| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0107/З |
| Дугаар | 128/ШШ2025/0346 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2025/0346
2025 05 12 128/ШШ2025/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н /РД:Ч/,
Хариуцагч: Монгол Улсын ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлд тус тус холбогдох албан тушаалаас чөлөөлсөн, прокурорын ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн талаарх маргааны хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, Ц.М, С.М, хариуцагч Улсын ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах,
1.2.Улсын ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/ дугаартай Д.Н ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг даалгуулах.
Хоёр.Хэргийн үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч Д.Н нь Улсын ерөнхий прокурорын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/369 дүгээр тушаалаар Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст ахлах прокуророор,
2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/7 дугаар тушаалаар Баянгол дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокуророор тус тус томилогдон ажиллаж байсан.
2.2.Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс тус газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст албаны шалгалт хийжээ. 2.3.Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаас тусад нь тус хэлтсийн ахлах прокуророор ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Н******* холбогдох мэдээлэлд хяналт шалгалтын ажиллагааг явуулсан байна.
2.4.Тодруулбал, нэхэмжлэгчид холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол шуудангаар илгээгч нь Х.Б, 959394, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 29- тоот гэх тэмдэглэгээтэй Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалтын газрын даргад гэж хаяглан ирүүлсэн гомдол,
2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улсын ерөнхий прокурорын газрын удирдлага, холбогдох албан тушаалтнууд тус прокурорын газрын прокурор, ажилтнуудын албан үүрэг гүйцэтгэж буй байдал, ажиллах орчин нөхцөлтэй танилцах ажлын хүрээнд прокуроруудын албан өрөөтэй танилцаж, холбогдох үүрэг чиглэл өгөөд гарах явцад нэхэмжлэгч дээд шатны болон зохих шатны прокуроруудад хандаж доромж үг хэллэг хэрэглэсэн,
дээд шатны прокуророос өгсөн үүрэг даалгавар, ажлыг хяналтын прокурор, туслах ажилтнаар хийлгэдэг байсан, албаны цахим шууданд ирсэн мэйлийг дээд шатны прокурорт танилцуулаагүй, устгасан, гадаад улсад үнэлгээчний сургалтад оролцуулахаар нэр дэвшсэн прокурорын англи хэлний түвшинг өөрчилж, худал мэдээлэл хүргүүлсэн, дээд шатны прокуророос үүрэг чиглэл өгөөгүй байхад Нийслэлийн прокурорын газрын Тамгын хэлтсийн даргад Өвөр монголын өөртөө засах орны прокурорын газарт айлчлал хийх прокурор, ажилтны нэрс ирүүлэх талаар үүрэг чиглэл өгсөн,
ажлын цаг ашиглалт, Улсын ерөнхий прокурорт хандан өгсөн өргөдлөө өөрчилсөн талаарх мэдээлэлд холбогдуулан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Ж.У хяналт шалгалтын ажиллагааг явуулсан байна.
2.5.Улмаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Ж.У нэхэмжлэгч Д.Н******* холбогдох дээрх мэдээлэлд хяналт шалгалтын ажиллагааг явуулсан талаарх 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай танилцуулгыг[1] бэлтгэн Улсын ерөнхий прокурорт танилцуулжээ.
2.6.2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын ерөнхий прокуророос Д.Н******* холбогдох зарим гомдол, мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлд шилжүүлэх үүрэг чиглэлийг өгсний дагуу Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Ж.У 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1 дугаартай Прокурорын ёс зүйтэй холбоотой гомдлыг шалгасан талаар танилцуулгыг бэлтгэн Прокурорын ёс зүйн зөвлөлд бэлтгэн танилцуулсан байна.
2.7.Маргаан бүхий Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай дүгнэлтээр Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Н******* Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын -ний өдрийн 10 дугаар зарлигийн Нэгдүгээр хавсралтаар баталсан Прокурорын ёс зүйн дүрэм-ийн 2.4.18, 2.4.20 дахь заалтад заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэжээ.
2.8.Нэхэмжлэгчээс энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын ерөнхий прокурорт гомдол[2] гаргасныг Прокурорын ёс зүйн зөвлөлд шилжүүлсэн[3] байна.
2.9.Улсын ерөнхий прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай Гомдлын хариу өгөх тухай мэдэгдэх хуудсаар[4] нэхэмжлэгчийн гаргасан дээрх гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг түүнд мэдэгджээ.
2.10.Мөн Улсын ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/ дугаартай тушаалаар Д.Н өөрийнх гаргасан хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын албан тушаалаас 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон чөлөөлсөн байна.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгч Д.Н******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай дүгнэлтээр Улсын ерөнхий прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байсан бөгөөд Прокурорын ёс зүйн дүрэм-ийн 2.4.18-д заасан прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна, 2.4.20-д заасан эрдэм хэлцэл байгуулахад прокурорын албан тушаал, прокурорын байгууллагын нэр хүндийг ашиглахаас зайлсхийнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6.12-т Зөвлөлийн дүгнэлтийг прокурор, санал, хүсэлт, гомдол гаргагч этгээд эс зөвшөөрвөл мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу хуульд заасан хугацааны дотор гомдол гаргасан боловч 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай албан бичгээр хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн.
Прокурорын ёс зүйн дүрэм-ийн 2.4.18-д заасныг зөрчсөн гэх зөрчлийн тухайд, Улсын ерөнхий прокурорыг хараасан гэдэг нь огт үндэслэлгүй. Учир нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улсын ерөнхий прокурор Б.Ж, Хэрэг эрхлэх газрын дарга С.Г, дэд дарга Д.Ч, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д нар нь Улсын ерөнхий прокурорын албан өрөөнүүдтэй танилцах үедээ миний албан өрөөтэй орж танилцсан. Тус бүрэлдэхүүнийг манай өрөөнөөс гарах үед Улсын ерөнхий прокурорыг хараасан гэх боловч Хэрэг эрхлэх газрын дарга С.Г, дэд дарга Д. Ч, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д нар нь тайлбар өгөхдөө үг хэлэх шиг болсон, амандаа бувтнаад байсан, яг юу хэлснийг нь бүрэн сонсоогүй гэх зэргээр тайлбар өгсөн. Надтай хамт нэг өрөөнд байсан хяналтын прокурор Б.У******* тайлбараар намайг Улсын ерөнхий прокурорыг хараасан гэх зөрчил гаргасан гэж үзсэн. Б.У******* нь худал тайлбар өгсөн байсан тул би түүнтэй нүүрэлдэх хүсэлтийг гаргасан ч тус хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр дүгнэлт гаргасан. Тухайн этгээдийн тайлбараар тогтоосон зөрчил нь эрх зүйн хэм хэмжээний хувьд Прокурорын ёс зүйн дүрэм-ийн 2.4.18-д заасантай нийцэхгүй байна.
Прокурорын ёс зүйн дүрэм-ийн 2.4.20-д заасныг зөрчсөн гэх дүгнэлтийн тухайд, миний бие төрийн ордонд сүүлийн 15 жил гаран хугацаанд ороогүй, тушаал дэвших хүсэлт, анкетаа тараагаагүй, албан тушаал дэвших хүсэлтийг хэзээ ч хэнд ч бичиж өгч байгаагүй. Х.Бын өргөдөл, мэдээлэлд гарын үсэг, регистрийн дугаар байхгүй. Өргөдөл гомдол гаргахад тавигдах шаардлагад тусгагдсан мэдээлэл байхгүй. Бодит хүн мөн эсэхийг тогтоох хүсэлт гаргасан хэдий ч уг хүсэлтийг хүлээн аваагүй. Х.Б гэгчээс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан хэдий ч 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр танилцуулсан нь Прокурорын ёс зүйн дүрмийн ажиллах журмын 5.4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Түүнчлэн миний бие судлаач, хуульч, докторант, Хуульчдын холбооны гишүүн эсвэл тус хорооны Эрүүгийн эрх зүйн хорооны нэрээр бүтээл орчуулах, нийтлэх,судалгаа хийдэг бөгөөд прокурорын нэр хүндийг ашигласан нэг ч тохиолдолд байхгүй. Миний бие Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст ахлах прокуророор ажиллаж байхад 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид ажлаа хүлээлгэн өгсөн. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байрыг солих хүсэлт гаргасныг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэрлэж, Баянгол дүүргийн прокурорын газарт томилсон. 2024-2025 оны хичээлийн жилд докторын ажлын судалгааны ажлыг хамгаалах хуваарь гарсны дагуу докторын зэрэг хамгаалах зорилго тавьж, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр энэхүү үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон тул ажлаас чөлөөлөхгүй хэмээн ойлгоод ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэвч Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай дүгнэлтийг хүлээн авсан Улсын ерөнхий нь намайг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан бөгөөд миний тус дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлын хариуг мөн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн. Иймд намайг Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай дүгнэлтийн дагуу ажлаас чөлөөлж байна гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс Улсын ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 5/ дугаартай Д.Н ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ. 3.2.Нэхэмжлэгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг хууль ёсны дагуу CV /намтар/-аа бүтээлүүдээ дурдаагүй гэж байгаа. Хууль ёсны дагуу яаж бүрдүүлдэг вэ гэхээр гэрч ч бай, манай хариуцагч тал ч бай прокурорууд бидэнд зориулсан CV /намтар/-ыг ингэж бичнэ, энийг дурдаж болно, дурдаж болохгүй ч гэдэг юм уу, судлаач прокурор бол үүнийг дурдана, үүнийг дурдахгүй гэсэн ямар ч дүрэм журам, заавар, аргачлал жишиг байхгүй. Байхгүй гэдгийг нь гэрчүүд ч хэлж байна. Тэгэхээр хууль ёсны дагуу юу гэвэл хууль ёсны дагуу. Яагаад гэхээр Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар би хамтарсан бүтээлийг хүмүүстэй нэг баг болоод хийчихсэн. Судалгааны нэг хэсгийг нь хариуцаад хийсэн. Зохиогчийн эрхийн тухай хуульд заасны дагуу би амины эрх эдэлнэ. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би үндсэндээ ажлаа хүлээлгээд өгсөнд буруу зүйл байхгүй. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр прокурорын ёс зүйн дүгнэлт гарсан. Би тухайн хуралд нь орсон. Энэ байгууллагад нэлээн хэдэн жил ажиллалаа, үр дүнтэй ажиллахыг хичээсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай дүгнэлтийг яагаад эс зөвшөөрч байна вэ гэхээр тухайн дүгнэлтээр нэхэмжлэгч Д.Н Прокурорын ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.18, 2.4.20-т заасан зөрчлүүдийг тус тус гаргасан гэж дүгнэсэн. Нэгдүгээрт нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэдэг асуудлаар холбогдуулж дүгнэлт гаргаж байгаа. Монгол Улсын Ерөнхий прокурорыг хараасан гэдэг нь огт үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь прокурорын байгууллагад олон жил ажилласан. Тухайн өдөр буюу зөрчил гаргасан гээд байгаа өдөр нэхэмжлэгчийн албан өрөөнд Улсын ерөнхий прокурор удирдлагуудын хамт орж ирж шинээр авсан тавилгуудын ашиглалтын байдалтай танилцах үйл ажиллагаа явуулж байсан. Нэгдүгээрт олон жил прокурорын байгууллагад ажилласан хүний хувьд Улсын ерөнхий прокурор руугаа дүгнэлтэд дурдаад байгаа хараалын үгийг хэлэх ямар ч боломж байхгүй. Хоёрдугаарт энийг хэлсэн гэдгийг хамт ажилладаг мэргэжилтэн хэлдэг боловч Улсын ерөнхий прокурортой хамт явж байсан удирдах албан тушаалтнууд нэг үг хэлэх шиг болсон гэж хэлж байгаа болохоос биш яг хэлсэн гэдгийг гэрчилсэн этгээдүүд огт байдаггүй. Б.У******* гэх этгээд гэрчилсэн гэж байгаа боловч энэ хүн томилогдож ирснээсээ хойш нэг сарын хугацаанд ажилласан. Өөрөө алдаа дутагдал гаргаж дүүргийн прокурорын газарт шилжин томилогдсон. Шилжин явсных нь дараа маш олон хянах ёстой байсан материал сейфээс нь гарч ирсэн бөгөөд ахлах прокурор Д.Н өөрийнхөө ажлыг надаар хийлгэдэг байсан, орчуулга хийхдээ тааруу, миний урамшууллыг хассан гэх мэтээр Б.У******* өгсөн тайлбарууд нь үнэн зөв гэхэд эргэлзээтэй буюу нэхэмжлэгчийг шууд гүтгэсэн нөхцөл байдлууд тодорхой харагддаг. Хоёрдугаарт энэ нь Улсын ерөнхий прокурорын газар гэсэн байгууллага дотор болоод байгаа үйл явдал гэж ойлгох юм бол Улсын ерөнхий прокурорыг доромж үгээр хараасан гэдэг үйл баримт нь хангалттай нотлогдоогүй байхад энэ зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, дээд шатны албан тушаалтантайгаа зохисгүй харьцсан нь прокурор олон нийтийн итгэл хүндэтгэлийг хүлээгээгүй, өөрийн үйл ажиллагаагаараа прокурорын байгууллагын нэр хүндийг унагасан гэдэг нь энэ диспозицтой огт таарахгүй, энэ зүйлчлэл нь болсон үйл явдалтайгаа эрх зүйн хэмжээний хувьд хэрэглэхэд тохироогүй байна. Жишээлбэл хэвлэлийн өмнө нэгэн прокурор ярилцлага өгөхдөө сэтгүүлч рүү яасан олон юм асуудаг юм бэ нэг юмаа асуугаач гэж байсан. Тэр бол олон нийтийн өмнө гэдэг ойлголтод хамаарна.
Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.20-т эрдэм шинжилгээний ажил эрхлэх, багшлах, зохиол бүтээл туурвих, хэвлэн нийтлэх, гэрээ, хэлцэл байгуулахад прокурорын албан тушаал, прокурорын байгууллагын нэр хүндийг ашиглахаас зайлсхийнэ гэж заасан. Анх энэ талаарх гомдол Х.Б гэж хүнээс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр прокурорын байгууллагад хандаж ирсэнээр эхэлдэг. Гомдол гаргагч Х.Б нь Д.Н талаар би бол төрийн захиргааны ажилтан билээ. Танай прокурорт ажилладаг нэг хүн тушаал дэвших хүсэлт анкетаа Засгийн газрын ордноор ил барьж гүйгээд тааралдсан хүмүүстээ тараагаад явж байгааг хараад гээд надад олдсон анкетыг хавсаргалаа гэсэн агуулгатай гомдлыг Улсын ерөнхий прокурорт гаргасан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч буюу нэхэмжлэгч Д.Н нь сүүлийн арван таван жилийн хугацаанд төрийн ордноор орж гараагүй. Тушаал дэвших хүсэлт анкетаа гаргаагүй. Албан тушаал дэвших хүсэлтийг хэзээ ч хэнд ч бичиж өгч байгаагүй, Прокурорын ёс зүйн зөвлөлд энэ талаарх тайлбараа гаргаж өгсөн. Хоёрдугаарт Х.Б гэж хүнтэй холбоотой шалгах ажиллагааны явцад хаана байдаг, ямар ажил, албан тушаал эрхэлдэг хүн төрийн ордонд нэхэмжлэгчийг анкетаа бариад албан тушаалд очих хүсэлтээ гаргаад анкетаа тараагаад яваад байгаа талаарх үйл баримтыг нотолж өгнө үү гэдэг хүсэлтийг Прокурорын ёс зүйн зөвлөлд гаргадаг боловч Прокурорын ёс зүйн зөвлөл хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Иймд Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 5.4.1-д заасан гомдол гаргагч бусад этгээдээс тайлбар авах, бичиг баримт, нотлох баримтыг шинжлэн судалж бэхжүүлж авах зэрэг шаардлагатай бүхий л ажиллагааг хийж материалжуулах үүргээ Прокурорын ёс зүйн зөвлөл хэрэгжүүлээгүй. Прокурор гэдэг нь онцгой субъект юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагаанд хяналтаа тавьдаг. Ямар нэгэн байдлаар бусдын гүтгэлэг, албан тушаалын байдлаа хэрэгжүүлэхэд хараат бус хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогоос хамгаалагдах ёстой. Прокурорын байгууллага нь прокурорын ажил албан тушаал эрхэлж байгаа хүмүүсээ ийм байдлаас хамгаалж байх ёстой болохоос биш хэн нэгэн этгээдийн гаргасан гомдлоор тухайн этгээдэд хариуцлага тооцож болохгүй. Мөн Х.Бын өргөдөл нь өргөдөл, гомдол гаргахад тавигдах шаардлагад заасан гарын үсэг, регистрийн дугаар байхгүй. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэгт заасан өргөдөл гомдол үнэн зөв байх, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бичгээр гаргасан өргөдөл гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж гарын үсгээ зурах, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй бол өргөдөл гомдлыг хянан үзэхгүй байх, буцаана зохицуулалтуудыг зөрчсөн.
Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч ажилтнаас гаргасан өргөдлийг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх үүргээ зөрчсөн. Улсын ерөнхий прокурорын Д.Н прокурорыг ямарваа нэгэн байдлаар прокурорын байгууллагад зөрчил гаргасан гэж дүгнүүлэх, прокурорын байгууллагаас өөрийнх нь хүсэлтээр гэж харагдуулж чөлөөлөхтэй холбоотой үйл ажиллагаа явагдаж, энэ асуудлыг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан өргөдлийн хариуг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/ дугаартай тогтоолоор шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өргөдөл гаргасан уу гэвэл гаргасан. Үүний хариуг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргаж өгөх боломжтой байсан боловч энэ хугацаанд ажил албан тушаалыг өөрчилж Баянгол дүүргийн хяналтын прокуророор томилоод амаар чиний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн хэр нь Прокурорын ёс зүйн зөвлөл дүгнэлтээ гаргангуут гаргасан дүгнэлтийг хянах хугацаатайгаа зэрэгцүүлээд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил албан тушаалаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шийдсэн өргөдлөө дахин шийдээд байгаа нь хүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/ тогтоолыг гаргах үед Д.Нын өмнө гаргасан өргөдөл шийдэгдсэн байсан.
Нэхэмжлэгч бодитой зөрчил гаргасан бол энд ингээд суухгүй. Зөрчил гаргаагүй байхад түүнийг 2 зөрчлийг үйлдсэн гэж ажил, албан тушаалын намтарт сахилгын дүгнэлтийг хавсаргуулж байгаа. Мөн гаргаагүй үйлдлийг нь гаргасан гэж үзээд ажлаас чөлөөлсөн нь энэ хүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа учраас захиргааны 2 акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Энэ 2 захиргааны акт хоорондоо уялдаа холбоотой байгаа нь тодорхой харагддаг. Өөрийгөө хараалгуулсан гээд байгаа Улсын ерөнхий прокурор энэ талаар сонсон мэдсэн зүйл огт байхгүй. Д.Н намайг доромжиллоо гэсэн нэг ч өргөдөл, гомдол байхгүй. Тийм учраас энэ 2 захиргааны акт нь Д.Н сахилгын шийтгэлтэй болгож дахиж прокурорын байгууллагад эргэж оруулахгүй байя гэдэг байдлаар эрхийг нь зөрчиж байна. Хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчиж ажил албан тушаалаас нь чөлөөлж байгаа учраас энэ хоёр захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлээд Д.Н өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилоод ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн бичүүлж өгнө үү гэв.
3.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Х.Б гэж хүнээс гаргасан гомдлыг хууль болон журмаараа шалгах ёсгүй байсан гэж харагдаж байна. Гэтэл аваад шалгаж байгаа гомдлоо тодруулъя гэхээр Х.Б гэх хүний хувийн байдлын эмзэг мэдээлэл рүү орох гээд байна гэдэг. Гэтэл журам дээр хавтаст хэргийн материалаас мөрдөн шалгах ажиллагаанд нууцын зэрэгтэй явж байгаа материалаас хуулбарлаж авна гэсэн боломжтой эрхийг заасан. Прокурорын байгууллага нь тусгай чиг үүрэг бүхий буюу хувь хүн болоод тодорхой байгууллагын мэдээллийг авах боломж бололцоо байдаг. Түүнчлэн анкетын асуудал дээр төрийн албан хаагчийн анкет дээр хүртэл бид хуучин ажиллаж байсан байгууллагаа бичдэг. Би прокурорт ажиллаж байсан гэдгээ хүртэл бичиж болохгүй мэт зүйлийг тайлбарлаад байна. Тухайн анкетыг өөрийгөө тодорхойлж байгаа тодорхойлолт гэдэг өнцгөөс харж үзээсэй гэж хүсэж байна. Дараагийн зүйл нь Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлд прокурор багшлах, эрдэм шинжилгээний ажил хийж болно гэж заасан. Хамтарсан гэдэг үг өгүүлбэр дээр Улсын ерөнхий прокурорын газар гэдэг үг биччихсэн бол зөрчих гээд байгаа. Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлээр зөвшөөрөгдсөн арга хэмжээг аваад явж байсан гэдгийг би тайлбарламаар байна. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариу мэдэгдэх хуудас ирсэн асуудал байдаг. Тэгэхээр 11 дүгээр сарын 04-ний асуудлыг шийдэгдчихсэн гэж ойлгох боломжтой. Учир нь чөлөө олгохыгоо татаад авчихсан гэж тайлбарлаад байгаа нь 11 дүгээр сарын 08-ны хариу мэдэгдэх хуудас нь чөлөөлж өгнө үү гэдэг хүсэлтийнх нь хариу байгаад байна. Үүнийг бас анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэв.
