэг талаас нэхэмжлэгч буюу захиалагч ***-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, нөгөө талаас хариуцагч буюу ажил гүйцэтгэгч *** /цаашид захиалагч, гүйцэтгэгч гэх/ нарын хооронд байгуулагдаж, гүйцэтгэгч *** Төрийн өмчит үйлдвэрийн газрын эзэмшлийн Спорт цогцолборын *** 216м кв талбайд*** барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэй барьж 2020 оны 12 сарын 31-ний өдөр захиалагч талд шилжүүлэх, захиалагч ажлын хөлс 2 200 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1 дүгээр хавтас хэргийн 6-7 дугаар тал/
***-ийн Спорт цогцолборын *** 216м кв талбай бүхий газар үл хөдлөх хөрөнгө ***-ийн эзэмшлийн газар бөгөөд тухайн газарт гэрээний дагуу баригдах*** барилга барихыг 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 102н/31 тоот Зөвшөөрөл олгох тухай албан тоот баримтаар зөвшөөрөл олгосон нь 1 дүгээр хавтас хэргийн 197-199, 2 дугаар хавтас хэргийн 15-27 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
2020 оны 05 сарын 28-ны өдрийн дугаар 44 тоот ***-ын ***ны тэргүүлэгчдийн Бүтээн байгуулалтын ажлын тухай тогтоол гарч барилгын тэг тэнхлэгийн зураг гаргуулах зардал, холбогдон гарах зардал, ажлын явцын талаар мэдээлж байхыг даалгажээ./1 дүгээр хавтас хэргийн 238 дугаар тал/
2021 оны 03 сарын 18-ны өдрийн дугаар 20 тоот ***-ын ***ны тэргүүлэгчдийн Техникийн даалгавар боловсруулах, ажлын хэсэг байгуулах тухай тогтоол гарч ажлын хэсэг байгуулсан байна. /1 дүгээр хавтас хэргийн 239 дүгээр тал/
2021 оны 03 сарын 22-ны өдөр №*** тоот гэрээгээр 2018 оны 09 сарын 16-ны өдөр *** тоот “***” ***-ын ***ны***-ийн *** барих барилгын ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2022 оны 12 сарын 31-ний өдөр байхаар сунгасан байна. /1 дүгээр хавтас хэргийн 8-9 дүгээр тал/
2021 оны 05 сарын 03-ны өдрийн дугаар 29 тоот ***-ын ***ны тэргүүлэгчдийн Барилга бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай тогтоол гарч ажил эхлүүлэхийг зөвшөөрсөн, барилга бүтээн байгуулалттай холбоотой баримт бичгүүдийг боловсруулах, зөвшөөрөл авах, гэрээ хэлцэл байгуулах болон бусад аливаа арга хэмжээ авч хариуцан ажиллахыг даалгаж, зарцуулагдах төсвийг холбогдох зардал сангаас зарцуулахыг зөвшөөрчээ. /1 хавтас хэргийн 240 дүгээр тал/
2021 онд *** байрны барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт тус тус гарсан байна. /1 дүгээр хавтас хэргийн 108-151, 202-219 дүгээр тал/
2021.10.18-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт баримт үйлдсэн ба уг актад ...
Гэрээний нэр: ***-ийн ***ны***-ийн *** барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ.
Гэрээний дугаар: 2018/02, ***
Захиалагч байгууллага: ***-ын ҮЭХолбоо
Гүйцэтгэгч байгууллага: ***
Гэрээний хугацаа: 2022-12-31
Гэрээний дүн: 2 200 000 000 /хоёр тэрбум хоёр зуун сая/ төгрөг
Санхүүжүүлсэн дүн: 662 299 178 /зургаан зуун жаран хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга нэг зуун далан найман/ төгрөг
Гүйцэтгэгчийн ажлын явц: барилгын газар шорооны ажил, суурийн ажлыг 2021 онд багтаан хийж гүйцэтгэнэ. Барилгын материалын татан авалт хангалттай хийгдсэн.
