| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0625/Э |
| Дугаар | 246 |
| Огноо | 2018-03-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
Улсын яллагч Ц.Гансүлд,
Шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам /ҮД:0192/,
Шүүгдэгч П.П, түүний өмгөөлөгч Б.Э /ҮД:0938./ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аяа овогт Энхтуяагийн З, Боржигон овогт Пүрэвсүхийн П нарт холбогдох 201526010642 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, 2 хүүхэд, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн ...тоотод оршин суух,
2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 441 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Аяа овогт Энхтуяагийн З /РД: .../.
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн ...тоотод оршин суух,
2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Пүрэвсүхийн П /РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Г.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Манайх Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Толгойтын урагшаа Нарангийн гол чиглэлийн замын уулзвар хэсэгт “Од” нэртэй дэлгүүр ажиллуулдаг юм. 2015 оны 04 дүгээр сарын 24-ний орой би 21 цаг 30 минутын орчим дэлгүүрээ хаагаад хаалга цонхыг нь цоожилж шалгаад явсан. Маргааш нь буюу 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 10 цагт дэлгүүртээ иртэл дэлгүүрийн хойд талын цонхоор хулгай ороод дэлгүүрийн бараанаас алдагдсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай дэлгүүрээс “Dirol бохь 900 ширхэг, Hails гаа 160 ширхэг, Pic nic шоколад том 8 ширхэг, Pic nic шоколад жижиг 14 ширхэг, Chicopie 6 ширхэг, Wavil ууттай чихэр 5 ширхэг, Shokorosinin том ууттай чихэр 5 ширхэг, Shokorosinin жижиг ууттай чихэр 3 ширхэг, Haribo резин чихэр уутай 3 ширхэг, Haribo резин хэлбэртэй уутай чихэр 3 ширхэг, Schoko lincer том ууттай товчны хэлбэртэй хатуу чихэр 6 ширхэг, Schokolincer жижиг ууттай товчны хэлбэртэй чихэр 5 ширхэг, Маяа семъяа жүүс 2 ширхэг, Бэлэн гоймон 4 ширхэг, Алтан нэртэй ургамлын тос 8 ширхэг, Сайра загас 5 ширхэг, Килка загас 6 ширхэг, Душонк 3 ширхэг, Шоколадны крем 5 ширхэг, Молоко 5 ширхэг, Жимстэй цай 5 ширхэг, бидний ундаа 11 ширхэг, Alpen Gold шоколад 15 ширхэг, Gana шоколад 10 ширхэг, Kit kat шоколад 12 ширхэг, Dolci шоколад 5 ширхэг, Nisguk шоколад 10 ширхэг, Үе кофе 20 ширхэг, Хаан сүүтэй цай 20 ширхэг, жимстэй цай 20 ширхэг, халуун шоколад 20 ширхэг, Тод аяга тавга угаагч 5 ширхэг, Tirio аяга таваг угаагч 6 ширхэг, Comet угаагч 5 ширхэг, Ferri аяга таваг угаагч 5 ширхэг, ОМО угаалгын нунтаг том ууттай 3 ширхэг, ОМО угаалгаын нунтаг жижиг ууттай 5 ширхэг, White угаалгын нунтаг том уутай 3 ширхэг, White угаалгын нунтаг жижиг ууттай 5 ширхэг, Viso угаалгын нунтаг 5 ширхэг, Меф угаалгын нунтаг 5 ширхэг, Tige угаалгын нунтаг 6 ширхэг, Sofe өдрийн ариун цэврийн хэрэглэл 10 ширхэг, Sofe шөнийн ариун цэврийн хэрэглэл 5 ширхэг, Ledge өдрийн ариун цэврийн хэрэглэл 5 ширхэг, Ledge шөнийн ариун цэврийн хэрэглэл 5 ширхэг, Sakura өдөр дутмын ариун цэврийн хэрэглэл 6 ширхэг, Sakura шөнийн ариун цэврийн хэрэглэл 3 ширхэг, Discert өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл 3 ширхэг, Caffery өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл 3 ширхэг, Beila өдөр тутмын хэрэглэл 3 ширхэг, Colgate шүдний оо том 12 ширхэг, Colgate шүдний оо жижиг 7 ширхэг, Шүдний сойз хос 6 ширхэг, дан шүдний сойз 9 ширхэг, Protex гарын саван 12 ширхэг, Palмelive гарын саван 10 ширхэг, Came гарын саван 9 ширхэг, Mall гарын саван 10 ширхэг, Luxey гарын саван 10 ширхэг, OK барааны саван 6 ширхэг, Ponloer барааны саван 5 ширхэг, Kirasis шампунь 3 ширхэг, Bashingov шампунь 3 ширхэг, Clear шампунь 2 ширхэг, Хelden sheilder шампунь 3 ширхэг тус тус алдагдсан байсан. Би үнэлгээний комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээр кофе 20 ширхэг, сүүтэй цай 20 ширхэг, Жимстэй цай 20 ширхэг, Халуун шоколад 20 ширхэг алга болсныг хэлээгүй байна. Кофе нэг нь 250 төгрөг нийт 5000 төгрөг, сүүтэй цай нэг нь 200 төгрөг нийт 4000 төгрөг, жимстэй цай нэг нь 350 төгрөг нийт 7000 төгрөг, халуун шоколад нэг нь 350 төгрөг нийт 7000 төгрөгөөр үнэлж байна. Би алдсан зүйлээсээ нэг ч хохирлыг төлүүлж болон буцааж авч чадаагүй байна. Үнэлгээтэй танилцсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Урьд өгсөн мэдүүлэг дээр үнэлэгдээгүй үлдсэн вакум цонхны түгжээ, цонхны гадна талын хаалт төмөр эдвэрсэн, амралтын өрөөнд байсан шилэн тавиур буюу лангуу зэргийг үнэлүүлээгүй байна. 2015 оны зун байх захиалгаар хүнээр цонхны гадна талын хаалт төмрийг 80.000 төгрөгөөр хийлгэсэн, харин вакум цонхны түгжээг 20.000 төгрөгөөр хэрэг гарсны дараа янзлуулсан. 2015 ондоо шилэн тавиур буюу лангуу захиалгаар 50.000 төгрөгөөр хийлгэж байсан. Дээр дурьдсан үнээр бүгдийг нь үнэлүүлнэ. …” гэх мэдүүлэг /1 хх 45-48 х/
1.2.Хохирогч Б.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 14 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн биржид менежер ажилтай юм. Тэгээд 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн HP брендийн зөөврийн компьютероо өөрийн ажлынхаа байранд орхиод гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн орчимд манай байранд хамт мөн үйл ажиллагаа явуулдаг Жи мобайлын салбарт ажилладаг Энхболд гэдэг залуу манай биржийн байранд хулгай орчихсон байна гэж ярьсан юм. Тэгэхээр нь би ажил дээрээ ирэхэд миний зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан. HP брендийн хар хөх өнгийн, Коре Ай 3 үйлдлийн системтэй зөөврийн компьютер байгаа. Содон шинж тэмдэг нь гэвэл товчлуурынх нь H үсэгний товчлуур нь байхгүй байгаа. 2014 оны 08 дугаар сард 950.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Одоо 985.000 төгрөгийн үнэлгээтэй болчихсон байна лээ. …” гэх мэдүүлэг /1 x 80-81/
1.3.Хохирогч Э.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 11:00 цагийн орчимд нөхрийнхөө хамт гэрээсээ гараад гадуур явж байгаад орой 18:00 цаг орчимд гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдлээд хулгайч орж манай гэрийн хойморт байсан зурагтыг хулгайлаад баруун талын орон дээр байсан ногоон бүтээлгийг аваад явсан байсан. Тэгээд цагдаад хандсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай гэрээс хулгайд алдагдсан зурагт нь 37 инчийн Самсунг маркийн хар өнгийн ЛСД зурагт байгаа юм. Манай хулгайд алдагдсан зурагтны суурь нь жаахан хөдөлгөөнтэй уян талдаа. Урагшаа бөгтгөрдүү тэгширдэггүй зурагт байгаа юм. Манай гэрт манай нөхөр Нэргүй манай хүүхэд бид гурав л амьдардаг. Өөр хүн ирж очоод байдаггүй. Би гомдлтой байна манай гэрийн хаалгыг эвдэлсэн байсан. Гэрийнхээ хаалгыг төлүүлж авмаар байна. Хулгай хийсэн хүнийг олж алдагдсан зүйлээ төлүүлж авмаар байна. …” гэх мэдүүлэг /1 хх 126 x/
1.4.Хохирогч О.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нөхөр С бид хоёр өглөө 08 цагийн орчим ажилдаа гараад явсан ба гарахдаа гэрээ цагаан өнгийн хужаа цоожоор цоожлоод явсан. Хажуу талд манай хадам ээжийнх байдаг юм. Тэгээд хадам ээжийн ээж нь буюу эмээ нь манай хашааны хойд талд байдаг. Тэр өдөр манай хадам ээж Цэрэннадмид ээждээ манай гэрт ороод тогоонд хоол байгаа тэрийг хөргөгчинд хийгээдхээч гэж хэлсэн байсан гэтэл эмээ манай хашаа руу 15 цаг болох гэж байхад орсон чинь манай гэрийн хаалга нь онгорхой, хулгай орсон байдалтай байхаар нь гэрт орж үзсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай ороод гэрийн хойморт зурагтын тавиур дээр байсан 32 инчийн Panasonic маркийн зурагт, хар өнгийн жижиг Хятад улсад үйлдвэрлэсэн DVD тоглуулагч зэрэг эд зүйлийг маань хулгай аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд энэ талаар цагдаад хандаж дуудлага өгч шалгуулсан юм. 2014 оны 09 дүгээр сарын сүүлээр таван шард байдаг BSB электрон барааны дэлгүүрээс 560.000 төгрөгөөр худалдан авч Panasonic маркийн 32 инчийн зурагт байсан. Одоо зурагтаа хэдэн төгрөгөөр үнэлэх эсэхээ мэдэхгүй байна. Зурагтаа эргүүлэн олж авмаар байна. …Надад нэмж хэлэх зүйл байна. Юу гэвэл би хулгайд алдсан зурагтаа эргүүлэн олж авлаа, дахин цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай зурагтыг хулгай хийсэн хүмүүсийн шүүх хуралд суухгүй хэргийн материалтай танилцахгүй. …”гэх мэдүүлэг /1 хх 156-157 х/
1.5.Хохирогч Х.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би 07:00 цагийн үед гэрээсээ гарч явсан юм. Намайг гараад явсны дараа манай нөхөр Алтансүх, 2 хүүхдээ дагуулаад гэрээс гарсан байсан. Тэгээд тухайн өдрийн орой 19:00 цагийн орчим байх манай охин Энхцацрал над руу утсаар яриад манай гэрт хулгай орсон байна, хаалга цоож эвдсэн байна гэхээр нь би гэртээ яваад очиход манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт байсан 32 инчийн Конка маркийн зурагт алдагдсан байсан. Тухайн үед би цагдаад мэдэгдээгүй юм. Манайх шинээр нүүж ирсэн болохоор хаягаа сайн мэдэхгүй хашааныхаа номероо ч аваагүй байсан болохоор мэдэгдээгүй юм. Манай зурагт удирдлагатайгаа алдагдсан байсан ба манай нөхөр Алтансүхийн ажлаас 2012 онд бэлгэнд өгсөн юм. Зурагтны нүүр хэсэг нь 1-2 жижиг зураастай хар өнгийн зурагт байгаа. Би зурагтаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. …” гэх мэдүүлэг /1 хх 186 х/
1.6.Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн орчимд би гэрээсээ гэрийнхэнтэйгээ усанд орохоор гарсан юм. Гэрээсээ гарахдаа гэрээ түгжээд гарч явсан. Тэгээд өдөр 15 цагийн орчимд буцаад гэртээ ирсэн чинь гэрийн хаалга онгорхой байсан. Манай гэрийн зүүн орны бүтээлэг байхгүй болсон байсан тэрүүгээр манай гэрийн хойд талд байсан зурагтыг боогоод аваад явсан бололтой байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй. Sharp маркийн 32 инчийн зурагт алга болсон уг зурагтыг манайх 2013 онд 730.000 төгрөгөөр авч байсан. Одоо тэр үнээр нь үнэлнэ. …” гэх мэдүүлэг /1 хx 200-201 x/
1.7.Хохирогч М.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 24-11-5a тоотод хоёр хүүхдийн хамт оршин суудаг юм. Манай гэрээс 2015 оны 05 дугаар сарын 01-02-ны хооронд 32 инчийн Монел маркийн өнгөт зурагт алдагдсан. Өөр алдагдсан эд зүйлс байхгүй. Зурагт алдагдах хугацаанд манайд хүн байхгүй байсан бүгдээрээ хувийн ажлаа хөөцөлдөхөөр гадуур явцгааж байсан юм. Харин орой нь буюу 2015 оны 05 дугаар сарын 02-ны шөнө манай охин, хүргэн хоёр ирэхэд хулгайч орж зурагт алдагдсан байсныг мэдээд цагдаад дуудлага өгч цагдаа нар ирж үзлэг хийгээд явсан. Манай гэрээс зурагт хулгайлсан байж болох сэжиглэж байгаа хүн надад байхгүй. 32 инчийн хар өнгөтэй, 2013 онд худалдан авч байсан зурагт юм. Би зурагтаа 300.000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрээс зурагт хулгай хийсэн хүмүүсийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсд баригдсан гэж надтай тус цагдаагийн хэлтсээс холбоо барьж надаас хэргийн талаар тодруулж асуусан. Би хулгай хийсэн хүний нь талаар тодруулж асуугаагүй. Мөн манай гэрээс зурагт хулгайлаад тус дүүргийн цагдаагийн хэлтэст баригдсан гэх хоёр залуу нь өөр айлаас мөн зурагт хулгайлсан хэргээр шалгагдаж байгаа гэсэн. Хохирлоо барагдуулмаар байна. Тэр хулгай хийсэн хоёр залуу надад хохирлыг минь барагуулж өгсөн тохиолдолд гомдол санал байхгүй. …” гэх мэдүүлэг /1 x 226-227 x/
1.8.Хохирогч С.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23-54 тоотод оршин суудаг бөгөөд манай гэрээс 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 40 инчийн Самсунг маркийн өнгөт зурагт алдагдсан. Тухайн үед манай гэрт хүн байхгүй байсан. Мөн манай гэрээс хүүхдийн удирдлагатай машин, ди ди ш сансарын антены гар удирдлага алдагдсан байсан. Манай гэрийн ойр орчимд хяналтын камер гэх зүйл байхгүй. Ойр орчимд харуул хамгаалагч байхгүй. 40 инчийн хар өнгийн Самсунг маркийн өнгөт зурагт байсан. Хэрэглээний явцад үүссэн содон шинжийн хувьд цахилгаан залгуурын хоёр холбогч нь бага зэрэг тахийсан байдалтай. Би зурагтаа дахиж харвал таньж олж чадна. Харин хүүхдийн удирдлагатай машин нь шар өнгийн жижгэвтэр машин байсан. Тус удирдлагатай машиныг 50.000 төгрөгөөр, зурагтын гар удирдлагыг 20.000 төгрөгөөр үнэлж байна. …” гэх мэдүүлэг /2 x 12-13 x/
1.9.Хохирогч Л.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 2-18 тоотод нөхөр Таравчамба болон бага насны хоёр хүүхдийнхээ хамтаар амьдарч байна. Энэ хаяган дээр манайх амьдраад тав орчим жил болж байна. Хулгай орох үеэр манайх хашаандаа ганц айлаараа амьдарч байсан ба манайх 6*7метрийн харьцаатай, нэг давхар дээрээ мансардтай өвлийн сууцанд амьдардаг юм. 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед гэрээс нөхөр хүүхдийнхээ хамт гарсан. Гэрээс гараад нөхөр хүүхэд хоёр Гандан руу, би ажил руугаа явсан. Тэгээд удалгүй нэг цаг орчмын дараа нөхөр над руу утасдаад манай дээд айлын эгч сая над руу залгаад танай гэрт чинь хулгай орчихсон байна гэж хэллээ чи түрүүлээд харьж бай гэж хэлсэн. Тэгээд би шууд ажлаасаа гараад гэртээ ирэхэд гал тогооны өрөөний цонхны гадна талын хаалт төмрийг салгаад авчихсан цонхоор хулгайч орчихсон байсан. Хашааны хойд хэсэгт манай гэрийн Самсунг маркийн хавтгай дэлгэцтэй 40 инчийн зурагтыг хоёр тавиуртай нь цуг орны даавуунд боогоод авч явахад бэлдээд хашаа түшүүлээд тавьчихсан байсан. Тэгээд гэртээ ороод алдагдсан эд зүйлээ бүртгээд үзэхэд унтлагын өрөөнд байдаг авдарнаас хоёр хөөрөг, мөн тэр авдранд байсан гурван ширхэг мөнгөн аягыг аваад явчихсан байсан. Мөн зурагтны удирдлагыг бас авсан байсан. Өөр эд зүйл алдагдаагүй байсан, гэрийн эд хогшлыг бүгдийг нь задлаад онгичиж үзсэн байсан. Алдагдсан 2 мөнгөн аяга дунд гарын мөнгөн аяганууд байсан, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэгийг нь 200.000 төгрөгөөр, нийт 400.000 төгрөг, 1 ширхэг жижиг мөнгөн аягыг нь 120.000 төгрөгөөр, хуучны үеийн мана чулуун хөөргийг 500.000 төгрөгөөр үнэлүүлнэ. Зурагтны удирдлагыг 50.000 төгрөгөөр тус тус үнэлүүлнэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. …” гэх мэдүүлэг /2 хx 24 x/
1.10.Хохирогч Т.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 66-11 тоотод хүү Цэрэнбат, охин Цэрэнханд нарын хамтаар амьдардаг юм. Манайх тус хаяган дээрээ амьдраад 8 жил болж байгаа бөгөөд одоогийн байдлаар хашаандаа ганц айлаар амьдарч байна. Манайх 5*4 метрийн хэмжээтэй нэг давхар өвлийн сууцанд амьдардаг. 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би гэрээс 12 цагийн үед гадагш гарсан. Манай хоёр хүүхэд хөдөө ажилладаг учраас би ихэвчлэн гэртээ ганцаараа байдаг. Өдөр гэрээс гарч гадуур ажилтай явж байгаад орой 20 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд хашааны хаалга онгойчихсон байсан, гайхаад дотогш орж үзэхэд гэрийн хаалганы цоожны цүүг нь эвдэлчихсэн байсан. Тэгээд гэрт хулгай орсон байна гэж мэдсэн. Гэртээ ороод алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд 32 инчийн NEXT маркийн зурагт, үүдний амбаарт байсан 20 литрийн усны сав нэг ширхэг, Компьютерийн спикер нэг ширхэг тус тус алдагдсан байсан. Би уг зурагтыг 2011 онд анх 400.000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо энэ үнээр нь үнэлүүлнэ. Харин усын савыг 7000 төгрөгөөр, спикерийн үнийг 12.000 төгрөгөөр үнэлүүлнэ. Хаалганы цоожны цүүг 1200 төгрөгөөр авч 5000 төгрөгөөр солиулсан. Надад сэжиглэж байгаа хүн алга. …” гэх мэдүүлэг /2 xx 32 x/
1.11.Хохирогч Э.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2013 оны 03 дугаар сарын 25-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 23-45a тоотод байх гэрээсээ 11 цагийн үед гараад хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчихөөд ажил руугаа явсан. Тэр үед манай гэрт манай эхнэр, бага хүү 2 үлдсэн. Орой ажлаасаа гарах гээд байж байтал манай эхнэр Атарцэцэг над руу залгаад “би охиноо сургуулиас нь авах гээд гэрийн хаалгаа түгжилгүй, үүдний амбаараа түгжээд 67 дугаар сургууль орох гээд яваад охиноо аваад ирэхэд гэрт хулгай ороод зурагт алга болчихлоо. Охин бид хоёрыг ирж байхад хажуугаар бараан өнгийн машин маш хурдтай өнгөрсөн тэр сэжигтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хорооны цагдаад эхлээд хэлээд дараа нь 102 руу залгаж дуудлага өгсөн, би удахгүй очлоо гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа гараад гэртээ 20 цагийн үед ирэхэд хорооны цагдаа гэрт ирээд дээд айлаас мэдүүлэг авч байгаа гэж эхнэр надад хэлсэн. Гэртээ ороод байж байтал удалгүй цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийгээд, эхнэр бид хоёроос тайлбар аваад явцгаасан. Манай эхнэрийн найз Ууганцэцэг 18 цагийн үед манай эхнэрийн утас руу залгахад манай бага хүү утас аваад “ээжээ ээжээ” гэж байгаад чанга уйлаад утас тасарсан гэсэн. Тэр үед хулгай орсон байх гэж бодож байна. Манай эхнэр утсаа гэрт орхиод гарсан гэсэн. Палнет маркын 42 инчийн LED зурагтаа 2011 оны 6 сард NEXT худалдааны төвөөс 989.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн манай гэрээс зурагт хулгайлсан хүмүүс миний машины ар талын шилэн дээр байдаг далбааг авах гэж оролдсон байдалтай байсан. …” гэх мэдүүлэг /2 хx 56-57 x/
1.12.Хохирогч Д.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Би 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн орой 20 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 52-64 УНЦ улсын дугаартай тоёото приус маркийн машинаа Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо 23 дугаар байрны харалдаа замын хойд талд байрлах хойшоо харсан хаалгатай тоосгон граждаа тавьсан юм. Өчигдөр буюу 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Пүрэв гаригт номерийн хязгаарлалтаар миний машин явдаггүй өдөр байсан ба 15 цагийн орчим би граж дээрээ очиж машинаа асааж халаачихаад гражаа цоожилж яваад 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 7 цагт машинаа гаргахаар граж дээр ирэхэд гражийн нэг хаалга онгорхой дээд талд нь зүүж цоожилсон цагаан цоожийг эвдлээд гражаас хойшоо зүгт шидчихсэн доод талын нууц цоожийг нь багажаар хөшиж эвдээд онгойлгосон байсан. Би эд зүйлээ бүртгэж үзэхэд 20кг цагаан шуудайнд хийж тавьсан 17 уут тахианы мах нийт 360кг, 1кг нь 3500 төгрөгний үнэтэй, нэг хайрцагтаа 6 ширхэгтэй цаасан ууттай тахианы гуяны цул мах 25 хайрцаг байсан, нэг хайрцаг мах нь 47.000 төгрөгний үнэтэй, хавтгай цаасан хайрцагтай тахианы бүтэн мах нийт 5 хайрцаг нийт 90кг, 1кг нь 6000 төгрөгний үнэтэй, гражийн урд талд тавьсан хөргөгч дотор байсан 50 ширхэг шаазан аяга, 1 аяга нь 2500 төгрөгний үнэтэй, машин дотроос урд талын хайрцагт сул хийсэн байсан машины хөгжим 1 ширхэг нь 20.000 төгрөгний үнэтэй, машины суудлын хивсэнцэрүүд, багаж алдагдсан байна. Өөр эд зүйл алдагдаагүй байсан. Манайх барс-1 худалдааны төв дээр хүнсний зүйл зардаг лангуутай юм. Манайхыг худалдаа хийдэг гэдгийг мэддэг хүн хулгай хийсэн байх гэж бодож байна, яг тодорхой сэжиглэж байгаа хүн алга байна. ...Манай эхнэр Байгалмаа бид хоёр хувиараа Барс худалдааны төвд тахианы мах нийлүүлдэг юм. Харин тахианы махаа Хятад улсаас оруулж ирдэг бөгөөд уг тахианы махаа өөрийн граш буюу Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр хорооллын замын ард байдаг юм. Уг тахианы махнуудыг цагаан сарын өмнөхөн Хятад улсаас оруулж ирээд грашдаа тавьсан байсан юм. Тэгээд л шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд удалгүй ирж үзлэг шалгалт хийсэн. Өөр зүйл болоогүй. …” гэх мэдүүлэг /2 хx 71, 74 x/
1.13.Хохирогч Т.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 62-08 тоотод байх манай байшингийн хаалгыг эвдэж хулгай ороод шинээр авсан 42 инчийн ЛСД, LG маркын телевизорыг хулгай хийгээд орны бүтээлэг аваад боогоод явсан бололтой байсан. 2013 оны 03 дугаар сарын 17-ны 17 цагийн үед мэдсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Манай гэрийнхэн 2013 оны 03 дугаар сарын 16-ны 17 цаг 30 минутын үед гэрээсээ юм үзэхээр бага хүүхдийн хамт нөхөртэйгээ гарсан. Улаанбаатар паласт эрчүүдээ баярлуулцгаая гэсэн тоглолт үзэхэд 19 цагаас 24 цаг хүртэл тоглосон. Тэгээд оройтчихоор нь харих гэснээ болиод аавындаа буюу ТБД-андуудын тэнд хоносон. Маргааш нь бас шууд гэртээ хариагүй цэрэгт байгаа хүүгээ 032-р ангид буюу Офицеруудын ордны тэнд очиж эргээд 1 дүгээр хороололд дүүгийндээ ирж эмчилгээг нь хийж өгөхдөө манай хажуу хашаанд байдаг хадам ах Энхбаяр руу утсаар яриад манайх хүйтэн байгаа байх, гал түлж байгаарай гэхэд удалгүй эргэж над руу утасдаад гэрт чинь хулгай орчихсон байна гэж хэлэхээр нь бид нар гэртээ очиход байшингийн хаалганы цоожийг эвдэх гээд эвдэж чадаагүй хаалганы рамыг нь салгаж юмаар хөшөөд орсон байсан. Яг тодорхой сэжиглэсэн хүн байхгүй. Орны бүтээлэг 20.000 төгрөгний үнэтэй. Тухайн үедээ мэдээгүй. Манай гал тогооны тумбочкины шургуулганаас хос заазуур, блиус хутга байснаас Ике брендийн том хутгыг авсан байна лээ. Хутгыг бэлгэнд өгч байсан. Дангаараа бол ойролцоогоор 30.000 төгрөгийн үнэтэй. Манайх хашаандаа айл байхгүй. Ертөнцийн зүгээр манай баруун талд ах Энхбаярынх байдаг. Нохой байхгүй. Өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй. Хулгайчийг олж хохирлоо төлүүлж авах хүсэлтэй байна. 2013 оны 03 дугаар сарын 12-нд лизингээр авсан байсан дөнгөж авсан шинэ телевизор байсан юм. Зүүн талын айлын хүмүүс тэр шөнө 01-02 цагийн үед хөлийн чимээ гараад байсан гэж цагдаа нарт хэлсэн гэсэн. Бид бол уулзаагүй. ...цагдаа нар манай гэрт ирээд танай гэрт орсон хулгайч баригдсан алдагдсан 42 инчийн LG маркийн өнгөт зурагтаа бүтээлгэний хамт Сонгинохайрхан дүүргийн Цагдаа дээр ирж аваарай гэсэн тэгээд би хэд хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Гомбоос зурагтаа хүлээн авсан тэр зурагт манай алдагдсан өнгөт зурагт мөн байсан хулгай хийсэн хүмүүс хоёр нь баригдсан хоёр нь баригдаагүй байгаа хулгай хийсэн хүнийг Энхтуяа овогтой З гэж хэлсэн өөр надад мэдэх зүйл байхгүй. …” гэх мэдүүлэг /2 хx 101-103 x/