3.5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т албанаас чөлөөлөх гэдэг үг, өгүүлбэр байгаа. Өөрөөр хэлбэл би АНУ-д ийм судалгааны ажил зайлшгүй хийх шаардлагын улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна гэж байгаа. Хуульд чөлөөлөгдөх гэдэг нэр томьёо байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д 6 сар хүртэл сургалт, докторын, эрдэм шинжилгээний ажлын зорилгоор Төрийн албанаас түр чөлөөлөх тухай асуудал яригдаж байгаа. Энэ ажлаас адилхан чөлөөлөх тухай асуудал. Нөгөө заалт нь бүрмөсөн чөлөөлөгдөх тухай асуудал яригдаж байна. Энэ 2 агуулгыг яагаад хэлээд байна гэхээр Төрийн албаны тухай хуулиар зохицуулаад байгаа харилцаа юм. Гэрчийн мэдүүлгээр нэг үйл баримт тогтоогдлоо. Ямар ч энэ хүн өргөдлөөсөө татгалзсан. Та татгалзаж байгаа бол бичээд өгөөрэй гэж хэлж байна. Аливаа өргөдлийг шууд өгөхгүй. 2 өргөдөл байлаа гэхэд эхэлж нэгийг нь өгөөд дараа нь нэгийг нь өгнө. Нөгөө өргөдлөө тодруулаад Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Төрийн албанаас түр чөлөөлөх буюу 6 сар хүртэлх хугацаагаар түр чөлөөлөгдөх зохицуулалттай. Энэ өргөдлүүдийг тодруулдаггүй юу. Яагаад гэхээр өргөдлүүд өөр өөр агуулгатай. Нэг болохоор дүүргийн прокурор луу шилжүүлж өгөөч гээд эсвэл би докторт сурч байгаа ажлаас чөлөөлж өгнө үү гээд, 1 сарын хугацаатай цалинтай чөлөө олгож өгөөч гээд хуульд заасан үндэслэлүүдээр өөр холбоотой үйл баримтуудыг гаргаж өгч байна. Гэрч би татгалзсан гэж бүртгэхийн тулд ядаж хуулбарыг нь авч үлддэг гэж байна. Энэ утгаараа өргөдлөө буцаагаад өгөөч гэж хэлсэн байна. Үүнийг яагаад шууд чөлөөлөөд байгаа вэ, тодруулдаггүй юм уу. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т зааснаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөх харилцааг энэ хуулиар зохицуулж байгаа. Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байна гэдэг заалт байгаа. Тухайн өргөдөлд докторт сурч байгаа, ажлын шаардлага байна гэдэг үйл баримтын талаар бичээд байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 24 дүгээр зүйлийн 24.2-т бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээхээр заасан. Энэ үүргийг хэрэгжүүлээгүй. Прокурорын байгууллага бусад байгууллагыг бодвол онцлогтой. Хүний эрхийг хэрэгжилтийг хамгаалдаг хуулийг дээд зэргээр биелүүлдэг, хууль дээдлэх ёсыг баримталдаг, шударга бодит байдалд нийцсэн шийдвэр гаргахын тулд асуудалд хөнгөн хуумгай хандахгүйгээр тал бүрээс нь хандах ёстой. Ядаж энэ хүнтэй уулзаж асуусан уу. Д.Н******* ямар бодит байдалтай байгаа, хүсэлт зориг нь юу гэдгийг тодруулах ёстой. Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг биелүүлэхгүйгээр шууд тушаал шийдвэр гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй. Энэ хүн үйлдлээрээ Баянгол дүүргийн Прокурорын газар очоод ажил үүргээ гүйцэтгээд байгаа. Эрх зүйн харилцаа хаана үүсээд, өөрчлөгдөөд байгаа үйл баримтад хууль зүйн шинжлэх ухааны үүднээс дүгнэлт хийх ёстой. Зүгээр төрийн байгууллага биш хуулийн байгууллага. Тийм учраас энэ байдлаар цаашдаа ямар үр дагавар үүсгэж байна гэхээр прокурорын байгууллага хууль тогтоомжид нийцээгүй ажлаас нь чөлөөлөөд байж болох уу, үгүй юу гэдэг агуулга яригдана. Хуулийн заалтыг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Тушаал шийдвэр нь дотогш чиглэдэг. Тэгэхээр ажилтнаас гаргаж байгаа тохиолдолд Прокурорын тухай хуулиар зохицуулагдаагүй харилцаа байвал Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана. Төрийн албаны хуулиар зохицуулагдаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаас биш Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасантай адилхан 30 хоногоор сунгаж болохгүй. Энэ хууль бол иргэд төрийн байгууллагаар өөрийнхөө эрх ашиг сонирхлоо хамгаалуулах зорилготой. CV өгөхөөр прокурор Д.Н болчхоод, өргөдөл өгөхөөр иргэн Д.Н болгоод 2 өөрөөр прокурорын байгууллага хуулийг хэрэглээд байж болохгүй. Тийм учраас энэ агуулгын хүрээнд өөрөө ялгамжтай тогтоогоод байгаа байдлыг шүүх хэргийн бодит үнэнийг тогтоох нь зүйтэй. Ёс зүйн хорооны дүгнэлтийг шинжлэн судлуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ажлын байрны дарамтын асуудал байсан. Өөрөөр хэлбэл Улсын ерөнхий прокурорыг п гэж хэлсэн гэдэг тайлбарыг аваад хөтөлсөн асуулт асуусан. Гэрч С.Гээс Б.Ж прокурорыг доромж үгээр хэлсэн талаар, юу болсон, яасан гэж асуугаад байгаа нь тулгаж асуугаад байгаа хэлбэр. Прокурорын байгууллага босоо шатлалтай. Бичиг хэргийн ажилтан дээд шатных нь албан тушаалтан өг гэсэн учраас өгч байна. Улсын ерөнхий прокурорыг доромжилсон талаар ярь гээд хэлчихвэл ямар нөлөөлөл байх вэ. Бодит үнэнийг ярих уу. Гэтэл мэдүүлгүүд тайлбаруудад бодитоор тэгж хэлсэн гэдгийг сонссон үйл баримт байхгүй. Зарим үгийг нь сонсоогүй хүн байхыг үгүйсгэхгүй. Ёстой гэдэг үгийг п гэдэг үгтэй адилхан сонсогдож болно. Прокурорын байгууллага цаашид төрийн албан хаагчийн хууль зүйн баталгаа бусад баталгааг тогтоох үндэслэл болох уу. Үүнийг бас бодох ёстой. Эргэлзээгүйгээр буюу Прокурорын байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу шударгаар бодитой, тал бүрээс нь эргэлзээгүйгээр тогтоох ёстой. Энэ зарчимдаа нийцэж байгаа юу. Энэ байгууллага дотоод ажилтнууддаа ингэж ханддаг бол жирийн иргэдэд яаж хандах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Цаашдаа бусад прокуроруудад CV бичвэл ийм асуудал гарч ирэх боломжтой. Х.Б гэх иргэний гомдол нь гарын үсэг зурагдаагүй, он сар тодорхойгүй, эх сурвалжгүй, утас нь ашиглалтад байхгүй. Хуурамч гэдэг нь илэрхий. Ийм байдлаар хяналт шалгалт явуулсныг тал бүрээс нь бодитой хяналт шалгасан гэж үзэж байгаа юу. Х.Бын өргөдөл гомдлоор хянаж шалгахаас гадна бусад явуулаад байгаа хяналт шалгалтын зорилго юу вэ. Энэ хүнийг ажлын байрны дарамт үүсгээд халъя гээд байгаа юу. Хяналт шалгалт зорилготой байх ёстой. Төрийн байгууллага дотоод хяналт шалгалт хийх гэж байгаа тохиолдолд төлөвлөгөөт хяналт шалгалт, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийнэ. Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг аваад үзвэл хуульд тавигдах шаардлага үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн үү, шийдвэрлээгүй юу гэдэг асуудал яригдана. Тийм учраас ёс зүйн зөвлөлийн дүгнэлт тал бүрээс нь бодитой судлаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг зөрчсөн.
Хууль тогтоомжийн хэрэглээ аливаа хуулийн ерөнхий зохицуулалт болон нарийвчилсан зохицуулалтын нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэдэг. Ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг шалгах хугацаа 20 хоног, сунгах хугацаа 5 хоног байдаг. Ёс зүйн хорооны ажиллах журмын 5.4-т гомдол хүсэлтийг шалгах ажиллагааг нарийвчлан заасан. Гэтэл хүмүүсээс тайлбар авсныхаа дараа 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Х.Б гэдэг хүн рүү утас руу нь залгаад үзэхэд ашиглалтад байхгүй. Энэ тохиолдолд гомдол бодитой юу гэдгийг шалгаж тогтоох ёстой. Хяналт шалгалтын ажиллагаа процесс дараалалтай байдаг. Гомдол хүсэлтийг шалгасны дараа тухайн 5.4.2-т заасан аж ахуйн албан тушаалтан, аж ахуйн нэгж байгууллагын иргэдээс нотлох баримтыг шаардан гаргуулах, тайлбар авах, хавтаст хэргээс хуулбар хийх шалгалтын материалыг тухайн прокурорт танилцуулж тэмдэглэл үйлдэж, хариу тайлбар авна. Энэ ажиллагаа журмын дагуу хийгдээгүй. Хүний хэлсэн үгийг буруу зөрүү сонссон асуудалд хөтөлж асуугаад байгаа хяналт шалгалтыг тал бүрээс нь бодитой шударгаар тогтоосон гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3.6.Хариуцагч Улсын ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, Н.Г нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Прокурор бүхий л үйл ажиллагаандаа ёс зүйн дүрмийн хэм хэмжээг баримтлах ба дээрх хэм хэмжээ нь зөвхөн олон нийтэд Прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалах ойлголт биш. Д.Н нь дээд болон зохих шатны прокуроруудад хандаж доромж үг, хэллэг хэрэглэсэн үйлдэл гаргасан нь өөрийн удирдлагад хандаж буй харилцаа хандлагыг илэрхийлсэн, байгууллагын албан хаагчдаас Прокурорын байгууллага, прокурорт итгэх үнэлэмжийг бууруулсан сөрөг үр дагавартай бөгөөд энэ агуулгын хувьд прокурорын байгууллагын нэр төрийг цэвэр ариун байлгах, өөрийн ажил албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах зарчмыг баримтлаагүй байна. Иргэн Х.Баас Улсын ерөнхий прокурорын газарт 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 102 дугаартай прокурорын тогтоолоор 30 хоногоор сунгасан. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай танилцуулгаар шалгалтын дүн, саналыг Улсын ерөнхий прокурорт танилцуулж, шийдвэрлүүлсэн. Д.Н******* 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт ажиллагаа хийлгүүлэх тухай хүсэлтийг Прокурорын ёс зөвлөлийн дарга О.Мхүлээн авч хуудсаар хариуг мэдэгдсэн байна. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/ дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хариу мэдэгдсэн байна гэжээ.
