| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/03430/И |
| Дугаар | 192/ШШ2025/02239 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/02239
2025 03 24 192/ШШ2025/02239
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.Г-ийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Т-ийн ** тоот хаягт байрлах, 700 м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг газарт зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийг буулган, эзэмшил газрыг чөлөөлүүлэх шаардлагаас барилга байгууламжийг буулгуулах шаардлагаас татгалзаж, газар чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн чөлөөлж, уг газарт байгаа эд зүйлийг авах, мөн нэхэмжлэгч тал эзэмшил газарт баригдсан барилга байгууламжийг 20,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 35,100 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 35,100 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.Г-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