1.14.Хохирогч Ж.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад ажлаа хийж байгаад орой 22 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхэд манай гэрийн нууц цоожийг эвдээд хаалганы яс модыг хугалаад гэр рүү ороод Sony маркын Нөүтбүүк, MP3, 2 гегавайтийн багтаамжтай флаш, хонины бүтэн 23кг мах алга болсон байсан. Манайх монгол гэрт байдаг. Хашаандаа ганц гэрээрээ байдаг юм. Нохой байгаа боловч уяатай байдаг юм. Гэрт хүн үлдээгүй. Нөүтбүүкээ 1.150.000 төгрөгөөр МП гээ 20.000 флаш-10.000 Юнителийн интернет модемоо 128.000, хониний мах 149.500 төгрөгөөр үнэлнэ. …Би алдсан эд зүйлээс Нөүтбүүк, юнител модем зэргийг хүлээн авсан бусдыг нь аваагүй байгаа. Манай гэрийн хаалганы яс модыг хугалсан цоож эвдэлсэн байсан хаалга нь модон үүдний амбаарын хаалга байсан 15.000 төгрөг цоож нь нууц цоож 5000 төгрөгөөр үнэлнэ. …” гэх мэдүүлэг /2 хx 108-110 x/
1.15.Хохирогч Ц.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед би гэрээсээ дүү нартайгаа хамт гараад төрсөн эгч Болдын гэрт очиж байж байгаад орой 17 цагийн үед гэртээ ирсэн чинь хашааны жижиг хаалга онгорхой болохоор нь том хаалгаа онгойлгоод машинаа оруулж байтал гэрийн амбаарын цоожны хэсэгт байрлах уяа унжсан байхаар нь би очоод татсан чинь амбаарын хаалга онгойсон, тэгээд цааш ортол гэрийн хаалга онгорхой хартал телевизор байхгүй болохоор нь шууд цагдаад дуудлага өгч үзлэг хийлгэсний дараа гэртээ орж эд зүйлсээ бүртгэхэд 32 инчийн Konko телевизор, скайтелийн том гар утас, спикер, түрүүвчнээс биет 20.000 төгрөг, орны бүтээлэг, зэрэг зүйлс алдагдсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Телевизорыг 650.000 төгрөгөөр нарантуул захаас 2010 оны үед худалдаж авч байсан, гар утсыг 2012 оны 12 дугаар сарын үед монтелоос 45.000 төгрөгөөр худалдаж авч байсан, орны бүтээлэг 35.000 төгрөг, спикер 35.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. …” гэх мэдүүлэг /2 хx 129-130 x/
1.16.Хохирогч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн охин Урангоо, хүргэн Мөнхжаргал, охин Уранчимэг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 10-196a тоотод байрлах гэрээсээ 2013 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн үед Төв аймаг руу хүүхдийн баяр тэмдэглэх зорилгоор бүгд явсан. Тэгээд Төв аймагт явж байгаад орой 19 цагт гэртээ ирэхэд хашаанд байрлах хүүхдийн гэрийн хаалга онгорхой, ямар нэгэн эд зүйл алга болоогүй байхаар нь хойд талд байрлах өөрийн байшингаа очоод харахад хаалгыг нь эвдээд онгойлгосон байхаар нь би гэртээ ороод харахад манай гэрээс 32 инчийн зурагт, хүргэн Ууганбаярын хаш хөөргө хулгайд алдагдсан байсан тул цагдаад хандах болсон юм. ТОШИБА маркийн 32 инчийн LCD хар өнгийн зурагтыг 2012 оны 12 дугаар сард 460.000 төгрөгөөр авч байсан, одоо 460.000 төгрөгөөр үнэлж байна. Хүргэн Ууганбаярын хөөргийг урд өмнө өгсөн байцаалтандаа халтар манан хөөрөг гэж андуураад мэдүүлсэн байсан тэгээд би хүргэнээсээ асуусан чинь хаш хөөргө байсан аавынх нь хөөрөг байсан гэсэн, би сайн мэдэхгүй байна гэж байсан. Уг хөөргийг би үнэлж мэдэхгүй байна Ууганбаяр өөрөө ирж мэдүүлэг өгч байгаад үнэлгээг нь хэлэх байхаа. …Уг хөөрөгний даалинг нь үлдээсэн байсан. Nнгээд би уг хөөрөгний үнэлгээний талаар хүргэнээсээ асууж тодруулахад эцгээс нь уламжилж ирсэн шүрэн тогойтой, мөнгөн нуухтай, гуулин халбагатай, жижигхэн хаш хөөрөг байсан тул 6.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн учраас уг хөөргийг тэр үнээр нь үнэлж нэхэмжилж байна. Зурагтын үнэлгээг өмнөх мэдүүлэгт хэлсэн үнэ болох 460.000 төгрөгөөр үнэлнэ. Манайхаас өөр алдагдсан зүйл байхгүй. …” гэх мэдүүлэг /2 хx 153-154 x/
1.17.Хохирогч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Алтайн 6-678 тоотод орших манай байшинд 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хулгайн халдлага болсон. Тэр өдрийн 16-18 цагийн хооронд л гэрт хүнгүй байх хойгуур хулгайч орж эд зүйл авсан байсан юм. Манайх 1 давхар, 3 өрөөтэй байшинтай ба ертөнцийн зүгээр зүүн талын том өрөөний том вакум цонхны порчигийг нугасаар нь салгаж онгойлгоод орсон байсан. Улмаар том өрөөний хойморт Компьютерийн ширээн дээр байсан DELL маркийн хар өнгөтэй иж бүрэн компьютерийг авсан байсан. Үүнд процессор, дэлгэц, гар, хулгана, бүгд орсон. Уг компьютерийг 2012 оны 9 дүгээр сард дэлгүүрээс 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан тул тэр үнээр нь үнэлнэ. Мөн том өрөөний хойморийн модон авдарны цүүг хөшиж онгойлгоод дотор нь байсан эрэгтэй хүний монгол дээлний мөнгөн бүсийг авсан байсан, уг бүс бол 2003 онд 300.000 төгрөгөөр авч байсан бүс тул тэр үнээр нь үнэлнэ. Ямар орцтой байсанг мэдэхгүй. Уг бүсний толин дээр нь арслангийн толгойтой, гол хэсэгт нь бор өнгийн чулуун шигтгээтэй байсан. Манайхаас өөр эд зүйл алдагдаагүй тул дээрхи эд зүйлсийг л нэхэмжилж байна. Цонх авдарны цүүг нэхэмжлэхгүй. …” гэх мэдүүлэг /2 хx 160 x/
1.18.Хохирогч С.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эхнэр хүүхдийн хамт хадам ах Жанчивсүрэнгийн гэрт нь хэд хоносон юм. 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би эхнэрийн хамт Жанчивсүрэнгийн гэрт байж байгаад өдөр 15 цагийн орчим эхнэрийн хамт гэрийг нь цоожлоод гараад хотын төвөөр ажилтай явж байтал манай дүү Сандуй гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой байна гэрээ цоожилсон юм уу, цоож нь алга болсон байна гэж хэлэхээр нь би хулгай орсон юм байх гэж бодоод Сандуйг гэртээ ороод эд зүйлээ хараадах гэж хэлтэл Сандуй гэртээ орж алга болсон зүйлүүд хараад миний 4 ширхэг пүүз алга байна гэж хэлсэн юм. Би ах Жанчивийн гэрт нь 10 хоносон байх. Гэрт хулгай орсон өдрөөс 2 хоногийн өмнө манай дүү Сандуй З болон найзуудын хамт гэрт очсон байсан юм. Тухайн үед З гэрт пүүзнүүд байгаа талаар мэдсэн юм. З Жанчивийн гэрээр байнга ордог байсан талаар мэдэхгүй гэхдээ гэрийг нь мэддэг юм шиг байна лээ. З Жанчив ахын гэр рүү нь орохдоо хашаа давж ороод гэрийн хаалганы цоожыг нь цохиж мултлаад гэрт орж миний пүүзнүүдийг аваад гарахдаа хашааны том хаалгыг онгойлгосон байсан юм. З миний пүүзийг харж байхдаа сонирхож байсан талаар мэдэхгүй байна. Манай гэрээс пүүзнээс өөр зүйл алдагдаагүй байсан. Манай дүү Сандуй анх сэжиглэсэн, мөн Сандуй пүүзний ломбарднаас миний пүүзийг асууж явж байгаад 100 айлын ломбарднаас олсон байсан юм. Би Зыг хулгай хийхдээ хэний хамт хийсэн талаар мэдэхгүй байна. Би алдсан пүүзнүүдээ олж авмаар байна. …” гэх мэдүүлэг /2 хx 175-176 x/
1.19.Хохирогч Г.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 7-67 тоотод нөхөр Мөнх-Од, 3 настай охины хамтаар амьдардаг бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд нөхөр хүүхдийн хамтаар ажилдаа явсан юм. Тэгсэн чинь орой 17 цагийн орчимд миний утас руу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс ярьж байна гэрт чинь хулгай орсон байна гэж ярихаар нь нөхөр рүүгээ утсаар яриад гэрт хулгай орсон талаар хэлсэн, тэгээд бид 2 цугтаа ажлаасаа тараад гэр рүүгээ машинтайгаа орой 20 цагийн үед гэртээ очиход эсгий гэрийн үүдний таамбар болон гэрийн хаалга онгорхой цоожийг нь эвдэлчихсэн байсан гэрийн хамаг эд зүйлсийг эмх замбараагүй болгочихсон байсан, гэрээс алдсан зүйлээ бүртгэхэд 32 инчийн монел маркын хавтгай дэлгэцтэй зурагт удирдлагын хамт, ширээн дээр байсан тошиба маркын нөүтбүүк цэнэглэгчийн хамт, улаан өнгийн орны бүтээлэг зэрэг зүйл байхгүй байсан. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны орой өргөдөл бичихдээ өөр алдсан зүйл байгүй гэж бичсэн юм гэтэл өнөөдөр өглөө буюу 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө ажилдаа явах гээд ээмгээ зүүх гэтэл савтайгаа байхгүй болчихсон байсан сав нь далайн дун хясаагаар хийсэн жижигхэн савтай байсан ба дотор нь бөөрөнхий хэлбэрийн солонгос монетон ээмэг, мөнгөн урт ээмэг нэг хос, зэрэг зүйлүүдийг савтай нь аваад явчихсан байсан. Манай алдсан зурагт маань олдсон, харин олдоогүй байгаа ТОШИБА маркын нөүтбүүкний содон шинж тэмдгийг хэлье нөүтбүүкийг 2010 онд нөхөр маань найзаасаа 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан, хар хөх өнгийн 14 инчийнх дэлгэцний пивор цоожлогч нь эвдэрчихсэн байгаа нөүтбүүкийг асааж үзэхэд миний магистрантурын ажил байгаа, 15 давхарын барилгын зураг төсөл зэрэг зүйлүүд байгаа юм асаахдаа ямар нэгэн нууц код байхгүй шууд асчихдаг юм. Улаан өнгийн бүтээлэгт болон монет мөнгөн эдлэлд содон шинж тэмдэг байхгүй сав нь далайн дун хясаагаар хийсэн савтай байсан. 32 инчийн монел маркийн хавтгай дэлгэцтэй зурагт 1.300.000 төгрөг, тошиба маркын нөүтбүүк 1.200.000 төгрөг, улаан өнгийн орны бүтээлэг 20.000 төгрөг, бөөрөнхий хэлбэрийн солонгос монетон ээмэг 25.000 төгрөг, мөнгөн 3 хос буюу ээмэг, зүүлт кулонтой, бөгж зэрэг нийт 4 ширхэг, нэг хос нь 75.000 төгрөг, мөнгөн урт унжсан ээмэг нэг хос 35.000 төгрөгөөр тус тус үнэлж байна, мөн хаалганы цоож эвдэрсэн байгаа түүнийгээ 5000 төгрөгөөр үнэлнэ. Бид алдсан зүйлээсээ монел маркын хавтгай дэлгэцтэй зурагтаа л олж авсан бусад зүйлсээ олж аваагүй байгаа учраас бусад зүйлээ буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна гомдолтой, хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү. …” гэх мэдүүлэг /2 хx 223-225 x/
1.20.Хохирогч М.Бмөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын сарын 25-ны өглөө 07 цагийн орчим хүүхдээ цэцэрлэгт нь хүргэхээр эхнэрийн хамт гэрээ түгжээд мөн хашааны хаалгаа түшжин гарцгаасан юм. Тэгээд хүргэж өгөөд ажилдаа явсан. Өдөр манай эхнэр Пүрэвсүрэн миний утас руу залган “хашааны хаалга болон гэрийн хаалга онгорхой байна, гэр доторх эд зүйлийг эмх цэгцгүй энд тэндгүй тарааж, хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдэн дуудлага өгсөн юм. Манай гэрийн хойморт байрлах шар өнгийн шилэн сервантанд ил байсан мөнгөн эдлэлүүд алдагдсан. Содон шинж тэмдэг нь хар өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, кулон, бөгж байсан одоо грамм орцыг нь хэлж мэдэхгүй байна. 2013 оны 10 сард манай эхнэрийн төрсөн өдрөөр ажлын хамт олон нь бэлэглэж байсан юм үнэлгээ нь 40.000 төгрөг байдаг. …” гэх мэдүүлэг /2 хx 228 x/
1.21.Хохирогч Л.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад орой 18 цаг 30 минутын үед 2 хүүхэдтэйгээ хамт гэртээ иртэл гэрийн хаалга хагас онгойсон, цоожийг нь гөжиж эвдэлсэн байсан. Гэртээ ороод хартал хавтгай дэлгэцтэй 32 инчийн SHARP зурагт алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Зурагтаа 2012 оны 12 дугаар сард 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Зурагтаа нэхэмжилж байна. Гомдолтой, хуулийн дагуу хариуцлага хүлээх биз. Машин тэрэг явсан янз бүрийн ул мөр харагдаагүй. …Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэсээс гэмт хэрэгтэнг барьсан, ингээд би алдагдсан зурагтаа бүрэн бүтэн хүлээн авч хохиролгүй болсон, одоо гомдол санал байхгүй. Хулгайн хэрэг үйлдэгдэх үед манай гэрийн хаалганы хятад улсад үйлдвэрлэсэн дүүжилдэг цоож эвдэрсэн байсан, гэхдээ уг цоожийг нэхэмжлэхгүй. …” гэх мэдүүлэг /3 хx 11-13 x/
1.22.Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагт би гэрээсээ гараад ажилдаа явсан. Гэр орноо цоожлоод гарсан. 16 цаг 30 минутанд би гэртээ буцаж ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан, гэртээ орж үзэхэд гэрийн бүх юм онгорхой, цоотой авдарнуудын цоожыг нь хөшиж эвдээд онгойлгосон байсан. Доторх юмнуудыг нь гаргаж тавьсан байсан. Хоёр талын орны хөнжил гудасыг сэгсэрч тавьсан байсан. Би хамаагүй юмандаа хүрэлгүй 102-т дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирж үзлэг хийгээд явсан. Гэрийн баруун хойд талд ширээн дээр байсан 43 инчийн Самсунг маркийн хар өнгөтэй плазма дэлгэцтэй зурагт, зурагтын доод талын ширээний тавиур дээр байсан орчин цагийн, хүрэн бор өнгийн хаш хөөрөг, даалингын хамт, тогооны шүүгээн дотор байсан дунд гарын мөнгөн аяга, авдар дотор ногоон цүнхэнд 2 монетон ээмэг, 40.000 төгрөг алга болсон байна. Надад сэжиглэж байгаа хүн алга. Хүмүүсээс асуухаар энэ хавиар нэг тийм хүмүүс архи уугаад явж байсан л гэж ярих юм билээ. Яг ямар хүмүүс архи ууж согтуу явсныг нь мэдэхгүй. Ямар ч ул мөр ажиглагдаагүй. …Би анх тайлбар өгөхдөө болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зарим зүйлийг сайн ойлгоогүй учраас зөрүүтэй мэдүүлсэн зүйл байгаа юм. Тухайлбал алдагдсан эд зүйлсийн үнэлгээг эхэлж тайлбарлахдаа үнэн бодитоор хэлсэн, харин хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн бодитоор худалдаж авсан биш уг эд зүйлсийн зарагддаг үндсэн үнээр хэлж мэдүүлсэн. Анх тайлбар өгөхдөө мөнгөн аяга алдсанаа мэдээгүй байсан тул хэлээгүй ба дараа нь ааваасаа асуухад авдар дотор улаан цоохор уутанд байсан 50.000 төгрөгнөөс 36.000 төгрөгийг нь аав авчихсан байсан гэсэн. Тэгэхээр би алдагдсан эд зүйлсээ үнэлж дахин хэлмээр байна. Үүнд: 43 инчийн, Самсунг маркийн плазма зурагтыг 839.000 төгрөг. /2013 оны 5 сард Номингоос худалдаж авсан/, 6.5 граммтай дөрвөлжин хэлбэртэй монетон хос ээмгийг 750.000 төгрөг. /2013 оны 7 сард мөнгөн завьяагаас худалдаж авсан/, Бор хүрэн өнгийн орчин үеийн чулуун хөөрөг, торгон даалингийн хамт алдагдсанг нийтэд нь 100.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 230.000 төгрөг /уг аягыг 2013 онд Мөнгөн завьяагаас худалдаж авсан байсан/, Орны эдэлж байсан даавуун бүтээлэг 10.000 төгрөг, бэлэн мөнгө 14.000 төгрөг, Тэгэхээр миний энэ удаагийн мэдүүлэг бол үнэн бодитой мэдүүлэг гэж хэлэх байна. Би алдагдсан байсан зурагт, хөөрөг /даалингийн хамт/, орны бүтээлэг зэргийг бүрэн бүтэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлээс хасагдах болно. …” гэх мэдүүлэг /3 xx 29-31 x/
1.23.Хохирогч Д.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 7 цаг 20 минутын орчим би өөрийн хоёр хүүхдээ аваад гэрээсээ гарсан. Харин манай эхнэр Баатармаа нь ганцаараа үлдсэн. Эхнэр 10 цагийн орчим гэрээ цоожлоод гарсан. Ингээд би өдөр 14 цаг 30 минутын орчим гэртээ иртэл Монгол гэрийн хаалганы цоож байхгүй. Хаалга нь онгорхой байсан. Ингээд гэртээ ортол гэрийн эд зүйлийг эмх цэгцгүй болгосон байхаар нь гэрт хулгай орсон гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Мөн өөрийн эхнэр Баатармаад утсаар мэдэгдсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийгээд явсан. Манай гэрээс хулгайч Шарф маркийн LCD зурагт, зургийн аппарад, эмэгтэй хүний мөнгөн ээмэг бөгжний хос, эмэгтэй хүний монетан гинж ээмэг, 2 ширхэг морин хуур, БНСУ-ын дээшээ дэлэгддэг гар утас болон утасны чихэвч, эмэгтэй эрэгтэй бугуйн цаг, эмэгтэй хүний гутал гэх зэрэг эд зүйлийг аваад явсан байсан. Би үнэлгээтэй танилцсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Хойд айлын хүүхдүүдийг сэжиглэж байна. Уг айлд дандаа согтуу хүмүүс ирдэг болохоор сэжиглэж байна. Манайх энэ хужирбулангийн хашаанд буугаад 1 жил ч болоогүй байна. Бид нар ойр орчмынхаа хүмүүсийг сайн танихгүй. Мөн урьд өмнө хулгай орж байгаагүй. …” гэх мэдүүлэг /3 хx 80-81 x/
1.24.Хохирогч Ц.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 15 цаг 30 минутанд би өөрийн нөхөр Дарханчулуун болон нөхрийн ажлын 4 хүний хамт гэртээ харихаар явж байхад манай нөхрийн хайрцагтай шинээр авсан гутлын хайрцагтай ижилхэн хайрцаг барьсан эрэгтэй хүн явж байсан ба тухайн үед би нөхөртэйгээ чиний герман гуталтай ямар адилхан юм бэ гээд яриад явж байсан юм. Нөхрийн маань гутал хайрцаган дотроо тус тусдаа ягаан өнгийн бөмбөлөгтэй уутанд байсан ба нэг ширхэг уутыг нь гэрт орхисон байсан. Тэгээд тэр хавийн айлуудтайгаа уулзтал манай урд талын айлын залуу өнөөдар танай хажуу эзэнгүй хашааны үүдэнд 14 цагт нэг ногоон өнгийн суудлын машинтай удаан зогсож байгаад намайг хажуугаар нь машинтай өнгөрөхөд хөдлөөд удалгүй буцаж ирээд зогссон гэж хэлсэн. Тэр машины номер нь 41-56 ААР гэсэн дугаартай байсан гэсэн. Манай хүүхэд 12:30-д хичээлдээ явсан ба нөхөр бид хоёр 15 цаг 30 минутанд ирсэн. Энэ хооронд гэрт хулгай орсон байх. Манай 32 инчийн ЛСД зурагт 2008 онд 999.000 төгрөгөөр авсан. Зурагтны дээд талын хүрээний дунд хэсэгт хагарсан байгаа. Дунд гарын мөнгөн аяга 2013 оны 09 дүгээр сарын 10-нд 175.000 төгрөгөөр авсан ба ямар нэгэн содон шинж байхгүй. Нөхрийн маань 2013 оны 10 дугаар сарын эхээр 500.000 төгрөгөөр худалдаж аваад өмсөөгүй байсан Герман улсад үйлдвэрлэсэн ботинк хар хүрэн өнгийн цаасан хайрцагтай улан дээрээ Итали гэсэн бичигтэй хар лакан гутал, ACER маркийн нөүтбүүк хар өнгийн 2011 онд 960.000 төгрөнгий үнэтэй, 2010 онд авсан Хеномаркийн боронзон шар шаргал өнгийн зургийн аппарат 300.000 төгрөгний үнэтэй. Цагаан өнгийн Iphone-5 маркын гар утас үнийг нь мэдэхгүй байна, Самсунг маркын хар хөх хөндлөн сөхдөг гар утас 110.000 төгрөгний үнэтэй зүйлүүд алга болсон байсан. ...Алдагдсан эд зүйлсийн үнэлгээ болон содон шинжийг нь урьд өгсөн тайлбартаа хэлсэн байгаа. Надад одоогийн байдлаар сэжиглэж байгаа хүн алга. …Яг хулгай гардаг өдөр надтай уг хулгайч зөрсөн. Яагаад мэдээд байна гэхээр манай нөхрийн гутлыг миний хажууд нэг банди бариад явж байсан. Тэгээд би юун танил гутал билээ гэж бодоод өнгөрсөн юм. Уг залуу нь 23 орчим насны дунд зэргийн нуруутай залуу байсан. …” гэх мэдүүлэг /3 xx 103, 105-107 х /
1.25.Хохирогч Д.Түмэндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ ирэхэд гэрийн хаалганы цүүг эвдэлж ороод Самсунг маркийн 43 инчийн ЛСД зурагт, монетон ээмэг, бөгж, гинж, цаг зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /3 хх 140-142 х/
1.26.Хохирогч М.Буян-Удрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэртээ ирэхэд цонх онгорхой гэрийн доторх зүйлүүд эмх цэгцгүй болсон байсан. Тэгээд юмнуудаа шалгаж үзэхэд Hasee маркийн зөөврийн компьютер алдагдсан байсан. Эд зүйлээ буцааж нөхөн төлүүлж авмаар байна. ...” гэх мэдүүлэг / 3 хх 171-172 х/
1.27.Хохирогч Ж.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ...гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой байсан. Тэгээд гэрийн хаалга онгорхой байхаар нь цаашаа харахад хамаг зүйл эмх замбараагүй болсон байхаар нь цагдаад хандсан. Манай гэрийн хаалганы цүүг эвдэж хулгай орсон байсан. Хар саарал өнгийн Ленова маркийн 14 инчийн зөөврийн компьютер алга болсон. Эд зүйлийг минь олж өгнө үү. ...” гэх мэдүүлэг / 3 хх 205-206 х/
1.28.Хохирогч Д.Янжмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 30 минутын орчимд би нөхөр Пүрэвжавын хамт гэрээ цоожлоод ажилдаа явцгаасан. Тэгээд орой ажлаа тараад манай хашаанд амьдардаг хажуу айлын Бямбасүрэнгийн хамт машинд нь дайгдаад гэртээ 19 цаг 40 минутын орчимд иртэл хашааны хаалга онгорхой байсан. Хашаагаараа ороод үзтэл хашаанд байсан Бямбасүрэнгийн гэрийн хаалганы цүүг нь хөшөөд онгойлгосон байсан. Би байшингаа хартал цонхоор хулгайч орсон байсан. Тэгээд гэртээ ороод хартал манай том өрөөнд байдаг 50 инчийн зурагт алга болсон байсан. Цагдаагийн хамт гэр рүүгээ ороод алга болсон эд зүйлээ шалгахад зурагтны хажуу талын шилэн шүүгээнд дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, манай унтлагын өрөөний тавиур дээр байсан том гарын мөнгөн аяга 1 ширхэг, бурханы урд байсан дээж тавьдаг тахилын жижиг мөнгөн аяга, авдар дотроос эрэгтэй хүний мөнгөн бүс, ITAB, бурханы жаазанд байсан биет 40,000 төгрөг, ягаан өнгөтэй Nikon маркийн сонирхогчдын жижиг зургийн аппарат зэрэг алдагдсан байна. ...” гэх мэдүүлэг /3 хх 245-247 х/
1.29.Хохирогч Ч.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 20 минутын орчим гэрээсээ гараад ажил руугаа явсан. Эхнэр У гэрээсээ 14 цаг 40 минутын орчимд гэрээсээ хүнтэй уулзана гээд гарсан байдаг. Тэгээд манай эхнэр тэр өдрийнхөө орой 18 цагийн орчимд манай ажил дээр ирээд би эхнэрээ аваад хажуу айлын эгч Янжмааг ажил дээрээс нь очиж аваад гэртээ 19 цаг 50 минутын үед иртэл манай хашааны хаалга, гэрийн хаалга онгорхой байсан. Гэрийн цоожны цүүг эвдсэн байсан. Цагдааг ирэхээр нь хамт гэртээ ороод алдагдсан эд зүйл байгаа эсэхийг шалгахад DELL маркийн нөүтбүүк, DELL маркийн компьютерийн процессор, эрэгтэй хүний хар өнгийн савхин куртка, эрэгтэй хүний 41 размерийн ботинк, эрэгтэй хүний хүзүүний мөнгөн гинж, эмэгтэй хүний мөнгөн ээмэг 4 хос, сваровский хослол 2 хос, эрэгтэй хүний бугуйн цаг, машины MPЗ тоглуулагч зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /4 хх 1-2 х/
1.30.Хохирогч С.Дэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийнхөө 13-97 УНЧ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Тоёото Приус-10 маркийн автомашиныг Вива Сити хорооллын хойд талын зам дагуу тавьсан. 2014 оны 07 дугаар сарын 24-ний өглөө ажилдаа явах гээд 10 цаг өнгөрч байхад машин дээрээ очтол жолоочийн талын хойд хаалганы гурвалжин шил нь хагарчихсан байхаар нь дотроос нь ямар нэгэн эд зүйл алдагдсан эсэхийг шалгахад ямар нэгэн эдэ зүйл алдагдаагүй байсан. Би машиныхаа цонхыг 50,000 төгрөгөөр хийлгүүлсэн учир энэ мөнгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 70-72 х/
1.31.Хохирогч Д.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…03-78 УНП улсын дугаартай “Grand mark-2” автомашинаа 2014 оны 07 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед байрныхаа гадаа машины зогсоол дээр тавиад маргааш өглөө нь 07 цаг 30 минутын орчим гараад хартал баруун талын хойд хаалганы жижиг цонх хагарчихсан, мөн жолоочийн хаалганаас бусад хаалга болон багажны хаалганууд онгойчихсон байсан. Бор өнгийн түрийвч алга болсон байсан. Машиныхаа хагарсан цонхыг 60,000 төгрөгөөр аваад өөрөө хийсэн. Энэ мөнгөө нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /4 хх 74-76 х/
1.32.Хохирогч Б.Хосбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны орой Вива сити хорооллын машины зогсоолд 18 цаг 10 минутын үед 25-32 УБЭ улсын дугаартай өөрийн эзэмшлийн “Verna” маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь 07 цаг 20 минутын үед машин дээрээ очтол зөв талын хойд хаалганы жижиг гурвалжин цонх нь хагарсан байсан. Жолоочийн хажуу талын жижиг хайрцганд 10,000 орчим төгрөг байсан чинь алга болсон байсан. Харин машиныхаа хагарсан шилийг би 45,000 төгрөгөөр өгөөмөр зах дээр солиулсан. Энэ мөнгөө нэхэмжлэнэ. ...” гэх мэдүүлэг / 4 хх 49-51 х/