3.7.Хариуцагч Улсын ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Бын гомдлоор хяналт шалгалтын ажиллагаа явагдаагүй. Өмнө нь Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст албаны шалгалт хийгдэж байсан. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорын газарт ирүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтийн хуульд заасан хугацааг хэтрүүлсэн зөрчил гарсан. Энэ зөрчилтэй холбогдуулан тухайн хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөс Улсын ерөнхий прокурорын газарт хандсан. Энэ зөрчлийг шалгах ажиллагааны хүрээнд Д.Н прокурортой холбоотой зөрчлүүд илэрсэн. Тухайн зөрчил дээр ямар байдалтай оролцсон, зөрчлийг хэн гаргасан гэдэг асуудлуудыг шалгаад тухайн холбогдох прокурор болон ажилтнуудад тус тусад нь сахилгын шийтгэл оногдуулаад зөрчлийг шалгаад явчихсан. Д.Н прокурорын хувьд Х.Бын гомдлоос гадна Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсээс Дотоод хяналт, шалгалт аюулгүй байдлын хэлтэст албан бичгээр хандсан. Энэ нь Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Япон Улсын Токио хотод 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 06-ний өдрүүдэд зохион байгуулагдаад үнэлгээчний сургалтад оролцох 3 прокурорын нэрийг дэвшүүлээд материалаа хүргүүлэх ёстой байсан. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор н.А мэдээллийг өөрчилж явуулсан асуудал гарсан учраас тухайн зөрчлийг шалгуулахаар хүргүүлсэн. Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс болон Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тухайн үед үзлэг хийсэн. Нэлээд олон асуудал дээр шалгалтын ажиллагаа явагдсан. Улсын Ерөнхий Прокурорын 2022 оны А/86 дугаар тушаалаар баталсан Прокурорын байгууллагын прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгах, шийдвэрлэх журмын 7.11-д Шалгаж буй гомдол нь прокурорын мэргэжлийн үйл ажиллагаа болон прокурор ажилтны ёс зүйтэй холбоотой, эсхүл зөрчил гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдвол санал бүхий танилцуулга бичиж харьяалах зөвлөл болон дээд шатны прокурорт танилцуулна гэж заасан. Энэ олон шалгалтуудыг явуулаад Д.Н прокурортой холбоотой зөрчлүүдийг илрүүлээд тодорхой баримтуудад нөхцөл байдлуудыг нь тогтоогоод Улсын ерөнхий прокурорт танилцуулсан. Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу шалгалтын ажиллагааг Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс хэрэгжүүлдэг. Энд шалгалт хийгээд бүх нөхцөл байдлыг тогтоогоод танилцуулга хийгээд өгчихсөн. Х.Б нь дугтуйн дээрээ Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 29- тоот, 959394, Улаанбаатар хот, Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалтын даргын гарт нь гэсэн гомдлыг бичээд Д.Н прокурорын CV-г хавсаргаж ирүүлсэн. Үүнийг тодорхой нэр хаяггүй гэж үзэхгүй. Х.Бын утасны дугаар руу тухайн үед залгаж үзэхэд ашиглалтад байхгүй гэсэн. Прокурор, ажилтнуудад холбогдуулан гаргасан гомдол болон мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн нийтлэг мэдээллийг үндэслэж шалгалтын ажиллагаа явуулдаг. Шалгалт зөвхөн Х.Бын гомдол биш. Өмнө нь нэлээдгүй асуудлаар шалгалтын ажиллагаа явагдаж байсан учраас Х.Бын ирсэн гомдолд үндэслээд гомдолд дурдсан асуудлаар шалгалтын ажиллагааг явуулсан.
Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргангуутаа өөрөө ирж авалгүйгээр тэрийгээ мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтнаас Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн хяналтын прокурор н.Ш*******аар авхуулсан байдаг. Хэрвээ тухайн өргөдлөөсөө татгалзаж байгаа бол гомдлоосоо татгалзаж байна гэж тэмдэглэл өгөх, ямар нэгэн байдлаар гарын үсгээ зураад гомдлоо авах ёстой. Гэтэл энэ ажиллагааг өөрөө хийгээгүй. 2024 оны 10 дугаар сарын -ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд оршин суудаг, ар гэрийн асуудлын улмаас ажлын байраа сольё гэсэн өргөдлөө өгсөн. Үүний дараагаар 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхлээд ажлаас чөлөөлөгдөх, дахиад 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр чөлөө авах гэсэн 3 төрлийн өргөдлийг Улсын ерөнхий прокурорын газарт гаргасан байдаг. 2024 оны 10 дугаар сарын -ний өдрийн хүсэлтийг үндэслээд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/7 дугаар тушаалаар Улсын ерөнхий прокурорын газраас Баянгол дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокуророор томилсон. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдээлэл лавлагааны ажилтанд уг өргөдлөө буцаагаад өгсөн. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэг сарын цалинтай чөлөө олгож өгнө үү гэсэн өргөдлийнхөө ард энэ хүсэлтээсээ татгалзаж байна гээд тэмдэглэл бичээд өөрөө гарын үсгээ зурсан. Тэгэхээр чөлөө олгож өгнө үү гэсэн хүсэлтээсээ энэ хүн татгалзсан. Ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт хүчинтэй байна. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д.Н прокуророос тайлбар авсан. Тайлбар авахад миний ажлаас чөлөөлөгдөх хүсэлт хүчинтэй байгаа шуурхай шийдвэрлээд өгнө үү гэсэн хүсэлтийг давхар гаргасан. Иймээс энэ хүний 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт хүчинтэй байна.
Мөн Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн үйл ажиллагааг бүхэлд нь шалгах ажиллагаа явагдсан. Шалгалтын хүрээнд Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст ажиллаж байсан нийт 4 прокурор, 2 туслах ажилтан албан тушаал бууруулах, албан тушаалын цалингийн хувь хэмжээг бууруулах хүртэл сахилгын шийдвэр гаргасан. Зөвхөн Д.Н прокурорын асуудал нь цааш шалгагдаж яваад ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн шинжтэй асуудал байна гэж үзээд Прокурорын ёс зүйн зөвлөл рүү шилжсэн. Тухайн гаргасан зөрчлүүдэд нь хариуцлага тооцогдоогүй асуудал байгаа гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Прокурорын байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт мэдээллийг хянан шийдвэрлэх заавраар гарсан өргөдөл, гомдлыг 30 хоногт шийдвэрлэнэ. Шаардлагатай бол дахиад 30 хоногоор хугацаа сунгана. Прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэх журамд мөн ирсэн гомдлыг үндсэн хугацаа 30 хоногт шийдвэрлэнэ. Шаардлагатай бол нэмэлт ажиллагаа хийх 30 хоногоор сунгана. Прокурорын ёс зүйн зөвлөлд гаргасан гомдлыг шалгах хугацаа тусдаа буюу ажиллах журмаараа 20 хоног гээд өөр өөр хугацаанууд байдаг. Хэрэв тухайн үед энэ гаргасан зөрчлүүд нь тогтоогдчихсон ямар нэгэн прокурорын ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн шинжтэй үйлдэл байхгүй бол Д.Н прокурор сахилгын шийтгэл эсвэл энэ асуудалд хариуцлага тооцох асуудал бас яригдах байсан гэв.
3.8.Хариуцагч Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын ерөнхий прокурорын газрын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс шалгасан буюу Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажлын албанаас шалгахад нотлох баримтууд цугларсан. Дээрх нотлох баримтуудыг захиргааны хэргийн холбогдох хэрэгт хавсаргаж өгсөн. Прокурорын ёс зүйн дүрмийн нийтлэг үндэслэл буюу прокурорын ёс зүйн дүрмийн зорилт нь прокурорын албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлох, түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, прокурорын ёс зүйн харилцаатай байдлыг бэхжүүлж, прокурорт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, прокурорын хараат бус байдлыг хамгаалахад чиглэнэ. Прокурорын албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах хэм хэмжээг ёс зүйн дүрмээр зохицуулж байгаа. Прокурорын байгууллагад гомдол гаргагч Х.Баас гаргасан гомдолд Д.Нын өөрийнх нь бусад байгууллагад судалгаа хийх зорилгоор олон нийтийн нийгэмлэг болон Монголын хуульчдын холбоо, Хууль зүй, дотоод хэргийн яам, холбогдох сургуулиудад хүргүүлдэг өөрийнх нь CV-г гомдолд хавсаргаж ирүүлсэн. Шалгалтын явцад болон ёс зүйн зөвлөлийн хуралдаан дээр энэ таны хэрэглэдэг CV мөн үү гэдэг асуултыг асуусан. Үүнд Д.Н миний бусад газарт хүргүүлдэг CV мөн байна. Би үүнийг хүргүүлдэг. СV-гээ төрийн ордон аливаа газруудад тарааж яваагүй. Х.Быг хаанаас авч явсныг мэдэхгүй байна. Гэхдээ энэ CV-г Хуульчдын холбоо болон Олон Улсын нээлттэй нийгэм форум байгууллагын захиалгаар судалгаа хийхдээ хүргүүлдэг. Миний энэ CV Хуульчдын холбоо болон бусад газруудад байхыг үгүйсгэхгүй. Энэ миний гаргасан CV мөн байна гэж хүлээн зөвшөөрсөн. Товч намтар буюу CV-ний хамгийн дээд талын тодорхойлолтод Д Н гээд биччихсэн. Үүний дараа нэрийнхээ доод талд хашилт дотор Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн ахлах прокурор гээд бусад доктор эрдмийн зэргүүдээ бичиж, хашилтад хийж байгаад өөрийгөө тодотгосон байна. Товч намтар буюу CV-ний стандарт шаардлага мэргэжлийн туршлага дээр өөрийнхөө ажиллаж байгаа албан тушаал, өмнө нь юу хийж байсан бүх албан тушаалуудаа бичсэн. Мэргэжлийн туршлага, албан тушаал урьд нь эрхэлж байсан туршлагаа бичиж байгаа бол өөрийгөө заавал тодорхойлж би Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн ахлах прокуророор ажиллаж байгаа Д Н гэсэн нь хүч нэмэгдүүлсэн, өөрийгөө прокурорын байгууллагаар тодорхойлж байна гэж Прокурорын ёс зүйн зөвлөл үзсэн. Мөн Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар Д.Н ямар нэгэн зохиогчийн эрхээр хамгаалагдсан зүйлийг CV дээрээ дурдчихлаа гэж огт дүгнээгүй. Та эдгээр зүйлүүдийг дурдахдаа хуульд заасны дагуу дурдаагүй ашигласан байна гэж үзсэн. Тийм учраас ёс зүйн дүгнэлтийг гаргахдаа дээрх хоёр төрлийн зөрчил дээр нь Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.18, 2.4.20-т заасан зөрчлүүдийг тус тус гаргасан гэж дүгнэсэн. Харин нэхэмжлэгч талаас хэлээд байгаа бусад холбогдолтой зөрчлүүд нь Прокурорын ёс зүйн дүрмийн сахилгын хэм хэмжээнд хамаарна гэв.
3.9.Хариуцагч Улсын ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Ж.У нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Прокурор бүхий л үйл ажиллагаандаа ёс зүйн дүрмийн хэм хэмжээг баримтлах ба дээрх хэм хэмжээ нь зөвхөн олон нийтэд прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалах ойлголт биш юм. Иргэн Х.Баас Улсын ерөнхий прокурорын газарт 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны 102 дугаартай прокурорын тогтоолоор 30 хоногоор сунгасан байна. Улсын ерөнхий прокурорын 2022 оны А/86 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хянах, шалгах, шийдвэрлэх журам-ын 4.1 дэх хэсэгт Шалгалтын ажиллагааг гомдлыг бүртгэлд авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор явуулна., 4.3-т Дээд шатны прокурор нь гомдол хянан шалгах хугацааг хийгдэх ажиллагаа, хамрах хүрээг харгалзан 30 хүртэл хоногоор сунгаж болно. гэж заасан хугацаанд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай танилцуулгаар шалгалтын дүн, саналыг Улсын ерөнхий прокурорт танилцуулж, шийдвэрлүүлсэн. Мөн журмын 7.11 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1 дугаартай танилцуулга, шалгалтын материалыг Прокурорын ёс зүйн зөвлөлд шилжүүлсэн тул 20 хоногийн хугацааг хэтрүүлэн шалгасан гэж үзэх үндэслэлгүй. 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт ажиллагаа хийлгүүлэх тухай хүсэлтийг Прокурорын ёс зөвлөлийн дарга О.Мхүлээн авч танилцаад 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/ дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хариуг мэдэгдсэн. Д.Н нь СV буюу товч намтартаа зохиогчийн эрхийг хэн эзэмшдэг талаар тодорхой тусгаж өгөөгүй нь Х.Бын өргөдөлд хавсарган ирсэн CV-ээр тогтоогдсон тул түүний талаар нэхэмжлэлд дурдсан шаардлага үндэслэлгүй.
