| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/07401/И |
| Дугаар | 192/ШШ2025/03455 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/03455
2025 04 28 192/ШШ2025/03455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
хариуцагч: ***
хариуцагч: ***нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 14 602 361.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 602 361.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Зээлдэгч ***, *** нар нь***-ийн Хүнсний нэг тооцооны төвтэй 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр БГ201743257690 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 2017 оны 10 дугаар сарын 16- ны өдөр *** тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,114,867 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 530,407.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,195.47 төгрөг нийт 2,647,469.55 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч ***, *** нараас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *** тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4,885,133 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 774,678.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 913,550.59 төгрөг, нотариатын зардал 29,000 төгрөг, нийт 14,602,361.72 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна …гэв.
3. Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... ***-ийн нэхэмжлэхдээ *** нарт холбогдох Иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие ***ад ***-нд зээл авахдаа *** нь батлан даагч хийж өгсөн. *** нь зээлээ авчаад нэгэн удаа зээлээ төлсөн болноо. Тэрнээс хойш зээлээ төлөөгүй улмаас *** нь миний цалингийн данснаас шууд таталт хийгээд ***ын зээлийг 1 жил 6 сарын хугацаатай цалин аваагүй ажилласан. *** зээл авсан мөнгөөнөөс нь ямар ч мөнгө аваагүй болноо. Би ***ын мөнгөнөөс ямар ч мөнгө аваагүй учир одоо байгаа зээлнээс төлөлцөхгүй. Миний бие *** нь ***аас болоод зээлээ төлөөгүйн улмаас миний ямар ч газраас зээл авах боломжгүй болгож дээр нь олон жил цалингүй явсан учир миний бие үнэхээр их гомдолтой байна…гэжээ.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5 дугаар тал/
Нэхэмжлэгчээс ***олгосон итгэмжлэл /хэргийн 6-8 дугаар тал/
Нотариатын төлбөр төлсөн баримт /хэргийн 9 дүгээр тал/
2017.10.16-ний өдрийн *** тоот Зээлийн гэрээ /хэргийн 11-16 дугаар тал/
Зээлийн бүртгэлийн карт /хэргийн 17 дугаар тал/
Хаан банкны дансны хуулга /хэргийн 18 дугаар тал/
***ын зээл хүсэгчийн анкет /хэргийн 20 дугаар тал/
***ын зээл хүсэгчийн анкет /хэргийн 21 дүгээр тал/
***ын иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 22 дугаар тал/
2017.09.19-ний өдрийн №286 Улсын драмын эрдмийн театрын цалингийн тодорхойлолт /хэргийн 23 дугаар тал/
***ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 24-25 дугаар тал/
***, *** нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 26-27 дугаар тал/
***ын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 28 дугаар тал/
***, *** нарын***-д гаргасан хүсэлт /хэргийн 29-30 дугаар тал/
Зээлдэгчтэй биечлэн газар дээр нь уулзсан тэмдэглэл /хэргийн 31 дүгээр тал/
Нэхэмжлэгчээс*** олгосон итгэмжлэл /хэргийн 34-37 дугаар тал/ зэрэг баримтууд,
5.Хариуцагч нарын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагч ***, *** нарын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 38, 47 дугаар тал/
Хариуцагч ***ын хариу тайлбар /хэргийн 48 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ... зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 14 602 361.72 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ... гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн... гэж тайлбарласан.
3. Хариуцагч *** ...зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, ***ын зээлийг 1жил 6 сар цалингаасаа төлж хохирсон учир дахин зээл төлөхгүй... гэж маргасан.
Хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан ямар нэг тайлбар баримт ирүүлээгүй.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч ***, *** нар 2017 оны 10 сарын 16-ны өдөр № *** Зээлийн гэрээг нэхэмжлэгч ***-тай байгуулан, 7 000 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээлжээ.
6. Зээлдэгч гэрээний үүргийг сарын бүрийн 16-ны өдөр үндсэн зээл, хүүгийн хамтаар төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна.
7. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
8. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй гэж үзнэ.
9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 7 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.
10. Гэрээний дагуу 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгч 2017 оны 10 сарын 16-ны өдөр хариуцагч ***ын эзэмшлийн Хаан банкны **** дугаарын данс руу шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.
11. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 сарын 16-ны өдөр дуусгавар болох хэдий ч хариуцагч нар мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хугацаа хэтрүүлж, үндсэн зээл 4 885 133 төгрөг, хүү 8 774 678.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 913 550.59 төгрөг нийт 14 573 361.72 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсныг, нотариатын зардал 29 000 төгрөгийн хамт нэхэмжлэгч нэхэмжилжээ.
12. Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд, тохирсон хүүгийн хамт буцаан төлөх гэрээ болон хуулийн дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, төлбөрийн үлдэгдэлтэй нь хэрэгт авагдсан дээрх баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар баримтуудаар тус тус тогтоогдож байх бөгөөд гэрээний хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүрэг биелүүлэхийг нэхэмжлэгч мэдэгдэж байсан, нийт зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээ, төлбөрийн тооцооллын талаар хариуцагч нар маргаагүй.
13. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тохирчээ.
14. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж заасан.
15. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэжээ.
16. Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд, тохирсон хүүгийн хамт буцаан төлөх гэрээ болон хуулийн дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, төлбөрийн үлдэгдэлтэй, нэхэмжлэгч хууль болон гэрээний дагуу зээлдэгч нараас гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байх тул хариуцагч ***ын татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
17. Хариуцагч нарын үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 29 000 төгрөгийн хохирол зардал учирсныг нэхэмжлэх эрхтэй.
18. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг нийт 14 602 361.72 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 970 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 230 970 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
20. 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 34/7523 тоот нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 34 дүгээр тал/
21. Хариуцагч нарт нэхэмжлэл гардаж авахдаа тодорхойлсон хаягаар хуралдааны тов мэдэгдсэн боловч тухайн хаягтаа оршин суудаггүй гэх хорооны тодорхойлолт ирсэн, хаягаа өөрчилсөн талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. /хэргийн 39, 46, 53-55 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч ***, *** нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 14 602 361.72 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч***-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 970 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 230 970 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