| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0236/З |
| Дугаар | 128/ШШ2025/0362 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2025/0362
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 1 дээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.С******* /РД:РМ*******/,
Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын бүтэц орон тоо болон ажилтан, албан хаагчдын цалин, нэмэгдэл хөлс шинэчлэн баталсан тушаалтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.С*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, А.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дээр сарын 02-ны өдрийн Бүтэц орон тоо болон ажилтан албан хаагчдын цалин нэмэгдэл хөлс шинэчлэн батлах тухай А/01 дээр тушаалын хавсралт хэсгийн өөрт хамаарагдах 4 дээр заалтын Эм шинжлэх лаборатори-26 гэсний Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн ТY-8 гэснийг хүчингүй болгуулах,
1.2.TY-9-өөр цалинжиж байх үеийн цалин хөлс, нийгмийн асуудал, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлүүлэх.
Хоёр.Хэргийн үйл баримтын талаар:
2.1.Ш.С******* нь 2006 оноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лабораторид биохимич шинжээчээр томилогдон ажиллаж байжээ.
2.2.Засгийн 2020 оны 222 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулж, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллага, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лаборатори, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалттай холбогдсон чиг үүргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нарт даалгасан байна.
2.3.Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлсэнтэй холбогдуулан тус газрын даргын 2022 оны 01 дээр сарын 03-ны өдрөөс Ш.С*******г Эм шинжлэх лабораторийн Шинжээчээр томилсон байна.
2.4.Ш.С*******гийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2022 оны 11 дээр сарын 03-ны өдрийн Б дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн тус газрын Эм шинжлэх лабораторийн Чанар хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилон ТҮ-9 зэрэглэлээр цалинг тогтоосон байна.
2.5.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дээр сарын 02-ны өдрийн А/01 дээр тус газрын бүтэц орон тоо болон ажилтан, албан хаагчдын цалин, нэмэгдэл хөлс шинэчлэн баталсан бөгөөд нэхэмжлэгчийн албан тушаалын зэрэглэлийг ТҮ-8 болгон бууруулсан байна.
2.7.Нэхэмжлэгчээс уг тушаалын хавсралтын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулж, TY-9-өөр цалинжиж байх үеийн цалин хөлс, нийгмийн асуудал, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргажээ.
2.8.Тус шүүхийн шүчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1710 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгч Ш.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл, түүний үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолын Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэлийн 3 дугаар хавсралтад тусгагдсанаар 2022-2024 онуудад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын А/01 тушаалаар ТҮ-9 ангилал шатлалаар албан тушаалын цалингаа авдаг байсан. Гэтэл Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дээр сарын 02-ны өдрийн А/01 дээр Бүтэц орон тоо болон ажилтан, албан хаагчдын цалин, нэмэгдэл хөлс шинэчлэн батлах тухай тушаалаар үндсэн цалинг ТҮ-8 болгон бууруулсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан ..ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй ..гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох түүнд тохирох цалин хөлс авах буюу ТҮ-9-өөр цалинжиж байсныг ямар ч үндэслэлгүйгээр нэг ижил албан тушаал хашиж байтал ТҮ-8 болгон бууруулсан нь илт хууль бус тушаал болсон гэж үзэж байна. Засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоолоор төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбоотой уг лабораторийн ажилчид ТҮ-ТҮМ-ТҮЭМ-ийн албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт 2022 оноос хойш тодорхой бус байсан бөгөөд тус лабораторид ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудал орхигдсон, эрх зүйн байдал дордож буйг үе үеийн удирдлагуудад мэдэгдэж байсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/3374 дээр албан бичгээр Засгийн газрын 2023 оны Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоох тухай 240 дээр тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд төрийн захиргааны төв байгууллага санал өгөөгүйгээс Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын эм шинжлэх лабораторийн албан хаагчдын цалингийн шатлал бүхэлдээ өөрчлөгдөөгүй байна. 