Хоёр дахь үндэслэлийн тухайд 2024 оны 10 дугаар сарын -ний өдөр Улсын ерөнхий прокурорт хандаж хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилсон. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан хэр нь буцаан авч 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахин өгсөн. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дугаартай прокурорын тогтоолоор 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 30 хоногоор хугацааг сунгаж шийдвэрлэж, энэ талаар прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэх туслах-шинжээч Б.Л******* нь 99 дугаарын утсаар Д.Н******* мэдэгдсэн байна. Түүний гаргасан хүсэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтад заасан өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үндэслэлээр 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/ дугаартай тушаалаар албан тушаалаас чөлөөлсөн байна. Дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлын хариуг Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга О.Мнь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Д.Н ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/ дугаартай тушаалыг Улсын ерөнхий прокурор Б.Ж гаргасан байгаа нь прокурор Д.Нын асуудлаар, нэг өдөр гаргасан шийдвэрүүд боловч өөр өөр асуудлын хүрээнд, өөр өөр албан тушаалтан шийдвэр гаргасан байхад харилцан хамааралтай гэж ойлгох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.10.Хариуцагч Улсын ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 10 дугаар сарын -ний өдөр Баянгол дүүргийн прокурорын газарт ар гэрийн шалтгааныг харгалзан үзээд шилжин томилогдож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Үүний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийнх хүсэлтийг харгалзаад Баянгол дүүргийн прокурорын газарт томилсон. Энэ тушаал гарсан өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Үүний дараа чөлөө олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Чөлөө олгож өгнө үү гэдэг хүсэлтийг өөрийн хүсэлтээр татгалзаж байна гэж бичсэн боловч хүсэлтийг манайхаас шийдвэрлэсэн байгаа. Чөлөө олгож өгнө үү гэсэн хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэдэг хариу мэдэгдэх хуудсаар хүсэлтийг шийдвэрлэсэн. Ажлаас чөлөөлж өгнө үү гэдэг хүсэлтийг буцааж аваад дахиад эргүүлж өгсөн. Үүний дагуу Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай тогтоолоор 30 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн. Энэ хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дууссан. Энэ талаар гэрч Б.Л******* тайлбараа өгдөг. Үүний дагуу Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т зааснаар өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 02-ны дөрийн Б/ дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг.Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.Маргаан бүхий Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар дүгнэлтээр Баянгол дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Н******* Монгол Улсын ерөнхий прокурор болон зохих шатны прокуроруудыг тус прокурорын газрын прокурор, ажилтнуудын албан үүрэг гүйцэтгэж буй байдал, ажиллах орчин нөхцөлтэй танилцах ажлын хүрээнд прокурор Д.Н, Б.У******* нарын албан өрөөтэй танилцан холбогдох үүрэг чиглэл өгч, албан өрөөнөөс гарах явцад тэдгээрт хандаж доромж үг хэллэгийг хэлсэн нь прокуроруудын тайлбараар,
эрдэм шинжилгээний ажил хийж гүйцэтгэх зорилгоор холбогдох байгууллагуудад CV буюу товч намтар хүргүүлэхдээ прокурорын албан тушаал, прокурорын байгууллагын нэр хүндийг ашигласан нь прокурор Д.Нын тайлбар, товч намтар, намтар дахь бүтээлийн хэсэгт холбогдох судалгааны материалуудыг хамтарсан судалгаа гэж бичсэн зэргээр тус тус тогтоогдсон гэж үзэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын -ний өдрийн 10 дугаар зарлигийн Нэгдүгээр хавсралтаар баталсан Прокурорын ёс зүйн дүрэм-ийн 2.4.18, 2.4.20 дахь заалтад заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэжээ.
3.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар дүгнэлтэд дурдагдсан нэхэмжлэгч Д.Нын шалгалтын явцад тогтоогдсон бусад зөрчлүүд болох
Олон улсын прокуроруудын холбооны 29 дүгээр ээлжит чуулганы баталгаажсан хөтөлбөрийг албан ёсны цахим хуудаснаас аваагүй, хөтөлбөрийг дутуу орчуулж, Улсын ерөнхий прокурорыг бүрэн гүйцэт мэдээллээр хангаагүй,
албаны цахим шууданд ирсэн мэйлийг дээд шатны прокурорт танилцуулаагүй, устгасан,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ирүүлсэн ...эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг дээд шатны прокуророос цохолт хийж шилжүүлсэн байхад 13 хоногийн дараа урьд нь хариуцаж байсан прокурорт шилжүүлэв гэсэн цохолт хийж шилжүүлсэн, хүсэлтийг хянах хугацааг сунгах талаар Улсын ерөнхий прокурорт танилцуулаагүй,
Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдах үнэлгээчний сургалтад оролцуулахаар нэр дэвшсэн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын судалгааны асуулгын маягтад түүний хэлний түвшинг өөрчилж, худал мэдээлэл хүргүүлсэн,
Бүгд Найрамдах Казахстан Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлэх Улсын ерөнхий прокурорын газрын албан бичиг, баримтыг хүргүүлээгүй, 117 хоног дарагдуулсан,
Бүртгэл, мэдээллийн технологийн албанаас прокурор, ажилтны ажлын цаг бүртгэлийн системд ажилд ирсэн, ажлаас тарсан цаг бүртгэх мэдээллийг бүртгүүлэхийг удаа дараа мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүй татгалзан, зайлсхийж 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлын цагийг бүртгүүлээгүй, дээд шатны прокуророос чөлөө, зөвшөөрөл авалгүйгээр ажлын цагаар гадагш гарсан, хүүхэд өвчтэй гэх шалтгаанаар ажилдаа ирээгүй, ажил тасалсан,
дээд шатны прокуророос үүрэг чиглэл өгөөгүй байхад Нийслэлийн прокурорын газрын Тамгын хэлтсийн даргад Өвөр монголын өөртөө засах орны прокурорын газарт айлчлал хийх прокурорын ажилтны нэрс ирүүлэх талаар үүрэг чиглэл өгсөн гэх зөрчлүүд, түүнд холбогдох баримтуудад шүүхээс дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж байна.
3.2.Учир нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хяналт шалгалтын материалд авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад дээрх зөрчлүүдийн талаар дүгнэлт хийгээгүй, маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар дүгнэлтийн үндэслэл болоогүй байх тул шүүх маргаан бүхий захиргааны актад үндэслэж дүгнэлт хийгээгүй асуудлаар дүгнэж, шийдвэр гаргах боломжгүй.
4.Шүүхээс Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч болон хариуцагч нарын маргаж буй үндэслэлүүдэд дараах байдлаар дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэв.
5.Дээд шатны болон зохих шатны прокуроруудад хандаж доромж үг хэллэг хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд: 5.1.2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр /нэхэмжлэгч Д.Н Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн ахлах прокуророор ажиллаж байх үед/ Улсын ерөнхий прокурорын газрын удирдлага, холбогдох албан тушаалтнууд тус прокурорын газрын прокурор, ажилтнуудын албан үүрэг гүйцэтгэж буй байдал, ажиллах орчин нөхцөлтэй танилцах ажлын хүрээнд прокурор Д.Н, Б.У******* нарын албан өрөөтэй танилцаж, холбогдох үүрэг чиглэл өгөөд гарах явцад нэхэмжлэгч дээд шатны болон зохих шатны прокуроруудад хандаж доромж үг хэллэг хэрэглэсэн, тухайн үйлдлийг гаргасны улмаас өөрийн удирдлагад ажилладаг ажилтан, албан хаагчдын зүгээс прокурорт итгэх, итгэл, үнэмлэмжийг бууруулсан сөрөг үр дагавартай үйлдлийг гаргаж прокурорын байгууллагын нэр төрийг ариун цэвэр байлгах, өөрийн ажил албан тушаалтдаа хүндэтгэлтэй хандах зарчмыг баримтлаагүй Прокурорын ёс зүйн хэм хэмжээний 2.4.18-д заасныг зөрчсөн гэж хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлөөс дүгнэсэн.
5.2.Прокурор нь төрийн тусгай албан хаагч болохын хувьд Прокурорын ёс зүйн дүрмийн 2.2.6-д заасан өөрийн албаны болон байгууллагын нэр төрийг цэвэр ариун байлгах, өөрийн ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах зарчмын хүрээнд мөн дүрмийн 2.4.18-д заасан өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээх ёс зүйн хэм хэмжээг прокурорын хяналтын чиг үүргээс гадуур нийгмийн бусад үйл ажиллагаанд баримтлах үүрэгтэй буюу нийгэм, хамт олон, гэр бүлийн харилцааны хүрээнд дагаж мөрдөх үүргийг хүлээнэ.
5.3.Тодруулбал, дээр дурдсан үйл явдал прокурорын байгууллагын дотор өрнөсөн нь прокурор хамт олны өмнө өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээх ёс зүйн хэм хэмжээг мөрдөх агуулгад хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн албан тушаалтантайгаа зохисгүй харьцсан нь прокурор олон нийтийн итгэл хүндэтгэлийг хүлээгээгүй, өөрийн үйл ажиллагаагаараа прокурорын байгууллагын нэр хүндийг унагасан гэдэг нь ёс зүйн дүрмийн диспозицтой огт таарахгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
5.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын -ний өдрийн 10 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралтаар баталсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам-ын 5.4-т Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгж нь гомдол, хүсэлтийг шалгахаар хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зөрчлийг шалгах, нотлох ажиллагааг дор дурдсанаар шалгаж, тогтооно:, 5.4.1-д гомдол, хүсэлтийг шалгах (зөрчил гарсан газар дээр нь танилцах, гомдол гаргагч, бусад этгээдээс тайлбар авах, бичиг баримт, нотлох баримтыг шинжлэн судлах, бэхжүүлж авах зэргээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийж материалжуулна), 5.4.2-т албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нотлох баримт шаардан гаргуулах, тайлбар авах, хавтаст хэргээс хуулбар хийх, шалгалтын материалыг тухайн прокурорт танилцуулж тэмдэглэл үйлдэх, хариу тайлбар авах, 5.4.3-т тухайн зөрчилд холбогдон шалгагдаж буй прокурорт түүний буруутгаж буй баримт сэлт материалыг танилцуулах, нотолгоо баримт гаргаж өгөх боломжоор хангах, ажиллагааны явцтай танилцах, хариу тайлбар өгөх боломжоор хангах гэж,
Улсын ерөнхий прокурорын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/86 дугаар тушаалаар баталсан Прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хянах, шалгах, шийдвэрлэх журам /цаашид Прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хянах, шалгах, шийдвэрлэх журам гэх/-ын 1.4-т Шалгалт нь прокурор, ажилтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчил дутагдал гаргасан эсэхийг бодитой тогтоох, ...зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслах зогсоох, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэнэ, 5.3-т Гомдол шалгах эрх бүхий албан тушаалтан нь дараах үүрэгтэй гээд 5.3.1-д гомдолд дурдсан асуудлыг үнэн зөв, бодитой шалгах тогтоох гэж тус тус заажээ.
