2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/02931

 

 

 

 

   

     2025          04            14                                           192/ШШ2025/02931

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,

хариуцагч: *** холбогдох,

орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 171 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд

 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

 хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар оролцож,

 шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 171 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Нэхэмжлэгч *** нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ***-тай С2-1-13 дугаартай "Орон сууц захиалан бариулах" нэртэй гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 4-р хороо, нүхтийн аманд баригдаж буй *** хотхоны ***хэмжээтэй 2 өрөө орон сууцыг нийт 97.393.000 төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан өдрөө гэрээний 3.2-т заасан ***ны захирал ***хаан банкны *** тоот данс руу 97.393.000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн. Тус гэрээний 2.1-т зааснаар гүйцэтгэгч тал нь орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан хэдий ч гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй юм. Барилгын ажил удаашрах болсон нөхцөл байдлыг тодруулахаар гүйцэтгэгч компанитай очиж уулзахад таны захиалсан байрыг танд хүлээлгэн өгөх боломжгүй учир нь та гэрээний төлбөрөө ***дансанд шилжүүлсэн, тантай гэрээ байгуулсан *** бол манай ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэрээт байгууллага гэрээний дагуу бартерт авсан орон сууцаа***гээр дамжуулан танд худалдан борлуулсан байх боломжтой. Тиймээс та мөнгийг тань хүлээн авсан*** гэдэг хүнээс учирсан хохирлоо шаардаарай хэмээн захиалагчид хэлсэн. Учир байдлыг тодруулахаар***тэй уулзахад өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч захиалагчид учруулсан хохирлоо барагдуулахаа илэрхийлж 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр №08/20 тоот нэмэлт гэрээг байгуулан 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор *** хотхоноос үндсэн гэрээний нөхцөлд дүйцэх буюу 57.29 м2 талбай бүхий орон сууцыг өөрийн хөрөнгөөр авч өгөхөөр амлалт өгсөн. Гэсэн хэдий ч нэмэлт гэрээгээр тохирсон хугацаандаа үүргээ мөн л биелүүлэхгүй дахин зөрчиж өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг хохироосоор байна. Өнөөдөр *** хотхонд орон сууцны 1 м.кв талбайн үнэ 2.800.000-3.000.000 төгрөгийн хооронд үнэ ханштай байгаа бөгөөд нэмэлт гэрээгээр тохирсны дагуу хариуцагч*** 57.29 м.кв*3.000.000=171.870.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгчид худалдан авч өгөх үүрэг хүлээсэн. Энэхүү үүргээ шударгаар биелүүлэхгүй удаа дараа худал хэлж нэхэмжлэгчийг маш ихээр хохироож байгаа бөгөөд байр авч өгнө гэсэн амлалтад нь цаашид итгэх итгэлгүй болсон тул гэрээнээс учирсан хохиролд хариуцагч***гээс 171,870,000 төгрөгийг гаргуулж өгнө үү …гэв.

3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Иргэн ***тай иргэн*** бол эрх үүрэг хүлээж гэрээ байгуулаагүй. Иргэн ***тай ***" ХХК нь гэрээ байгуулсан.*** нь ***" ХХК-ийн гүйцэтгэх удирдлага гэдгээрээ л холбогдож байгаа юм.*** гэдэг иргэн барилга бариагүй, орон сууцыг хүлээлгэж өгнө гэдэг үүрэг хүлээгээгүй. ***" ХХК нь өөрөө барилгын тусгай зөвшөөрөлтэй, туслан гүйцэтгэгч компани. Уг компани л энэ орон сууцыг барьж, ашиглалтад оруулж өгнө. Тийм учраас компани ашиглалтад оруулж өгөөгүй хугацаа алдсан, таныг ямар нэгэн байдлаар хохиролгүй болгож өгнө шүү гэдэг үгийг*** хэлж байгаа юм. Энэ агуулгаар ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийг хохироох бодол санаа бол байхгүй. Үндсэн болон нэмэлт гэрээгээр*** гэдэг иргэн нэхэмжлэгчид орон сууц барьж өгөх эрх үүргийг хүлээгээгүй. Тийм учраас иргэн гэдэг агуулгаар энэ мөнгийг гаргуулах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй гэв.