1.33.Хохирогч Л.Уламбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2017 оны 07 дугаар сарын 23-ны орой Вива сити хорооллын машины зогсоолд өөрийн эзэмшлийн 95-93 УБЗ улсын дугаартай тоёото Витз маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь 09 цагт машин дээрээ ирэхэд зүүн талын арын жижиг гурвалжин шилийг хагалчихсан байсан. Миний түрийвч машинд байсан бөгөөд дотор нь байсан 25,000 төгрөгийг авчихсан байсан. Харин би хагалуулсан шилийг 50,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг / 4 хх 77х /
1.34.Хохирогч М.Солонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны орой Вива сити хорооллын машины зогсоолд нөхрийн эзэмшлийн 17-87 УНД улсын дугаартай приус-11 маркийн автомашиныг тавиад маргааш өглөө нь 10 цагийн үед очтол машины ард талын хаалганы жижиг гурвалжин цонхыг хагалчихсан байсан. Харин хагалуулсан шилийг 50,000 төгрөгөөр үнэлж байна. Энэ мөнгөө нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг / 4 хх 81-82 х/
1.35.Хохирогч Д.Наранжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны орой Вива сити хорооллын машины зогсоолд өөрийн эзэмшлийн 58-88 УНЦ улсын дугаартай Тоёото Алекс маркийн машинаа тавиад маргааш өглөө нь 08 цагийн үед машин дээрээ ирэхэд зүүн талын хаалганы жижиг шилийг хагалж дотор нь байсан цүнхтэй багажнаас цахилгааны тестр багажийг авсан байсан. Би тэр багажаа 180,000 төгрөгөөр, харин машиныхаа жижиг шилийг 50,000 төгрөгөөр тус тус үнэлж, нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг / 4 хх 83-84 х/
1.36.Хохирогч А.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн 24-25 УНВ улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашинаа Вива сити хорооллын хойд талын зам дагуулаад гэрийнхээ цонхны харалдаа доор нь байрлуулж тависан. Хамгийн сүүлд манай эхнэр 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр машины араас хүүхдийн тэрэг авахад зүгээр байсан. Маргааш өглөө нь би ажил дээрээ байж байтал Хан-Уул дүүргээс нэг цагдаа яриад машин чинь тоногдчихсон байна гэхээр нь би эхнэр Э руу залгаад чи гараад хараач гэсэн. Удаагүй манай эхнэр над руу залгаад жолооч талын хойд хаалганы жижиг шил нь хагарчихсан байна, гэхдээ машинаас ямар нэгэн эд зүйл алдагдаагүй байна гэсэн. Би машиныхаа шилийг 70,000 төгрөгөөр шиллүүлсэн. Энэ мөнгөө нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг / 4 хх 67 х/
1.37.Хохирогч Ш.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 1 дүгээр хэсгийн 2 дугаар байрны гадаа өөрийн эзэмшлийн 13-65 УБӨ улсын дугаартай Ниссан сани-14 автомашинаа тавьсан. Миний жолооч талд байрлалтай хаалганы жижиг гурвалжин шилийг хагалчихсан байсан. Би өглөө 06 цагийн үед мэдсэн. Тэгээд эд зүйлээ шалгахад Мр3-40,000 төгрөг, Гохио маркийн мэдрэгчтэй цагаан өнгийн гар утас 150,000 төгрөг, бэлнээр 27,000 төгрөг, хагалуулсан шил 45,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг / 4 хх 89 х/
1.38.Хохирогч Р.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Вива сити хорооллын машины зогсоолд өөрийн эзэмшлийн 81-07 УНА улсын дугаартай приус-10 маркийн авто машинаа тавиад маргааш өглөө нь 09 цагийн үед босоод машин дээрээ очтол ар талын хаалганы жижиг гурвалжин шил хагарсан байсан. Бүх хаалга нь онгорхой байсан. Хагалуулсан шилээ 50,000 төгрөгөөр үнэлж байна, нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг / 4 хх 91-92 х/
1.39.Хохирогч Ч.Дашдондовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийнхөө 68-51 УБК улсын дугаартай Сузуки Скадо маркийн улаан хүрэн өнгийн машинаа тавьсан. Маргааш өглөө нь манай хөрш надад таны машины цонхыг хагалсан юм шиг байна гараад цагдаатай уулз гэхээр нь хартал баруун хойд талын жижиг цонхыг хагалсан байсан. Машинаас бор хүрэн өнгийн хэтэвчийг 80,000 төгрөг, мөн цахим үнэмэлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, виза карт, Монгол даатгал гэсэн цэнхэр өнгийн жижиг ууттай машины гэрчилгээ, татварын гэрчилгээ, даатгалд хамрагдсан бичиг баримтууд алдагдсан. ...” гэх мэдүүлэг / 4 хх 144 х/
1.40.Хохирогч А.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 38 дугаар байрны хойд талд өөрийн эзэмшлийн 13-22 УНУ улсын дугаартай Тоёото приус-10 маркийн машинаа тавиад маргааш өглөө нь 08 цагийн үед гараад очсон чинь машины жолоочийн эсрэг хойд талын хаалганы гурвалжин шил хагарчихсан байсан. Шинэвтэр хар өнгийн богино куртик алга болсон байсан. Би 35,000 төгрөгөөр машиныхаа шилийг хийлгүүлсэн. Одоогоос 1 сарын өмнө куртикээ 30,000 төгрөгөөр худалдан авсан. 65,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг / 4 хх 147-148 х/
1.41.Хохирогч Б.Нарнмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 39 дүгээр байрны урд талд өөрийн эзэмшлийн 43-79 УНВ улсын дугаартай Митсүбиши лансер маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь 10 цагийн үед тагтан дээрээ гараад харсан чинь доор баахан хүмүүс бөөгнөрөөд машин ухчихсан байна гэхээр нь гарч очсон чинь жолоочийн талын хойд хаалганы жижиг гурвалжин шилийг хагалчихсан байсан. Багажаа онгойлгосон чинь ногоон бризентэн ууттай түлхүүр багажны ком алдагдсан байсан. Алдагдсан зүйлээ 110,000 төгрөгөөр, харин хагалуулсан шилээ 90,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Нийт 200,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 150 х/
1.42.Хохирогч Б.Одсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 52 дугаар байрны гадаа өөрийн эзэмшлийн 48-81 УНЧ улсын дугаартай Аллион маркийн машинаа тавиад маргааш өглөө нь 07 цагийн орчимд ажилдаа явах гээд гараад ирсэн чинь машины хойд талын багаж онгорхой, жолоочийн хойд хаалганы гурвалжин шил нь хагархай байсан. Би машиныхаа шилийг 70,000 төгрөгөөр үнэлж байна. Энэ мөнгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 141 х/
1.43.Хохирогч Д.Бөхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын байшингийхаа хойд талд өөрийн эзэмшлийн 93-62 УБК улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь 07 цагийн үед гэрийн хаалгыг хүн тогшихоор нь нээсэн чинь миний танидаг хүн бичиг баримтыг чинь ТҮЦ-ны хажуунаас оллоо гэхээр нь ямар сонин юм бэ, машин дотор бичиг баримт байх ёстой гээд машин дээрээ очсон чинь жолоочийн талын хойд хаалганы жижиг шилийг хагалчихсан байсан. Тэгээд юмаа бүртгэхэд ягаан өнгийн DVD тоглуулагч 80,000 төгрөг, алт, мөнгө хэмжигч дэнс 70,000 төгрөг, Хантайшир ХХК-ийн модон тамга 70,000 төгрөг зэрэг зүйлс алдагдсан байсан. Машины шилийг 50,000 төгрөгөөр, нийт 270,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 153 х/
1.44.Хохирогч Х.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 38 дугаар байрны гадаа өөрийн эзэмшлийн 33-74 УНЕ улсын дугаартай приус-10 маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь 08 цагийн үед гараад машин дээрээ ирэхэд баруун хойд хаалганы гурвалжин шил хагалчихсан байсан. Машиныхаа шилийг 60,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 155 х/
1.45.Хохирогч С.Уламбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 39 дүгээр байрны гадаа өөрийн эзэмшлийн 39-65 УНҮ улсын дугаартай приус-11 маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь 07 цагийн орчимд гэрээсээ гараад машин дээрээ ирэхэд зөв талын хойд хаалганы гурвалжин шил хагарсан байсан. Хүрэн өнгийн түрийвчин дотор байсан 20,000 төгрөг алга болсон байсан. Түрийвчээ 20,000 төгрөгөөр, хагарсан шилээ 50,000 төгрөгөөр үнэлж, дээрх мөнгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг / 4 хх 157 х/
1.46.Хохирогч Б.Наранчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 38 дугаар байрны гадаа дундын эзэмшлийн 96-85 УНП улсын дугаартай приус-11 маркийн автомашинаа тавьсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед манай хэсгийн цагдаагаас залгаад машины чинь шилийг хагалсан байна гэхээр нь гараад үзэхэд буруу талын хойд талын гурвалжин шил хагарчихсан байсан. Гурвалжин шилээ 50,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 159 х/
1.47.Хохирогч Ц.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 38 дугаар байрны гадаа өөрийн эзэмшлийн 84-39 УБЗ улсын дугаартай аксент маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь 09 цагийн үед ажилдаа явах гээд машин дээрээ ирэхэд машины буруу хойд талын хаалганы жижиг цонх хагарсан байсан. Машиныхаа гурвалжин шилийг 30,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг / 4 хх 161 х/
1.48.Хохирогч Б.Минжүүрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 52 дугаар байрны гадаа дундын эзэмшлийн 91-47 УБЧ улсын дугаартай Тоёото Ист маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь ажилдаа явах гээд гарахад машины зөв талын хойд хаалганы гурвалжин жижиг шилийг хагалсан байсан. Мр3 тоглуулагч 20,000 төгрөг, Самсунг маркийн гар утас 30,000 төгрөг, машины шилийг 180,000 төгрөгөөр тус тус үнэлж, нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 163 х/
1.49.Хохирогч Т.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн 1 дүгээр байрны гадаа өөрийн эзэмшлийн 78-44 УББ улсын дугаартай верна аксент маркийн автомашинаа тавиад маргааш өглөө 09 цагийн үед ажилдаа явах гээд гараад ирсэн чинь буруу хойд талын хаалганы жижиг цонх хагарсан байсан. Гурвалжин шилээ 45,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 176-177 х/
1.50.Хохирогч Д.Ариунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2013 оны 06 дугаар сарын 05-ны өглөө ...дэлгүүрт чинь хулгай орсон юм шиг байна гэж залгаад очиход манай дэлгүүрээс хүнсний зүйл, орлогын 550,000 төгрөг алдагдсан. Мөн дэлгүүрийн баруун урд баруун хойд зүгт байрласан камер баруун хойд талын хөргөгчин дээр байсан Дэлл маркийн компьютерийн дэлгэц DVR бичлэг хураагч алдагдсан. Хулгайч нар камертай гэдгийг мэдээд авсан юм шиг байна лээ. Бусдаар хөдөлгөөнд орсон зүйл байхгүй. Энэ хэрэг үйлдсэн хүнийг олж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх 198-199 х/
1.51.Хохирогч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Миний бие 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед гэртээ байж байтал манай ах Баянбаатар нь залгаад Төв аймгаас сая орж ирлээ, ахдаа машин бариад яваад өгөөч гэж хэлэхээр нь гэрээсээ 12 цагийн орчимд гарсан. Манай гэрт хүн үлдээгүй учир нь манай эхнэр, охин хоёр хөдөө явчихсан байсан болохоор би гэртээ ганцаараа байсан. Тэгээд ахтайгаа ажлыг нь амжуулж байгаад шөнө 00 цагийн үед гэртээ иртэл хашааны хаалганы түгжээ төмрийг хажуу талд нь тавьчихсан байсан. …том өрөөний цонхыг түлхсэн байдалтай байсан гэрт ороход 40 инчийн зурагт, ДДШ-ийн хүлээн авагч төхөөрөмж алдагдсан байсан. ...Манайх зурагтаа 2014 оны намар БНХАУ-ын Эрээн хотоос манай эхнэр 1850 юанаар худалдаж авч байсан. Одоо 540,000 төгрөгөөр үнэлнэ. Содон шинж тэмдэг нь цагаан өнгийн металл хүрээтэй, ямар нэгэн бичиггүй, асаахад хамгийн түрүүнд дэлгэцэн дээр нь миний охины зураг гардаг, товчлуурууд нь баруун талын булангийн ар талд нь байрладаг. ДДШ-ийн хүлээн авагч нь цагаан өнгийн төхөөрөмж байсан. 175,000 төгрөгөөр үнэлнэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна. ...хохирлыг минь барагдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /5 хх 14-15, 16-18 х/
1.52.Шүүгдэгч П.Пийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын дундуур /өдрийг нь санахгүй байна/ намайг гэртээ байхад Өнөрболд, Гантулга хоёр манай гэрт ирж уулзсан. Тэр хоёр жаахан архи уучихсан байсан. Бид 3 нийлж нэг шил 0,75 граммын савалгаатай Арвай нэртэй архи уугаад нэмж Ерөөл архи авч хувааж уугаад 1-р хорооллын арын дэнжийн гудамжаар гараад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр зурагтын хойд талын айлууд дундуур явж байхдаа дахиж нэг шил 0,33 граммын хараа архи авч уучихаад дэлгүүрийн хажууд гудамжинд байх монгол гэртэй айлын цоожийг эвдэлж хар өнгийн гадаргуутай LG маркийн 32 инчийн телевизор авч машиндаа хийгээд урагшаа гудамжаар ороод явж байгаад дэлгүүрээс дахиж нэг шил архи авч явах замдаа уугаад блокон хашааны дэргэд зогсоод Гантулга машинаас бууж бие засчихаад орж ирэхдээ “энэ блокон хашаатай айл эзэнгүй байна” гэж хэлээд намайг хашааны үүдэнд буулгаад хүн харж бай гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад Гантулга машинаас бууж блокон хашаа давж ороод удаагүй хашаанд байх нэг давхар өвлийн байшингийн вакум цонхыг хөшиж хар өнгийн гадаргуутай 32 инчийн телевизор хулгайлсан. Тэгээд гудамж уруудаж яваад Эх нялхасын урд төв зам руу гарч зогсоод намайг дэлгүүр ороод тамхи аваад ир гээд 5000 төгрөг өгөхөөр нь би дэлгүүрээс 1 хайрцаг тамхи аваад гарч ирэхэд Өнөрболд, Гантулга хоёр байхгүй байсан. Тэгэхээр нь би тэндээсээ автобусанд суугаад гэртээ харьсан. Тэр өдрөөс хойш Өнөрболд, Гантулга хоёртой огт уулзаагүй. Би энэ үйлдлүүдээс хоёр үйлдлийг нь хүлээн зөвшөөрч байна. бусад үйлдлүүдэд нь би яваагүй. ...” гэх мэдүүлэг /5 хх 159-160 х, шүүх хуралдааны тэмдэглэл/
1.53.Шүүгдэгч Э.Зын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...1. 2013 оны 03 дугаар сард шиг санаж байна. Гантулга манай гэрт амьдарч байсан. Бид 2 өдөр 11 цагийн үед гэрээс гарахдаа би ээжийнхээ соната-2 маркын ногоон өнгийн 66-18 УБЛ улсын дугаартай автомашиныг унаж явсан. Тэгээд явж байгаад баруун салаа руу явах таксины хүн аваад баруун салааны хорооны байрны дээшээ өгсөж гудамжинд буулгаж өгчихөөд уруудаж байтал Гантулга зогсож байгаарай гэхээр нь би зогссон чинь багаж онгойлго гэсэн, тэгээд багажаа онгойлгосон чинь дугуйн дорцов аваад намайг доошоо далд газар ороод зогсож бай гэхээр нь би хэлснийх нь дагуу доошоо очоод зогсож байтал 5 орчим минутын дараа Гантулга зурагт тэврээд ирж машинд суусан. Хулгай хийсэн гэдгийг нь мэдэж л байсан. Тэр зурагтыг хорооллын нэг ломбарданд тавьсан. Мөнгөөр нь бид 2 шоудаад дуусгасан. Одоо ломбардаа санахгүй байна. ...2. 2013 оны цагаан сарын үеэр шиг санаж байна. Энхмөрөн, Баасанжав, Өнөрболд, Насанбат, Пүрэвбаатар нартай 1-р хорооллын арын дэнж дээр гараад 2 машинтай зогсоод архи ууцгаасан. Тэгээд архиа ууж байгаад бөөнөөрөө Нисэх рүү явж архидаад л буцаж 21-р хороолол ороод Баасанжав ахын аксент маркын машиныг тавьсан, Эрдэнэмөрөнгийн ногоон өнгийн аксент маркын машинд бөөнөөрөө суутал Эрдэнэмөрөн ийшээ 1 газар руу яваад ирье гээд 1-р хорооллын арын далан дагасан грашнууд дунд машинаа тавиад бүгд бууцгаан багажнаас лоом, лапатак авахаар нь би яах гэж баййгаа юм гэсэн чинь энд контейнер байгаа тэрийг онгойлгоно гээд шөнийн харанхуйд сааралдуу өнгийн контейнерийн гадаа очоод хаалгыг нь хөшиж онгойлгосон чинь дотор нь хайрцагтай, ууттай, шуудайтай баахан тахианы мах байхаар нь бөөнөөрөө машин руу зөөгөөд машиндаа багтахаар нь ачиж, багтахгүйг нь грашнаас нэлээн холдуулж зөөж Хишгээ ахыг машинтай нь дуудаад машинд ачаад 2 машинтай Дархан гарцгаасан. Дархан руу яваад зах дээр очиж ченжид 500,000 гаран төгрөгөөр өгсөн. Тухайн үед Хишгээ цагаан өнгийн верна аксент маркын 41-51 улсын дугаартай автомашинтай явж байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгд мөнгөө хувааж авцгаасан. ...3. 2013 оны 03 дугаар сарын 20 шиг санаж байна. Дүүргийн автобусны буудал дээр өглөө 10 цагийн үед Энхмөрөн, Пүрэвбаатар, Гантулга, Өнөболд нартай уулзахад Энхмөрөн ногоон өнгийн аксент маркын автомашинтайгаа явж байсан. Тэгээд бүгд суугаад ханын материалын эцэс рүү явж байгаад гэр хорооллын дундуур ороод эзэнгүй айл байхыг хараад арынх нь гудамжинд нь машинаа тавиад бүгд бууж урд талын хаалган дээр нь очоод Энхмөрөн, Пүрэвбаатар, Гантулга 3 хашаа руу ороход нь би нарийн гудамж руу, Өнөболд өргөн гудамжны үзүүрт зогсож байтал нөгөө 3 болчлоо гээд Гантулга том ЛСД зурагт тэврээд ирж машинд сууцгааж, тэндээсээ 21-р хороолол руу очоод ломбарданд зурагтыг нь тавьсан. Орны бүтээлгийг нь яасныг мэдэхгүй байна. Том хутга байсныг Энхмөрөн авсан. Зурагтыг нь сүүлд баригдаад буцаагаад өгсөн. ...4. 2013 оны хавар яг хэдэн сард гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан цас хайлах үеэр Гантулга, Насанбат, Пүрэвбаатар бид 4 хороололд уулзалдахад би ээжийнхээ соната-2 маркын ногоон өнгийн 66-18 УБЛ улсын дугаартай автомашинтай явж байсан. Тухайн үед тэр 3 намайг машинтай явж байгааг мэдээд дуудсан юмаа. Тэгээд уулзалдаад Баянхошуу руу гараад Хана руу гэр хороолол дундуур бууж байтал Насанбат зогсож бай гэхээр нь зогссон чинь Гантулга, Пүрэвбаатар, Насанбат 3 буугаад доошоо уруудаад урагшаа харсан гөлмөн төмөртэй хаалгатай айл руу орцгоосон. Тэгээд тэд нар удаагүй гарч ирэхдээ нэг өрөөл хонины мах, нөүтбүк, юнителын симтэй модем зэрэгтэй гарч ирэхээр нь би хөлдлөөд 21-р хороолол ороод нөүтбүк, хонины мах зэргийг нь зарсан. Нөүтбүкийг нь буцагаад өгчихсөн. Харин тэр МП-3, плаш зэргийг нь мэдэхгүй байна. ...5. 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эсрэг талд байх гүүрний хажуу талын худаг дээр 12 цагийн үед Гантулга, Баярбат бид 3 архи уугаад сууж байсан чинь Пүрэвсүоэн ганцаараа ирсэн. Тэгээд архиа ууж дуусаад худгийн хажуу талын айл руу Гантулга, Пүрэвсүрэн 2 ороод зурагт, спикер, нэг гар утас зэргийг авч гарч ирээд хойд талынх нь айл руу Гантулга бид 2 ороод байшингийнх нь хаалгыг эвдэж ороод зурагт, хөөрөг, 32 инчийн зурагт зэргийг нь хулгайлж аваад Өргөөгийн тэнд очоод танихгүй хүнд зурагтыг нь зарчихсан. Хөөрөг нь одоо байгаа байх. Гэртээ үзье. ...6. 2013 оны 06 дугаар сарын 10-аар шиг санаж байна. Пүрэвсүрэн бид 2 Хангай зах дээр уулзаад би манай найзынд гайгүй хэдэн пүүз байна лээ, тэрийг очоод авъя гээд ээжийнхээ соната-2 маркын ногоон өнгөтэй 66-18 УБЛ улсын дугаартай автомашиныг унаад 2-лаа Их нарангийн тэнд байх гэрт нь очоод Пүрэвсүрэн орж 4 ширхэг пүүзыг нь шуудайнд хийгээд гараад ирсэн. Тэгээд бид 2 тэрийг 100 айл руу аваачиж ломбарданд тавьсан юм. Пүүзийг нь бүгдийг нь буцааж өгсөн. ...7. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 6-678 тоотод оршин суух Б.Гын гэрт орж Делл маркын иж бүрэн компьютер, мөнгөн бүс хулгайлсан гээд байгаа юм. Би энэ хулгайн хэргийг огт санахгүй байна. Пүрэвбаатар намайг явсан гэж хэлээд байгаа юм. Би өөрөө хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байна. Үүнийг л ганц санахгүй байгаа юм. ...8. 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Насанбат, Пүрэвбаатар бид 3 өглөө эрт УМБГазрын мөрдөн байцаагч Дугарсүрэн дээр ирж бүртгүүлээд гарч яваад Тэнгисийн хажуу талаас цагаан өнгийн приус-11 маркын автомашинтай залууг тохироод таксинд явъя гэхэд тэр залуу зөвшөөрөөд бид 3 суугаад хойгуураа Зүүн салаа руу очоод замынхаа баруун талаар гэр хороолол дундуур хойшоогоо явж байгаад баруун талын уулын энгэрт байх урагшаа харсан хаалгатай гудамжинд очиж зогсоод Пүрэвсүрэн, Насанбат 2 буугаад 2 зурагт тэвэрчихсэн, 1 нөүтбүк бариад орж ирж суусан. Тэгээд хөдлөөд 21-р хороолол дээр очоод зүс таних ченжид нөүтбүкээ 150,000 төгрөгөөр худалдсан. Харин зурагтаа Шонхор плаза руу очиж зурагт засварын хүнд 100,000 төгрөгөөр худалдчихаад буцаж эргээд тахилт руу яваад модон хашаатай, баруун тийшээ харсан хаалгатай айл руу Насанбат, Пүрэвсүрэн 2 ороод 32 инчийн телевизор авч гарч ирээд машинд тавиад доод талынх нь гудамж руу ороод булангийн хашаатай айл руу мөн Насанбат, Пүрэвсүрэн 2 ороод 42 инчийн телевизор, нэг хөөрөгний хамт авч гарч ирсэн. Тэгээд тэрийгээ зарах гэж яваад Шонхор Плазаагийн тэнд цагдаад баригдсан. ...9. 2013 оны 11 дүгээр сард шиг санаж байна. Пүрэвсүрэн, Насанбат бид 3 уулзаад танихгүй такси бариад хужирбулангийн тийшээ явж байгаад хаалганы өнгийг нь санахгүй байна, ямар ч байсан цоожтой айлын гадаа очоод Пүрэвсүрэн, Насанбат 2 буугаад айл руу орсон. Тэгээд тэр 2 гарч ирэхдээ 2 ширхэг морин хуур, 1 зурагт зэргийг авч гарч ирсэн, бусад зүйлсийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд офицерийн тэнд очоод зурагтыг нь ломбарданд тавиад, морин хуурыг нь хархорин зах дээр танихгүй хүнд зарчихсан. Би ер нь айл руу ордоггүй болохоор орсон нөхдүүд л зарим жижиг зүйлсийг алаад байдаг юм шиг байгаа юм. Ална гэдэг нь өөртөө жижиг нуугаад сүүлд нь ганцаараа авч гарч зарахыг хэлж байгаа юмаа. ...10. 2013 оны 11 дүгээр сард Пүрэвсүрэн, Насанбат бид 3 танихгүй машин хөлсөлж байгаад Баянзүрхийн товчооны тэнд урд талын гэр хороолол дундуур явж байгаад дүнзэн байшинтай, хажууд нь эсгийн гэртэй айл байхаар нь зогсоод Насанбат, Пүрэвсүрэн 2 ороод 1 нөүтбүк, 1 ЛСД зурагт, зургийн аппарат, 1 эрэгтэй гутал зэргийг авч ирээд бүгдийг нь Шонхор плазагийн тэндэх 1 танихгүй хүнд өгчихсөн. ...11. 2013 оны 11 дүгээр сард Пүрэвсүрэн, Насанбат бид 3 Цогтоо гэдэг найзыгаа машинтай нь дагуулж яваад Улиастайгийн тэнд ногоон хашаатай айлын гадна очоод Пүрэвсүрэн, Насанбат 2 дотогшоогоо ороод 42 инчийн зурагт авч, 1 хүүхдийн хичээлийн цүнх хоёрыг авч гарч ирсэн. Тэрийгээ хаана зарсанаа санахгүй байна. Ямар ч байсан нэг ломбарданд тавьсан байх. Хулгай хийж олсон мөнгөө шоудаад л дуусгадаг байсан. Хулгай хийх санааг анх Энхмөрөн, Насанбат 2 гаргаж байсан. Насанбатыг миний хувьд хулгай хийхэд уруу татсан зүйлгүй. Яагаад гэвэл Насанбат өөрөө л хулгай хийх санааг гаргадаг байсан юмаа. Надад өөр хулгайн үйлдэл байхгүй. Бүх хулгайн үйлдлүүдээ ярьчихлаа. ...