5.5.Дээрх хоёр журмын дагуу Д.Н******* холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг шалгах тохиолдолд шалгах эрх бүхий этгээд зөрчил дутагдлыг бодитой гаргасан эсэхийг гомдол гаргагч, бусад этгээдээс тайлбар авах, бичиг баримт, нотлох баримтыг шинжлэн судлах, бэхжүүлж авах зэргээр зохих ажиллагааг хийж хөдөлбөргүйгээр тогтоох үүрэгтэй байна.
5.6.Хэрэгт авагдсан прокуроруудын мэдүүлэг тайлбарыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Д.Н Улсын ерөнхий прокурор болон бусад зохих шатны прокуроруудыг доромж үг хэллэгээр хэлсэн болох нь хөдөлбөргүйгээр тогтоогдохгүй байна.
5.7.Тодруулахад, албаны шалгалтын хүрээнд гаргасан Улсын ерөнхий прокурорын газрын туслах прокурор, Хэрэг эрхлэх газрын дарга С.Г Тухайн өдөр Улсын ерөнхий прокурорын хамтаар ... Улсын ерөнхий прокурорын газрын өрөөнүүдээр явж, өрөөнүүдийн багтаамж, шинээр тавьсан тавилга, тохижилтын талаар танилцсан. Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн прокуроруудын өрөөнд ороход ахлах прокурор Д.Н, хяналтын прокурор Б.У******* нар байсан. ...Д.Н прокурор болон хамт байсан Б.У******* прокурор нарыг зэмлэж анхааруулаад гарах үед Д.Н прокурор амандаа ямар нэг зүйл хэлээд бувтнаад байсан. Яг юу хэлснийг бүрэн сонсоогүй гэх тайлбар[5],
Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ахлах прокурор Д.Чын ...Өрөөтэй танилцаад Монгол Улсын ерөнхий прокурор Б.Ж эхэлж гарч араас нь Хэрэг эрхлэх газрын дарга С.Г, түүний араас Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Д гарсан санагдаж байна. Гарч байхад ч гэлүү, п ч гэлүү нэг үг хэлэгдэх шиг болсон, эхэндээ хэн хэлснийг мэдээгүй шууд гараад явсан гэх тайлбар[6],
Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах прокурор Д.Дгийн ...Ерөнхий прокурорын хувьд ахлах прокурор Д.Н, хяналтын прокурор Б.У******* нарын өрөөний зохион байгуулалт муу, замбараагүй байгаа байдлыг нь хараад өөр, тасалгаандаа эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр суух, ажилдаа хариуцлагатай хандах талаар хэлж, анхааруулаад гарсан... Хоёр прокурорын хувьд ажлын ширээ ширээнийхээ ард зогсоод өрөөндөө үлдсэн. Энэ үед ард хэн нэгэн нь тиймэрхүү үг хэлэх шиг болсон. Гэхдээ дотроо би буруу сонсов уу гэж бодоо гайхаад, даргын араас яараад гарсан гэх тайлбараас[7] үзвэл прокуроруудын тайлбар хоорондоо зөрүүтэй байх тул нэхэмжлэгч Д.Н Улсын ерөнхий прокурор болон бусад зохих шатны прокуроруудад хандан доромж үг хэллэг хэрэглэсэн гэж шууд дүгнэх боломжгүй, хяналтын прокурор Б.У******* ...Ерөнхий прокурор өрөөнүүдтэй танилцаад манай өрөөнд орж ирээд Шинэ тавилга тавьж өгөөд бүгд ханаа дагаад суучихсан гээд үүрэг чиглэл өгөөд хаалгаар гараад хаалга хаагдаж байх үед ахлах прокурор Д.Н п чинь гэж хэлсэн гэх тайлбар[8] нь нэхэмжлэгчийг ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэдгийг бодитой тогтоосон гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй байна.
5.8.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч дээд шатны болон зохих шатны прокуроруудыг доромж үг хэллэгээр хараасан гэх зөрчил хэрэгт авагдсан прокуроруудын тайлбараар эргэлзээгүйгээр нотлогдохгүй байх тул Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.18-д заасан өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
6.Прокурорт холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол үнэн зөв байх зарчимд нийцээгүй тухайд:
6.1.2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Монгол шуудангаар илгээгч нь Х.Б, 959394, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 29- тоот гэх тэмдэглэгээтэй ...танай прокурорт ажилладаг нэг хүн тушаал дэвших хүсэлт, анкетаа Засгийн газрын ордноор ил цагаан барьж гүйцээд, тааралдсан хүмүүстээ тараагаад явж байгааг хараад энэ талаар хэлэхгүй байж чадсангүй... Тэр хүн нь танай Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн ахлах прокурор Д.Н гэгч нөхөр бөгөөд өөрийнхөө анкет бусад бичиг баримтыг ордноор нэг тараагаад явж байгаа хүн болно. Надад олдсон тэр анкетыг нь хавсаргаад хүргүүллээ. Анхаарал тавина уу гэх өргөдлийг нэхэмжлэгч Д.Нын товч намтар /CV/ бүхий 4 хуудас материалын хамт Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалтын газрын даргад хаяглан ирүүлжээ.
6.2.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Өргөдөл, гомдол үнэн зөв байна, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна... гэж, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно: гээд 1 дэх заалтад өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй; гэж тус тус заажээ.
6.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын -ний өдрийн 10 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралтаар баталсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам-ын 2.3-т Зөвлөл нэр хаяггүй гомдол, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй гэж,
Прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хянах, шалгах, шийдвэрлэх журмын 1.1-д Энэ журмаар прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга хариуцлагатай холбогдуулан иргэн, хуулийн этгээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, прокурор, ажилтнаас /цаашид гомдол гаргагч гэх/ гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг /цаашид гомдол гэх/ хянах, шалгах, шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулна гээд, мөн журмын 2.5.1-д гомдол тодорхой нэр, хаяггүй, 2.5.2-т насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй этгээд, шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон этгээдийн эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй гаргасан гомдолд шалгалтын ажиллагаа явуулахгүй байхаар зохицуулжээ.
6.4.Дээрх хуулийн зарчмын хэм хэмжээ, журмын зохицуулалтаас үзвэл иргэн, хуулийн этгээдээс прокурор, ажилтанд холбогдуулан гаргасан гомдол нь өөрөө үнэн зөв байх зарчимтай, энэ зарчим нь гомдолд дурдсан үйл баримт бодитой болсон байхаас гадна тухайн гомдол гаргагч /иргэн, хуулийн этгээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, прокурор, ажилтан/ нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээд буюу бодит хүн, хуулийн этгээд байх, тодруулбал гомдолд дурдсан нэр нь үнэн бодит иргэн, хуулийн этгээдийн нэр байх, тухайн хаягт оршин суудаг бүртгэлтэй байх шаардлага тавигддаг байна.
6.5.Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргаас 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн Тус хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны тоотод Х.Б нь бүртгэлгүй, оршин суудаггүй гэх тодорхойлолт[9], Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 9/4642 тоот албан бичгээр ирүүлсэн ...Баянгол дүүргийн 15 дугаар хороо 29- тоот хаягийн мэдээллээр иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд шалгахад Х.Б гэх иргэн бүртгэлгүй гэх тодорхойлолт[10], хяналтын прокурор Ж.Уийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ...гомдол гаргагч Х.Бын гаргасан гомдлыг шалгах ажиллагааны хүрээнд түүнээс гомдолд дурдсан асуудлыг тодруулахаар 959394 дугаарын утас руу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр залгахад Ашиглалтад байхгүй гэсэн хариултыг өгсөн болно... гэх тэмдэглэл[11] зэргээс үзвэл Х.Б гэх иргэн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны тоотод оршин суудаггүй, 959394 дугаарын утсыг ашигладаггүй буюу гомдол гаргагч нь бодит иргэн гэж үзэх боломжгүй болох нь тогтоогддог.
6.7.Иймд гомдол шалгах эрх бүхий албан тушаалтан дээрх гомдлыг Прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хянах, шалгах, шийдвэрлэх журам-ын 2.5.1, 2.5.2 дахь заалт, Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам-ын 2.3 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах байтал ийнхүү татгалзаагүй нь буруу бөгөөд гомдол гаргагч нь тогтоогдоогүй этгээдийн гомдлоор нэхэмжлэгчийг ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж дүгнэсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Өргөдөл, гомдол үнэн зөв байх зарчимд нийцээгүй, хууль бус шийдвэр байна.
7.Гомдлыг хянан шийдвэрлэх хугацааны тухайд:
7.1.Нэхэмжлэгч Д.Н******* холбогдуулан Х.Баас гэж хаяглан ирүүлсэн гомдлыг шалгах ажиллагааг анх Прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хянах, шалгах, шийдвэрлэх журмын 2.1.1-д заасан Улсын ерөнхий прокурорын газрын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан зохион байгуулалтын нэгжид гаргасан гомдол-ын үндэслэлээр хүлээн авч, хяналт шалгалтын ажиллагааг түүнд холбогдох бусад гомдол, мэдээллүүдийн хамт шалгах ажиллагааг явуулж, улмаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Ж.Уээс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай гомдол, мэдээлэлд хяналт шалгалтын ажиллагааг явуулсан талаарх танилцуулгыг[12] Улсын ерөнхий прокурорт танилцуулсан байна.
7.2.Өөрөөр хэлбэл, энэ маргааны хувьд Д.Н******* холбогдох ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэх гомдол нь Улсын ерөнхий прокуророос 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Д.Н******* холбогдох зарим гомдол, мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлд шилжүүлэх үүрэг чиглэлийг өгсний дагуу Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Ж.У 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1 дугаартай Прокурорын ёс зүйтэй холбоотой гомдлыг шалгасан талаар танилцуулгыг Прокурорын ёс зүйн зөвлөлд бэлтгэн танилцуулсан өдрөөс эхлэн тоологдох бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар тайлбар үндэслэлтэй.
7.3.Учир нь Х.Баас нэхэмжлэгчид холбогдох гомдлыг анхнаасаа Прокурорын ёс зүйн зөвлөлд хандан ирүүлээгүй, харин Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан бүтцийн нэгжид хаяглан гаргасан байх тул тус нэгжээс нэхэмжлэгчид холбогдох бусад гомдол, мэдээллийн хамт уг гомдлыг Прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хянах, шалгах, шийдвэрлэх журмын дагуу нэгдсэн байдлаар хяналт шалгалтын ажиллагааг явуулж, Улсын ерөнхий прокурорт танилцуулсан, Улсын ерөнхий прокуророос нэхэмжлэгчид холбогдох зарим гомдол, мэдээллийг Прокурорын ёс зүйн зөвлөлд шилжүүлсний дагуу тус зөвлөл 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдаанаараа хянан шийдвэрлэсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын -ний өдрийн 10 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралтаар баталсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам-ын 5.4-т Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгж нь гомдол, хүсэлтийг шалгахаар хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зөрчлийг шалгах, нотлох ажиллагааг дор дурдсанаар шалгаж, тогтооно, 5.9-д Гомдлыг шалган шийдвэрлэх ажиллагааны нийт хугацаа 30 хоногоос илүүгүй байна гэж тус тус заасантай нийцсэн байна.
