2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/03392

 

 

 

 

   

     2025          04            25                                           192/ШШ2025/03392

 

 

 Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч Ч.Баярсүрэн, А.Зүмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч***нэхэмжлэлтэй, хариуцагч *** нарт холбогдох, гэм хорын хохиролд 58 070 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч ***-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 49 170 000 төгрөгийг багасгаж 8 900 000 төгрөг болгосныг хариуцагч***төлөхийг хүлээн зөвшөөрч,  8 900 000 төгрөгийг хариуцагч***2025.04.25-ны өдөр 4 000 000 төгрөг, 2025.05.18-ны өдөр 4 900 000 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448 300 төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***улсын тэмдэгтийн хураамжид 157 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ш.ОЮУНТУУЛ

                                               

ШҮҮГЧ                                           Ч.БАЯРСҮРЭН

                                                      

                                                       А.ЗҮМБЭРЭЛ