| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04828/И |
| Дугаар | 192/ШШ2025/01826 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/01826
2025 03 11 192/ШШ2025/01826
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****байрлах, ****нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3 935 491,53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *** нь *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 935 491,53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 3,935,491.53 /Гурван сая есөн зуун гучин таван мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг тавин гурван монго/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах. Нэхэмжлэлийн үндэслэл: Манай *** нь иргэн *** нь 2022 оны 06-р сарын 07-ны өдөр БЗГ22-1686 тоот барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээгээр 3,119,920.00 /Гурван сая нэг зуун арван есөн мянга есөн зуун хорин / төгрөгийн зээл авсан боловч шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна. 532 хонгийн хугацаа хэтэрсэн болно. 2024 оны 07-р сарын 05-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл: 2,350,599.34, Төлөх ёстой хүү: 1,435,913.87 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 139,678.32 төгрөг, нотариатын зардал 9300 Нийт: 3,935,491.53 /Гурван сая есөн зуун гучин таван мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг тавин гурван мөнгө /төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч иргэн ***ээс барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 3,935,491.53 Гурван сая есөн зуун гучин таван мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг тавин гурван мөнгө / төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч талаас шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ***ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол улсын санхүүгийн зохицуулах хорооны ***дугаар бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн БЗГ22-1686 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, зээл төлөлтийн дансны хуулга, бараа хүлээлгэн өгсөн акт, харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээний баримт, ***ийн хүсэлт, итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгөв.
Хариуцагч талаас итгэмжлэлийг гаргаж өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***ээс 3,935,491.53 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдлоо:
3.1. Нэхэмжлэгч*** нь хариуцагч *** нар нь 2022 оны 06 сарын 07-ны өдөр БЗГ22-1686 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, гар утас худалдан авахад зориулж 3,119,920 төгрөгийг ***ийн дансанд шилжүүлэх, сарын 3.3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлөөр харилцан тохиролцжээ (9-11 дэхь тал).
3.2. Нэхэмжлэгч 3,119,920 төгрөгийг 2022 оны 06 сарын 07-ны өдөр Барьцаат зээлийн гэрээнд заасан данс болох ***ийн дансанд шилжүүлсэн байна (зээлийн дансны хуулга).
3.3. Хариуцагч нь 1,361,208 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн (хэргийн 12 дахь тал).
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, эрх бүхий этгээдээс олгосон зээл гэдэг агуулгаар тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан 2021 оны 10 сарын 21-ний өдрийн ***-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус компани нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулахаар анх бүртгүүлж, дараа нь 2024 оны 05 сарын 17-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны гэрчилгээгээр Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн дагуу барьцаалан зээлдүүлэх газар хэлбэрээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн байна (хэргийн 7 8 дахь тал). Иймд зээлийн гэрээний зээлдүүлэгч тал нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд байх ба барьцаалан зээлдүүлэх газар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа явуулах банк, эрх бүхий хуулийн этгээдэд хамаарахгүй.
5. Иргэний хуулийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заасан. Мөн гэрээ байгуулж, зээл олгох үед буюу 2022 оны 06 сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-д барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно гэж заасан байна.
6. Иймд зохигч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг гэрээний талуудаар нь, гэрээний зүйлээр нь дүгнэвэл нэг талаас барьцаалан зээлдүүлэх газраас зээл олгох, нөгөө талаас зээлийн хүүг төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
7. Хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг Барьцаат зээлийн гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй буюу гэрээний Хавсралтад заасан хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч нь зээлийн хүү 1,435,913.87 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт 2,350,599.34 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Зээлийн хүүгийн тооцоолол Барьцаат зээлийн гэрээнд нийцсэн, мөн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-т нийцсэн.
8. Барьцаат зээлийн гэрээний 3.2, 4.1-т зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бол ...үүнээс үүдэн гарах бүх хохирол, зардлыг гаргуулахаар зээлдүүлэгч шаардах эрхтэй гэж заасан байх ба нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлт хийх үүргээ хариуцагч биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч 9,300 төгрөгийн нотариатын зардал гаргасан байх тул тус 9,300 төгрөгийг гэрээний дагуу хариуцагчаас гаргуулбал зохино.
9. Харин барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг барьцаалан зээлдүүлэх газар нь гэрээ байгуулах үед буюу 2022 оны 06 сарын 07-ны өдрийн байдлаар Иргэний хуулийн дагуу нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй байсан тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт шаардсан 139,678.32 төгрөгийг хариуцагчаас Барьцаат зээлийн гэрээний 2.7-д зааснаар шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд нь зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү авах эрхийг хожим буюу 2022 оны 11 сарын 04-ний өдрийн Иргэний хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар зохицуулж, хуулиар зөвшөөрсөн харилцаа болсон тул уг зохицуулалт хүчин төгөлдөр болохоос өмнөх нэмэгдүүлсэн хүүг авахаар тохиролцсон гэрээгээр шаардах эрх зээлдүүлэгчид үүсэхгүй. Иймд шүүх нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр шаардсан нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Нэгтгэн дүгнэвэл, шүүх 3,795,813.21 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 139,678.32 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.
11. Хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй, товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Иймд шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75,683 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 болон 286 дугаар зүйлийн 286.2 дахь заалтыг баримтлан зээлийн гэрээний үүрэгт 3,795,813.21 төгрөгийг хариуцагч ***ээс гаргуулж нэхэмжлэгч ***-д олгон, үлдэх 139,678.32 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75,683 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