Би 145.2 гэсэн зүйл ангийг зөвшөөрч байна. Харин 114.1 гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...2014 оны 07 дугаар сарын 20 байх би гэртээ байж байхад шөнийн 01 цагийн үед Насанбат, Пүрэвсүрэн, Ариунбаатар, Энхмөрөн нар намайг дуудаад улаан өнгийн элентра маркын машиныг бариад өгөөч, бид нар согтуу болохоор машин барьж болохгүй байна гэж Энхмөрөн хэлсэн. Тэгээд би машиныг нь бариад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ороод үүрээр Вива ситигийн гадаа ирж зогсоод Насанбат, Пүрэвсүрэн, Ариунбаатар 3 машинаас буугаад байрны голоор орж яваад 40-өөд минут хүлээсэн чинь ирэхгүй болохоор нь би араас нь очсон чинь ойр хавьд хүн харагдахгүй болохоор нь Насанбатыг дуудаж орилсон чинь Делика маркын машинаас гарч ирсэн. Цаанаас нь Ариунбаатар, Пүрэвсүрэн хоёр зогсоолын хажуугаас гарч ирэх үед нь нэг танихгүй хүн хашгирахаар нь бид нар 4-лээ хойшоо гол руу гүйгээд гол гатлаад хойд талын эрэг дээр гарч ирсэн. Тэгээд удаагүй Энхмөрөн голын хойд талаар улаан өнгийн машинтайгаа хүрч ирээд бид нарыг авахаар нь би шууд гэртээ хүргүүлсэн. Би тэр хэрэгт нь оролцоогүй. Ариунбаатар нь Вива ситид байдаг таньдаг хүнээсээ архины мөнгө авна гэж орсон юмаа. Би тухайн үедээ хулгай хийж байна гэдгийг мэдээгүй байсан. Би шувуун фабрик, комбинатын хулгайг нь мэдэхгүй байна. Тэр 3 машин ухахдаа ямар нэгэн эд зүйл хулгайлсан эсэхийг нь мэдэхгүй байна. Хан-Уулын машины цонх хагалсан хэргүүдээс бусад нь миний үйлдэл мөн. ...Би өөрийн найз болох П гэх найзынхаа хамт 2015 оны 05 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр буюу туулын гүүрнээс ертөнцийн зүгээр баруун урд зүгт байрлалтай саарал өнгийн гүйдэг төмөр хаалгатай айл руу өдөр 15-16 цагийн орчимд танихгүй жолоочтой таксийг хөлсөлж очсон. Уг нь тэр айл бол миний найз Пийн найз Улаанаа гэж дууддаг хүний гэр гэж надад хэлсэн. Мөн тухайн үед П надад хэлэхдээ найз Улаанаагийн гэрт очоод гутал, пүүз авчихаад гараад ирье гээд орсон. Харин би тэр таксин дотроо жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан. Гэтэл П удалгүй Улаанаагийн гэрээс 32 инчийн Монел маркын хавтгай ЛСД өнгөт зурагт тэврээд гараад ирсэн. Тэгэхээр нь би Пээс юун зурагт юм гэж асуухад пүүзнийхээ оронд зурагтыг нь авчихлаа гэхээр нь зурагтыг машины арын сандал дээр тавиад тэндээс явцгаасан. Улаанаа гэх хүний гэрт нь хүн байсан эсэхийг нь би мэдээгүй. Тэгээд тэр өдрөө П бид хоёр нөгөө зурагтаа Гандангийн ойролцоо явж байсан танихгүй эрэгтэй, эмэгтэй 35-40 насны 2 хүнд мөнгөний хэрэг гарчихлаа гэж хэлээд 100,000 төгрөгөөр зарчихсан. Тэр мөнгөө Мөнгөсүх бид хоёр ойр зуурын идэх юманд зарцуулсан. Харин дараагийн удаа 2015 оны 05 дугаар сарын дундуур Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг хашаатай Монгол гэртэй айл руу өдөр 16-17 цагийн орчимд мөн такси бариад 1-р хорооллоос очиж дээрх айлын хашааны завсраар харахад гэрийн хаалганд ил цагаан өнгийн төмөр цоож зүүсэн байсан. Тэгэхээр нь хүнгүй байна гэдгийг нь мэдсэн. Харин хашааных нь жижиг хаалга нь нээлттэй байхаар нь П бид 2 ороод гэрийн цоожийг нь тэр хашаанд байсан урт төмрөөр хөшиж эвдэлж ороод гэр дотор байсан 40 инчийн Самсунг маркын өнгөт зурагтыг хулгайлсан. Зурагтыг авсныхаа дараа хөлсөлж ирсэн таксины арын суудал дээр тавиад 21-р хороолол руу явж нэг ломбарданд 250,000 төгрөгөөр тавьсан. Замдаа таксины жолооч ахад таньдаг хүнийхээ гэрээс нь зурагтаа аваад явж байнаа гэж хэлсэн. Мөн тэр зурагтыг Ломбарданд тавьсан 250,000 төгрөгийг хөдөө зугаалгаар явж үрж дуусгасан. Дээрх таксины жолооч нарын машиных нь дугаарыг би огт санахгүй байна, мөн таксины жолооч нар бид хоёрыг хулгай хийж байна гэдгийг мэдээгүй. П бид 2 танай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өөр байдлаар зурагтын хулгай болон бусад эд зүйлсийн хулгай хийгээгүй. Мөн бид 2 одоо Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн болон 2-р хэлтэст орон байранд нэвтэрч орж бусдын эд хөрөнгө хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шалгагдаж байгаа. Харин хэрэг одоо нэгдээд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст нэгтгэгдэн шалгагдаж байна. П бид 2-ын хулгайлсан 40 инчийн Самсунг өнгөт зурагтыг ломбарданд тавьсныг эд мөрийн баримтаар Сонгинохайрхан дүүрэг дэх 1-р хэлтэс хурааж авсан байгаа. ...2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед ханын материалын дэнж дээр байдаг Зоригоо гэх ахынхаа машиных нь коропыг янзалж өгчөөд гэр рүүгээ такси барьж явж байгаад Дүүхээ төв, ханын материалын гол талд нь нураад уначихсан модон хашаатай шополон байшин байхаар нь таксигаа уг хашааны гадаа зогсоож би найзындаа ороод ирье гээд хашаа руу ороод байшингийн хаалганы зүүдэг цагаан цоожийг нь нохойных нь үүрний хажууд байсан жотугаар хөшиж онгойлгож ороод шүүгээн дээр байсан 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, хажууд нь байсан спикр 2-ыг аваад таксиндаа суугаад 21-р хороололд байдаг ломбарданд 100,000 төгрөгөөр тавьсан. Би ганцаараа байсан. ...2015 оны 05-р сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 21-р хорооллын авто сургуулийн хажуу талын зам дээрээс цагаан өнгийн тоёото королла маркын номер дугаарийг нь мэдэхгүй такси бариад Нарангын голын цэнхэр дэлгүүрийн тэнд байдаг найз Дондогын гэрт очиж уулзах гэж явсан юм. Тэгээд гэрт нь очсон чинь хүн байхгүй болохоор нь нөгөө машинтайгаа буцаад уруудаж явж байгаад хашааны булан эргэсэн чинь цоожтой айл байхаар нь үүдэнд нь нөгөө таксыг зогсоогоод би энэ айлд орчихоод гараад ирье байж байгаарай гэж хэлээд явж ороод гэрийн хаяанд нь байсан хугарсан жоотуу шиг төмөр байхаар нь хаалганы цоожийг нь эвдэн ороод гэрийн хойморт зурагтын тавиур дээр байсан 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлан аваад нөгөө барьсан таксиндаа ачаад 21-р хороололд ирээд таксины жолоочийн бичиг баримтыг өөрөөс нь гуйж байгаад хулгайлан авсан зурагтаа нэрийг нь сайн мэдэхгүй ломбарданд 130,000 төгрөгөөр барьцаанд тавиад таксины жолоочид 30,000 төгрөг өгөөд таксинаасаа буугаад явсан. ...2015 оны хэдэн сарын хэдний өдрийг нь санахгүй байна, 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Хангайн ...тоот гэрээсээ гараад Дүүргийн эрүүгийн хэргийн ахнан шатны 2-р шүүхэд бүртгүүлэхээр явсан. Явах замдаа буюу Москва хорооллын арын дэнжийн гэр хороолол дундуур явж байгаад хашаандаа нэг давхар байшинтай, башингийнх нь цонх нь онгорхой, хаалга нь цоожтой айл байсан. Хашааг нь давж ороод онгорхой байсан цонхоор нь ороод том өрөөнийх нь сирвантан дотор давхарлаастай байсан 3 ширхэг мөнгөн аяга, дөрвөлжин авдархуу шүүгээний шургуулганд байсан 2 ширхэг шилэн хөөрөг байсныг авчихаад хананд өлгөөтэй байсан дунд зэргийн ЛСД зурагтыг хананаас нь буулгаж авч явахаар бэлдэж байтал хашаанд хүн орж ирсэн. Тэгэхээр нь зурагтыг нь үлдээгээд 3 ширхэг мөнгөн аяга, 2 хөөргийг нь аваад зөрж цонхоор нь гарч зугатаасан. Тэгээд тэр чигээр гудамжаар уруудаж гүйгээд нэг гудамжны буланд зогсож байгаад П рүү утсаар ярьж байгаа газраа зааж өгсөн. Би Пэд хулгай хийсэн талаараа яриагүй, бие өвдөөд байна, такси бариад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Мөгөнсүхийг Толгойтод гэрт нь хүргэж өгөөд Хархорин зах орж ченж Хишигбатад хулгайлсан 3 мөнгөн аяга, 2 ширхэг хөөргийг 80,000 гаран төгрөгөөр зарсан. Хишигбат чент намайг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст баригдахад миний зарсан 3 мөнгөн аяга, 2 хөөргийг хураалгасан. ...” гэх мэдүүлэг /5 хх 87-92, 93-95, 106-109, 113-114, 116, 118, 120, 122, 124, 126, 128, 129 х, шүүх хуралдааны тэмдэглэл/
1.54.Гэрч Ш.Ариунбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хан-Уул дүүрэг 9-р хороо Буян-Ухаагийн 23-54 тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суудаг бөгөөд манай гэрээс 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 40 инчийн Самсунг маркын өнгөт зурагт алдагдсан байсан. Мөн хүүхдийн удирдлагатай машин, зурагтын удирдлага зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлсийн үнэлгээний талаар манай эхнэр С.Э тодорхой хэлэх байх. Гэрээс эд зүйлс алдагддаг өдөр манай гэрт хүнгүй байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 14 х/
1.55.Гэрч М.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Тоосгоны 10-196а тоотод хадам ээж Бгийнд эхнэр Урангуа, 7 сартай охиныхоо хамт амьдардаг. 2013 оны 06-р сарын 01-ний өглөө 11 цагийн үед би Төв аймгийн Алтанбулаг суманд орших төрсөн ээж Оргойгийнд очсон. Харин манай эхнэр, хадам ээж нар Төв аймгийн Зуун мод хотод өвөө эмээгийндээ очсон юм. Тэр өдрийн орой 19 цаг 20 минутын үед манай хадам ээж Б, эхнэр Урангуа нар надтай утсаар яриад гэрт хулгай орсон байна, 32 инчийн Тошиба маркын ЛСД зурагт алдагдсан байна гэсэн. Манайх хашааныхаа хойд төв хэсэгт орших баруун урд талаасаа орсон хаалгатай 1 давхар шавар байшинд амьдараг. Уг байшин дотроо гал тогоо тусдаа 2 өрөөтэй. Би эхнэр хүүхэдтэйгээ хамт хойд талын жижиг өрөөнд, хадам ээж Б урд талын том өрөөнд амьдардаг. Ингээд би тэр шөнөдөө наашаа гарч 23 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд эд зүйлсээ бүртгэхэд том өрөөний зурагтны тавиур дор байдаг шургуулганд байсан шүрэн толгойтой, мөнгөн нуухтай, гуулин халбагатай жижигхэн хаш хөөрөг алга болсон байсан. Уг хөөргөнд содон тэмдэг байхгүй. Миний талийгаач ааваас уламжилж 2012 онд надад ирсэн хөөрөг юм. Уг хөөргөний толгой 1,5 см орчим, өндөр нь 4,5 см орчим болов уу гэмээр жижигхэн хөөрөг байсан. Би хөөргийг 6,000,000 төгрөгөөр үнэлнэ. Учир нь эцгээс уламжилсан дээр үеийн хөөрөг тул тэгж үнэлж байна. Манайхаас миний хөөрөг, зурагт 2-с өөр зүйл алдагдаагүй. Энэ хэрэгт хадам ээж хохирогчоор тогтоогдон оролцож байгаа тул хадам ээж миний хөөргийг өөрийнхөө алдагдсан зурагтын хамт нэхэмжилж оролцох болно. ...” гэх мэдүүлэг /2 хх 156 х/
1.56.Гэрч Д.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай гэр бүлийнхэн Төв аймгийн Зуун мод сумруу хүүхдийн баяр тэмдэглэхээр явсан. Би гэрээсээ гараад өөрийн төрсөн ээж Бгийн гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Тоосгоны 10-196 тоотод өглөөний 10 цаг 30 минутанд очоод хоол унд идчихээд бид нар 11 цаг 06 минутанд гараад Төв аймаг руу явсан юм. Тухайн үед дүү Урангуа манай нөхөр Мөнхжаргал, ээж Б бид нар явчихаад орой 19 цагийн үед Улаанбаатар хотод орж ирээд ээжийн гэрт очиход байшингийн хаалгыг нь эвдчихсэн байхаар нь гэртээ ороход хулгай орж эд зүйлс алдагдсан байсан тул цагдаад хандсан. Бид нар сэжиглэж байгаа хүн байхгүй. Бид нарыг төв аймаг руу явахыг ямар нэгэн хүн мэдээгүй. Манай гудамжинд хаалганы урд талд суугаад байдаг хэдэн архичид байдаг. Уг архичдыг сайн мэдхгүй байна. ...” гэх мэдүүлэг /2 хх 157 х/
1.57.Гэрч Ж.Сандуйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хулгай ордгийн өмнөх өдөр найзуудын хамт амралтын газар явах гэж байснаа болиод манайд очихоор болоод явж байтал замд Зын эхнэр тааралдаад хамт гэртээ ирсэн. Тэгээд гэрт ах Уын пүүз ил байсан болохоор манай найзууд үзээд үнийг нь хоорондоо ярилцаж байтал З хүнээс мөнгө авна гэж хэлээд явчихсан. Тэгээд удалгүй буцаж эхнэрээ дуудаад явлаа гэж хэлэхээр нь би зам руу дөхүүлж өгчихөөд найз Жаамаа, Чинзориг болон түүний эхнэрийнх нь хамт гэрт хоносон. Маргааш өглөө нь бид нар гараад Чинзоригийн гэрт нь очоод тэндээ хоол цай хийлгэж идээд өдөржингөө тоглож байгаад орой 22 цагийн орчимд гэртээ иртэл хашааны том хаалга онгорхой, гэрийн хаалга онгорхой хүн байхгүй байхаар нь би Удрах руу залгаад асуутал У хулгай орчихсон юм шиг байна орж эд зүйлсээ шалга гэж хэлэхээр нь би гэрт ороод хартал эд зүйл алдагдаагүй, Уын 4 ширхэг пүүз алдагдсан байсан. Тэгээд би цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /2 хх 183 х/
1.58.Гэрч Н.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр найзуудтайгаа хамт амралтанд явах гэж байгаад болиод Сандуйгийн гэрт очсон юм. Тэгээд бид нар тэндээ хоол унд хийж идээд ганц хоёр шил пиво уугаад хоносон. Тухайн үед З бид нар Сандуйгийн гэрт байхдаа түүний ахынх нь болох пүүзнүүдийг үзэж байхад З бид нарын хажууд байсан. Тэгээд маргааш өглөө нь босоод манай гэр рүү бид нар очоод тэндээ хоол унд идэж байгаад 17 цагийн орчимд Сандуй гэр рүүгээ яваад удалгүй над руу залгаад гэрт хулгай ороод ахын пүүзнүүд алга болсон байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /2 хх 185 х/
1.59.Гэрч Х.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 07 цагийн орчимд нөхөр хүүхдийн хамтаар гэрээ цоожлоод гарцгаасан. Өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн хаалгыг чулуугаар дарсан байдалтай байсан. Тэгэхээр нь гайхаад гэр рүү ортол гэр доторхи хамаг зүйлийг онгичсон байсан. Тэгээд нөхөр рүүгээ залгаж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. ...ажлын хамт олноос бэлэглэсэн хар өнгийн шигтгээтэй мөнгө ээмэг, бөгж, кулон алдагдсан байсан. Граммыг нь мэдэхгүй байна. Үнэлгээ нь 40,000 төгрөг болно. ...” гэх мэдүүлэг /2 хх 230 х/
1.60.Гэрч С.Мөнх-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 7-67 тоотод эхнэр Ж.О болон 3 натай охины хамт оршин суудаг. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 7 цагийн үед эхнэр охины хамт гэрээсээ гараад явсан. Тэр өдрийн орой 17 цагийн үед эхнэр над руу утсаар яриад гэрт хулгай орсон байна гэж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс ярьлаа, хоёулаа явах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхдээ цэцэрлэгээс аваад, эхнэрээ ажлаас авч явсаар байгаад орой 20 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрийн гадна талын таамбарын цоож болон эсгий гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн байсан. Гэрт ороход хамаг юмнууд эмх замбараагүй болгосон байсан. Үүдэнд харагдсанаар зурагт болсон нөүтбүк, улаан өнгийн орны бүтээлэг зэрэг зүйлүүд байхгүй болсон байсан. Тэгээд эхнэр өргөдөл бичээд цагдаагийн хэлтэст өгсөн. Маргааш нь өглөө ажилдаа явах гэж байсан чинь эхнэр гэнэт ээмэг зүүлтнүүд алга болчихсон байна гэж хэлсэн. Алдсан зүйлүүдээ орой нь мэдээгүй байж байгаад маргааш нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг /2 хх 231 х/
1.61.Гэрч Б.Мичидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз Халиунаагийн хамт З, Насанбат, Пүрэвсүрэн нартай сарын өмнө танилцаж байсан. Тэр цаг хугацаанаас эхлэн танина. Түүнээс хойш Насанбат Халиунааг асууж над руу утсаар ярьдаг байсан. Тэгээд бид нар уулзахгүй байж байгаад 2013 олны 11 дүгээр 24-ний өдөр хороололд пабд уулсан. Хамт явж байгаад тэр орой Сонгинорхайрхан дүүргийн 21-р хороололд нэрийг нь мэдэхгүй зочид буудалд хоносон. Би хорооллын Шөлөндө нэртэй газарт хоол идчихээд гэртээ хүргүүлсэн. Маргааш өдөр нь Халиунаатай утсаар ярьж байгаад хоносон буудалд нь ирсэн. Тэгээд З гэдэг найз нь Насанбат Пүрэвсүрэн нарыг дагуулаад 120 мянгат ороод мөнгө аваад ирье гээд явсан. Тэгээд бид нар буудалд хүлээгээд байж байхад цагдаа нар орж ирээд бид нарыг авчирсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 233 х/
1.62.Гэрч Б.Болорцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд удаагүй байж байхад Бөөжий гэх залуу гаднаас энгийн хувцастай 2 цагдаатай хамт орж ирээд Насанбат Пүрэвсүрэн 2 орж ирсэн үү гэж асуухаар нь бид нар орж ирээгүй гэхэд цагдаа нар зочид буудалд сууж байсан эмэгтэйчүүдийг бүгдийг нь дагаад яв гээд бид нарыг дагуулж цагдаа дээр авчирсан. ...тэгээд Халиунаа, Мичидмаа бид 3-ыг аваад үлдсэн. Бид нар цагдаа дээр ирээд уг залуучуудыг хулгай хийдгийг мэдсэн юм. Тэрнээс өмнө хулгай хийдэг талаар мэдээгүй байсан. Бид нарт хэлж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /2 хх 235 х/
1.63.Гэрч О.Халиунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз Мичидмаатай хамт 2013 оны 10 дугаар сарын үед З, Насанбат, маамаа буюу Пүрэвсүрэнтэй анх буудалд танилцаж байсан. Тэгээд холбоогүй байж байгаад сарын дараа 2013 оны 11 дүгээр сарын 24-ний үдээс хойш 17 цаг өнгөрч байхад Насанбат З, Пүрэвсүрэн нартай 3-р хорооллын Номуун нэртэй пабд уулзсан. Тэгээд тэнд сууж байгаад удалгүй гараад такси бариад Сонгинохайрхан дүүргийн 21-р хороололд байрлах хүнсний дэлгүүрт ахаасаа мөнгө аваад ирье гээд орсон. Тэгээд мөнгө авчихлаа гээд бид нар Сансар руу такси бариад тунелээс доош диско бааранд орсон. 21 цагт бааранд ороод 22 цагийн үед баарнаас гараад бид нар 21-р хороолол руу такси бариад Сайхан хангай нэртэй караокед ороод 30 минут дуулж байгаад гарсан. Тэгээд Бг гэрт нь хүргэж өгөх гээд Хайлааст явсан. Би Мичидмаа Мөнгөншагай 2-тоо хорооллын Шөлөндөө хоолны газарт үлдсэн. Тэгээд З, Насанбат, Маамаа нар 30-40 минутын дараа хоолны газарт ирсэн. Хоолны газраас гараад Мичидмааг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд бид нар 21-р хороололд байдаг буудалд орсон. Буудалд Мөнгөншагай, Насанбат, Пүрэвсүрэн бид 4 хоносон. Маргааш өглөө нь 2013 оны 11 сарын 25-ны өглөө босоод Мөнгөншагай гэр рүүгээ явсан. Өдөр нь 15 цаг өнгөрч байхад Мичидмаа буудалд ирсэн. Удалгүй З машинтай ирээд Пүрэвсүрэн, Насанбат нар 120 мянгат орж эгчээс мөнгө аваад ирнэ гээд явсан. Тэгээд бид нар буудалд хүзэр тоглож байтал цагдаа нар орж ирсэн. ...” гэх мэдүүлэг /2 хх 237 х/
1.64.Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Тоосгоны 1-1 тоот хашаанд байдаг НИ интерэйшнел ХХК-д 2 жил гарангийн өмнөөс харуулаар ажиллаж байна. Энэ компани барилгын ажил хийдэг юм шиг байна лээ. Энэ компанийн байрны 1 давхарт Чандмань гэдэг хүнсний дэлгүүр байдаг юм. Манайх 3 ээлжтэй байж байгаад 1 нь ажлаасаа гараад, 1 нь нутаг руугаа чөлөө авч явсан. Чандмань дэлгүүрт хулгай орсон өдөр би ганцаараа харуулаар ажиллаж байсан. Ээлжгүй болсон байсан болохоор би компанийн байранд 4-5 хоносон байсан. Харуулын байр нь хашааны дотор байдаг. Хулгай орсон дэлгүүр хашаанаасаа гадагш гарсан. Дүүргийн автобусны буудал руу харсан хаалгатай. Манай харуулын байр нь хашаанд дотор баруун тийш харсан хаалганы эсрэг талд байдаг. Би 2013 оны 06 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө 4 цаг 40 минутын үед хашаагаа эргэж тойрч үзэхэд Чандмань дэлгүүрийн баруун талын вакум цонхны төмөр хаалтыг газар тавьчихсан цонх нь хагархай байсан. Хаалга үүд нь зүгээр байсан. Тэгэхээр нь хулгай орсон байна гэж бодоод компанийн менежер Балдан-Очир руу утсаар болсон явдлын талаар хэлээд дараа нь дэлгүүрийн хүн рүү залгасан боловч утсаа авахгүй байсан. Би цагдаад дуудлага өгсөн. Балдан-Очир дэлгүүрийн хүн рүү хэлсэн байсан. Би дэлгүүрээс юу алдагдсаныг мэдэхгүй. Миний сонссоноор архи, орлогын мөнгө, хяналтын камер алдагдсан байна гэсэн. Камерийн суурь нь дэлгүүрийн гадаа байсныг цагдаа нар авч явсан. ...” гэх мэдүүлэг /4 хх 200 х/
1.65.Шинжээчийн 852 дүгнэлт тоот дүгнэлт
1.Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 4 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.
2.Шинжилгээнд тэнцэж байгаа 7.7х6.5 см 8.7х6.4 см хэмжээтэй гарын мөрүүд нь MN000210007838 кодоор 2010.06.09-нд хулгайн хэргийн сэжигтнээр бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 39-3 тоотод суух Энхтуяа овогтой Зын баруун гарын эрхий, зүүн гарын эрхий хурууны хээгээр тус тус үүсгэгдсэн байна. ... гэх дүгнэлт /2 хх148 х/
1.66.Хулгайлагдсан эд зүйлсийн гэрэл зургууд /1 хх 33-34, 75-76, 109-110,147-148, 216-217, 246-248, 2 хх 48-49, 90-93, 121-122, 143, 169-170, 207-208, 3 хх 23, 42-44, 73-76, 97-99, 128-135, 162-166, 194-198, 230-235, 4 хх 20-44, 109-119, 170-171, 173-175, 184-190, 5 хх 73-74/,
Хоёр:Хувийн байдлын талаарх нотлох баримтууд.
2.1.Гэрч Х.Түмэн-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...П.П бид хоёр одоогоос 4 жилийн өмнө танилцаж гэр бүл болж 1 хүүхэд төрүүлж өнөөг хүртэл хамт амьдарч байна. Бид хоёр өөрийн гэсэн гэр оронгүй болохоор айлын хашаа байшин, амбаар хөлсөлж амьдарч ирсэн. П.П өөрийн гэсэн тодорхой эрхэлсэн ажилгүй болохоор янз бүрийн хар бор ажил хийж амьдралаа залгуулж байсан. Зан байдлын хувьд төлөв даруу, хөгжилтэй, гэр бүлдээ халамжтай, хүнтэй хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, хааяа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг ч элдэв муухай ааш зан гаргаад байдаггүй ...” гэх мэдүүлэг /1 хх 53, 95 х/
2.2.Гэрч Ц.Амарсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Птэй одоогоос 5-6 жилийн өмнө микро автобусанд кондуктор хийгээд нэг шугаманд байдаг байхдаа танилцаж түүнээс хойш найз нөхдийн холбоотой болсон. П нь төлөв даруу, хөгжилтэй, наргианч, хүнд тусархаг, ажилсаг, юманд залхуурч хойрог ханддаггүй, хүнд эвтэй, хааяа архи уусан байдаг ч агсан согтуу тавиад байдаггүй юм. Би Пийг гайгүй залуу гэж боддог. ...” гэх мэдүүлэг /1 хх 96, 167 х/
2.3.Гэрч Э.Монголмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Зын эхнэр нь юм. Бид 2 2009 онд танилцаад 2010 оноос одоог хүртэл 1 гэрт амьдарч байна. Манай нөхөр З нь хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хамт байхдаа хүүхэд шиг зантай, хүнд хэлэх гэснээ хэлчихдэг, хүмүүстэй харилцаа сайтай, хааяа баяр ёслолоор бага зэрэг архи уудаг, уусан үед ямар нэгэн агсам согтуу зан байдаггүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 168 х/
2.4..Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Зын төрсөн ээж нь юм. Миний хүү З 1990 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа аав ээжийнхээ гар дээр өнгөрүүлсэн. 1998 онд Сонгинохайрхан дүүргийн 9-р сургуульд орж 2006 онд 8-р анги төгссөн. Зан байдлын хувьд даруу төлөв, настай хүмүүсийг их хүндэлдэг, одоог хүртэл ээж, аавынхаа өөдөөс хэрэлдэж үзээгүй. Цахилгаанчин, жолооч мэргэжилтэй. 2010 онд эхнэр Монголмаатай танилцаж суусан. 2011 онд хүүхэд нь гарсан. Одоо манай гэрт эхнэр хүүхдийнхээ хамт амьдарч байна. З архи дарс хэрэглэдэггүй, ямар нэгэн гаж буруу зангүй хүн. Огцом ууртай, эргээд уур нь амархан гардаг. ...” гэх мэдүүлэг /1 хх 169 х/
2.5.Э.Зын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /6 хх 171, 174 х/
2.6.П.Пийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /6 хх 208, 7 хх 5 х/
2.7.Э.Зын шийтгэх тогтоолын хуулбар /8 дугаар хавтаст хэргийн 139-141/
2.8.Э.Зын хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулиар дүйцүүлэн хассан тухай Баянгол дүүргйин эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /9 хх 181-182 х/
2.9.П.Пийн шийтгэх тогтоолын хуулбар /9 хх 183-185 х/
2.10.П.Пийг хорих ангиас сулласан тухай тодорхойлолт /9 хх 186 х/
Гурав:Хохирлын баримтууд.