2025 оны 01 дээр сард гаргасан тушаалыг нь буруу тушаал гаргасан гэж талууд хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Иймд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дээр сарын 02-ны өдрийн А/01 дээр Бүтэц орон тоо болон ажилтан, албан хаагчдын цалин, нэмэгдэл хөлс шинэчлэн батлах тухай тушаалын хавсралт хэсгийн өөрт хамаарагдах заалтын Эм шинжлэх лаборатори-26 гэсний Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн ТҮ-8 гэснийг хүчингүй болгуулах, ТҮ-9-өөр цалинжиж байх үеийн цалин хөлс, нийгмийн асуудал, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны байгууллага нь ажилчдыгаа ямар шатлалаар цалинжуулахаа ойлгохгүй энэ байдлаас үүдэж төрийн албанд ажиллаж байгаа ажилчдын эрх ашиг сонирхол, эрх зүйн байдал дордож байна гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Засгийн газрын 2021 оны 378 дугаар тогтоол, мөн 2023 оны 240 дээр тогтоол, 2024 оны 238 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын албан бичиг зэргийг үндэслээд Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газрын бүтэц орон тоонд өөрчлөлт оруулж, цалин, хөлсийг өөрчилсөн байна. Уг бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орохтой зэрэгцээд маргаан бүхий тушаалын хавсралтын 4 дээр зүйл дээр Эм шинжлэх лаборатори гэж байх бөгөөд уг Эм шинжлэх лаборатори нь өмнө нь 26 орон тоотой байсан бөгөөд одоо ч 26 орон тоотой байгаа. Даргын дараа Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн, түүний дараа шинжээч нар байдаг. Тэгэхээр хариуцагч уг тушаалыг гаргахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасныг баримталсан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дээр зүйлийн 9.1-д агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батална гэж заасан байна. Тухайн тушаал дотор Засгийн газрын 2020, 2023, 2024 оны хэд хэдэн тогтоолыг үндэслэж байгаа. Засгийн газрын тогтоолууд бд хавсралттай бөгөөд хавсралтаар чиглэл чиглэлээр нь баталчихсан байгаа. Гэтэл Чанар хариуцсан ахлах мэргэжилтний хувьд ТҮ-8 ангилал болгож 1 шатлалаар бууруулж байгаа нь Засгийн газрын аль тогтоолын, ямар хавсралтыг үндэслээд бууруулаад байгаа нь тодорхойгүй байна. Засгийн газрын 2021 оны 378 дугаар тогтоолын хавсралтаас харахад 2022 оны 11 дээр сарын 03-ны өдрөөс хойш Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн нь 378 дугаар тогтоолоор ТҮ-9 ангиллаар цалинждаг албан тушаал байна. Гэтэл 1 шатлалаар бууруулаад байгаа үндэслэл нь тодорхойгүй байна гэв.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, Н.Г******* нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм шинжлэх лабораторийн шинжээчээр Ш.С*******г 2022 оны 01 дээр сарын 03-ны өдрийн Ш.С*******г ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай Б******* дээр тушаалаар томилсон. Тухайн үед Ш.С*******г ажилд томилсон 2022 оны 11 дээр сарын 03-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэх тухай Б дугаар тушаал нь Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 276 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг зөрчиж зэрэглэлийг буруу хэрэглэж томилсон байсан. Өөрөөр хэлбэл 276 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасны дагуу TY-7 зэрэглэлээр цалин хөлс тогтоогдох учиртай байсан ба тухайн үеийн удирдлагын буруутай шийдвэрээс хамаарч 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл илүү цалин хөлс авсаар ирсэн. Дээрх хууль тогтоомжид нийцээгүй захиргааны актыг Засгийн газрын 2023 оны 240 дээр тогтоол нийцүүлсэн явдал нь Ш.С*******гийн эрх зүйн байдлыг дордуулсан асуудал огт биш. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дээр сарын 02-ны өдрийн Бүтэц орон тоо болон ажилтан, албан хаагчдын цалин, нэмэгдэл хөлс шинэчлэн батлах тухай А/01 дээр тушаалын хавсралтад Ш.С*******гийн төрийн үйлчилгээний ангиллын TY-8 зэрэглэл болгон өөрчлөхдөө хууль Захиргааны ерөнхий хуулийн 40 дээр зүйл, заалтын дагуу захиргааны актыг гаргасан. Тус захиргааны актын эрх зүйн үндэслэл нь Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, тогтоомж юм. Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 276 дугаар тогтоолыг Засгийн газрын 2023 оны 240 дээр тогтоолоор хүчингүй болсон. Маргаан бүхий тушаалаар Засгийн газрын 2023 оны Төрийн үйлчилгээний албан тушаалыг зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоох тухай 240 дээр тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу ТҮ-8 болгосон. Манай газар нь хууль тогтоомжийн дагуу баталсан зэрэглэлээр цалинг олгох эрх, үүрэгтэй бөгөөд эрх зүйн байдал дордуулсан гэх шалтгаанаар бусад албан хаагчдаас давуу эрх эдэлж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг хууль зөрчих алхам хийлгэх эрхгүй. Мөн тогтоол хэрэгжиж эхэлсэн цагаас нэхэмжлэгчийн цалинд ажил олгогчоос өөрчлөлт оруулах ёстой боловч хүний нөөцийн мэргэжилтний тогтвор суурьшилгүй байсан шалтгааны улмаас засаагүй бөгөөд 2023 оны 06 дугаар сараас одоог хүртэл илүү авч байсан цалингийн зөрү аваагүй. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомжийн дагуу олгох ёстой ур чадвар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, хоол, унааны хөнгөлөлт, хөдөлмөрийн хортой нөхцөлийн нэмэгдэл зэргийг цалин олгох ёстой сар бүрийн тогтоосон өдөр олгож байгаа бөгөөд Ш.