Гэрээний биелэлт: Барилгын зураг батлагдаагүй байсаар барилгын ажил хойшлогдож байна. 2022 онд барилгыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өгнө. Барилгын ажлын зураг батлагдаагүйгээс барилгын аяган суурийн цутгалтын ажил хийх хугацаа хойшлогдоод байна.
Шийдвэр: 2021 оны хүйтний улирал эхлэхээс өмнө барилгын хашааг барьж хашаалах, барилгын суурийн нүх ухах, аяган суурийг хийж гүйцэтгэнэ. 2022 оны 04-р улиралд багтаан барилга угсралтын ажлыг дуусгаж захиалагчид хүлээлгэн өгнө... гэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 10 дугаар тал/
2022 оны 05 сарын 19-ний өдрийн дугаар 45 тоот ***-ын ***ны тэргүүлэгчдийн Бүтээн байгуулалтын ажлын төсөв, санхүү зарцуулах, 2022 оны 08 сарын 25-ны өдрийн дугаар 57 тоот ***-ын ***ны тэргүүлэгчдийн Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай тогтоол тус тус гарсан байна. /1 дүгээр хавтас хэргийн 241, 242 дугаар тал/
2022.07.01-ний өдрийн №22/25, 2022.07.20-ны өдөр №22/27 тоот, 2022.08.23-ны өдрийн 22/37 тоот ***-аас ***-ын ***нд Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг баримтаар гэрээний хугацаа 2022.12.31-ны өдөр дуусгавар болох, гүйцэтгэгчийн зүгээс ажил эхлэхэд шаардлагатай материал, хүн хүч, техник хэрэгсэл татан авсан, барилгын ажлын зургийг яаралтай гаргаж өгөхийг мэдэгдсэн байна. /1 дүгээр хавтас хэргийн 48-50 дугаар тал/
2022.08.30-ны өдрийн №145 тоот ***-ын ***ноос хариуцагчийн дээрх 3 албан бичиг шаардлагын хариуг хүргүүлж, ...Барилга хөгжлийн төвөөс зураг төслийн баримт бичигт магадлал хийж, дүгнэлт гарсны дараа манай ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзаж, зураг төслийг хүлээлгэн өгч, зөвшилцөх санал хүргүүлсэн байна... гэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 200 дугаар тал/
2022 оны 10 сарын 04-ний өдөр Барилгын тэг тэнхлэг газар дээр байгуулсан тухай акт №05/2022 баримтаар барилгын тэг тэнхлэгийг захиалагч буюу *** шалгаж хүлээн авчээ. /1 дүгээр хавтас хэргийн 170-171 дүгээр тал/
2022.10.18-ны өдрийн №171 тоот ***-ын ***ноос ***-д хүргүүлсэн Барилга бүтээн байгуулалтын ажлын тухай албан бичигт ...Эв нэгдлийн ордны бүтээн байгуулалтын ажлын тухай хэлэлцээд ҮЭ-ийн холбооны зохион байгуулалтын асуудал шийдэгдсэний дараа буюу эхлүүлэх хугацааг хойшлуулах санал дэмжигдсэн, бидний шийдвэрийг хүндэтгэн үзэж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна... гэжээ. 1 дүгээр хавтас хэргийн 201 дүгээр тал/
***-ын ***ны даргаар ажиллаж байсан*** ерөнхий нягтлан бодогч *** нар ...албаны бүрэн эрх албан тушаалын байдлаа бусдын хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон ашигласныг мөн их хэмжээний хохирол учруулж... Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэж шалгагдаж 2022 оны 11 сарын 01-ний өдрийн дугаар 271 тоот *** аймгийн Прокурорын газрын прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 222500416 дугаар хэргийг хааж шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 13-14 дүгээр тал/
4. Эдгээр үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.
5.Зохигч талуудын тайлбар, дээрх баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2., 43.2.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
6. Гэрээ байгуулагдсан эсэх талаар талууд маргаагүй.
7. Гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар барилгын ажлыг гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
8. 2021.10.18-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт баримтын ...Санхүүжүүлсэн дүн: 662 299 178 /зургаан зуун жаран хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга нэг зуун далан найман/ төгрөг... гэх баримт, 2021.10.23-ны өдрийн 166 000 000төгрөг, 496 299 178 төгрөг Төлбөрийн баримт-2ш, 2020.03.26-ны өдрийн кассын орлогын ордер баримт, 2021 оны 11 сарын ***-ийн тайлан хуудас-15, Тодруулга 7. Хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө, ***ний санхүүжилт, 2020.12.31, 330 299 200 төгрөг..., 2022 оны ***-ийн тайлан, хуудас-13, Тодруулга 8. Хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө, хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө Дүн 2020.12.31, 330 299 200 төгрөг, 2021.12.31, 662 299 200 төгрөг... гэх баримтуудаар нэхэмжлэгч гэрээний үүрэг ажлын хөлс 662 299 200 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 10-12, 15, 24, 37 дугаар тал/
9. 2023 оны 02 сарын 28-ны өдрийн №50 тоот ***-ын ***ноос ***-д мэдэгдэл хүргүүлэх тухай бичгийн баримтад ... ***-ын *** болон *** нарын хооронд ***-ын ***ны*** барих барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 09 сарын 16-ны өдөр байгуулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд*** баригдаагүй болно. Манай ***ноос танай ажиллах бүхий л боломжит хугацаа олгосон мөн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн боловч ямар нэг үр дүн гараагүй. Иймд 2018 оны 09 сарын 16-ны өдрийн №2018/02, 2021 оны 03 сарын 22-ны өдрийн №201/02-1 дугаартай тус тус гэрээг цуцлах болсон тухай үүгээр мэдэгдэж байна... гэжээ./1 дүгээр хавтас хэргийн 16 дугаар тал/
10. Дээрх гэрээ цуцалж байгаа тухай мэдэгдэл баримтыг хариуцагч тал хүлээн авсан нь түүний тайлбар, 2023.03.03-ны өдрийн №23/15 тоот Мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг баримтаар тогтоогдож байна.
11. Гэхдээ хариуцагч тал 2023.03.03-ны өдрийн мэдэгдлийн хариу албан тоот бичгийн баримтаа нэхэмжлэгчид хүргүүлж мэдэгдсэнээ нотлоогүй, 2023 оны 10 сарын 04-ний өдрийн хариуцагчийн цахим хаягт үзлэг хийсэн баримтаар 2023.03.03-ны өдрийн албан тоот бичгийн баримтыг нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. /1 дүгээр хавтас хэргийн 187-196 дугаар тал/
12. 2022.11.10-ны өдрийн №22/42 тоот хариу хүргүүлэх, 2022.11.25-ны өдрийн №22/47 тоот Хүсэлт гаргах тухай ***-аас ***-ын ***нд албан бичиг хүргүүлж, ...171 тоот албан бичгийг хүлээн авсан, *** дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргаж мэдэгдэж байна... гэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 51-52 дугаар тал/
13. Эдгээр 2 албан тоот баримтаа хариуцагчид нэхэмжлэгчид хүргүүлснээ нотлоогүй, үзлэг хийсэн баримтаар нотлогдоогүй.
14. Нэхэмжлэгч талаас хариуцагчид ажлын хөлсний урьдчилгаа 662 299 200 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гараагүй, хариуцагч талд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл баримт бичгийг хүлээлгэн өгөх гэрээний үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй шалтгаанаар барилгын ажлыг эхлүүлээгүй, барилгын ажлыг хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийн гэрээний үүрэг огт биелэгдээгүй, ажлын үр дүн бий болоогүй байна.
15. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ, …37.1.1-д барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 37.1.3-т барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх, 40 дүгээр зүйлийн 40.1-д барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй, 40.1.1-т барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих, 40.1.16-д барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх гэж заасан байна.
16. Хуульд зааснаар нэхэмжлэгч барилгын ажлын зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу авч гүйцэтгэгчид өгөх, гүйцэтгэгч ажлын даалгавар зөвшөөрлийн дагуу барилгын ажлыг тохиролцсон хугацаанд гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх хуульд заасан үүрэгтэй байна.
17. Гэрээний хугацаа сунгагдсан 2020, 2021, 2022 онуудад захиалагч барилга барих газрын зөвшөөрөл авч, Архитектур төлөвлөлтийн даалгавар, Техникийн нөхцөл тэдгээрийн зураг төслүүд, барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт, барилгын тэг тэнхлэг газар дээр байгуулсан тухай акт ажлуудыг хийж гүйцэтгэсэн, ажлын хэсэг байгуулах, төсөв санхүү шийдвэрлэх зэрэг үйл ажиллагаа явуулсан, ***-ын ***ны даргаар ажиллаж байсан Б.Төгсбаяр, ерөнхий нягтлан бодогч П.Түвшинжаргал нар эрүүгийн хэрэгт шалгагдаж хэрэгсэхгүй болсон, захиалагчийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан удирдах албан тушаалтан нас барсан, холбооны удирдлага өөрчлөгдөж зохион байгуулалтын өөрчлөлт орсон зэрэг нөхцөл байдал үүссэний улмаас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг захиалагч талаас гүйцэтгэгч талд шилжүүлж өгөөгүй байх боломжтой байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
18. 2021.10.18-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт баримтад ...2021 оны хүйтний улирал эхлэхээс өмнө барилгын хашааг барьж хашаалах, барилгын суурийн нүх ухах, аяган суурийг хийж гүйцэтгэх... ээр тохиролцсон боловч эдгээр ажил хийгдсэн эсэх, мөн ажлын хөлсний урьдчилгаанд авсан 662 299 178 төгрөгийг гэрээгээр тохиролцсон ямар ажил үүрэгт зарцуулахаар тохиролцсон, түүнийг хэрхэн зарцуулсан байдлаа хариуцагч нотлоогүй.
19. Талуудын хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй, ажлын үр дүн бий болоогүй гэрээний хугацаа дуусгавар болсонд дан ганц захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, хэн аль нь буруутай гэж үзэхээр байна.
20. Нэхэмжлэгчийн ...танай ажиллах бүхий л боломжит хугацаа олгосон мөн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн боловч ямар нэг үр дүн гараагүй... үндэслэлээр хариуцагчтай байгуулсан гэрээг цуцалж дуусгавар болгосныг шүүх хууль болон гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх буруутгах боломжгүй, гэрээний хугацаа дууссан, ажлын үр дүн гараагүй, гэрээг цаашид сунгах үргэлжүүлэхийг хүсэхгүй байгаагаа захиалагч 2023 оны 02 сарын 28-ны өдрийн №50 тоот мэдэгдэл баримтаар илэрхийлснээр талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 16-ны өдөр №2018/02 тоот, 2021 оны 03 сарын 22-ны өдөр №*** тоот “***” ХХК-ийн ***ны***-ийн *** барих барилгын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2022 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар дууссан гэрээний хугацаа сунгагдаагүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж үзнэ.
21. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар зохигч талуудын хооронд үүссэн үүрэг хожим дуусгавар болсон учир нэхэмжлэгч хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хариуцагч талд шилжүүлсэн ажлын хөлс 662 299 178 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.
22. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлага 662 299 178 төгрөг, алданги 218 558 728.74 төгрөг нийт 880 857 906.74 төгрөг нэхэмжилсэн.
23. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 2024.04.08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж алданги 331 149 589 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагын нийт хэмжээг 993 448 767 төгрөг болгосон. /2 дугаар хавтас хэргийн 78 дугаар тал/
24. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусаж үүрэг дуусгавар учир нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 331 149 589 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг тайлбарлах нь зүйтэй.