3.1.Эд зүйлийн үнэлгээ /1 хх 38-43 х/,
3.2.Эд зүйлийн үнэлгээ /1 хх 82 х/,
3.3.Эд зүйлийн үнэлгээ /1 хх 166 х/,
3.4.Эд зүйлийн үнэлгээ /1 хх 187 х/,
3.5.Эд зүйлийн үнэлгээ /1 хх 202 х/,
3.6.Эд зүйлийн үнэлгээ /1 хх 228 х/,
3.7.Эд зүйлийн үнэлгээ /2 хх 11 х/,
3.8.Эд зүйлийн үнэлгээ /2 хх 22 х/,
3.9.Эд зүйлийн үнэлгээ /2 хх 33 х/,
3.10.Эд зүйлийн үнэлгээ /2 хх 59-60 х/,
3.11.Эд зүйлийн үнэлгээ /2 хх 72 х/,
3.12.Эд зүйлийн үнэлгээ /2 хх 97-98 х/,
3.13.Эд зүйлийн үнэлгээ /2 хх 112 х/,
3.14.Эд зүйлийн үнэлгээ /2 хх 126 х/,
3.15.Эд зүйлийн үнэлгээ /2 хх 155 х/,
3.16.Эд зүйлийн үнэлгээ /1 хх 161 х/,
3.17.Эд зүйлийн үнэлгээ /2 хх 173 х/,
3.18.Эд зүйлийн үнэлгээ /2 хх 221 х/,
3.19.Эд зүйлийн үнэлгээ /3 хх 10 х/,
3.20.Эд зүйлийн үнэлгээ /3 хх 32 х/,
3.21.Эд зүйлийн үнэлгээ /3 хх 54 х/,
3.22.Эд зүйлийн үнэлгээ /3 хх 82 х/,
3.23.Эд зүйлийн үнэлгээ /3 хх 108, 7 хх 207 х/,
3.24.Эд зүйлийн үнэлгээ /3 хх 143 х/,
3.25.Эд зүйлийн үнэлгээ /3 хх 170 х/,
3.26.Эд зүйлийн үнэлгээ /3 хх 204 х/,
3.27.Эд зүйлийн үнэлгээ /3 хх 249-250 х/,
3.28.Эд зүйлийн үнэлгээ /4 хх 4-5 х/,
3.29.Эд зүйлийн үнэлгээ /4 хх 62-69 х/,
3.30.Эд зүйлийн үнэлгээ /7 хх 206 х/,
3.31.Эд зүйлийн үнэлгээ /4 хх 63 х/,
3.32.Эд зүйлийн үнэлгээ /4 хх 65 х/,
3.33.Эд зүйлийн үнэлгээ /4 хх 66 х/,
3.34.Эд зүйлийн үнэлгээ /4 хх 177 х/,
3.35.Эд зүйлийн үнэлгээ /4 хх 195-196 х/,
3.36.Эд зүйлийн үнэлгээ /5 хх х/,
3.37.Хохирол хүлээлгэн өгсөн, эд зүйл хүлээлгэн өгсөн баримтууд /1 хх 122-124, 128, 158-161, 189-190, 2хх 35-38, 55, 99-100, 106-107, 127-128,177-179, 210-217х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Хэргийн зүйлчлэлийн талаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Э.З, П.П нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд Э.З нь Г.Пүрэвбаатар, Г.Гантулга, Д.Баасанжав, С.Энхмөрөн, Г.Баасандорж, Г.Насанбат, О.Сувд-Эрдэнэ, Ц.О, П.П, Э.Жанчив нартай бүлэглэж 2013 оны 02 дугаар сараас 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр, 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд,
П.П нь Э.З, Э.Жанчив нартай бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хулгайн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1. “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу дээрх гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх байсан хэдий ч, 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ 2017 оны 07 дугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.
2. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан:
Э.Зт холбогдох хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсгээр, П.Пэд холбогдох хэрэг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэж байсан тул 2002, 2015 оны Эрүүгийн хуулийн хулгайн гэмт хэргийн зүйл, заалтуудыг харьцуулбал:.
2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2. “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. 145.3 “Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан буюу их хэмжээний хохирол учирсан, түүнчлэн гамшгийг далимдуулж үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.
2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Энэ гэмт хэргийг:
2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;
2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;
2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;
2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулиар Э.Зт холбогдох хэргийг ял шийтгэл хөнгөрч байгаа, харин П.Пэд оногдуулах хорих ялын доод хэмжээ адилхан боловч дээд хэмжээ нь 2015 оны Эрүүгийн хуулиар 8 жил болж ихэссэн нь түүнд холбогдох хэргийн ял хүндэрч байгаа тул П.Пэд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлын хувьд дээрдүүлсэн зохицуулалттай тул прокуророос түүнд холбогдох хэрэгт 2015 оны Эрүүгийн хууль хэрэглэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул П.Пэд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Харин Э.Зын хувьд 2015 оны Эрүүгийн хуулиар түүнд оногдуулах ял хөнгөрч байгаа тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзсэн.
Гэм буруугийн талаар.
Нэг: Э.З нь.
1.1. С.Энхмөрөн, Г.Баасандорж, Г.Пүрэвбаатар, Г.Насанбат, Х.Өнөрболд, Д.Баасанжав нартай бүлэглэж, 98-74 УБД улсын дугаартай аксент маркын автомашин ашиглаж, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч
1.1.1. 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Д.Бы эзэмшлийн грашийн хаалгыг эвдэж нэвтрэн 360 кг тахианы гуя, 480 кг цээж мах, 180 кг тахианы гуяны цул мах, 65 кг бүтэн тахианы мах зэргийг хулгайлж, 4,440,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.2. Г.Насанбат, Х.Өнөрболд, С.Энхмөрөн, Г.Гантулга, Г.Пүрэвбаатар нартай бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор армоторын төмрийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэн, 98-74 УБД улсын дугаартай аксент маркын автомашин ашиглаж, орон байранд нэвтэрч
1.2.1. 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 62-8 тоотод оршин суух Т.Аийн байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн 42 инчийн ЛЖ маркийн зурагт, орны бүтээлэг, Ике брэндийн том хутга зэрэг эд зүйлсийг хулгайлж, 890,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.3. Б.Пүрэвсүрэн, Г.Насанбат, С.Энхмөрөн нартай бүлэглэж, орон байранд нэвтэрч,
1.3.1. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн НИК-ийн 1-25 тоотод оршин суух Д.Янжмаагийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 50 инчийн ЛЖ маркийн зурагт, том гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, тахилын жижиг мөнгөн аяга 1 ширхэг, Ай тав гар утас, мөнгөн тоногтой эрэгтэй бүс, Никон маркын зургийн аппарат, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 2,675,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.3.2. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо НИК-ийн 1-25 тоотод оршин суух Ч.Бямбасүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожыг эвдэн нэвтэрч Делл маркийн нөүтбүк, процессорын хамт, эрэгтэй хүний савхин куртка, эрэгтэй хүний мөнгөн зүүлт, эмэгтэй хүний мөнгөн хослол 4 ширхэг, сваровский хослол 1 ширхэг, эрэгтэй хүний ботинк зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1,420,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.4. Б.Пүрэвсүрэн, С.Энхмөрөн, Г.Насанбат, Д.Ариунбаатар нартай бүлэглэж, 74-98 улсын дугаартай Хьюндай Элентра маркийн автомашин ашиглаж,
1.4.1. 2014 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити хорооллын гадна ил зогсоол дээр байсан иргэн С.Дэмбэрэлийн 13-97 УНЧ улсын дугаартай приус-10 маркын автомашины шилийг хагалж 35,000 төгрөгийн, иргэн Д.Батбаярын 03-78 УНП улсын дугаартай гранд марк-2 маркын автомашины шилийг хагалж 40,000 төгрөгийн, иргэн Б.Хосбаярын 25-32 УБЭ улсын дугаартай верна аксент маркын автомашины шилийг хагалж 40,000 төгрөгийн, иргэн Л.Уланбаярын 95-93 УБЗ улсын дугаартай Витз маркын автомашины шилийг хагалж 50,000 төгрөгийн, иргэн М.Солонгийн 17-87 УНБ улсын дугаартай приус-11 маркын автомашины шилийг хагалж 50,000 төгрөгийн, иргэн Д.Наранжаргалын 58-88 УНЦ улсын дугаартай Тоёото алекс маркын автомашины шилийг хагалж 50,000 төгрөг, мөн тестр багаж хулгайлж 160,000 төгрөг, нийт 210,000 төгрөгийн, иргэн А.Билгүүний 24-25 УНВ улсын дугаартай Ниссан тида маркын автомашины шилийг хагалж 50,000 төгрөгийн, иргэн Р.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн 81-07 УНА улсын дугаартай приус маркын автомашины шилийг хагалж 50,000 төгрөгийн буюу нийт 8 автомашинуудын гурвалжин шилийг хагалж эд зүйлсийг нь хулгайлж, 525,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.4.2. 2017 оны 07 дугаар сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 12-р хорооны 52-р байрны урд талын гадна ил зогсоол дээр байсан иргэн Ч.Дашдондовын 68-51 УБК улсын дугаартай Сузуки скодо маркын автомашины шилийг хулгайлж 60,000 төгрөг, түрийвч хулгайлж 20,000 төгрөгийн нийт 80,000 төгрөгийн, иргэн А.Энхтайвны 13-22 УНУ улсын дугаартай приус-10 маркын автомашины шилийг хагалж 35,000 төгрөг, эрэгтэй хүний хар куртка хулгайлж 30,000 төгрөг нийт 65,000 төгрөгийн, иргэн Б.Нармандахын 43-79 УНВ улсын дугаартай Митцүбуши лансер маркын автомашины шилийг хагалж 70,000 төгрөг, багажны ком түлхүүр хулгайлж 80,000 төгрөг нийт 150,000 төгрөгийн, иргэн Б.Одсайханы 48-81 УНЧ улсын дугаартай Тоёото аллион маркын автомашины шилийг хагалж 60,000 төгрөгийн, иргэн Д.Мөнхбатын 93-62 УБК улсын дугаартай Ланд крузер маркын автомашины шилийг хагалж 40,000 төгрөгийн, ДВД тоглуулагч, алт мөнгө хэмждэг дэнс, компанийн тамга зэргийг хулгайлж 190,000 төгрөг нийт 230,000 төгрөгийн, иргэн Х.Батболдын 33-74 УНЕ улсын дугаартай приус-10 маркын автомашины шилийг хагалж 50,000 төгрөгийн, иргэн С.Уламбаярын 39-65 УНҮ улсын дугаартай приус-11 маркын автомашины шилийг хагалж 50,000 төгрөг, түрийвч хулгайлж 20,000 төгрөг нийт 70,000 төгрөгийн, иргэн Б.Наранчимэгийн 96-85 УНП улсын дугаартай приус-11 маркын автомашины шилийг хагалж 50,000 төгрөгийн, иргэн Ц.Амгалангийн 83-39 УБЗ улсын дугаартай аксент маркийн автомашины шилийг хагалж 30,000 төгрөгийн, иргэн Б.Минжүүрийн 91-47 УБЧ улсын дугаартай Ист маркын автомашины шилийг хагалж 180,000 төгрөг, МП тоглуулагч болон Самсунг маркын гар утас хулгайлж 50,000 төгрөг, нийт 230,000 төгрөгийн буюу нийт 10 машинуудын шилийг хагалж эд зүйлсийг нь хулгайлж, 1,015,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.4.3. байрны гадна ил зогсоолд байсан иргэн Ш.Наранбаатарын эзэмшлийн 13-65 УБӨ улсын дугаартай Ниссан санни маркын автомашины шилийг хагалж 35,000 төгрөг, МП-3 тоглуулагч болон гар утас, биет 27,000 төгрөг хулгайлж, нийт 242,000 төгрөгийн, иргэн Т.Энхбатын 78-44 УББ улсын дугаартай верна-2 маркын автомашины шилийг хагалж 45,000 төгрөгийн, нийт 2 автомашины шилийг хагалж эд зүйлсийг нь хулгайлж, 427,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.5. Г.Насанбат, Г.Пүрэвбаатар, Г.Гантулга нартай бүлэглэн, 66-18 УБЛ улсын дугаартай саната-2 маркын автомашин ашиглаж, орон байранд нэвтэрч,
1.5.1. 2013 оны 03-р сарын 23-ны өдөр Сонгинорхайрхан дүүргийн 23-р хороо Овоотын 70-26 тоотод оршин суух иргэн Ж.Оийн гэрээс Сони маркын нөтбүк, хонины мах, модем, “МП” тоглуулагч 2 гега плаш зэрэг эд зүйлсийг нь хулгайлж, 1,057,900 төгрөгийн хохирол учруулсан,
1.6. Г.Пүрэвбаатар, Г.Гантулга нартай бүлэглэж, орон байранд нэвтэрч,
1.6.1. 2013 оны 04-р сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо Алтайн 6-678 тоотод оршин суух иргэн Б.Гын гэрт нэвтрэн Делл маркын иж бүрэн компьютер, мөнгөн бүс зэргийг хулгайлж, 250,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.7. Б.Пүрэвсүрэн, Г.Насанбат, Г.Баасандорж нартай бүлэглэж 95-54 УНЯ приус-11 маркын автомашин ашиглаж, орон байранд нэвтэрч,
1.7.1. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Хайрханы 7-67 тоотод оршин суух иргэн Г.Оы эзэмшлийн Монгол гэрийн амбаарын цүүг хөшин нэвтэрч 32 инчийн монел зурагт, Тошиба маркын ягаан нөтбүк, мөнгөн ээмэг, зүүлт, монетон ээмэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 790,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.7.2. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын 6-256 тотод оршин суух иргэн Л.Нгийн монгол гэрийн цоожыг эвдэн нэвтэрч 32 инчийн Шарп маркын зурагтыг эд зүйлсийг хулгайлж, 210,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.7.3. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 13-17 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын 3-566 тоотод оршин суух иргэн Б.Бын гэрт нэвтрэн 43 инчийн Самсунг маркын зурагт, монетон хос ээмэг, чулуун хөөрөг, даалингийн хамт, дунд гарын мөнгөн аяга, даавуун бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1,575,200 төгрөгийн хохирол учруулсан,
1.8. Г.Насанбат, Г.Пүрэвсүрэн нартай бүлэглэж, орон байранд нэвтэрч,
1.8.1. 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10-14 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 28-р хорооны задгайд оршин суух иргэн Д.Мгийн гэрээс Шарп маркын 32 инчийн ЛСД зурагт, дижитал зургийн аппарат, мөнгөн ээмэг, бөгж, монетон гинж, ээмэг, морин хуур 2 ш, гар утас, эрэгтэй, эмэгтэй бугуйн цаг, эмэгтэй гутал, эрэгтэй эмэгтэй мөнгөн бөгж, гинж зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1,051,500 төгрөгийн хохирол учруулсан,
1.8.2. 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12-15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 11-р хорооны задгайд оршин суух иргэн Ц.Оийн гэрээс ЛЖ маркын 32 инчийн зурагт, Ассер маркын нөтбүк, дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй арьсан гутал, Хино маркын зургийн аппарат, Самсунг болон Айфонь-5 маркын гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1,895,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.8.3. 2013 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23-р хороо Сургуулийн 1777 тоотод оршин суух иргэн Д.Түмэндэлгэрийн гэрээс самсунг маркын 43 инчийн зурагт, эмэгтэй монетон ээмэг, бөгж, гинж, хүзүү болон гарны зүүлт, ээмэг, гинж, хүүхдийн цүнх зэрэг эд зүйлсийг хулгайлж, 800,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.9. Г.Гантулгатай бүлэглэж 66-18 УБЛ улсын дугаартай соната-2 маркын автомашин ашиглаж, орон байранд нэвтэрч
1.9.1. 2013 оны 03-р сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Зээлийн 23-45а тоотод оршин суух Э.Сын гэрт нэвтрэн паланет маркын 42 инчийн Лед зурагт, мэдрэгчтэй гар туас зэрэг эд зүйлсийг хулгайлж, 741,500 төгрөгийн хохирол учруулсан,
1.9.2. 2013 оны 03-р сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Алтановоогийн 21-22 тоотод оршин суух иргэн М.Буян-Удрахын гэрт нэвтрэн зөөврийн компьютерийг хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.9.3. 2013 оны 04-р сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 3-33 а тоотод оршин суух хохирогч Ж.Батсайханы гэрт нэвтрэн Леново маркын зөөврийн компьютерийг хулгайлж, 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.10. Г.Гантулга, И.Баярбат, Б.Пүрэвсүрэн, Ц.О, О.Сувд-Эрдэнэ нартай бүлэглэж, айлын гэрт нэвтрэн,
1.10.1. 2013 оны 06-р сарын 01-ний өдөр Сон_гинохайрхан дүүргийн 6-р хороо Тоосгоны 10-196а тоотод оршин суух хохирогч Ц.Бгийн гэрээс Тошиба маркын 32 инчийн зурагт, шүрэн толгойтой мөнгөн нуухтай, гуулин халбагатай хаш хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 4,350,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.11. Г.Гантулга, Б.Пүрэвсүрэн нартай бүлэглэж, айлын гэрт нэвтрэн,
1.11.1. 2013 оны 06-р сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Алтановоогийн задгайд оршин суух хохирогч С.Уын гэрт нэвтрэн орж эрэгтэй хүний 4 ширхэг пүүзэн гутлыг эд зүйлсийг хулгайлж, 1,080,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.11.2. 2013 оны 05-р сарын 14-ний өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 28-р хороо Хужирбулангийн 79-2285 тоотод оршин суух хохирогч Б.Алтантуяагийн гэрт нэвтрэн флипс маркын 42 инчийн Лед зурагтыг хулгайлж, 660,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.11.3. 2013 оны 06-р сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Тоосгоны 1-1 тоотод байрлах Чандмань хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэн орж иргэн Д.Ариунжаргалын бэлэн мөнгө, утасны карт, камер, компьютерийн дэлгэц зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1,499,700 төгрөгийн хохирол учруулсан,
1.12. Г.Гантулга, Б.Пүрэвсүрэн, Г.Эрхэмбаяр нартай бүлэглэж, айлын гэрт нэвтрэн,
1.12.1. 2015 оны 10-р сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Мах импексийн 1-5 тоотод оршин суух иргэн Г.Бат-Эрдэнийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч 42 инчийн фаносоник зурагт, ДДШ хүлээн авагч зэрэг эд зүйлсийг хулгайлж, 715,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.13. Э.Жанчив, П.П нартай бүлэглэн, айлын гэрт нэвтрэн,
1.13.1. 2015 оны 05-р сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаагийн 24-11-5а тоотод оршин суух иргэн М.Дын гэрт нэвтэрч Монел маркын зурагтыг хулгайлж, 260,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.13.2. 2015 оны 04-р сарын 22-23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо 14-1 давхарт байрлах Гагнуур ХХК-ийн байрнаас иргэн Б.Эгийн эзэмшлийн зөөврийн компьютерийг хулгайлж, 950,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.14. П.Птэй бүлэглэж, учрах садыг арилгах зорилгоор армоторын төмрийг тусгайлан бэлтгэн зэвсгийн чанартай хэрэглэж, айлын гэрт болон тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч,
1.14.1. 2015 оны 04-р сарын 24-25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт орших Од хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн иргэн Г.Оын эзэмшлийн хүнс, ахуйн хэрэглээний эд зүйлсийг хулгайлж, 1,491,400 төгрөгийн хохирол учруулсан,
1.14.2. 2015 оны 05-р сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Хангайн 66-11 тоотод иргэн Т.Чийн гэрээс 32 инчийн некст зурагт, 20 литрийн хуванцар сав, спикер зэрэг эд зүйлсийг хулгайлж, 419,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.14.3. 2015 оны 05-р сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булгийн 10-529 тоотод оршин суух иргэн Э.Эгийн хаалгыг эвдлэн нэвтэрч 37 инчийн Самсунг зурагтыг хулгайлж, 400,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.14.4. 2015 оны 05-р сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Зээлийн задгайд оршин суух иргэн Х.Эын гэрт нэвтэрч Конка маркын зурагтыг хулгайлж, 350,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.14.5. 2015 оны 05-р сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо 24-31 тоотод оршин суух иргэн Б.Бгийн гэрт нэвтэрч 32 инчийн Шарп маркын зурагтыг хулгайлж, 650,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.14.6. 2015 оны 05-р сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 9-р хороо Буянт-Ухаа 23-54 тоотод С.Энхтайвны гэрт нэвтэрч 40 инчийн самсунг маркын зурагт, хүүхдийн удирдлагатай машин, ДДШ-ын гар удирдлага зэрэг эд зүйлсийг хулгайлж, 870,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.14.7. 2015 оны 05-р сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо Орбитын 75-28 тоотод оршин суух иргэн О.Жгийн гэрт нэвтэрч 32 инчийн Паносоник маркын зурагт, ДВД тоглуулагч зэрэг эд зүйлсийг хулгайлж, 325,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.14.8. 2015 оны 05-р сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Хангайн 2-18 тоотод оршин суух иргэн Л.Мийн гэрт нэвтрэн 2 ширхэг дунд гарын манан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ш, зурагтын удирдлага зэрэг эд зүйлсийг хулгайлж, 990,000 төгрөгийн хохирол учруулсан,
1.15. Г.Гантулга, И.Баярбат, Б.Пүрэвсүрэн нартай бүлэглэж, айлын гэрт нэвтрэн,
1.15.1. 2013 оны 06-р сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Тоосгоны 5-51а тоотод оршин суух хохирогч Ц.Мын гэрээс Конка маркын 32 инчийн зурагт, гар утас, спикер, бие мөнгө зэрэг эд зүйлсийг хулгайлж, 390,000 төгрөгийн хохирол учруулсан буюу 34 удаагийн үйлдлээр бусдад нийт 36,763,200 төгрөгийн хохирол учруулсан,
Хоёр:П.П нь.
2.1. Э.З, Э.Жанчив нартай бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм ашиглаж, айлын гэрт болон агуулах саванд нэвтэрч
2.1.1. 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-11-5а тоот иргэн М.Дын гэрт нэвтэрч “Монел” маркын зурагтыг хулгайлж, 260,000 төгрөгийн хохирол учруулсан,
2.1.2. 2015 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 14-р байрны 1 давхарт байрлах “Гангануур”ХХК-ийн байранд нэвтэрч иргэн Б.Эы эзэмшлийн зөөврийн компьютерийг хулгайлж, 950,000 төгрөгийн хохирол учруулсан,
2.2. Э.Зтай бүлэглэж, давтан үйлдлээр, учирах саадыг арилгах зорилгоор армоторын төмрийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэж, айлын гэрт нэвтэрч,
2.2.1. 2015 оны 04 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт орших “Од” хүнсний дэлгүүрт нэвтрэн иргэн Г.Оын эзэмшлийн хүнс, ахуйн хэрэглээний эд хулгайлж 1,491,400 төгрөгийн хохирол учруулсан.
2.2.2. 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 66-11 тоотод оршин суух иргэн Т.Чийн гэрээс 32 инчийн Нэкст зурагт, 20 литрийн хуванцар сав, спикер зэрэг эд зүйлийг хулгайлж 419,000 төгрөгийн хохирол учруулсан.
2.2.3. 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгийн 10-529 тоотод оршин суух Э.Эгийнд нэвтрэн 37 инчийн Самсунг маркын зурагтыг хулгайлж 400,000 төгрөгийн хохирол учруулсан.
2.2.4. 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээлийн задгайд орших суух иргэн Х.Эын гэрт нэвтэрч 32 инчийн Конка маркын зурагтыг хулгайлж 350,000 төгрөгийн хохирол учруулсан.
2.2.5. 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо 24-31 тоотодп оршин суух иргэн Б.Бгийн гэрт нэвтэрч 32 инчийн Шарп маркын зурагтыг хулгайлж 650,000 төгрөгийн хохирол учруулсан.
2.2.6. 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 9-р хороо Буянт-Ухаагийн 23-54 тоотод оршин суух С.Энхтайвны гэрт нэвтэрч 40 инчийн Самсунг маркын зурагт, хүүхдийн удирдлагатай машин, ДДэш-ийн гар удирдлага зэрэг эд зүйлийг хулгайлж 870,000 төгрөгийн хохирол учруулсан.
2.2.7. 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо Орбитын 75-25 тоотод оршин суух О.Жавзанхорлдоогийн гэрт нэвтэрч 32 инчийн Панасоник маркын зурагт, ДВД тоглуулагч зэргийг хулгайлж 325,000 төгрөгийн хохирол учруулсан.