 

4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Нэхэмжлэгчээс*** олгосон итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/

2024.08.20-ний өдрийн *** тоот Нэмэлт гэрээ /хэргийн 5 дугаар тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 6 дугаар тал/

2022.11.10-ны өдрийн дугаар ***орон сууц захиалгын гэрээ /хэргийн 7-11 дүгээр тал/

2025.03.16-ны өдрийн *** тоот Үнэлгээний хураангүй тайлан тодорхойлолт /хэргийн 30-31 дүгээр тал/ зэрэг баримтууд,

 

5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хариуцагчаас *** олгосон итгэмжлэл /хэргийн 14 дүгээр тал/ зэрэг  баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ...орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг буюу орон сууцны үнэд шилжүүлсэн 97 393 000 төгрөг, учирсан хохирол 74 477 000 төгрөг нийт 171 870 000  төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...орон сууц захиалан бариулах нэмэлт гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо шаардаж байна...  гэж тайлбарласныг,

 

хариуцагч ...орон сууцны үнэд шилжүүлсэн 97 393 000 төгрөгийг төлнө хохирол нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 Нэхэмжлэгч буюу худалдан авагч *** 2022 оны 11 сарын 10-ны өдөр *** тоот Орон сууц захиалгын гэрээг *** ХХК-тай байгуулж, ***талбай бүхий 2 өрөө орон сууц хөрөнгийг 1м кв талбайг нь 1 700 000 төгрөгөөр тооцож нийт 97 393 000 төгрөгөөр худалдан авах, худалдагч орон сууц хөрөнгийг 2023 оны 3 улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нь орон сууц захиалгын гэрээ, орон сууцны план зураг, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-11 дүгээр тал/

 

Гэрээний үүрэг буюу орон сууны үнийг нэхэмжлэгч 2022 оны 11 сарын 10-ны өдөр ***Хаан банкны дансанд шилжүүлжээ. /хэргийн 6 дугаар тал/

 

Захиалагч талын “...орон сууцны үнийг хүлээн авсан***гээс учирсан хохирлоо шаардаарай...” гэх амаар хэлсэн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч 2024 оны 08 сарын 20-ны өдөр *** тоот Нэмэлт гэрээг “***” ХХК-тай байгуулсан байна.

 

Энэхүү гэрээгээр нэхэмжлэгчийн 2022 оны 11 сарын 10-ны өдөр Дугаар C2-1-13-Г тоот Орон сууц захиалгын гэрээний үүрэг буюу орон сууц хөрөнгийн үнийг төлсөн болохыг баталж, “***” ХХК нэхэмжлэгчийн өмнө дээрх гэрээний зүйл буюу орон сууцыг улсын комисс ажилласан цаг хугацаанаас хойш 30 хоногийн дотор захиалсан байрыг баталгаажуулж авч өгөх оруулах баталгаа үүрэг хүлээжээ. Мөн тухайн баталгаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний хариуцлага буюу алданги төлөх, үүргээ хугацаанд биелүүлээгүйгээс учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

4. Дээрх 2 гэрээ баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *** ХХК-тай 2022 оны 11 сарын 10-ны өдөр Дугаар C2-1-13-Г тоот Орон сууц захиалгын гэрээ, 2024 оны 08 сарын 20-ны өдөр №08/20 тоот Нэмэлт гэрээг “***” ХХК-тай тус тус байгуулсан, гэрээний талууд гэж үзнэ.

 

5. Харин***тэй ямар нэг гэрээ байгуулаагүй, тухайн 2 гэрээний аль нэг тал, гэрээний оролцогч хариуцагч*** болох нь тогтоогдохгүй байна. Мөн шаардах эрхээ шилжүүлсэн, гуравдагч этгээдээр үүргээ гүйцэтгүүлэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй.

 

6. 2024 оны 08 сарын 20-ны өдөр №08/20 тоот “***” ХХК-тай байгуулсан Нэмэлт гэрээний үүрэг буюу тухайн орон сууц хөрөнгийг зах зээлийн үнээр худалдан борлуулж олох байсан орлого хохирол гэх 74 477 000 төгрөгийг хариуцагч***гээс шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж үзнэ.

 

7. 2022 оны 11 сарын 10-ны өдөр ***Хаан банкны дансанд шилжүүлсэн 97 393 000 төгрөгийг хариуцагч*** авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.

 

9. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч***гээс 97 393 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74 477 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 017 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 644 915 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

11. 2024 оны 11 сарын 21-ний өдрийн дугаар 0049 тоот нэхэмжлэгчээс***олгосон итгэмжлэл, 2025.01.22-ны өдрийн дугаар 0070 хариуцагчаас ***олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4, 14 дүгээр тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч***гээс 97 393 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74 477 000 төгрөгт холдогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  1 017 800  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 644 915 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