2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/03121

 

 

 

 

   

     2025          04            21                                           192/ШШ2025/03121

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч Б.Азбаяр, А.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: ***,***-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ***, ***-д холбогдох,

гэм хорын хохиролд 43 254 800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдаанд  

            нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***

            хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***

            иргэдийн төлөөлөгч ***нар оролцож,

            шүүх хуралдааныг тэмдэглэлийг нарийн бичгийн дарга *** хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гэм хорын хохиролд 43 254 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...*** нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ***тоот Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг ***-тай байгуулж тус гэрээний хавсралт дугаар 2-т заасан нэр бүхий 23 хүнд даацын тээврийн хэрэгслийг даатгасан байдаг. Дээрх гэрээнд заасан даатгуулагчийн хүнд даацын тээврийн хэрэгсэл болох *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг *** жолоодон Эрдэнэс таван толгой ХК-ийн уурхайгаас*** чиглэлд ачаатай тээвэрлэлт гүйцэтгэж явах үед Гашуун сухайт хатуу хучилттай авто замын 31 дэх километрт ***-ийн өмчлөлийн *** улсын дугаартай Toyota Land Gruser-J79 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гаргасан. Эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар зам тээврийн осол нь ***-ийн өмчлөлийн *** улсын дугаартай Toyota Land Gruser-J79 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан *** нь Монгол улсын зам хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчсөний улмаас осол тохиолдсон болохыг тогтоож зөрчилд шийтгэл ногдуулсан байна. Зам тээврийн ослын улмаас даатгуулагч ***-ийн зүгээс өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор ***-ааар авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэхэд *** төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хохирлын үнэлгээг тогтоосны үндсэн дээр даатгуулагчийн зүгээс холбогдох нөхөн төлбөрийн баримт материалыг бүрдүүлэн манай***-д даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар ирүүлсэн ба даатгагчийн зүгээс тус нөхөн төлбөрийн материалыг хүлээн авч судалж үзэхэд холбогдох нотлох баримтаар даатгалын тохиолдол бий болсон нь бүрэн тогтоогдсон. Түүнчлэн даатгагч нь тухайн зам тээврийн осолд буруутай этгээд болох хариуцагч ***-аар даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлүүлээгүй буюу даатгагч Монгол улсын Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д  даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж зааснаар даатгагчид даатгалын нөхөн төлбөрийг олгож, гэм хорыг буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлж авах боломжтой байсан. Ингээд даатгагчийн зүгээс даатгуулагчид 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр даатгалын нөхөн төлбөрийг талуудын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан *** тоот Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу тооцож нийт 43 254 800 төгрөгийг олгож, гэм хорыг буруутай этгээдээс шаардах эрхийг хуульд зааснаар шилжүүлэн авсан. Иймд хариуцагч ***-аас гэм хорын хохиролд 43 254 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч***-д олгож өгнө үү гэв.

3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Энэхүү ослыг манай компанийн ажилтан галч *** гаргасан. Манай компанийн өмчлөлийн *** улсын дугаартай авто машиныг ***зөвшөөрөлгүйгээр барьж яваад осол гаргасан. Үүнтэй холбоотойгоор бид цагдаагийн байгууллагад дуудагдаж уг хэрэгт оролцсон.*** манай компанид давхар хохирол учруулсан бөгөөд ямар нэгэн байдлаар холбоо барих боломжгүй болсон.***-д учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Бид хохирлоо Иргэний хуульд заасны дагуу *** нэхэмжлэх учраас *** гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүлээж аваагүй. Шүүхийн шийдвэр дээр шаардах эрхийг маань дурдаж өгнө үү, манай компанийн зүгээс үүргээ хүлээнэ...гэжээ.

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5 дугаар тал/

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хэргийн 6-8 дугаар тал/

Нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэл /хэргийн 9 дүгээр тал/

2024.08.29, №24/181 тоот ***-аас***-д явуулсан эрх шилжүүлэх тухай албан бичиг /хэргийн 10 дугаар тал/

2024.01.31, №РМ0022496 24/24 Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ /хэргийн 11-23 дугаар тал/

2024.04.30, №2024/116 тоот ***-аас***-д гаргасан хүсэлт /хэргийн 24-25 дугаар тал/

***-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 26 дугаар тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 27-28 дугаар тал/

2024.05.09-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Шийтгэлийн хуудас /хэргийн 29-30 дугаар тал/

Хаан банкны шилжүүлгийн баримт /хэргийн 31 дүгээр тал/

2024.04.09-ний өдрийн №18799, ***К-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хэргийн 32 дугаар тал/

*** Осол, Техникийн өмчийн эвдрэл учруулсан рапорт, гэрэл зураг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэх /хэргийн 33-65 дугаар тал/

Хаан банкны шилжүүлгийн баримт /хэргийн 156-158 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 67 дугаар тал/