2.2.8. 2015 оны 05 дугаар 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 2-18 тоотод оршин суух иргэн Л.Мийн гэрт нэвтэрч 2 ширхэг дунд гарын манан хөөрөг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, жижиг гарын 1 ширхэг мөнгөн аяга, зурагтын удирдлага зэрэг эд зүйлсийг хулгайлж 990,000 төгрөгийн хохирол учруулж, 10 удаагийн үйлдлээр бусдад нийт 6,705,400 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Бөхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын байшингийхаа хойд талд өөрийн эзэмшлийн 93-62 УБК улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь ... машин дээрээ очсон чинь жолоочийн талын хойд хаалганы жижиг шилийг хагалчихсан байсан. Тэгээд юмаа бүртгэхэд ягаан өнгийн DVD тоглуулагч 80,000 төгрөг, алт, мөнгө хэмжигч дэнс 70,000 төгрөг, Хантайшир ХХК-ийн модон тамга 70,000 төгрөг зэрэг зүйлс алдагдсан байсан. Машины шилийг 50,000 төгрөгөөр, нийт 270,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 153 х/,
Хохирогч Ц.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн охин Урангоо, хүргэн Мөнхжаргал, охин Уранчимэг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 10-196a тоотод байрлах гэрээсээ 2013 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн үед Төв аймаг руу хүүхдийн баяр тэмдэглэх зорилгоор бүгд явсан. Тэгээд Төв аймагт явж байгаад орой 19 цагт гэртээ ирэхэд хашаанд байрлах хүүхдийн гэрийн хаалга онгорхой, ямар нэгэн эд зүйл алга болоогүй байхаар нь хойд талд байрлах өөрийн байшингаа очоод харахад хаалгыг нь эвдээд онгойлгосон байхаар нь би гэртээ ороод харахад манай гэрээс 32 инчийн зурагт, ... алдагдсан байсан тул цагдаад хандах болсон юм. …” гэх мэдүүлэг /2 хx 153-154 x/
Хохирогч Г.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Манайх Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Толгойтын урагшаа Нарангийн гол чиглэлийн замын уулзвар хэсэгт “Од” нэртэй дэлгүүр ажиллуулдаг юм. 2015 оны 04 дүгээр сарын 24-ний орой би 21 цаг 30 минутын орчим дэлгүүрээ хаагаад хаалга цонхыг нь цоожилж шалгаад явсан. Хүнсний болон ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн алдсан …” гэх мэдүүлэг /1 хх 45-48 х/
Хохирогч Х.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би 07:00 цагийн үед гэрээсээ гарч явсан юм. Намайг ... Тэгээд тухайн өдрийн орой 19:00 цагийн орчим байх манай охин Энхцацрал над руу утсаар яриад манай гэрт хулгай орсон байна, хаалга цоож эвдсэн байна гэхээр нь би гэртээ яваад очиход манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт байсан 32 инчийн Конка маркийн зурагт алдагдсан байсан. …” гэх мэдүүлэг /1 хх 186 х/
Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн орчимд би гэрээсээ гэрийнхэнтэйгээ усанд орохоор гарсан юм. Гэрээсээ гарахдаа гэрээ түгжээд гарч явсан. Тэгээд өдөр 15 цагийн орчимд буцаад гэртээ ирсэн чинь гэрийн хаалга онгорхой байсан. Манай гэрийн зүүн орны бүтээлэг байхгүй болсон байсан тэрүүгээр манай гэрийн хойд талд байсан зурагтыг боогоод аваад явсан бололтой байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй. …” гэх мэдүүлэг /1 хx 200-201 x/,
Хохирогч М.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 24-11-5a тоотод хоёр хүүхдийн хамт оршин суудаг юм. Манай гэрээс 2015 оны 05 дугаар сарын 01-02-ны хооронд 32 инчийн Монел маркийн өнгөт зурагт алдагдсан. …” гэх мэдүүлэг /1 x 226-227 x/
Хохирогч С.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23-54 тоотод оршин суудаг бөгөөд манай гэрээс 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 40 инчийн Самсунг маркийн өнгөт зурагт алдагдсан. Тухайн үед манай гэрт хүн байхгүй байсан. Мөн манай гэрээс хүүхдийн удирдлагатай машин, ди ди ш сансарын антены гар удирдлага алдагдсан байсан. …” гэх мэдүүлэг /2 x 12-13 x/
Хохирогч Б.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн HP брендийн зөөврийн компьютероо өөрийн ажлынхаа байранд орхиод гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн орчимд манай байранд хамт мөн үйл ажиллагаа явуулдаг Жи мобайлын салбарт ажилладаг Энхболд гэдэг залуу манай биржийн байранд хулгай орчихсон байна гэж ярьсан юм. Тэгэхээр нь би ажил дээрээ ирэхэд миний зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан. ... 2014 оны 08 дугаар сард 950.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Одоо 985.000 төгрөгийн үнэлгээтэй болчихсон байна лээ. …” гэх мэдүүлэг /1 x 80-81/
Хохирогч Э.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 11:00 цагийн орчимд нөхрийнхөө хамт гэрээсээ гараад гадуур явж байгаад орой 18:00 цаг орчимд гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдлээд хулгайч орж манай гэрийн хойморт байсан зурагтыг хулгайлаад баруун талын орон дээр байсан ногоон бүтээлгийг аваад явсан байсан. …” гэх мэдүүлэг /1 хх 126 x/
Хохирогч О.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ... эмээ манай хашаа руу 15 цаг болох гэж байхад орсон чинь манай гэрийн хаалга нь онгорхой, хулгай орсон байдалтай байхаар нь гэрт орж үзсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай ороод гэрийн хойморт зурагтын тавиур дээр байсан 32 инчийн Panasonic маркийн зурагт, хар өнгийн жижиг Хятад улсад үйлдвэрлэсэн DVD тоглуулагч зэрэг эд зүйлийг маань хулгай аваад явсан байна гэж хэлсэн. …”гэх мэдүүлэг /1 хх 156-157 х/
Хохирогч Л.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед гэрээс нөхөр хүүхдийнхээ хамт гарсан. Гэрээс гараад нөхөр хүүхэд хоёр Гандан руу, би ажил руугаа явсан. Тэгээд удалгүй нэг цаг орчмын дараа нөхөр над руу утасдаад манай дээд айлын эгч сая над руу залгаад танай гэрт чинь хулгай орчихсон байна гэж хэллээ чи түрүүлээд харьж бай гэж хэлсэн. Тэгээд би шууд ажлаасаа гараад гэртээ ирэхэд гал тогооны өрөөний цонхны гадна талын хаалт төмрийг салгаад авчихсан цонхоор хулгайч орчихсон байсан. Хашааны хойд хэсэгт манай гэрийн Самсунг маркийн хавтгай дэлгэцтэй 40 инчийн зурагтыг хоёр тавиуртай нь цуг орны даавуунд боогоод авч явахад бэлдээд хашаа түшүүлээд тавьчихсан байсан. Тэгээд гэртээ ороод алдагдсан эд зүйлээ бүртгээд үзэхэд унтлагын өрөөнд байдаг авдарнаас хоёр хөөрөг, мөн тэр авдранд байсан гурван ширхэг мөнгөн аягыг аваад явчихсан байсан. Мөн зурагтны удирдлагыг бас авсан байсан. …” гэх мэдүүлэг /2 хx 24 x/
Хохирогч Т.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би гэрээс 12 цагийн үед гадагш гарсан. Манай хоёр хүүхэд хөдөө ажилладаг учраас би ихэвчлэн гэртээ ганцаараа байдаг. Өдөр гэрээс гарч гадуур ажилтай явж байгаад орой 20 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд хашааны хаалга онгойчихсон байсан, гайхаад дотогш орж үзэхэд гэрийн хаалганы цоожны цүүг нь эвдэлчихсэн байсан. Тэгээд гэрт хулгай орсон байна гэж мэдсэн. Гэртээ ороод алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд 32 инчийн NEXT маркийн зурагт, үүдний амбаарт байсан 20 литрийн усны сав нэг ширхэг, Компьютерийн спикер нэг ширхэг тус тус алдагдсан байсан. …” гэх мэдүүлэг /2 xx 32 x/
Хохирогч Э.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2013 оны 03 дугаар сарын 25-ны ... 67 дугаар сургууль яваад охиноо аваад ирэхэд гэрт хулгай ороод зурагт алга болчихлоо. …” гэх мэдүүлэг /2 хx 56-57 x/
Хохирогч Д.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 7 цагт машинаа гаргахаар граж дээр ирэхэд гражийн нэг хаалга онгорхой дээд талд нь зүүж цоожилсон цагаан цоожийг эвдлээд гражаас хойшоо зүгт шидчихсэн доод талын нууц цоожийг нь багажаар хөшиж эвдээд онгойлгосон байсан. Би эд зүйлээ бүртгэж үзэхэд 20кг цагаан шуудайнд хийж тавьсан 17 уут тахианы мах нийт 360кг, 1кг нь 3500 төгрөгний үнэтэй, нэг хайрцагтаа 6 ширхэгтэй цаасан ууттай тахианы гуяны цул мах 25 хайрцаг байсан, нэг хайрцаг мах нь 47.000 төгрөгний үнэтэй, хавтгай цаасан хайрцагтай тахианы бүтэн мах нийт 5 хайрцаг нийт 90кг, 1кг нь 6000 төгрөгний үнэтэй, гражийн урд талд тавьсан хөргөгч дотор байсан 50 ширхэг шаазан аяга, 1 аяга нь 2500 төгрөгний үнэтэй, машин дотроос урд талын хайрцагт сул хийсэн байсан машины хөгжим 1 ширхэг нь 20.000 төгрөгний үнэтэй, машины суудлын хивсэнцэрүүд, багаж алдагдсан байна. …” гэх мэдүүлэг /2 хx 71, 74 x/
Хохирогч Т.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 62-08 тоотод байх манай байшингийн хаалгыг эвдэж хулгай ороод шинээр авсан 42 инчийн ЛСД, LG маркын телевизорыг хулгай хийгээд орны бүтээлэг аваад боогоод явсан бололтой байсан. …” гэх мэдүүлэг /2 хx 101-103 x/
Хохирогч Ж.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад ажлаа хийж байгаад орой 22 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхэд манай гэрийн нууц цоожийг эвдээд хаалганы яс модыг хугалаад гэр рүү ороод Sony маркын Нөүтбүүк, MP3, 2 гегавайтийн багтаамжтай флаш, хонины бүтэн 23кг мах алга болсон байсан. …” гэх мэдүүлэг /2 хx 108-110 x/
Хохирогч Ц.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ... 32 инчийн Konko телевизор, скайтелийн том гар утас, спикер, түрүүвчнээс биет 20.000 төгрөг, орны бүтээлэг, зэрэг зүйлс алдагдсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Телевизорыг 650.000 төгрөгөөр нарантуул захаас 2010 оны үед худалдаж авч байсан, гар утсыг 2012 оны 12 дугаар сарын үед монтелоос 45.000 төгрөгөөр худалдаж авч байсан, орны бүтээлэг 35.000 төгрөг, спикер 35.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. …” гэх мэдүүлэг /2 хx 129-130 x/
Хохирогч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Алтайн 6-678 тоотод орших манай байшинд 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хулгайн халдлага болсон. Тэр өдрийн 16-18 цагийн хооронд л гэрт хүнгүй байх хойгуур хулгайч орж эд зүйл авсан байсан юм. ... том өрөөний хойморт Компьютерийн ширээн дээр байсан DELL маркийн хар өнгөтэй иж бүрэн компьютерийг авсан байсан. ... Мөн том өрөөний хойморийн модон авдарны цүүг хөшиж онгойлгоод дотор нь байсан эрэгтэй хүний монгол дээлний мөнгөн бүсийг авсан байсан, …” гэх мэдүүлэг /2 хx 160 x/
Хохирогч С.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эхнэр хүүхдийн хамт хадам ах Жанчивсүрэнгийн гэрт нь хэд хоносон юм. 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ... Сандуй гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой байна гэрээ цоожилсон юм уу, цоож нь алга болсон байна гэж хэлэхээр нь би хулгай орсон юм байх гэж бодоод Сандуйг гэртээ ороод эд зүйлээ хараадах гэж хэлтэл Сандуй гэртээ орж алга болсон зүйлүүд хараад миний 4 ширхэг пүүз алга байна гэж хэлсэн юм. Би ах Жанчивийн гэрт нь 10 хоносон байх. Гэрт хулгай орсон өдрөөс 2 хоногийн өмнө манай дүү Сандуй З болон найзуудын хамт гэрт очсон байсан юм. Тухайн үед З гэрт пүүзнүүд байгаа талаар мэдсэн юм. З Жанчивийн гэрээр байнга ордог байсан талаар мэдэхгүй гэхдээ гэрийг нь мэддэг юм шиг байна лээ. …” гэх мэдүүлэг /2 хx 175-176 x/
Хохирогч Г.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 7-67 тоотод нөхөр Мөнх-Од, 3 настай охины хамтаар амьдардаг бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд нөхөр хүүхдийн хамтаар ажилдаа явсан юм. ... орой 20 цагийн үед гэртээ очиход эсгий гэрийн үүдний таамбар болон гэрийн хаалга онгорхой цоожийг нь эвдэлчихсэн байсан гэрийн хамаг эд зүйлсийг эмх замбараагүй болгочихсон байсан, гэрээс алдсан зүйлээ бүртгэхэд 32 инчийн монел маркын хавтгай дэлгэцтэй зурагт удирдлагын хамт, ширээн дээр байсан тошиба маркын нөүтбүүк цэнэглэгчийн хамт, улаан өнгийн орны бүтээлэг зэрэг зүйл байхгүй байсан. ... 11 дүгээр сарын 26-ны өглөө ажилдаа явах гээд ээмгээ зүүх гэтэл савтайгаа байхгүй болчихсон байсан сав нь далайн дун хясаагаар хийсэн жижигхэн савтай байсан ба дотор нь бөөрөнхий хэлбэрийн солонгос монетон ээмэг, мөнгөн урт ээмэг нэг хос, зэрэг зүйлүүдийг савтай нь аваад явчихсан байсан. …” гэх мэдүүлэг /2 хx 223-225 x/
Хохирогч М.Бмөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай гэрийн хойморт байрлах шар өнгийн шилэн сервантанд ил байсан мөнгөн эдлэлүүд алдагдсан. Содон шинж тэмдэг нь хар өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, кулон, бөгж байсан одоо грамм орцыг нь хэлж мэдэхгүй байна. …” гэх мэдүүлэг /2 хx 228 x/
Хохирогч Л.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад орой 18 цаг 30 минутын үед 2 хүүхэдтэйгээ хамт гэртээ иртэл гэрийн хаалга хагас онгойсон, цоожийг нь гөжиж эвдэлсэн байсан. Гэртээ ороод хартал хавтгай дэлгэцтэй 32 инчийн SHARP зурагт алга болсон байсан. …” гэх мэдүүлэг /3 хx 11-13 x/
Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Гэрийн баруун хойд талд ширээн дээр байсан 43 инчийн Самсунг маркийн хар өнгөтэй плазма дэлгэцтэй зурагт, зурагтын доод талын ширээний тавиур дээр байсан орчин цагийн, хүрэн бор өнгийн хаш хөөрөг, даалингын хамт, тогооны шүүгээн дотор байсан дунд гарын мөнгөн аяга, авдар дотор ногоон цүнхэнд 2 монетон ээмэг, 40.000 төгрөг алга болсон байна. …” гэх мэдүүлэг /3 xx 29-31 x/
Хохирогч Д.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 7 цаг 20 минутын орчим би өөрийн хоёр хүүхдээ аваад гэрээсээ гарсан. ... Манай гэрээс хулгайч Шарф маркийн LCD зурагт, зургийн аппарад, эмэгтэй хүний мөнгөн ээмэг бөгжний хос, эмэгтэй хүний монетан гинж ээмэг, 2 ширхэг морин хуур, БНСУ-ын дээшээ дэлэгддэг гар утас болон утасны чихэвч, эмэгтэй эрэгтэй бугуйн цаг, эмэгтэй хүний гутал гэх зэрэг эд зүйлийг аваад явсан байсан. …” гэх мэдүүлэг /3 хx 80-81 x/
Хохирогч Ц.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Манай 32 инчийн ЛСД зурагт 2008 онд 999.000 төгрөгөөр авсан. Зурагтны дээд талын хүрээний дунд хэсэгт хагарсан байгаа. Дунд гарын мөнгөн аяга 2013 оны 09 дүгээр сарын 10-нд 175.000 төгрөгөөр авсан ба ямар нэгэн содон шинж байхгүй. Нөхрийн маань 2013 оны 10 дугаар сарын эхээр 500.000 төгрөгөөр худалдаж аваад өмсөөгүй байсан Герман улсад үйлдвэрлэсэн ботинк хар хүрэн өнгийн цаасан хайрцагтай улан дээрээ Итали гэсэн бичигтэй хар лакан гутал, ACER маркийн нөүтбүүк хар өнгийн 2011 онд 960.000 төгрөнгий үнэтэй, 2010 онд авсан Хеномаркийн боронзон шар шаргал өнгийн зургийн аппарат 300.000 төгрөгний үнэтэй. Цагаан өнгийн Iphone-5 маркын гар утас үнийг нь мэдэхгүй байна, Самсунг маркын хар хөх хөндлөн сөхдөг гар утас 110.000 төгрөгний үнэтэй зүйлүүд алга болсон байсан. …” гэх мэдүүлэг /3 xx 103, 105-107 х /
Хохирогч Д.Түмэндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ ирэхэд гэрийн хаалганы цүүг эвдэлж ороод Самсунг маркийн 43 инчийн ЛСД зурагт, монетон ээмэг, бөгж, гинж, цаг зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /3 хх 140-142 х/
Хохирогч М.Буян-Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэртээ ирэхэд цонх онгорхой гэрийн доторх зүйлүүд эмх цэгцгүй болсон байсан. Тэгээд юмнуудаа шалгаж үзэхэд Hasee маркийн зөөврийн компьютер алдагдсан байсан. Эд зүйлээ буцааж нөхөн төлүүлж авмаар байна. ...” гэх мэдүүлэг / 3 хх 171-172 х/
Хохирогч Ж.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ...гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой байсан. Тэгээд гэрийн хаалга онгорхой байхаар нь цаашаа харахад хамаг зүйл эмх замбараагүй болсон байхаар нь цагдаад хандсан. Манай гэрийн хаалганы цүүг эвдэж хулгай орсон байсан. Хар саарал өнгийн Ленова маркийн 14 инчийн зөөврийн компьютер алга болсон. Эд зүйлийг минь олж өгнө үү. ...” гэх мэдүүлэг / 3 хх 205-206 х/
Хохирогч Д.Янжмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2014 оны 07 дугаар сарын 08-ны ... 19 цаг 40 минутын орчимд иртэл хашааны хаалга онгорхой байсан. ... гэр рүүгээ ороод алга болсон эд зүйлээ шалгахад зурагтны хажуу талын шилэн шүүгээнд дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, манай унтлагын өрөөний тавиур дээр байсан том гарын мөнгөн аяга 1 ширхэг, бурханы урд байсан дээж тавьдаг тахилын жижиг мөнгөн аяга, авдар дотроос эрэгтэй хүний мөнгөн бүс, ITAB, бурханы жаазанд байсан биет 40,000 төгрөг, ягаан өнгөтэй Nikon маркийн сонирхогчдын жижиг зургийн аппарат зэрэг алдагдсан байна. ...” гэх мэдүүлэг /3 хх 245-247 х/
Хохирогч Ч.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2017 оны 07 дугаар сарын 08-ны ... 19 цаг 50 минутын үед иртэл манай хашааны хаалга, гэрийн хаалга онгорхой байсан. Гэрийн цоожны цүүг эвдсэн байсан. Цагдааг ирэхээр нь хамт гэртээ ороод алдагдсан эд зүйл байгаа эсэхийг шалгахад DELL маркийн нөүтбүүк, DELL маркийн компьютерийн процессор, эрэгтэй хүний хар өнгийн савхин куртка, эрэгтэй хүний 41 размерийн ботинк, эрэгтэй хүний хүзүүний мөнгөн гинж, эмэгтэй хүний мөнгөн ээмэг 4 хос, сваровский хослол 2 хос, эрэгтэй хүний бугуйн цаг, машины MPЗ тоглуулагч зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /4 хх 1-2 х/
Хохирогч С.Дэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2014 оны 07 дугаар сарын 24-ний өглөө ажилдаа явах гээд 10 цаг өнгөрч байхад машин дээрээ очтол жолоочийн талын хойд хаалганы гурвалжин шил нь хагарчихсан байхаар нь дотроос нь ям ар нэгэн эд зүйл алдагдсан эсэхийг шалгахад ямар нэгэн эд зүйл алдагдаагүй байсан. Би машиныхаа цонхыг 50,000 төгрөгөөр хийлгүүлсэн учир энэ мөнгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 70-72 х/
Хохирогч Д.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…03-78 УНП улсын дугаартай “Grand mark-2” автомашинаа 2014 оны 07 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед байрныхаа гадаа машины зогсоол дээр тавиад маргааш өглөө нь 07 цаг 30 минутын орчим гараад хартал баруун талын хойд хаалганы жижиг цонх хагарчихсан, мөн жолоочийн хаалганаас бусад хаалга болон багажны хаалганууд онгойчихсон байсан. Бор өнгийн түрийвч алга болсон байсан. Машиныхаа хагарсан цонхыг 60,000 төгрөгөөр аваад өөрөө хийсэн. Энэ мөнгөө нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /4 хх 74-76 х/
Хохирогч Б.Хосбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны орой Вива сити хорооллын машины зогсоолд 18 цаг 10 минутын үед 25-32 УБЭ улсын дугаартай өөрийн эзэмшлийн “Verna” маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь 07 цаг 20 минутын үед машин дээрээ очтол зөв талын хойд хаалганы жижиг гурвалжин цонх нь хагарсан байсан. Жолоочийн хажуу талын жижиг хайрцганд 10,000 орчим төгрөг байсан чинь алга болсон байсан. Харин машиныхаа хагарсан шилийг би 45,000 төгрөгөөр өгөөмөр зах дээр солиулсан. Энэ мөнгөө нэхэмжлэнэ. ...” гэх мэдүүлэг / 4 хх 49-51 х/
Хохирогч Л.Уламбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2017 оны 07 дугаар сарын 23-ны орой Вива сити хорооллын машины зогсоолд өөрийн эзэмшлийн 95-93 УБЗ улсын дугаартай тоёото Витз маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь 09 цагт машин дээрээ ирэхэд зүүн талын арын жижиг гурвалжин шилийг хагалчихсан байсан. Миний түрийвч машинд байсан бөгөөд дотор нь байсан 25,000 төгрөгийг авчихсан байсан. Харин би хагалуулсан шилийг 50,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг / 4 хх 77х /
Хохирогч М.Солонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны орой Вива сити хорооллын машины зогсоолд нөхрийн эзэмшлийн 17-87 УНД улсын дугаартай приус-11 маркийн автомашиныг тавиад маргааш өглөө нь 10 цагийн үед очтол машины ард талын хаалганы жижиг гурвалжин цонхыг хагалчихсан байсан. Харин хагалуулсан шилийг 50,000 төгрөгөөр үнэлж байна. Энэ мөнгөө нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг / 4 хх 81-82 х/
Хохирогч Д.Наранжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны орой Вива сити хорооллын машины зогсоолд өөрийн эзэмшлийн 58-88 УНЦ улсын дугаартай Тоёото Алекс маркийн машинаа тавиад маргааш өглөө нь 08 цагийн үед машин дээрээ ирэхэд зүүн талын хаалганы жижиг шилийг хагалж дотор нь байсан цүнхтэй багажнаас цахилгааны тестр багажийг авсан байсан. Би тэр багажаа 180,000 төгрөгөөр, харин машиныхаа жижиг шилийг 50,000 төгрөгөөр тус тус үнэлж, нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг / 4 хх 83-84 х/
Хохирогч А.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн 24-25 УНВ улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашинаа Вива сити хорооллын хойд талын зам дагуулаад гэрийнхээ цонхны харалдаа доор нь байрлуулж тависан. Хамгийн сүүлд манай эхнэр 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр машины араас хүүхдийн тэрэг авахад зүгээр байсан. Маргааш өглөө нь би ажил дээрээ байж байтал Хан-Уул дүүргээс нэг цагдаа яриад машин чинь тоногдчихсон байна гэхээр нь би эхнэр Э руу залгаад чи гараад хараач гэсэн. Удаагүй манай эхнэр над руу залгаад жолооч талын хойд хаалганы жижиг шил нь хагарчихсан байна, гэхдээ машинаас ямар нэгэн эд зүйл алдагдаагүй байна гэсэн. Би машиныхаа шилийг 70,000 төгрөгөөр шиллүүлсэн. Энэ мөнгөө нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг / 4 хх 67 х/
Хохирогч Ш.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 1 дүгээр хэсгийн 2 дугаар байрны гадаа өөрийн эзэмшлийн 13-65 УБӨ улсын дугаартай Ниссан сани-14 автомашинаа тавьсан. Миний жолооч талд байрлалтай хаалганы жижиг гурвалжин шилийг хагалчихсан байсан. Би өглөө 06 цагийн үед мэдсэн. Тэгээд эд зүйлээ шалгахад Мр3-40,000 төгрөг, Гохио маркийн мэдрэгчтэй цагаан өнгийн гар утас 150,000 төгрөг, бэлнээр 27,000 төгрөг, хагалуулсан шил 45,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг / 4 хх 89 х/
Хохирогч Р.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Вива сити хорооллын машины зогсоолд өөрийн эзэмшлийн 81-07 УНА улсын дугаартай приус-10 маркийн авто машинаа тавиад маргааш өглөө нь 09 цагийн үед босоод машин дээрээ очтол ар талын хаалганы жижиг гурвалжин шил хагарсан байсан. Бүх хаалга нь онгорхой байсан. Хагалуулсан шилээ 50,000 төгрөгөөр үнэлж байна, нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг / 4 хх 91-92 х/
Хохирогч Ч.Дашдондовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийнхөө 68-51 УБК улсын дугаартай Сузуки Скадо маркийн улаан хүрэн өнгийн машинаа тавьсан. Маргааш өглөө нь манай хөрш надад таны машины цонхыг хагалсан юм шиг байна гараад цагдаатай уулз гэхээр нь хартал баруун хойд талын жижиг цонхыг хагалсан байсан. Машинаас бор хүрэн өнгийн хэтэвчийг 80,000 төгрөг, мөн цахим үнэмэлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, виза карт, Монгол даатгал гэсэн цэнхэр өнгийн жижиг ууттай машины гэрчилгээ, татварын гэрчилгээ, даатгалд хамрагдсан бичиг баримтууд алдагдсан. ...” гэх мэдүүлэг / 4 хх 144 х/
Хохирогч А.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 38 дугаар байрны хойд талд өөрийн эзэмшлийн 13-22 УНУ улсын дугаартай Тоёото приус-10 маркийн машинаа тавиад маргааш өглөө нь 08 цагийн үед гараад очсон чинь машины жолоочийн эсрэг хойд талын хаалганы гурвалжин шил хагарчихсан байсан. Шинэвтэр хар өнгийн богино куртик алга болсон байсан. Би 35,000 төгрөгөөр машиныхаа шилийг хийлгүүлсэн. Одоогоос 1 сарын өмнө куртикээ 30,000 төгрөгөөр худалдан авсан. 65,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг / 4 хх 147-148 х/
Хохирогч Б.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 39 дүгээр байрны урд талд өөрийн эзэмшлийн 43-79 УНВ улсын дугаартай Митсүбиши лансер маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь 10 цагийн үед тагтан дээрээ гараад харсан чинь доор баахан хүмүүс бөөгнөрөөд машин ухчихсан байна гэхээр нь гарч очсон чинь жолоочийн талын хойд хаалганы жижиг гурвалжин шилийг хагалчихсан байсан. Багажаа онгойлгосон чинь ногоон бризентэн ууттай түлхүүр багажны ком алдагдсан байсан. Алдагдсан зүйлээ 110,000 төгрөгөөр, харин хагалуулсан шилээ 90,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Нийт 200,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 150 х/
Хохирогч Б.Одсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 52 дугаар байрны гадаа өөрийн эзэмшлийн 48-81 УНЧ улсын дугаартай Аллион маркийн машинаа тавиад маргааш өглөө нь 07 цагийн орчимд ажилдаа явах гээд гараад ирсэн чинь машины хойд талын багаж онгорхой, жолоочийн хойд хаалганы гурвалжин шил нь хагархай байсан. Би машиныхаа шилийг 70,000 төгрөгөөр үнэлж байна. Энэ мөнгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 141 х/