С*******гийн байгууллагадаа тавьсан хүсэлтүүдийг тухай бүр нь хангаж ирсэн ба хөдөлмөрийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж ирсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлсэн асуудал огт байхгүй. Иймд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дээр сарын 02-ны өдрийн Бүтэц орон тоо болон ажилтан албан хаагчдын цалин нэмэгдэл хөлс шинэчлэн батлах тухай A/01 дээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн дагуу захиргааны актыг хууль ёсны гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн байгууллага хууль зөрчөөд, татвар төлөгчдийн төсвийн хөрөнгө буруу зарцуулагдаад байгааг хараад байж засахгүй байх боломж байхгүй. Нэхэмжлэгчийн 2022 онд гаргасан хүсэлтийг нь дэмжээд албан тушаалын байдлыг нь дээрдүүлэхдээ манайх алдаа гаргасан. Тэр нөхцөл байдлыг эрх зүйн байдлыг дордуулсан гэж байгаа нь буруу гэж үзэж байна. Магадгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа лабораториос ирсэн ангилал шатлалыг манай байгууллага бууруулсан бол нэхэмжлэгчийн эрхэд халдсан гэж яригдах ёстой. Гэтэл манай байгууллага нэхэмжлэгчийг дэмжих үедээ гаргасан алдаагаа Засгийн газрын 2023 оны 240 дээр тогтоолд нийцүүлэн хууль бус үйлдлийг таслан зогсоосон арга хэмжээ авсан явдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан үзэх боломжгүй. Төрийн байгууллага алдаа гаргаж болох бөгөөд гагцхүү тухайн үйлдлээ зөвтгөх, хуульд нийцүүлэх нь мөн тухайн байгууллагын үүрэг байдаг гэв.
3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн албан тушаалын ангилал нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.4-т заасан ангилалд багтаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын тогтоосон журмын дагуу цалин олгоно. Тийм учраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2023 оны 240 дээр тогтоолын хавсралтад заасан ангиллын дагуу 1 шатлал бууруулан цалин, хөлсийг нь тогтоосон гэв.
ҮНДЭСЛЭХ нь: 1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зээс шүүхэд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 2.Нэхэмжлэгч талаас Ш.С*******г Эм шинжлэх лабораторийн Чанар хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон 2022 оны 11 дээр сарын 03-ны өдрийн Б дугаар тушаалд өөрчлөлт ороогүй байхад Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн цалин хөлсний ангилал, зэрэглэлийг бууруулсан нь үндэслэлгүй, Засгийн газрын ямар тогтоолыг үндэслэн цалин хөлсийг буруулж байгаа нь тодорхойгүй гэж, хариуцагчаас нэхэмжлэгчийг 2022 оны 11 дээр сарын 03-ны өдөр чанар хариуцсан ахлах мэргэжилтний сул орон тоонд ахлах болгон дэвшүүлэн томилохдоо цалингийн зэрэглэлийг буруу тогтоож алдаа гаргасан, 2024 он хүртэл буруу ангиллаар илүү цалин хөлс авч байсныг зөвтгөж, цалингийн зэрэглэлийг нэг шат бууруулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна. 3.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2022 оны 01 дээр сарын 03-ны өдрийн Б******* дээр тушаалаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лаборатори шилжин ирсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Ш.С*******г Эм шинжлэх лабораторийн Шинжээчээр мөн өдрөөс эхлэн томилж, сарын үндсэн цалин ТҮ-7-5 дугаар зэрэглэлээр тогтоожээ. 4.Нэхэмжлэгч Ш.С*******гийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн чанар хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллах тухай хүсэлтийг үндэслэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2022 оны 11 дээр сарын 03-ны өдрийн Б дугаар тушаалаар Эм шинжлэх лабораторийн чанар хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилон сарын үндсэн цалинг ТҮ-9 зэрэглэлээр тогтоожээ. 5.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дээр сарын 02-ны өдрийн А/01 дээр тушаалаар тус газрын 2025 он бүтэц, орон тоо, албан тушаалын нэрс, ангиллыг нэгдээр, төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалт болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан ажилтан, албан хаагчдын цалин, нэмэгдэл хөлсийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан байна. 6.Тус тушаалын нэгдээр хавсралтын 4-т Эм шинжлэх лаборатори:26 гэсний 2-т Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн, орон тоо - 1, ангилал ТҮ-8 гэж, хоёрдугаар хавсралтын 76-д Ш.С*******, албан тушаал-Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн, цалингийн шатлал-ТҮ-8... гэж тус тус заасан байна. 7.Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ш.С******* нь 2022 оны 11 дээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 01 дээр сарын 02-ны өдрийг хүртэл төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалын ТҮ-9 зэрэглэлээр цалинжиж байсан болох нь тогтоогддог. 8.Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл-ийн 4-т Зэрэглэл - ТҮ-9, Гүйцэтгэх - Мэргэжлийн хяналтын лабораторийн ахлах мэргэжилтэн гэж заажээ. 9.Дээрх тогтоолыг Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дээр тогтоолоор хүчингүй болгосон бөгөөд тус тогтоолын 6 дугаар хавсралтаар Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт-ыг баталсан байна. 10.Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 84 дээр тогтоолоор 2023 оны 240 дээр тогтоолд Төрийн үйлчилгээний мэргэжлийн бусад байгууллагын албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт гэсэн 7 дугаар хавсралт нэмж, мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт-ийг 2 дугаар хавсралтаар, 6 дугаар хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт-ийг 3 дугаар хавсралтаар тус тус өөрчилсөн байна. 11.Тодруулбал, Засгийн газрын 2023 оны 240 дээр тогтоолын өөрчлөн баталсан 6 дугаар хавсралт буюу Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт-ын 4-т Зэрэглэл - ТҮ-9, гүйцэтгэх - Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяаллын сургуулийн сургалтын ахлах багш гэж, 6-д Зэрэглэл ТҮ-7, гүйцэтгэх 4.Засгийн газрын агентлаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ахлах мэргэжилтэн, инженер, ахлах техникч гэж тус тус заажээ. 12.Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ш.С*******гийн томилогдсон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм шинжлэх лабораторийн Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн-ий албан тушаал нь төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалын ТҮ-7 зэрэглэл буюу Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ахлах мэргэжилтэн-д хамаарахаар байна. 13.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.14-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасныг үндэслэн Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 11 дээр хавсралтаар Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн баталсан бөгөөд уг тогтоолыг 2025 оны 01 дээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ. 14.Өөрөөр хэлбэл, хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга төсвийн шууд захирагч болохын хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох; бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоолд нийцүүлэн тус газрын Бүтэц, орон тоо болон ажилтан, албан хаагчдын цалин, нэмэгдэл хөлсийг шинэчлэн баталсан байх бөгөөд ийнхүү батлахдаа нэхэмжлэгч Ш.С*******гийн томилогдсон Эм шинжлэх лабораторийн Чанар хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын зэрэглэлийг ТҮ-9 ангиллаас бууруулсныг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 15.Учир нь нэхэмжлэгч Ш.С*******гийн томилогдон ажиллаж буй Эм шинжлэх лабораторийн Чанар хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаал нь Засгийн газрын 2023 оны 240 дээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт-ын 6-д заасан Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ахлах мэргэжилтэн буюу төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалын ТҮ-7 зэрэглэлд хамаарч байх тул ТҮ-9 зэрэглэлээр цалин хөлсийг тогтоохыг эрх зүйн үндэслэлгүй.
16.Хэдийгээр нэхэмжлэгч Ш.С*******гийн томилогдон ажиллаж буй уг албан тушаал нь Засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтын 4-т заасан төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалын ТҮ-9 зэрэглэл, 5-д заасан төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалын ТҮ-8 зэрэглэл-д хамаарахгүй боловч захиргааны байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд ТҮ-8 зэрэглэлээр цалин хөлсийг тогтоосныг шүүхээс буруутгах боломжгүй гэж үзлээ. 17.Өөрөөр хэлбэл, Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар днэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаж буй үндэслэлд днэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх ба талуудын маргаагүй асуудлаар днэлт хийж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргах боломжгүй юм.
18.Маргаан бүхий Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дээр сарын 02-ны өдрийн А/01 дээр тушаалд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах; гэж заасныг баримталсан нь уг тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй, учир нь хариуцагчаас Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон байх тул хууль зөрчсөн шийдвэр гэж үзэх үндэслэлгүй.
19.Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар захиргааны акт бичилт болон тооцооны эсхүл түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдаатай бол захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө засварлах эрхтэй, энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн төрийн албаны гүйцэтгэх албан тушаалын зэрэглэлийг ТҮ-8 болгон бууруулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дээр сарын 02-ны өдрийн А/01 дээр тушаалын нэгдээр хавсралтын 4-т Эм шинжлэх лабораторийн Чанар хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын зэрэглэлийг ТҮ-8-аар тогтоосныг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж буруутгах боломжгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.С******* Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дээр сарын 02-ны өдрийн Бүтэц орон тоо болон ажилтан албан хаагчдын цалин нэмэгдэл хөлс шинэчлэн батлах тухай А/01 дээр тушаалын хавсралт хэсгийн өөрт хамаарагдах 4 дээр заалтын Эм шинжлэх лаборатори-26 гэсний Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн ТY-8 гэснийг хүчингүй болгуулах, TY-9-өөр цалинжиж байх үеийн цалин хөлс, нийгмийн асуудал, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