Хариуцагчаас *** нарт олгосон итгэмжлэл /хэргийн 68-69, 78-79 дүгээр тал/

Хариу тайлбар /80-84 дүгээр тал/

*** иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 103 дугаар тал/

***-д гаргасан *** өргөдөл /хэргийн 104 дүгээр тал/

2023.12.14 Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ /хэргийн 105-110 дугаар тал/

2024.03.28 *** үндсэн ажилтнаар томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал /хэргийн 111-112 дугаар тал/

2024.03.28 Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 113-118 дугаар тал/

2024.05.09 Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хэргийн 119 дүгээр тал/

***тайлбар /хэргийн 120 дугаар тал/

***иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 126 дугаар тал/

***-д гаргасан *** өргөдөл /хэргийн 127 дугаар тал/

2023.12.14 Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ /хэргийн 128-133 дугаар тал/

2024.03.28 *** үндсэн ажилтнаар томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал /хэргийн 134-135 дугаар тал/

2024.03.28 Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 136-142 дугаар тал/

2024.05.09 Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хэргийн 142 дугаар тал/

*** тайлбар /хэргийн 143 дугаар тал/ зэрэг  баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

2. Нэхэмжлэгч гэм хорын хохирол 43 254 800 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... хуульд зааснаар гэм хорыг буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхийг шилжүүлсэн... гэж тайлбарлав.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

4. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2024 оны 04 сарын 07-ны өдөр 09 цагийн үед ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоод явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.1, 10.2, 10.3-т заасныг зөрчсний улмаас ***ийн жолоодож явсан *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол зөрчил гаргажээ. /хэргийн 29, 119, 142 дугаар тал/

Дээрх зөрчилдөө *** 100 нэгж буюу 100 000 төгрөгөөр торгуулсан байна./хэргийн 30 дугаар тал/

*** хариуцагч ***-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, түүний жолоодож явсан тоёото ланд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл хариуцагч ***-ийн эзэмшлийн хөрөнгө болох нь ажилд орох хүсэлт, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал, тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн  64-65, 103-118 дугаар тал/

Shacman маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөрөнгө***-ийн эзэмшлийн хөрөнгө бөгөөд 2024 оны 01 сарын 31-ний өдрийн нэхэмжлэгч***,***-ийн хооронд бичгээр байгуулсан  Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр даатгуулсан байна. /хэргийн 11-23, 26-28 дугаар тал/

-ийн эзэмшлийн  Shacman маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөрөнгөд дээрх осол зөрчлийн улмаас нийт 69 640 000 төгрөгийн хохирол төлбөр учирсан нь ***-ийн үнэлгээ түүний хавсралт баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 32-65 дугаар тал/

2024 оны 04 сарын 30-ны өдрийн *** тоот  ***-аас нэхэмжлэгч***-д даатгалын нөхөн төлбөр болон үнэлгээ хийлгэсний төлбөрийг нөхөн олгох хүсэлт гаргажээ./хэргийн 24-25 дугаар тал/

Нэхэмжлэгч***-аас***-ийн эзэмшлийн Shacman маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөрөнгөд учирсан даатгалын нөхөн төлбөрт 38 929 320 төгрөг, татвар 4 325 480 төгрөг төлсөн нь банкны шилжүүлгийн баримт, дансны хуулга баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 31, 156-158 дугаар тал/

2024.08.29-ний өдрийн №24/181 тоот ***-аас***-д хүргүүлсэн Эрх шилжүүлэх тухай албан тоот бичгийн баримтаар ...гэм буруутай этгээдээс хохирлоо буцаан шаардах эрхээ.... шилжүүлж эрх олгосон байна. /хэргийн 10 дугаар тал/

5. Зам тээврийн осол зөрчил гарсан, хариуцагч компанийн ажилтан уг осол зөрчлийг гаргасан гэм буруутай, ослын улмаас даатгуулагчид гэм хорын хохирол төлбөр учирсныг даатгагч нэхэмжлэгч байгууллага нөхөн төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.

6. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, түүнийг нотолсон баримтууд, хохирлын үнэлгээ хэмжээний талаар үгүйсгэж маргаагүй.

7. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 443.7-д заасан үндэслэлтэй учир хариуцагчаас хохирол нийт 43 254 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ...*** буруутайгаа хүлээн зөвшөөрсөн, миний хувьд мөн буруутай гэж үзэж байна... гэжээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 375 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

10. 2024.08.27-ны өдрийн №01/236 тоот нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэлээр, 2024.09.23-ны өдрийн №01/722 тоот, 2024.10.02-ны өдрийн №01/745 тоот  хариуцагчаас *** олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 9,68-69, 78-79 дүгээр тал/

11. Шаардах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь тухайн этгээдийн эрхийн асуудал учир шүүх энэ талаар ямар нэг дүгнэлт хийх боломжгүйг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 443.7-д зааснаар хариуцагч ***-аас хохирол нийт 43 254 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч***-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 375 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.ОЮУНТУУЛ

                  ШҮҮГЧИД                                                Б.АЗБАЯР

                                                                                    А.ЭНХЖАРГАЛ