Хохирогч Х.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 38 дугаар байрны гадаа өөрийн эзэмшлийн 33-74 УНЕ улсын дугаартай приус-10 маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь 08 цагийн үед гараад машин дээрээ ирэхэд баруун хойд хаалганы гурвалжин шил хагалчихсан байсан. Машиныхаа шилийг 60,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 155 х/
Хохирогч С.Уламбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 39 дүгээр байрны гадаа өөрийн эзэмшлийн 39-65 УНҮ улсын дугаартай приус-11 маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь 07 цагийн орчимд гэрээсээ гараад машин дээрээ ирэхэд зөв талын хойд хаалганы гурвалжин шил хагарсан байсан. Хүрэн өнгийн түрийвчин дотор байсан 20,000 төгрөг алга болсон байсан. Түрийвчээ 20,000 төгрөгөөр, хагарсан шилээ 50,000 төгрөгөөр үнэлж, дээрх мөнгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг / 4 хх 157 х/
Хохирогч Б.Наранчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 38 дугаар байрны гадаа дундын эзэмшлийн 96-85 УНП улсын дугаартай приус-11 маркийн автомашинаа тавьсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед манай хэсгийн цагдаагаас залгаад машины чинь шилийг хагалсан байна гэхээр нь гараад үзэхэд буруу талын хойд талын гурвалжин шил хагарчихсан байсан. Гурвалжин шилээ 50,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 159 х/
Хохирогч Ц.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 38 дугаар байрны гадаа өөрийн эзэмшлийн 84-39 УБЗ улсын дугаартай аксент маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь 09 цагийн үед ажилдаа явах гээд машин дээрээ ирэхэд машины буруу хойд талын хаалганы жижиг цонх хагарсан байсан. Машиныхаа гурвалжин шилийг 30,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг / 4 хх 161 х/
Хохирогч Б.Минжүүрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 52 дугаар байрны гадаа дундын эзэмшлийн 91-47 УБЧ улсын дугаартай Тоёото Ист маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь ажилдаа явах гээд гарахад машины зөв талын хойд хаалганы гурвалжин жижиг шилийг хагалсан байсан. Мр3 тоглуулагч 20,000 төгрөг, Самсунг маркийн гар утас 30,000 төгрөг, машины шилийг 180,000 төгрөгөөр тус тус үнэлж, нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 163 х/
Хохирогч Т.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн 1 дүгээр байрны гадаа өөрийн эзэмшлийн 78-44 УББ улсын дугаартай верна аксент маркийн автомашинаа тавиад маргааш өглөө 09 цагийн үед ажилдаа явах гээд гараад ирсэн чинь буруу хойд талын хаалганы жижиг цонх хагарсан байсан. Гурвалжин шилээ 45,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /4 хх 176-177 х/
Хохирогч Д.Ариунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Би 2013 оны 06 дугаар сарын 05-ны өглөө ...дэлгүүрт чинь хулгай орсон юм шиг байна гэж залгаад очиход манай дэлгүүрээс хүнсний зүйл, орлогын 550,000 төгрөг алдагдсан. Мөн дэлгүүрийн баруун урд баруун хойд зүгт байрласан камер баруун хойд талын хөргөгчин дээр байсан Дэлл маркийн компьютерийн дэлгэц DVR бичлэг хураагч алдагдсан. Хулгайч нар камертай гэдгийг мэдээд авсан юм шиг байна лээ. Бусдаар хөдөлгөөнд орсон зүйл байхгүй. Энэ хэрэг үйлдсэн хүнийг олж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх 198-199 х/
Хохирогч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Миний бие 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ... ахтайгаа ажлыг нь амжуулж байгаад шөнө 00 цагийн үед гэртээ иртэл хашааны хаалганы түгжээ төмрийг хажуу талд нь тавьчихсан байсан. …том өрөөний цонхыг түлхсэн байдалтай байсан гэрт ороход 40 инчийн зурагт, ДДШ-ийн хүлээн авагч төхөөрөмж алдагдсан байсан. ...Манайх зурагтаа 2014 оны намар БНХАУ-ын Эрээн хотоос манай эхнэр 1850 юанаар худалдаж авч байсан. Одоо 540,000 төгрөгөөр үнэлнэ. Содон шинж тэмдэг нь цагаан өнгийн металл хүрээтэй, ямар нэгэн бичиггүй, асаахад хамгийн түрүүнд дэлгэцэн дээр нь миний охины зураг гардаг, товчлуурууд нь баруун талын булангийн ар талд нь байрладаг. ДДШ-ийн хүлээн авагч нь цагаан өнгийн төхөөрөмж байсан. 175,000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэх мэдүүлэг /5 хх 14-15, 16-18 х/
Шүүгдэгч П.Пийн “...2016 оны 03 дугаар сарын дундуур /өдрийг нь санахгүй байна/ намайг гэртээ байхад Өнөрболд, Гантулга хоёр манай гэрт ирж уулзсан. Тэр хоёр жаахан архи уучихсан байсан. Бид 3 нийлж нэг шил 0,75 граммын савалгаатай Арвай нэртэй архи уугаад нэмж Ерөөл архи авч хувааж уугаад 1-р хорооллын арын дэнжийн гудамжаар гараад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр зурагтын хойд талын айлууд дундуур явж байхдаа дахиж нэг шил 0,33 граммын хараа архи авч уучихаад дэлгүүрийн хажууд гудамжинд байх монгол гэртэй айлын цоожийг эвдэлж хар өнгийн гадаргуутай LG маркийн 32 инчийн телевизор авч машиндаа хийгээд урагшаа гудамжаар ороод явж байгаад дэлгүүрээс дахиж нэг шил архи авч явах замдаа уугаад блокон хашааны дэргэд зогсоод Гантулга машинаас бууж бие засчихаад орж ирэхдээ “энэ блокон хашаатай айл эзэнгүй байна” гэж хэлээд намайг хашааны үүдэнд буулгаад хүн харж бай гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад Гантулга машинаас бууж блокон хашаа давж ороод удаагүй хашаанд байх нэг давхар өвлийн байшингийн вакум цонхыг хөшиж хар өнгийн гадаргуутай 32 инчийн телевизор хулгайлсан. Тэгээд гудамж уруудаж яваад Эх нялхасын урд төв зам руу гарч зогсоод намайг дэлгүүр ороод тамхи аваад ир гээд 5000 төгрөг өгөхөөр нь би дэлгүүрээс 1 хайрцаг тамхи аваад гарч ирэхэд Өнөрболд, Гантулга хоёр байхгүй байсан. Тэгэхээр нь би тэндээсээ автобусанд суугаад гэртээ харьсан. Тэр өдрөөс хойш Өнөрболд, Гантулга хоёртой огт уулзаагүй. Би энэ үйлдлүүдээс хоёр үйлдлийг нь хүлээн зөвшөөрч байна. бусад үйлдлүүдэд нь би яваагүй. ...” гэх мэдүүлэг /5 хх 159-160 х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Э.Зын “...1. 2013 оны 03 дугаар сард шиг санаж байна. Гантулга манай гэрт амьдарч байсан. Бид 2 өдөр 11 цагийн үед гэрээс гарахдаа би ээжийнхээ соната-2 маркын ногоон өнгийн 66-18 УБЛ улсын дугаартай автомашиныг унаж явсан. Тэгээд явж байгаад баруун салаа руу явах таксины хүн аваад баруун салааны хорооны байрны дээшээ өгсөж гудамжинд буулгаж өгчихөөд уруудаж байтал Гантулга зогсож байгаарай гэхээр нь би зогссон чинь багаж онгойлго гэсэн, тэгээд багажаа онгойлгосон чинь дугуйн дорцов аваад намайг доошоо далд газар ороод зогсож бай гэхээр нь би хэлснийх нь дагуу доошоо очоод зогсож байтал 5 орчим минутын дараа Гантулга зурагт тэврээд ирж машинд суусан. Хулгай хийсэн гэдгийг нь мэдэж л байсан. Тэр зурагтыг хорооллын нэг ломбарданд тавьсан. Мөнгөөр нь бид 2 шоудаад дуусгасан. Одоо ломбардаа санахгүй байна. ...2. 2013 оны цагаан сарын үеэр шиг санаж байна. Энхмөрөн, Баасанжав, Өнөрболд, Насанбат, Пүрэвбаатар нартай 1-р хорооллын арын дэнж дээр гараад 2 машинтай зогсоод архи ууцгаасан. Тэгээд архиа ууж байгаад бөөнөөрөө Нисэх рүү явж архидаад л буцаж 21-р хороолол ороод Баасанжав ахын аксент маркын машиныг тавьсан, Эрдэнэмөрөнгийн ногоон өнгийн аксент маркын машинд бөөнөөрөө суутал Эрдэнэмөрөн ийшээ 1 газар руу яваад ирье гээд 1-р хорооллын арын далан дагасан грашнууд дунд машинаа тавиад бүгд бууцгаан багажнаас лоом, лапатак авахаар нь би яах гэж баййгаа юм гэсэн чинь энд контейнер байгаа тэрийг онгойлгоно гээд шөнийн харанхуйд сааралдуу өнгийн контейнерийн гадаа очоод хаалгыг нь хөшиж онгойлгосон чинь дотор нь хайрцагтай, ууттай, шуудайтай баахан тахианы мах байхаар нь бөөнөөрөө машин руу зөөгөөд машиндаа багтахаар нь ачиж, багтахгүйг нь грашнаас нэлээн холдуулж зөөж Хишгээ ахыг машинтай нь дуудаад машинд ачаад 2 машинтай Дархан гарцгаасан. Дархан руу яваад зах дээр очиж ченжид 500,000 гаран төгрөгөөр өгсөн. Тухайн үед Хишгээ цагаан өнгийн верна аксент маркын 41-51 улсын дугаартай автомашинтай явж байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгд мөнгөө хувааж авцгаасан. ...3. 2013 оны 03 дугаар сарын 20 шиг санаж байна. Дүүргийн автобусны буудал дээр өглөө 10 цагийн үед Энхмөрөн, Пүрэвбаатар, Гантулга, Өнөболд нартай уулзахад Энхмөрөн ногоон өнгийн аксент маркын автомашинтайгаа явж байсан. Тэгээд бүгд суугаад ханын материалын эцэс рүү явж байгаад гэр хорооллын дундуур ороод эзэнгүй айл байхыг хараад арынх нь гудамжинд нь машинаа тавиад бүгд бууж урд талын хаалган дээр нь очоод Энхмөрөн, Пүрэвбаатар, Гантулга 3 хашаа руу ороход нь би нарийн гудамж руу, Өнөболд өргөн гудамжны үзүүрт зогсож байтал нөгөө 3 болчлоо гээд Гантулга том ЛСД зурагт тэврээд ирж машинд сууцгааж, тэндээсээ 21-р хороолол руу очоод ломбарданд зурагтыг нь тавьсан. Орны бүтээлгийг нь яасныг мэдэхгүй байна. Том хутга байсныг Энхмөрөн авсан. Зурагтыг нь сүүлд баригдаад буцаагаад өгсөн. ...4. 2013 оны хавар яг хэдэн сард гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан цас хайлах үеэр Гантулга, Насанбат, Пүрэвбаатар бид 4 хороололд уулзалдахад би ээжийнхээ соната-2 маркын ногоон өнгийн 66-18 УБЛ улсын дугаартай автомашинтай явж байсан. Тухайн үед тэр 3 намайг машинтай явж байгааг мэдээд дуудсан юмаа. Тэгээд уулзалдаад Баянхошуу руу гараад Хана руу гэр хороолол дундуур бууж байтал Насанбат зогсож бай гэхээр нь зогссон чинь Гантулга, Пүрэвбаатар, Насанбат 3 буугаад доошоо уруудаад урагшаа харсан гөлмөн төмөртэй хаалгатай айл руу орцгоосон. Тэгээд тэд нар удаагүй гарч ирэхдээ нэг өрөөл хонины мах, нөүтбүк, юнителын симтэй модем зэрэгтэй гарч ирэхээр нь би хөлдлөөд 21-р хороолол ороод нөүтбүк, хонины мах зэргийг нь зарсан. Нөүтбүкийг нь буцагаад өгчихсөн. Харин тэр МП-3, плаш зэргийг нь мэдэхгүй байна. ...5. 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эсрэг талд байх гүүрний хажуу талын худаг дээр 12 цагийн үед Гантулга, Баярбат бид 3 архи уугаад сууж байсан чинь Пүрэвсүоэн ганцаараа ирсэн. Тэгээд архиа ууж дуусаад худгийн хажуу талын айл руу Гантулга, Пүрэвсүрэн 2 ороод зурагт, спикер, нэг гар утас зэргийг авч гарч ирээд хойд талынх нь айл руу Гантулга бид 2 ороод байшингийнх нь хаалгыг эвдэж ороод зурагт, хөөрөг, 32 инчийн зурагт зэргийг нь хулгайлж аваад Өргөөгийн тэнд очоод танихгүй хүнд зурагтыг нь зарчихсан. Хөөрөг нь одоо байгаа байх. Гэртээ үзье. ...6. 2013 оны 06 дугаар сарын 10-аар шиг санаж байна. Пүрэвсүрэн бид 2 Хангай зах дээр уулзаад би манай найзынд гайгүй хэдэн пүүз байна лээ, тэрийг очоод авъя гээд ээжийнхээ соната-2 маркын ногоон өнгөтэй 66-18 УБЛ улсын дугаартай автомашиныг унаад 2-лаа Их нарангийн тэнд байх гэрт нь очоод Пүрэвсүрэн орж 4 ширхэг пүүзыг нь шуудайнд хийгээд гараад ирсэн. Тэгээд бид 2 тэрийг 100 айл руу аваачиж ломбарданд тавьсан юм. Пүүзийг нь бүгдийг нь буцааж өгсөн. ...7. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 6-678 тоотод оршин суух Б.Гын гэрт орж Делл маркын иж бүрэн компьютер, мөнгөн бүс хулгайлсан гээд байгаа юм. Би энэ хулгайн хэргийг огт санахгүй байна. Пүрэвбаатар намайг явсан гэж хэлээд байгаа юм. Би өөрөө хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байна. Үүнийг л ганц санахгүй байгаа юм. ...8. 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Насанбат, Пүрэвбаатар бид 3 өглөө эрт УМБГазрын мөрдөн байцаагч Дугарсүрэн дээр ирж бүртгүүлээд гарч яваад Тэнгисийн хажуу талаас цагаан өнгийн приус-11 маркын автомашинтай залууг тохироод таксинд явъя гэхэд тэр залуу зөвшөөрөөд бид 3 суугаад хойгуураа Зүүн салаа руу очоод замынхаа баруун талаар гэр хороолол дундуур хойшоогоо явж байгаад баруун талын уулын энгэрт байх урагшаа харсан хаалгатай гудамжинд очиж зогсоод Пүрэвсүрэн, Насанбат 2 буугаад 2 зурагт тэвэрчихсэн, 1 нөүтбүк бариад орж ирж суусан. Тэгээд хөдлөөд 21-р хороолол дээр очоод зүс таних ченжид нөүтбүкээ 150,000 төгрөгөөр худалдсан. Харин зурагтаа Шонхор плаза руу очиж зурагт засварын хүнд 100,000 төгрөгөөр худалдчихаад буцаж эргээд тахилт руу яваад модон хашаатай, баруун тийшээ харсан хаалгатай айл руу Насанбат, Пүрэвсүрэн 2 ороод 32 инчийн телевизор авч гарч ирээд машинд тавиад доод талынх нь гудамж руу ороод булангийн хашаатай айл руу мөн Насанбат, Пүрэвсүрэн 2 ороод 42 инчийн телевизор, нэг хөөрөгний хамт авч гарч ирсэн. Тэгээд тэрийгээ зарах гэж яваад Шонхор Плазаагийн тэнд цагдаад баригдсан. ...9. 2013 оны 11 дүгээр сард шиг санаж байна. Пүрэвсүрэн, Насанбат бид 3 уулзаад танихгүй такси бариад хужирбулангийн тийшээ явж байгаад хаалганы өнгийг нь санахгүй байна, ямар ч байсан цоожтой айлын гадаа очоод Пүрэвсүрэн, Насанбат 2 буугаад айл руу орсон. Тэгээд тэр 2 гарч ирэхдээ 2 ширхэг морин хуур, 1 зурагт зэргийг авч гарч ирсэн, бусад зүйлсийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд офицерийн тэнд очоод зурагтыг нь ломбарданд тавиад, морин хуурыг нь хархорин зах дээр танихгүй хүнд зарчихсан. Би ер нь айл руу ордоггүй болохоор орсон нөхдүүд л зарим жижиг зүйлсийг алаад байдаг юм шиг байгаа юм. Ална гэдэг нь өөртөө жижиг нуугаад сүүлд нь ганцаараа авч гарч зарахыг хэлж байгаа юмаа. ...10. 2013 оны 11 дүгээр сард Пүрэвсүрэн, Насанбат бид 3 танихгүй машин хөлсөлж байгаад Баянзүрхийн товчооны тэнд урд талын гэр хороолол дундуур явж байгаад дүнзэн байшинтай, хажууд нь эсгийн гэртэй айл байхаар нь зогсоод Насанбат, Пүрэвсүрэн 2 ороод 1 нөүтбүк, 1 ЛСД зурагт, зургийн аппарат, 1 эрэгтэй гутал зэргийг авч ирээд бүгдийг нь Шонхор плазагийн тэндэх 1 танихгүй хүнд өгчихсөн. ...11. 2013 оны 11 дүгээр сард Пүрэвсүрэн, Насанбат бид 3 Цогтоо гэдэг найзыгаа машинтай нь дагуулж яваад Улиастайгийн тэнд ногоон хашаатай айлын гадна очоод Пүрэвсүрэн, Насанбат 2 дотогшоогоо ороод 42 инчийн зурагт авч, 1 хүүхдийн хичээлийн цүнх хоёрыг авч гарч ирсэн. Тэрийгээ хаана зарсанаа санахгүй байна. Ямар ч байсан нэг ломбарданд тавьсан байх. Хулгай хийж олсон мөнгөө шоудаад л дуусгадаг байсан. Хулгай хийх санааг анх Энхмөрөн, Насанбат 2 гаргаж байсан. Насанбатыг миний хувьд хулгай хийхэд уруу татсан зүйлгүй. Яагаад гэвэл Насанбат өөрөө л хулгай хийх санааг гаргадаг байсан юмаа. Надад өөр хулгайн үйлдэл байхгүй. Бүх хулгайн үйлдлүүдээ ярьчихлаа. ...Би 145.2 гэсэн зүйл ангийг зөвшөөрч байна. Харин 114.1 гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...2014 оны 07 дугаар сарын 20 байх би гэртээ байж байхад шөнийн 01 цагийн үед Насанбат, Пүрэвсүрэн, Ариунбаатар, Энхмөрөн нар намайг дуудаад улаан өнгийн элентра маркын машиныг бариад өгөөч, бид нар согтуу болохоор машин барьж болохгүй байна гэж Энхмөрөн хэлсэн. Тэгээд би машиныг нь бариад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ороод үүрээр Вива ситигийн гадаа ирж зогсоод Насанбат, Пүрэвсүрэн, Ариунбаатар 3 машинаас буугаад байрны голоор орж яваад 40-өөд минут хүлээсэн чинь ирэхгүй болохоор нь би араас нь очсон чинь ойр хавьд хүн харагдахгүй болохоор нь Насанбатыг дуудаж орилсон чинь Делика маркын машинаас гарч ирсэн. Цаанаас нь Ариунбаатар, Пүрэвсүрэн хоёр зогсоолын хажуугаас гарч ирэх үед нь нэг танихгүй хүн хашгирахаар нь бид нар 4-лээ хойшоо гол руу гүйгээд гол гатлаад хойд талын эрэг дээр гарч ирсэн. Тэгээд удаагүй Энхмөрөн голын хойд талаар улаан өнгийн машинтайгаа хүрч ирээд бид нарыг авахаар нь би шууд гэртээ хүргүүлсэн. Би тэр хэрэгт нь оролцоогүй. Ариунбаатар нь Вива ситид байдаг таньдаг хүнээсээ архины мөнгө авна гэж орсон юмаа. Би тухайн үедээ хулгай хийж байна гэдгийг мэдээгүй байсан. Би шувуун фабрик, комбинатын хулгайг нь мэдэхгүй байна. Тэр 3 машин ухахдаа ямар нэгэн эд зүйл хулгайлсан эсэхийг нь мэдэхгүй байна. Хан-Уулын машины цонх хагалсан хэргүүдээс бусад нь миний үйлдэл мөн. ...Би өөрийн найз болох П гэх найзынхаа хамт 2015 оны 05 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр буюу туулын гүүрнээс ертөнцийн зүгээр баруун урд зүгт байрлалтай саарал өнгийн гүйдэг төмөр хаалгатай айл руу өдөр 15-16 цагийн орчимд танихгүй жолоочтой такси хөлсөлж очсон. Уг нь тэр айл бол миний найз Пийн найз Улаанаа гэж дууддаг хүний гэр гэж надад хэлсэн. Мөн тухайн үед П надад хэлэхдээ найз Улаанаагийн гэрт очоод гутал, пүүз авчихаад гараад ирье гээд орсон. Харин би тэр таксин дотроо жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан. Гэтэл П удалгүй Улаанаагийн гэрээс 32 инчийн Монел маркын хавтгай ЛСД өнгөт зурагт тэврээд гараад ирсэн. Тэгэхээр нь би Пээс юун зурагт юм гэж асуухад пүүзнийхээ оронд зурагтыг нь авчихлаа гэхээр нь зурагтыг машины арын сандал дээр тавиад тэндээс явцгаасан. Улаанаа гэх хүний гэрт нь хүн байсан эсэхийг нь би мэдээгүй. Тэгээд тэр өдрөө П бид хоёр нөгөө зурагтаа Гандангийн ойролцоо явж байсан танихгүй эрэгтэй, эмэгтэй 35-40 насны 2 хүнд мөнгөний хэрэг гарчихлаа гэж хэлээд 100,000 төгрөгөөр зарчихсан. Тэр мөнгөө Мөнгөсүх бид хоёр ойр зуурын идэх юманд зарцуулсан. Харин дараагийн удаа 2015 оны 05 дугаар сарын дундуур Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг хашаатай Монгол гэртэй айл руу өдөр 16-17 цагийн орчимд мөн такси бариад 1-р хорооллоос очиж дээрх айлын хашааны завсраар харахад гэрийн хаалганд ил цагаан өнгийн төмөр цоож зүүсэн байсан. Тэгэхээр нь хүнгүй байна гэдгийг нь мэдсэн. Харин хашааных нь жижиг хаалга нь нээлттэй байхаар нь П бид 2 ороод гэрийн цоожийг нь тэр хашаанд байсан урт төмрөөр хөшиж эвдэлж ороод гэр дотор байсан 40 инчийн Самсунг маркын өнгөт зурагтыг хулгайлсан. Зурагтыг авсныхаа дараа хөлсөлж ирсэн таксины арын суудал дээр тавиад 21-р хороолол руу явж нэг ломбарданд 250,000 төгрөгөөр тавьсан. Замдаа таксины жолооч ахад таньдаг хүнийхээ гэрээс нь зурагтаа аваад явж байнаа гэж хэлсэн. Мөн тэр зурагтыг Ломбарданд тавьсан 250,000 төгрөгийг хөдөө зугаалгаар явж үрж дуусгасан. Дээрх таксины жолооч нарын машиных нь дугаарыг би огт санахгүй байна, мөн таксины жолооч нар бид хоёрыг хулгай хийж байна гэдгийг мэдээгүй. П бид 2 танай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өөр байдлаар зурагтын хулгай болон бусад эд зүйлсийн хулгай хийгээгүй. Мөн бид 2 одоо Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн болон 2-р хэлтэст орон байранд нэвтэрч орж бусдын эд хөрөнгө хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шалгагдаж байгаа. Харин хэрэг одоо нэгдээд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст нэгтгэгдэн шалгагдаж байна. П бид 2-ын хулгайлсан 40 инчийн Самсунг өнгөт зурагтыг ломбарданд тавьсныг эд мөрийн баримтаар Сонгинохайрхан дүүрэг дэх 1-р хэлтэс хурааж авсан байгаа. ...2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед ханын материалын дэнж дээр байдаг Зоригоо гэх ахынхаа машиных нь коропыг янзалж өгчөөд гэр рүүгээ такси барьж явж байгаад Дүүхээ төв, ханын материалын гол талд нь нураад уначихсан модон хашаатай шополон байшин байхаар нь таксигаа уг хашааны гадаа зогсоож би найзындаа ороод ирье гээд хашаа руу ороод байшингийн хаалганы зүүдэг цагаан цоожийг нь нохойных нь үүрний хажууд байсан жотугаар хөшиж онгойлгож ороод шүүгээн дээр байсан 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, хажууд нь байсан спикр 2-ыг аваад таксиндаа суугаад 21-р хороололд байдаг ломбарданд 100,000 төгрөгөөр тавьсан. Би ганцаараа байсан. ...2015 оны 05-р сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 21-р хорооллын авто сургуулийн хажуу талын зам дээрээс цагаан өнгийн тоёото королла маркын номер дугаарийг нь мэдэхгүй такси бариад Нарангын голын цэнхэр дэлгүүрийн тэнд байдаг найз Дондогын гэрт очиж уулзах гэж явсан юм. Тэгээд гэрт нь очсон чинь хүн байхгүй болохоор нь нөгөө машинтайгаа буцаад уруудаж явж байгаад хашааны булан эргэсэн чинь цоожтой айл байхаар нь үүдэнд нь нөгөө таксыг зогсоогоод би энэ айлд орчихоод гараад ирье байж байгаарай гэж хэлээд явж ороод гэрийн хаяанд нь байсан хугарсан жоотуу шиг төмөр байхаар нь хаалганы цоожийг нь эвдэн ороод гэрийн хойморт зурагтын тавиур дээр байсан 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлан аваад нөгөө барьсан таксиндаа ачаад 21-р хороололд ирээд таксины жолоочийн бичиг баримтыг өөрөөс нь гуйж байгаад хулгайлан авсан зурагтаа нэрийг нь сайн мэдэхгүй ломбарданд 130,000 төгрөгөөр барьцаанд тавиад таксины жолоочид 30,000 төгрөг өгөөд таксинаасаа буугаад явсан. ...2015 оны хэдэн сарын хэдний өдрийг нь санахгүй байна, 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Хангайн ...тоот гэрээсээ гараад Дүүргийн эрүүгийн хэргийн ахнан шатны 2-р шүүхэд бүртгүүлэхээр явсан. Явах замдаа буюу Москва хорооллын арын дэнжийн гэр хороолол дундуур явж байгаад хашаандаа нэг давхар байшинтай, башингийнх нь цонх нь онгорхой, хаалга нь цоожтой айл байсан. Хашааг нь давж ороод онгорхой байсан цонхоор нь ороод том өрөөнийх нь сирвантан дотор давхарлаастай байсан 3 ширхэг мөнгөн аяга, дөрвөлжин авдархуу шүүгээний шургуулганд байсан 2 ширхэг шилэн хөөрөг байсныг авчихаад хананд өлгөөтэй байсан дунд зэргийн ЛСД зурагтыг хананаас нь буулгаж авч явахаар бэлдэж байтал хашаанд хүн орж ирсэн. Тэгэхээр нь зурагтыг нь үлдээгээд 3 ширхэг мөнгөн аяга, 2 хөөргийг нь аваад зөрж цонхоор нь гарч зугатаасан. Тэгээд тэр чигээр гудамжаар уруудаж гүйгээд нэг гудамжны буланд зогсож байгаад П рүү утсаар ярьж байгаа газраа зааж өгсөн. Би Пэд хулгай хийсэн талаараа яриагүй, бие өвдөөд байна, такси бариад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Мөгөнсүхийг Толгойтод гэрт нь хүргэж өгөөд Хархорин зах орж ченж Хишигбатад хулгайлсан 3 мөнгөн аяга, 2 ширхэг хөөргийг 80,000 гаран төгрөгөөр зарсан. Хишигбат чент намайг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст баригдахад миний зарсан 3 мөнгөн аяга, 2 хөөргийг хураалгасан. ...” гэх мэдүүлэг /5 хх 87-92, 93-95, 106-109, 113-114, 116, 118, 120, 122, 124, 126, 128, 129 х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Ш.Ариунбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хан-Уул дүүрэг 9-р хороо Буян-Ухаагийн 23-54 тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суудаг бөгөөд манай гэрээс 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 40 инчийн Самсунг маркын өнгөт зурагт алдагдсан байсан. Мөн хүүхдийн удирдлагатай машин, зурагтын удирдлага зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлсийн үнэлгээний талаар манай эхнэр С.Э тодорхой хэлэх байх. Гэрээс эд зүйлс алдагддаг өдөр манай гэрт хүнгүй байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 14 х/
Гэрч М.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Тоосгоны 10-196а тоотод хадам ээж Бгийнд эхнэр Урангуа, 7 сартай охиныхоо хамт амьдардаг. 2013 оны 06-р сарын 01-ний өглөө 11 цагийн үед би Төв аймгийн Алтанбулаг суманд орших төрсөн ээж Оргойгийнд очсон. Харин манай эхнэр, хадам ээж нар Төв аймгийн Зуун мод хотод өвөө эмээгийндээ очсон юм. Тэр өдрийн орой 19 цаг 20 минутын үед манай хадам ээж Б, эхнэр Урангуа нар надтай утсаар яриад гэрт хулгай орсон байна, 32 инчийн Тошиба маркын ЛСД зурагт алдагдсан байна гэсэн. Манайх хашааныхаа хойд төв хэсэгт орших баруун урд талаасаа орсон хаалгатай 1 давхар шавар байшинд амьдараг. Уг байшин дотроо гал тогоо тусдаа 2 өрөөтэй. Би эхнэр хүүхэдтэйгээ хамт хойд талын жижиг өрөөнд, хадам ээж Б урд талын том өрөөнд амьдардаг. Ингээд би тэр шөнөдөө наашаа гарч 23 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд эд зүйлсээ бүртгэхэд том өрөөний зурагтны тавиур дор байдаг шургуулганд байсан шүрэн толгойтой, мөнгөн нуухтай, гуулин халбагатай жижигхэн хаш хөөрөг алга болсон байсан. Уг хөөргөнд содон тэмдэг байхгүй. Миний талийгаач ааваас уламжилж 2012 онд надад ирсэн хөөрөг юм. Уг хөөргөний толгой 1,5 см орчим, өндөр нь 4,5 см орчим болов уу гэмээр жижигхэн хөөрөг байсан. Би хөөргийг 6,000,000 төгрөгөөр үнэлнэ. Учир нь эцгээс уламжилсан дээр үеийн хөөрөг тул тэгж үнэлж байна. Манайхаас миний хөөрөг, зурагт 2-с өөр зүйл алдагдаагүй. Энэ хэрэгт хадам ээж хохирогчоор тогтоогдон оролцож байгаа тул хадам ээж миний хөөргийг өөрийнхөө алдагдсан зурагтын хамт нэхэмжилж оролцох болно. ...” гэх мэдүүлэг /2 хх 156 х/
