2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/03282

 

 

 

 

   

      2025         04            23                                           192/ШШ2025/03282

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

 

нэхэмжлэгч: ***-ийн  нэхэмжлэлтэй,  

хариуцагч: *** холбогдох, 

 

зээлийн гэрээний үүрэгт нийт 15 967 905.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                        

1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 15 967 905.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 2025.05.18-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025.06.18-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025.07.18-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025.08.18-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025.09.18-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025.10.18-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025.11.18-ны өдөр 1 500 000 төгрөг, 2025.12.18-ны өдөр 1 500 000 төгрөг, 2026.01.18-ны өдөр 1 500 000 төгрөг, 2026.02.18-ны өдөр 2 467 905.77 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 789.53 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 118 894.7 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 118 894.7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                                                                                    

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