25. 2021 оны 03 сарын 22-ны өдөр №*** тоот гэрээгээр 2018 оны 09 сарын 16-ны өдөр №2018/02 тоот “***” ***-ын ***ны***-ийн *** барих барилгын ажил гүйцэтгэх гэрээний 5-д ажил гүйцэтгэгч нь тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй байна гэж заасан байна.
26. Нэхэмжлэгч хариуцагчийг ...барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан... гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж баримтаар няцаагаагүй.
27. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгахыг даалгах, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч өгөхийг даалгах, 2021.10.18-ны өдөр Гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /2 дугаар хавтас хэргийн 60, 95, 109 дүгээр тал/
Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
Өөртөө үүрэг үүсгэх эсэх, хэнтэй ямар хэлбэр агуулгын хүрээнд гэрээ байгуулах эсэхээ чөлөөтэй бие даан шийдвэрлэх эсэх нь гэрээний талуудын эрх чөлөө тэгш байдлын зарчим юм.
Иймд гэрээний хугацаа дуусаж гэрээ цуцлагдсан, хүсээгүй байхад нэхэмжлэгч талд шүүхээс үүрэг үүсгэж, хариуцлага хүлээлгэхээр гэрээний талуудын чөлөөт байдалд халдах хуулийн үндэслэлгүй учир гэрээний хугацаа сунгах, барилгын зөвшөөрөл авч өгөхийг даалгаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний хугацаа сунгах, барилгын зөвшөөрөл авч өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
2021 оны 03 сарын 22-ны өдөр №*** тоот гэрээгээр 2018 оны 09 сарын 16-ны өдөр №2018/02 тоот “***” ***-ын ***ны***-ийн *** барих барилгын ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2022 оны 12 сарын 31-ний өдөр байхаар сунгасан.
2021.10.18-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт баримт үйлдснийг нэмэлт гэрээ, талуудын тохиролцоо хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хэлцэл бичгээр хийгдсэн гэж үзнэ гэжээ.
Дээрх нэмэлт гэрээ хэлцэл ямар хууль зөрчсөн, санхүүжилтээ авахын тул хөнгөмсөгөөр найдаж дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа эргэлзээгүй, бодито байдалд нийцсэн үнэн зөв баримтаар нотлогдохгүй байна.
Мөн гэрээний хугацаа дуусаж гэрээ цуцлагдсан, талуудын үүрэг дуусгавар болсон, гэрээ цуцлагдсанаар өмнө гүйцэтгэсэн үүрэг хэлцэл ач холбогдлоо алдсан учир шүүх нэмэлт гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох хуулийн үндэслэлгүй гэж үзэж энэ сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг тайлбарлах нь зүйтэй.
рд:1070363 ***-ын *** , холбоо /Үйлдвэрчний эвлэлийн байгууллага/ улсын бүртгэлийн гэрчилгээ баримтаар Д.Мөнгөншагай нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй гэж үзнэ. /1 дүгээр хавтас хэргийн 5 дугаар тал/
26. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 289 240 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 609 850 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 3 469 445 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
27. 2023.02.28-ны өдрийн №51 тоот, 2023.03.08-ны өдрийн №56 тоот нэхэмжлэгчээс О.Баясгалан,М.Шаравнямбууд олгосон итгэмжлэлээр, 2023.09.16-ны өдрийн хариуцагчаас ***олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдон байна. /1 дүгээр хавтас хэргийн 54, 67, 155 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ***-аас 662 299 178 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “***” ***-ын ***нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 331 149 589 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч “***” ***-ын ***нд холбогдуулан гаргасан гэрээний хугацаа сунгахыг даалгах, барилгын ажлын зөвшөөрөл авч өгөхийг даалгах, 2021.10.18-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч ***-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 289 240 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 609 850 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 3 469 445 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