Гэрч Д.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай гэр бүлийнхэн Төв аймгийн Зуун мод сумруу хүүхдийн баяр тэмдэглэхээр явсан. Би гэрээсээ гараад өөрийн төрсөн ээж Бгийн гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Тоосгоны 10-196 тоотод өглөөний 10 цаг 30 минутанд очоод хоол унд идчихээд бид нар 11 цаг 06 минутанд гараад Төв аймаг руу явсан юм. Тухайн үед дүү Урангуа манай нөхөр Мөнхжаргал, ээж Б бид нар явчихаад орой 19 цагийн үед Улаанбаатар хотод орж ирээд ээжийн гэрт очиход байшингийн хаалгыг нь эвдчихсэн байхаар нь гэртээ ороход хулгай орж эд зүйлс алдагдсан байсан тул цагдаад хандсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 157 х/
Гэрч Ж.Сандуйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хулгай ордгийн өмнөх өдөр найзуудын хамт амралтын газар явах гэж байснаа болиод манайд очихоор болоод явж байтал замд Зын эхнэр тааралдаад хамт гэртээ ирсэн. Тэгээд гэрт ах Уын пүүз ил байсан болохоор манай найзууд үзээд үнийг нь хоорондоо ярилцаж байтал З хүнээс мөнгө авна гэж хэлээд явчихсан. Тэгээд удалгүй буцаж эхнэрээ дуудаад явлаа гэж хэлэхээр нь би зам руу дөхүүлж өгчихөөд найз Жаамаа, Чинзориг болон түүний эхнэрийнх нь хамт гэрт хоносон. Маргааш өглөө нь бид нар гараад Чинзоригийн гэрт нь очоод тэндээ хоол цай хийлгэж идээд өдөржингөө тоглож байгаад орой 22 цагийн орчимд гэртээ иртэл хашааны том хаалга онгорхой, гэрийн хаалга онгорхой хүн байхгүй байхаар нь би Удрах руу залгаад асуутал У хулгай орчихсон юм шиг байна орж эд зүйлсээ шалга гэж хэлэхээр нь би гэрт ороод хартал эд зүйл алдагдаагүй, Уын 4 ширхэг пүүз алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 183 х/
Гэрч Н.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр найзуудтайгаа хамт амралтанд явах гэж байгаад болиод Сандуйгийн гэрт очсон юм. Тэгээд бид нар тэндээ хоол унд хийж идээд ганц хоёр шил пиво уугаад хоносон. Тухайн үед З бид нар Сандуйгийн гэрт байхдаа түүний ахынх нь болох пүүзнүүдийг үзэж байхад З бид нарын хажууд байсан. Тэгээд маргааш өглөө нь босоод манай гэр рүү бид нар очоод тэндээ хоол унд идэж байгаад 17 цагийн орчимд Сандуй гэр рүүгээ яваад удалгүй над руу залгаад гэрт хулгай ороод ахын пүүзнүүд алга болсон байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /2 хх 185 х/
Гэрч Х.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 07 цагийн орчимд нөхөр хүүхдийн хамтаар гэрээ цоожлоод гарцгаасан. Өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн хаалгыг чулуугаар дарсан байдалтай байсан. Тэгэхээр нь гайхаад гэр рүү ортол гэр доторхи хамаг зүйлийг онгичсон байсан. Тэгээд нөхөр рүүгээ залгаж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. ...ажлын хамт олноос бэлэглэсэн хар өнгийн шигтгээтэй мөнгө ээмэг, бөгж, кулон алдагдсан байсан. Граммыг нь мэдэхгүй байна. Үнэлгээ нь 40,000 төгрөг болно. ...” гэх мэдүүлэг /2 хх 230 х/
Гэрч С.Мөнх-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 7-67 тоотод эхнэр Ж.О болон 3 натай охины хамт оршин суудаг. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 7 цагийн үед эхнэр охины хамт гэрээсээ гараад явсан. Тэр өдрийн орой 17 цагийн үед эхнэр над руу утсаар яриад гэрт хулгай орсон байна гэж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс ярьлаа, хоёулаа явах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхдээ цэцэрлэгээс аваад, эхнэрээ ажлаас авч явсаар байгаад орой 20 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрийн гадна талын таамбарын цоож болон эсгий гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн байсан. Гэрт ороход хамаг юмнууд эмх замбараагүй болгосон байсан. Үүдэнд харагдсанаар зурагт болсон нөүтбүк, улаан өнгийн орны бүтээлэг зэрэг зүйлүүд байхгүй болсон байсан. Тэгээд эхнэр өргөдөл бичээд цагдаагийн хэлтэст өгсөн. Маргааш нь өглөө ажилдаа явах гэж байсан чинь эхнэр гэнэт ээмэг зүүлтнүүд алга болчихсон байна гэж хэлсэн. Алдсан зүйлүүдээ орой нь мэдээгүй байж байгаад маргааш нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг /2 хх 231 х/
Гэрч Б.Мичидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз Халиунаагийн хамт З, Насанбат, Пүрэвсүрэн нартай сарын өмнө танилцаж байсан. Тэр цаг хугацаанаас эхлэн танина. Түүнээс хойш Насанбат Халиунааг асууж над руу утсаар ярьдаг байсан. Тэгээд бид нар уулзахгүй байж байгаад 2013 олны 11 дүгээр 24-ний өдөр хороололд пабд уулсан. Хамт явж байгаад тэр орой Сонгинорхайрхан дүүргийн 21-р хороололд нэрийг нь мэдэхгүй зочид буудалд хоносон. Би хорооллын Шөлөндө нэртэй газарт хоол идчихээд гэртээ хүргүүлсэн. Маргааш өдөр нь Халиунаатай утсаар ярьж байгаад хоносон буудалд нь ирсэн. Тэгээд З гэдэг найз нь Насанбат Пүрэвсүрэн нарыг дагуулаад 120 мянгат ороод мөнгө аваад ирье гээд явсан. Тэгээд бид нар буудалд хүлээгээд байж байхад цагдаа нар орж ирээд бид нарыг авчирсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 233 х/
Гэрч Б.Болорцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд удаагүй байж байхад Бөөжий гэх залуу гаднаас энгийн хувцастай 2 цагдаатай хамт орж ирээд Насанбат Пүрэвсүрэн 2 орж ирсэн үү гэж асуухаар нь бид нар орж ирээгүй гэхэд цагдаа нар зочид буудалд сууж байсан эмэгтэйчүүдийг бүгдийг нь дагаад яв гээд бид нарыг дагуулж цагдаа дээр авчирсан. ...тэгээд Халиунаа, Мичидмаа бид 3-ыг аваад үлдсэн. Бид нар цагдаа дээр ирээд уг залуучуудыг хулгай хийдгийг мэдсэн юм. Тэрнээс өмнө хулгай хийдэг талаар мэдээгүй байсан. Бид нарт хэлж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /2 хх 235 х/
Гэрч О.Халиунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз Мичидмаатай хамт 2013 оны 10 дугаар сарын үед З, Насанбат, маамаа буюу Пүрэвсүрэнтэй анх буудалд танилцаж байсан. Тэгээд холбоогүй байж байгаад сарын дараа 2013 оны 11 дүгээр сарын 24-ний үдээс хойш 17 цаг өнгөрч байхад Насанбат З, Пүрэвсүрэн нартай 3-р хорооллын Номуун нэртэй пабд уулзсан. Тэгээд тэнд сууж байгаад удалгүй гараад такси бариад Сонгинохайрхан дүүргийн 21-р хороололд байрлах хүнсний дэлгүүрт ахаасаа мөнгө аваад ирье гээд орсон. Тэгээд мөнгө авчихлаа гээд бид нар Сансар руу такси бариад тунелээс доош диско бааранд орсон. 21 цагт бааранд ороод 22 цагийн үед баарнаас гараад бид нар 21-р хороолол руу такси бариад Сайхан хангай нэртэй караокед ороод 30 минут дуулж байгаад гарсан. Тэгээд Бг гэрт нь хүргэж өгөх гээд Хайлааст явсан. Би Мичидмаа Мөнгөншагай 2-тоо хорооллын Шөлөндө хоолны газарт үлдсэн. Тэгээд З, Насанбат, Маамаа нар 30-40 минутын дараа хоолны газарт ирсэн. ...Удалгүй З машинтай ирээд Пүрэвсүрэн, Насанбат нар 120 мянгат орж эгчээс мөнгө аваад ирнэ гээд явсан. Тэгээд бид нар буудалд хөзөр тоглож байтал цагдаа нар орж ирсэн. ...” гэх мэдүүлэг /2 хх 237 х/
Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Тоосгоны 1-1 тоот хашаанд байдаг НИ интерэйшнел ХХК-д 2 жил гарангийн өмнөөс харуулаар ажиллаж байна. Энэ компани барилгын ажил хийдэг юм шиг байна лээ. Энэ компанийн байрны 1 давхарт Чандмань гэдэг хүнсний дэлгүүр байдаг юм. Манайх 3 ээлжтэй байж байгаад 1 нь ажлаасаа гараад, 1 нь нутаг руугаа чөлөө авч явсан. Чандмань дэлгүүрт хулгай орсон өдөр би ганцаараа харуулаар ажиллаж байсан. Ээлжгүй болсон байсан болохоор би компанийн байранд 4-5 хоносон байсан. Харуулын байр нь хашааны дотор байдаг. Хулгай орсон дэлгүүр хашаанаасаа гадагш гарсан. Дүүргийн автобусны буудал руу харсан хаалгатай. Манай харуулын байр нь хашаанд дотор баруун тийш харсан хаалганы эсрэг талд байдаг. Би 2013 оны 06 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө 4 цаг 40 минутын үед хашаагаа эргэж тойрч үзэхэд Чандмань дэлгүүрийн баруун талын вакум цонхны төмөр хаалтыг газар тавьчихсан цонх нь хагархай байсан. Хаалга үүд нь зүгээр байсан. Тэгэхээр нь хулгай орсон байна гэж бодоод компанийн менежер Балдан-Очир руу утсаар болсон явдлын талаар хэлээд дараа нь дэлгүүрийн хүн рүү залгасан боловч утсаа авахгүй байсан. Би цагдаад дуудлага өгсөн. Балдан-Очир дэлгүүрийн хүн рүү хэлсэн байсан. Би дэлгүүрээс юу алдагдсаныг мэдэхгүй. Миний сонссоноор архи, орлогын мөнгө, хяналтын камер алдагдсан байна гэсэн. Камерийн суур нь дэлгүүрийн гадаа байсныг цагдаа нар авч явсан. ...” гэх мэдүүлэг /4 хх 200 х/
Шинжээчийн 852 дүгнэлт тоот дүгнэлт
1.Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 4 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.
2.Шинжилгээнд тэнцэж байгаа 7.7х6.5 см 8.7х6.4 см хэмжээтэй гарын мөрүүд нь MN000210007838 кодоор 2010.06.09-нд хулгайн хэргийн сэжигтнээр бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 39-3 тоотод суух Энхтуяа овогтой Зын баруун гарын эрхий, зүүн гарын эрхий хурууны хээгээр тус тус үүсгэгдсэн байна.
3.Шинжилгээнд тэнцэж байгаа үлдсэн 2 ширхэг гарын мөрүүд нь санд байгаа нийт хүмүүсийн гарын дардас болон эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. гэх дүгнэлт /2 хх148 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Э.З 34 удаагийн үйлдлээр бусдад нийт 36,763,200 төгрөгийн, П.П 10 удаагийн үйлдлээр 6,705,400 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээгээр тус тус нотлогдон тогтоогдсон, үүнээс Э.З хулгайн гэмт хэргийн улмаас учруулсан 27,880,475 төгрөгийн хохирлыг бэлэн мөнгөөр болон биет байдлаар нь буцаан төлсөн, төлөгдөөгүй байгаа хохирол 8,882,725 төгрөгийг доорх нэр бүхий 52 иргэн /хохирогч, иргэний нэхэмжлэгч/-д,
П.П хулгайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 3,931,033 төгрөгийн хохирлыг бэлэн мөнгөөр болон биет байдлаар нь буцаан төлсөн, төлөгдөөгүй байгаа хохирол 2,774,367 төгрөгийг доорх нэр бүхий 10 иргэн /хохирогч, иргэний нэхэмжлэгч/-д тус тус олгуулахаар шүүх шийдвэрлэсэн.Үүнд:
1.Э.Заас: 635,000 төгрөгийг Д.Бд, 8000 төгрөгийг Т.Аөд, 681,250 төгрөгийг Д.Янжмаад, 355,000 төгрөгийг Ч.Бямбасүрэнд, 7000 төгрөгийг С.Дэмбэрэлд, 8000 төгрөгийг Д.Батбаярт, 8000 төгрөгийг Б.Хосбаярт, 10,000 төгрөгийг Л.Уламбаярт, 10,000 төгрөгийг М.Солонгод, 42,000 төгрөгийг Д.Наранжаргалд, 10,000 төгрөгийг А.Билгүүнд, 10,000 төгрөгийг Р.Эрдэнэцэцэгт, 16,000 төгрөгийг Ч.Дашдондовт, 13,000 төгрөгийг А.Эд, 30,000 төгрөгийг Б.Нармандахад, 12,000 төгрөгийг Б.Одсайханд, 46,000 төгрөгийг Д.Бөхбатад, 10,000 төгрөгийг Х.Батболдод, 14,000 төгрөгийг С.Уламбаярт, 10,000 төгрөгийг Б.Наранчимэгт, 6000 төгрөгийг Ц.Амгаланд, 46,000 төгрөгийг Б.Минжүүрт, 57,400 төгрөгийг Ш.Наранбаатарт, 45,725 төгрөгийг Ж.Оөд, 47,500 төгрөгийг Г.Одзоригт, 83,333 төгрөгийг Б.Гад, 98,750 төгрөгийг Г.Од, 198,500 төгрөгийг Б.Бд, 350,500 төгрөгийг Б.Мд, 631,667 төгрөгийг Ц.От, 266,667 төгрөгийг Д.Түмэндэлгэрт, 20,750 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Э.Ст, 50,000 төгрөгийг С.Уад, 50,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Энхболдод, 725,000 төгрөгийг Ц.Бд, 220,000 төгрөгийг П.Алтантуяад, 200,000 төгрөгийг М.Буян-Уад, 333,333 төгрөгийг Ж.Батсайханд, 499,900 төгрөгийг Д.Ариунжаргалд, 178,750 төгрөгийг Г.Бат-Эрдэнэд, 30,000 төгрөгийг Ц.Мт, 33,333 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Я.Цэрэндуламд, 65,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч П.Бөхбатад, 87,000 төгрөгийг М.Дд, 75,000 төгрөгийг Х.Эд, 325,000 төгрөгийг Б.Бд, 495,000 төгрөгийг Л.Мт, 435,000 төгрөгийг С.Эд, 820,700 төгрөгийг Г.От, 316,667 төгрөгийг Б.Эд, 65,000 төгрөгийг Т.Чд, 90,000 төгрөг гаргуулж Э.Эд нийт 8,882,725 төгрөг,
2.П.Пээс: 87,000 төгрөгийг М.Дд, 316,667 төгрөгийг Б.Эд, 820,700 төгрөгийг Г.Од, 65,000 төгрөгийг Т.Чд, 75,000 төгрөгийг Х.Эд, 325,000 төгрөгийг Б.Бд, 435,000 төгрөгийг С.Эд, 65,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч П.Бөхбатад, 90,000 төгрөгийг Э.Эд, 495,000 төгрөгийг Л.Мт, нийт 2,774,367 төгрөгийг тус тус хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар.
П.П нь 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 11 сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /9 хх 186 х/ бөгөөд түүний ялтай байдлыг 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүүлэх тухай хуулийн 10.5. “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэл /бүртгэл/-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ.”-д гэж заасны дагуу П.Пийн ял шийтгэлтэй эсэх лавлагаанд өршөөлд хамруулсан талаар зохих тэмдэглэгээ хийгээгүй байдлаас үзэхэд түүний ялтай байдал өршөөлд хамрагдаагүй гэж үзэх үндэслэлтэй, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10. “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж зааснаар түүний ялтай байдлыг өршөөлд хамруулахаас илүү ашигтай үндэслэл нь шүүхээр хянан хэлэлцсэн энэ гэмт хэргийг өршөөлд хамруулах нь 2015 оны өршөөлийн хуулийн дээрх зарчимд нийцэж байгаа болно.
П.Пэд холбогдох хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн, 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан бөгөөд П.Мөнгөсүхэд холбогдох гэмт хэрэг нь “2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд” үйлдэгдсэн, мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан ялаас өршөөн хасах, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй үндэслэлийн аль алинд нь хамаарахгүй байгаа тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөлд хамрагдах хууль зүйн үндэслэлтэй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заасан, шүүгдэгч П.П гэм буруу дээр маргаагүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.7. “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэсэн шаардлагад нийцэж байгаа тул П.Пийг гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулахгүйгээр хэргийг нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.
Э.Зт холбогдох хэрэг нь өршөөлд бүрэн хамрагдахгүй, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 2 жил хасагдахаар зохицуулагдсан байгаа, мөн Э.Зын хувьд 2015 оны Эрүүгийн хуулиар түүний эрх зүйн байдал дээрдэж байгаа.
Э.Зт холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, зохих хэмжээний хохирлыг нөхөн төлсөн, буцаан өгсөн, төлөгдөөгүй хохирлыг цаашид нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оноож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.
Цагдан хоригдсон хугацааны талаар.
Э.З нь 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 113 хоног, 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 109 хоног, 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл 187 хоног, 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 17-ний өдөр хүртэл 38 хоног тус тус цагдан хоригдсон,
Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 дүгээр шийтгэх тогтоол /8 дугаар хавтаст хэргийн 139-141/-оор 3 жил 01 сарын хорих ял оноож түүний цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт цагдан хоригдсоноор тооцож эдлэх ялд нь оруулан тооцсон байна.
Дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаа эдэлж байхад 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хорих 421 дүгээр ангиас Хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорьж байгаад, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 241 тоот захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хорих ялыг 1 жил 1 сар 28 хоногоор тогтоож, биечлэн эдэлсэн хорих ял нь 01 жил 09 сар 01 хоног гарсан тул хорих ялаас чөлөөлсөн.
2016 оны 07 сарын 28-ны өдрөөс суллагдах хүртэлээ Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлж хорисон хугацаа Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялын хугацаанд орж тооцогдсон байгаа болно.
Иймд Э.Зын хулгайн гэмт хэрэгт цагдан хоригдсон хугацааг 443 хоногоор тогтоож түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
П.П нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс сэжигтнээр хойшлуулшгүй үндэслэлээр баривчлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.
2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс яллагдагчаар дахин цагдан хорьж 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гарсан, нийт 360 хоног цагдан хоригдсон болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, Э.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, П.Пэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас П.Пэд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.
2.Аяа овогт Энхтуяагийн Зыг Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн,
-Боржигон овогт Пүрэвсүхийн Пийг Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан, учирах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан, бүлэглэн, орон байр, агуулах, саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.7, 10.10 дахь хэсгүүдэд зааснаар П.Пэд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Э.Зыг 03 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Зт оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Э.Зын цагдан хоригдсон 443 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7.Э.З, П.П нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, П.П 360 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8..Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Э.Заас нийт 8,882,725 төгрөг буюу 635,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 20-146 тоотод оршин суух Д.Б /РД:УШ65100712/-д, 8000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 62-8 тоотод оршин суух Т.А /РД:ЦД71112305/-д, 681,250 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Ихнарангийн НИК-ийн 1-25 тоотод оршин суух Д.Янжмаа /РД:ВМ78042205/-д, 355,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, НИК-ийн 1-25 тоотод оршин суух Ч.Бямбасүрэн /РД:ВМ89082632/-д, 7000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, 15-38б-10 тоотод оршин суух С.Дэмбэрэл /РД:ДМ46090116/-д, 8000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити S-15-2-1 тоотод оршин суух Д.Батбаяр /РД:ЕП86091211/-т, 8000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 14-26 тоотод оршин суух Б.Хосбаяр /РД:ЧВ84010819/-т, 10,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 14-3-3 тоотод оршин суух Л.Уламбаяр /РД:МЛ84122538/-т, 10,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 21-5-1 тоотод оршин суух М.Солонго /РД:ТИ84061360/-д, 42,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити 2-7-р байр 2-2 тоотод оршин суух Д.Наранжаргал /РД:ФМ86082672/-д, 10,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити N-21-5-3 тоотод оршин суух А.Билгүүн /РД:УИ89090811/-д, 10,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити S-15-2-1 тоотод оршин суух Р.Эрдэнэцэцэг /РД:ЧП88082446/-т, 16,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 38-57 тоотод оршин суух Ч.Дашдондов /РД:ДЗ49021015/-т, 13,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 38-13 тоотод оршин суух Л.Э /РД:ЕЛ60100216/-д, 30,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 39-41 тоотод оршин суух Б.Нармандах /РД:АЭ60122518./-д, 12,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 52-19 тоотод оршин суух Б.Одсайхан /РД:ЧТ85041275/-д, 46,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 39-17 тоотод оршин суух Д.Бөхбат /РД:ДЮ60092578/-д, 10,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 38-27 тоотод оршин суух Х.Батболд /РД:ЧН74081218/-д, 14,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 2а-2 тоотод оршин суух С.Уламбаяр /РД:ШЕ74080712./-т, 10,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 88-14 тоотод оршин суух Б.Наранчимэг /РД:ШЕ80030264/-т, 6000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 27-286 тоотод оршин суух Ц.Амгалан /РД:УЗ88052831./-д, 46,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 52-2-18 тоотод оршин суух Б.Минжүүр /РД:ШЕ73021461/-т, 57,400 төгрөгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2-16 тоотод оршин суух Ш.Наранбаатар /РД:ЧВ81010914/-т, 45,725 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Овоотын 70-26 тоотод оршин суух Ж.О /РД:ДЛ86072314/-д, 47,500 төгрөгийг Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29-14 тоотод оршин суух Г.Одзориг /РД:ЙЛ72011905/-т, 83,333 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 6-678 тоотод оршин суух Б.Г /РД:..89122316/-д, 98,750 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-67 тоотод оршин суух Г.О /РД:ДВ88080701/-д, 198,500 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3-566 тоотод оршин суух Б.Б /РД:ИЮ83022323/-д, 350,500 төгрөгийг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Гачуурт 19-15 тоотод оршин суух Б.М /РД:ТИ83111433/-д, 631,667 төгрөгийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Товчооны задгайд оршин суух Ц.О /РД:ТА76030806/-т, 266,667 төгрөгийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1777 тоотод оршин суух Д.Түмэндэлгэр /РД:ОО78091263/-т, 20,750 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23-45а тоотод оршин суух Э.С /РД:ЗЗ80102710/-т, 50,000 төгрөгийг С дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6-230 тоотод оршин суух С.У /РД:ГЮ88022218/-д, 50,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 33-25 тоотод оршин суух Э.Энхболд /РД:ТГ72092578/-д, 725,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 10-196а тоотод оршин суух Ц.Б /РД:НЮ65110462/-д, 220,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 7-2285 тоотод оршин суух П.Алтантуяа /РД:УБ85100107/-д, 200,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтановоогийн 21-22 тоотод оршин суух М.Буян-У /РД:ДЕ83102013/-д, 333,333 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 3-33а тоотод оршин суух Ж.Батсайхан /РД:ЧМ65101817/-д, 499,900 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 6-251 тоотод оршин суух Д.Ариунжаргал /РД:ДЮ84061507/-д, 178,750 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мах импексийн 1-5 тоотод оршин суух Г.Бат-Эрдэнэ /РД:ВБ89050917/-д, 30,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 5-51а тоотод оршин суух Ц.М /РД:ЙЛ72011905/-т, 33,333 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1-134 тоотод оршин суух Я.Цэрэндулам /РД:ЧР62010762/-д, 65,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 48-473 тоотод оршин суух П.Бөхбат /РД:ДИ91022210/-д, 87,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-11-5а тоотод оршин суух М.Д /РД:УЖ59122104/-д, 75,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 14 задгайд оршин суух Х.Э /РД:УУ76090702/-д, 325,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 24-31 тоотод оршин суух Б.Б /РД:ЧВ81100667/-д, 495,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 2-18 тоотод оршин суух Л.М /РД:АР82090801/-т, 435,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-54 тоотод оршин суух С.Э /РД:НА72021562/-д, 820,700 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, МАБ 2-3 тоотод оршин суух Г.О /РД:УЖ86040804/-т, 316,667 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 2б-11 тоотод оршин суух Б.Э /РД:УП890308031/-д, 65,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 66-11 тоотод оршин суух Т.Ч /РД:ЙЮ60070541/-д, 90,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 5-1748 тоотод оршин суух Э.Э /РД:ЛЮ91120604/-д,
П.Пээс нийт 2,774,367 төгрөг буюу 87,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-11-5а тоотод оршин суух М.Д /РД:УЖ59122104/-д, 316,667 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 2б-11 тоотод оршин суух Б.Э /РД:УП890308031/-д, 820,700 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, МАБ 2-3 тоотод оршин суух Г.О /РД:УЖ86040804/-д, 65,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 66-11 тоотод оршин суух Т.Ч /РД:ЙЮ60070541/-д, 75,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 14 задгайд оршин суух Х.Э /РД:УУ76040702/-д, 325,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 24-31 тоотод оршин суух Б.Б /РД:ЧБ81100667/-д, 435,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-54 тоотод оршин суух С.Э /РД:НА72021562/-д, 65,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 48-473 тоотод оршин суух П.Бөхбат /РД:ДИ91022210/-д, 90,000 төгрөгийг Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 5-1748 тоотод оршин суух Э.Э /РД:ЛЮ91120604/-д, 495,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 2-18 тоотод оршин суух Л.М /РД:АР82090801/-т гаргуулж тус тус олгосугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, П.Пэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