8.Прокурорын албан тушаал, прокурорын байгууллагын нэр хүндийг ашигласан гэх үндэслэлийн тухайд:
8.1.Х.Баас хаяглан ирүүлсэн гэх гомдол, өргөдөлд хавсаргасан товч намтарт Д Н гэх толгой хэсгийн доор Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад, харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн ахлах прокурор, АНУ-ын Миссури мужийн их сургуулийн Криминологийн шинжлэх ухааны магистр, Дотоод хэргийн их сургуулийн хууль зүйн ухааны докторант гэж тэмдэглэсэн байх бөгөөд боловсрол хэсэгт өөрийн төгссөн сургууль, оныг, мэргэжлийн туршлага хэсэгт 2013 оноос хойших ажилласан байдлыг, мэргэжил дээшлүүлсэн байдал хэсэгт гадаад улсад зохион байгуулагдсан сургалтад хамрагдсан байдлыг, бүтээлийн жагсаалт хэсэгт англи хэлнээс орчуулсан ном, нийтлэл, видео, бичсэн ном, төсөл болон судалгааны ажлын талаарх жагсаалтыг бичжээ.
8.2.Нэхэмжлэгчээс дотоод хяналт шалгалтын явцад ...Миний CV хувийн товч намтар нь аль ч байгууллага сургуульд очсон байхыг үгүйсгэхгүй. Учир нь судлаач хүний хувьд Төрийн албаны тухай хуульд зөвшөөрснөөр эрдэм шинжилгээний бүтээл туурвих эрхтэй байдаг. Энэ утгаараа Монголын хуульчдын холбоо, судалгааны олон улсын байгууллагуудад судалгааны ажил хийдэг. Судалгааны ажлыг хийхийн тулд CV-гээ явуулдаг гэх тайлбарыг гаргажээ[13].
8.3.Тус товч намтарт дурдагдсан Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргасан
2023 оны Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг сайжруулах арга зам хавсарга судалгаа сэдэвт судалгааны тайлан,
2023 оны Прокурорын шийдвэр боловсруулах арга зүй сэдэвт бүтээл,
2022 оны Хууль дээдлэх ёс сэтгүүл-д хэвлүүлсэн Цэргийн анги, байгууллагад үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлд хийсэн дүн шинжилгээ сэдэвт судалгаа,
2022 оны Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан, нөхцөл сэдэвт судалгааны тайлан II,
2022 оны Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл сэдэвт судалгааны тайлан III,
2022 оны Гадаад орны прокурорын байгууллагын бүтэц, чиг үүргийн талаар харьцуулсан судалгаа зэрэг судалгааны бүтээлийг нэхэмжлэгч тус судалгааны хүрээлэнгийн хяналтын прокуророор ажиллаж байхдаа бусад прокуроруудтай хамтран туурвисан байх бөгөөд товч намтарт эдгээр бүтээлийн нэрийн ард хамтарсан, хамтарсан судалгаа зэргээр тэмдэглэсэн байна.
8.4.Дээр дурдсан судалгааны ажлуудын зарим нь Улсын ерөнхий прокурорын газрын 2022 оны II, III, IV улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тус газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн 2023 оны I улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээнүүд бөгөөд нэхэмжлэгч Д.Н албан үүргийн дагуу судалгааны ажлыг хамтран гүйцэтгэсэн болох нь гүйцэтгэлийн төлөвлөгөө[14], Улсын ерөнхий прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ц-174 дугаартай дотоод албан бичгийн хавсралт[15], хэрэгт хавсаргасан тухайн судалгааны бүтээлүүдээр тус тус тогтоогддог.
8.5.Маргаан бүхий Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны дугаар дүгнэлтэд ...эрдэм шинжилгээний ажил хийж гүйцэтгэх зорилгоор холбогдох байгууллагуудад CV буюу товч намтар хүргүүлэхдээ прокурорын албан тушаал, прокурорын байгууллагын нэр хүндийг ашигласан, намтар дахь бүтээлийн жагсаалтад Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс гаргасан Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан судалгааны материалыг тусгахдаа зохиогчийн эрхийг хэн эзэмшдэг талаар тодорхой тусгаагүй үйлдэл нь байгууллагын болон албан тушаалын нэр хүндийг өөртөө давуу байдал олж авах нөхцөлийг бүрдүүлсэн... гэж дүгнэжээ.
8.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Товч намтарт Д Н гэх нэрний доод талд хашилт дотор Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн ахлах прокурор гээд өөрийгөө тодотгож өөртөө давуу байдал бий болгосон, товч намтарт тусгасан бүтээлүүдийг уншихаар өөрийн хувь бүтээлүүдийг хийсэн юм шиг харагддаг гэж тайлбарладаг.
8.7.Үүнээс үзвэл нэхэмжлэгчээс энэхүү бүтээлүүдийн зохиогчийн эрхийг Улсын ерөнхий прокурорын газар эзэмших эрхтэй эсэх дээр маргадаггүй бөгөөд гагцхүү Зохиогчийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан бүтээлийг нийтийн хүртээл болгох, ашиглах тухай бүрд нэрээ дурдуулах амины эрхийн хүрээнд товч намтартаа дурдсан, түүнээс нийтийн хүртээл болгон ашиглаагүй гэх агуулгаар, нөгөө талаас хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлөөс түүний зохиогчийн эрхээр хамгаалагдсан эрхийн хүрээнд судалгааны бүтээлүүдийг товч намтарт дурдсаныг зөрчил гэж үзээгүй, харин дурдахдаа зохих хууль журамд заасны дагуу дурдаагүй ашигласан нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчил гэж үзсэн гэх агуулгаар тус тус тайлбарлан маргаж байна.
8.8.Тухайн товч намтарт нэр бүхий 6 судалгааны бүтээлийн зохиогчийн эрхийг хэн эзэмшдэг талаар дурдаагүй нь Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.20-д эрдэм шинжилгээний ажил эрхлэх, багшлах, зохиол бүтээл туурвих, хэвлэн нийтлэх, гэрээ хэлцэл байгуулахад прокурорын албан тушаал, прокурорын байгууллагын нэр хүндийг ашиглахаас зайлсхийнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
8.9.Учир нь Улсын ерөнхий прокурорын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/117 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Судалгаа хийх аргачлал-аар[16] судалгаа хийх зарчим, үе шат, судалгааны арга зүй, зохион байгуулалт, хийгдсэн судалгааг цахим санд төвлөрүүлэх зэрэг прокурорын байгууллагаас шинжлэх ухааны болон хяналтын ажлын судалгааг хийхтэй холбоотой харилцааг зохицуулснаас бус албан тушаалын чиг үүргийн дагуу гүйцэтгэсэн судалгааны бүтээлийн талаар судлаач прокурор өөрийн товч намтарт хэрхэн тусгах талаар тусгайлан зохицуулж, журамласан зохицуулалт, баталсан загвар байхгүй тул нэхэмжлэгчийг өөрийн чиг үүргийн хүрээнд хийсэн судалгааны ажлын талаар товч намтартаа дурдахдаа дээд шатны прокуророос зөвшөөрөл авах шаардлагатай байсан, зохих хууль журмын дагуу дурдаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.
8.10.Түүнчлэн ёс зүйн дүрмийн дээрх заалт нь прокурор эрдэм шинжилгээний ажил эрхлэх, багшлах, зохиол бүтээл туурвих, хэвлэн нийтлэх, гэрээ хэлцэл байгуулах зэрэг тодорхой зорилгоор прокурорын албан тушаал, прокурорын байгууллагын нэр хүндийг ашиглахаас зайлсхийх агуулгатай бөгөөд товч намтарт Д Н гэх нэрний доод талд хашилт дотор Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн ахлах прокурор гэж тухайн үед томилогдон ажиллаж байсан албан тушаалын нэршлийг бичсэнийг өөрийгөө тодотгож өөртөө давуу байдал бий болгосон, улмаар прокурорын байгууллага, албан тушаалын нэр хүндийг ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
8.11.Тодруулбал, гомдол шалгах эрх бүхий албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, Прокурор, ажилтантай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хянах, шалгах, шийдвэрлэх журмын 5.3.1-д заасан гомдолд дурдсан асуудлыг үнэн зөв, бодитой шалгах тогтоох үүргийн дагуу ямар эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн, хаана багшилсан, ямар төрлийн зохиол бүтээлийг хэрхэн туурвисан, хэвлэн нийтэлсэн, хэзээ, хэнтэй ямар зорилго бүхий гэрээ хэлцэл хийж, прокурорын албан тушаал, прокурорын байгууллагын нэр хүндийг ашигласан болохыг шалган, бодит нөхцөл байдлыг буюу гомдолд дурдсан асуудлыг үнэн зөв эсэхийг тогтоох үүрэгтэй.
8.12.Энэ маргаан тухайд гомдол шалгах эрх бүхий албан тушаалтан нэхэмжлэгч Д.Н******* холбогдох дээрх бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй тул түүнийг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.20-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
8.13.Нөгөөтэйгүүр прокурор өөрийн албан тушаал, прокурорын байгууллагын нэр хүндийг ашигласнаар өөртөө ямар нэгэн давуу байдал бий болгосон бол түүнийг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.8-д эрхэлж буй ажил, албан тушаалтайгаа холбоотойгоор ... ямар нэг байдлаар хувьдаа давуу байдал олж ... авахыг хориглоно гэж заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчилд тооцох үндэслэлтэй, энэ тохиолдолд гомдол шалгах эрх бүхий албан тушаалтан прокурор ямар давуу байдал өөртөө бий болгож, олж авсныг шалган тогтоох үүргийг хүлээнэ, энэ хэргийн хувьд нэхэмжлэгч Д.Н******* холбогдуулан дээрх нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй ба Прокурорын ёс зүйн зөвлөлөөс энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.
9.Иймд дээрх үндэслэлүүдээр Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй хууль бус захиргааны актын шинжийг агуулж байх тул хүчингүй болгох зүйтэй гэж дүгнэв.
Хоёр.Улсын ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/ дугаартай Д.Н ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
10.Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч талаас 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улсын ерөнхий прокурорт хандан гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээсээ бодит үйлдлээр татгалзсан, өөрийн гаргасан чөлөөлөгдөх өргөдөл байхгүй байхад чөлөөлсөн нь хууль бус, бичиг хэргийн ажилтан архивт шилжүүлэх зорилгоор миний өмнө гаргасан өргөдлийг шаардсан тул дахин өгсөн, өргөдөл хянан шийдвэрлэх хугацаа хэтрүүлсэн гэх агуулгаар, хариуцагч Улсын ерөнхий прокуророос татгалзлалын үндэслэлээ төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээсээ татгалзаагүй талаар хяналт шалгалтын явцад тайлбарласан, холбогдох журамд заасны дагуу өөрийн гаргасан өргөдлөөс татгалзаагүй гэх агуулгаар тус тус тайлбарладаг.
11.Нэхэмжлэгч Д.Н Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн ахлах прокуророор ажиллаж байхдаа 2024 оны 10 дугаар сарын -ний өдөр Улсын ерөнхий прокурорт хандан Манай гэр бүл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд оршин сууж байгаа бөгөөд 4-18 насны 4 хүүхэдтэй, тэдгээрийг сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, тарах үед нь буцааж авах зэрэг зайлшгүй шаардлагын улмаас ажлын байраа солих шалтгаан бий болоод байгаа харгалзан үзэж дүүргийн прокурорын газарт шилжүүлэн томилж өгөх тухай хүсэлт[17] гаргасны дагуу Улсын ерөнхий прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/7 дугаартай тушаалаар түүний хүсэлтийг харгалзан Баянгол дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилжээ.
12.Тэрээр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улсын ерөнхий прокурорт хандаж 2019 оноос хойш хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалах Сургалтын хөтөлбөрт хамрагдаж байна. Докторын зэрэг горилсон судалгааны ажлыг хамгаалахаар Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн төлөвлөгөөнд туссан бөгөөд цаашид профессорын баг, урьдчилсан хамгаалалт, Эрдмийн зөвлөлөөр тус тус хэлэлцүүлэх, хамгаалахад цаг хугацаа шаардаж байгаа тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Түүнчлэн, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан АНУ-д судалгааны ажлыг үргэлжлүүлэх шаардлага үүсэж байгаа зэрэг шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдөл[18] гаргасан байна.
13.Уг өргөдлөө мөн өдөр Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн хяналтын прокурор н.Ш*******аар дамжуулан буцаан аваад 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн огноотой-оор өргөдлөө дахин өгсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүсэлтээ бичээд туслах ажилтан Б.Л*******д өгч байгаа. Эмнэлэг рүү явж байхад ХАСХОМ-оос ашиг сонирхлын мэдүүлгээ бөглөнө үү, таныг Баянгол дүүргийн прокурорын байгууллага руу томилсон байна гэхээр нь хүсэлтээсээ татгалзчихъя... миний хүсэлтийг очоод авчих гэж н.Ш*******т хэлээд давхар Б.Л*******д хэлээд авхуулсан. Б.Л*******д надаас лавлаад асуусан. Яахаараа таны өргөдлийг н.Ш******* прокурор ирж авдаг билээ гээд залгасан. Би татгалзаж байгаа гэж хэлж байж Б.Л*******д миний өргөдлийг н.Ш******* прокурорт өгч байгаа... Эмнэлэг дээр байхад туслах ажилтан Б.Л******* таны хүсэлтийг канондож авч үлдээгүй гээд архивлах ёстой юм. Та авчраад өгөөч гэсэн. Би эмнэлэгт байна гэсэн чинь би таны эмнэлэг дээр яваад очъё гээд өдөр шөнөгүй ярьсан. Ах нь эмнэлгээс гараад аваачиж өгье гээд 7 хоногийн дараа 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр архивлуулах зорилгоор аваачиж өгч байгаа гэх,
гэрч Б.Л*******гийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхлээд ажлаас чөлөөлөх хүсэлт, өргөдөл өгсөн. Тэгчхээд тэрийн нь Гадаад харилцааны хяналтын прокурор н.Ш******* Д.Н прокурор өргөдлийг нь буцаагаад аваад ирээч гэсэн гээд аваад гарсан. Д.Н прокурор руу залгаад өргөдлөө яах юм бэ буцаагаад өгчих үү, бүртгээд авчихсан гээд хэлсэн чинь тийм үү миний ажлаас харин Баянгол руу шилжих тушаал гарчихжээ. Би наад өргөдлөөс чинь татгалзаж байгаа гэсэн. Тэгвэл та татгалзаж байгаа гэдгээ бичээд өргөдлөө буцаагаад өгчих, та татгалзаж болно гэдгийг хэлсэн гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.
14.Улмаар нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг Улсын ерөнхий прокуророос 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын ерөнхий прокурорын газрын туслах прокурор, Хэрэг эрхлэх газрын дарга С.Гд шилжүүлсэн байх бөгөөд Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай тогтоолоор[19] өргөдөл хянан шийдвэрлэх хугацааг Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажлын албанд Д.Нын асуудал шалгагдаж байгаатай холбогдуулан өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 30 хоногоор сунгажээ.
15.Иргэн, хуулийн этгээд, прокурор, прокурорын байгууллагын ажилтан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос прокурорын байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг Улсын ерөнхий прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/124 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Прокурорын байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хянан шийдвэрлэх заавар-ын 1.3 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэн, хуулийн этгээд болон прокурор, ажилтнуудаас гаргасан өргөдөл, гомдол-ыг энэ зааврын дагуу шийдвэрлэхээр байна.
16.Тус зааврын 2.1 дүгээр зүйлийн 1-д ... өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг Улсын ерөнхий прокурорын ... газарт Мэдээлэл лавлагааны ажилтан (цаашид Мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан гэх) хүлээн авна, 4-т Мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан нь өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэн дээд шатны прокурорт даруй танилцуулан, 5-д Дээд шатны прокуророос хуваарилж, удирдлагын заалт хийсэн өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг Мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан нь хянан шийдвэрлэх прокурор, албан тушаалтанд даруй хүлээлгэн өгч бүртгэнэ гэж, 15-д Өргөдөл, гомдол, хүсэлт гаргагч нь өргөдөл, гомдол, хүсэлтээсээ татгалзаж буцаан авсан тохиолдолд бүтгэлд энэ тухай тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулан өргөдөл, гомдол, хүсэлтийг буцаан өгч, цахим бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заажээ.
17.Үүний дагуу мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан буюу гэрч Б.Л******* нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авч цахимаар бүртгэн, дээд шатны прокурорт танилцуулах, удирдлагын заалт хийсэн тохиолдолд даруй хянан шийдвэрлэх прокурор, албан тушаалтанд шилжүүлэн бүртгэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Н өргөдлөөсөө татгалзах тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулж, өргөдлийг буцаан өгөх ба энэ талаар цахим бүртгэлд бүртгэх ажиллагааг хийж байжээ.
18.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөөсөө татгалзаж байгаа талаар мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтанд тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зурж өгөх ёстой байтал энэ ажиллагааг хийгээгүй, бусад этгээдээр өргөдлөө буцаан авсныг өргөдлөөсөө татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.
19.Түүнчлэн нэхэмжлэгчийн хяналт шалгалтын явцад гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ...Доктурантын дипломын ажил хийх шаардлагааг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байгаа бөгөөд судалгааны ажлыг АНУ-д хуучин төгссөн сургууль дээрээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа тул Ажлаас бүрэн чөлөөлөгдөх хүсэлтийг маань шуурхай шийдвэрлэж өгнө үү гэх тайлбараас[20] үзвэл Д.Н 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл-өөсөө татгалзаагүй, дэмжиж байсан гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгчийн Улсын ерөнхий прокурорт хандан гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээсээ бодит үйлдлээр татгалзсан, өөрийн гаргасан чөлөөлөгдөх өргөдөл байхгүй гэх тайлбар няцаагдаж байна.
20.Иймд нэхэмжлэгч Д.Н өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын албан тушаалаас чөлөөлсөн Улсын ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/ дугаар тушаал нь Прокурорын тухай хуулийн дугаар зүйлийн .1.5-д заасан прокурорыг томилох... Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхийн хүрээнд гарсан, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Улсын ерөнхий прокурор Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараахь үндэслэлээр прокурорыг албан тушаалаас нь чөлөөлнө:, Төрийн албан тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан; гэж тус тус заасантай нийцсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэх үндэслэлтэй.
21.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тушаал нь Прокурорын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Хуульд зааснаас бусад тохиолдолд прокурорыг чөлөөлөх, ... томилохыг хориглох гэж заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн хууль бусаар ажлаас чөлөөлсөн, улмаар хөдөлмөрлөх эрх зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.
22.Мөн нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улсын ерөнхий прокурорт хандан 2019 оноос хойш хууль зүй ухааны докторын зэрэг хамгаалах сургалтын хөтөлбөрт хамрагдаж байна. Докторын зэрэг горилсон судалгааны ажлыг хамгаалахаар Дотоод хэргийн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн төлөвлөгөөнд туссан бөгөөд цаашид профессорын баг, урьдчилсан хамгаалалт Эрдмийн зөвлөлөөр тус тус дисертацаа хэлэлцүүлэх, хамгаалахад цаг хугацаа шаардаж байгаа, түүнчлэн, судалгаан ажлын цар хүрээнээс шалтгаалан АНУ-д судалгааны ажлыг үргэлжлүүл шаардлага үүсэж байгаа зэрэг шалтгааныг харгалзан үзэж 1 сарын хугацаат цалинтай чөлөө олгож өгнө үү гэсэн өргөдөл өгсөн байх боловч уг өргөдлийн ард Өргөдлөөсөө өөрийн хүсэлтээр татгалзсан болно. Д.Н гэсэн тэмдэглэл хийж, өргөдлөөсөө татгалзсан байна.
23.Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Улсын ерөнхий прокурорт хандан гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөөсөө татгалзах бүрэн боломжтой байсан атал татгалзаагүй тул нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт хүчинтэй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзэв.
24.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шаардлагатай тохиолдолд өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болох бөгөөд хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.
25.Дээр дурдсанчлан Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай тогтоолоор Д.Нын ажлаас чөлөөлөгдөх 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх хугацааг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 30 хоногоор сунгажээ.
26.Мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан гэрч Б.Л******* 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нын гаргасан өргөдлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дугаартай тогтоолоор сунгасан тухай өргөдөл, гомдол, мэдээлэл лавлагааны ажилтны 51-260855 дугаараас 99 дугаарт хяналтын прокурор Д.Н******* хугацаа сунгасан талаар мэдэгдсэн байна гэсэн тэмдэглэлийг үйлдсэн байх бөгөөд шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ Тэмдэглэл бол 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тавьсан. Тэгэхээр 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн гэж санаад байна гэж тайлбар гаргадаг.
27.Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3/219 тоот албан бичгээр ...260855 дугаараас 2024 оны 12 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд 99 дугаар руу хийгдсэн дуудлага байхгүй... Тус компанийн сервирт амжилттай хийгдсэн дуудлагын түүх хадгалагддаг... гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн байна.
28.Хэдийгээр нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан талаар түүнд мэдэгдсэн гэх үйл баримт дээрх хэрэгт авагдсан тодорхойлолт, гэрчийн мэдүүлгээр бүрэн нотлогдохгүй байх боловч энэ нь маргаан бүхий Улсын ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
29.Учир нь энэ маргааны хувьд нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөөсөө татгалзаж байгаа талаар тус өргөдлийг мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтанд мөн өдөр авч ирж өгөхдөө илэрхийлэх боломжтой байсаар атал энэ талаар тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зурж илэрхийлээгүй, харин тухайн өдөр Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг шуурхай шийдвэрлүүлэх талаар тайлбар гаргасан байх тул Д.Н******* өргөдлийг сунгасан талаар мэдэгдсэн, эсхүл мэдэгдээгүй нь маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэхэд ач холбогдолгүй байна.
30.Иймд Д.Н ажлаас чөлөөлсөн Улсын ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/ дугаартай тушаал хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул тус тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гурав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актуудын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалт, Прокурорын тухай хуулийн дугаар зүйлийн .1.5 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Нын Улсын ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35.100 төгрөгийг хариуцагч Улсын ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн гаргаж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
[1] 2 дугаар хавтаст хэргийн 91-132 дахь тал
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дахь тал
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 142 дахь тал
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал
[9] 2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар тал
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 225 дугаар тал
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар тал
[12] 2 дугаар хавтаст хэргийн 91-132 дахь тал
[13] 1 дүгээр хавтаст хэргийн119-120 дахь тал
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 227-2 дэх тал
[15] 1 дүгээр хавтаст хэргийн 183-188 дахь тал
[16] 2 дугаар хавтаст хэргийн 61-73 дахь тал
[17] 1 дүгээр хавтаст хэргийн 245 дахь тал
[18] 1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал
[19] 1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал
[20] 1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал