Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0385

 

2025 05 20 128/ШШ2025/0385

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Б.А /РД:ХН/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Хувь хүний орлогын албан татварын тасгийн татварын улсын байцаагч О.П,

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Б.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, Б.Э, хариуцагч О.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гомдлын шаардлага: 1.1.Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Пын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар: 2.1.Гомдол гаргагч Б.А нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 8 дугаар тойргоос ******* ******* ******* намаас нэр дэвшсэн.

2.2.Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Паас 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг 10.000 нэгжээр торгох шийтгэлийн оногдуулжээ. 2.3.Б.А******* уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.

Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: Гомдол гаргагч Б.А******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасны дагуу хугацаатай хаан банкны сонгуулийн харилцах данс нээлгэсэн. Татварын алба, төрийн ын байгууллага нь төрийн байгууллага бөгөөд өөр хоорондоо харилцан мэдээлэл солилцох боломжтой байхад төрийн байгууллагад буй мэдээллийг иргэнээс дахин шаардаж, хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн хувьд учир дутагдалтай байна. Хаан банк дахь сонгуулийн дансанд 350.000 төгрөг орж ирсэн бөгөөд Б С ХХК-иар сонгуулийн зардлын тайланд хөндлөнгийн хийлгэн, дүгнэлт гаргуулж Үндэсний ын газарт хүргүүлсэн. сонгуулийн зардлын дансанд 350,000 мянган төгрөгийн хандивын гүйлгээ хийгдсэн бөгөөд татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан үндэслэлээр 10.000.000 төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай 1.3 дугаар зүйлийн 1-д заасантай нийцээгүй байна. Татварын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх-ийг шалгасны үндсэн дээр торгох шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой. Гэтэл татварын улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг нээж ажиллагаа явуулсан боловч хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулсан. Татварын албад сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд харилцан адилгүй хяналт тавьж, хариуцлага хүлээлгэж буй нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, тэгш байдлын зарчмыг зөрчиж байна. Манай намын хувьд санхүүжилт байхгүй. Нэр дэвшигчид нь багш нар л байдаг. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрэ сонгуульд нэр дэвшсэн. Гэтэл дахин сонгуульд орох боломжгүй хэмжэ хүртэл 10.000.000 төгрөгөөр торгосон гэв.

3.2.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Боос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн тогтолцоо нь нэгдмэл бусад улстай харьцуулахад холбооны улс биш бөгөөд тогтолцооны хувьд нэгдмэл байна гэдэг нь арилжааны банканд иргэн хүн ямар нэгэн зорилгоор дансаа нээлгэсэн тохиолдолд тухайн мэдээлэл татварын алба руу шууд татагдаж байгаа. Үүний дагуу Үндэсний ын газар ч мөн адил төрийн хяналтын дээд байгууллага учраас өөр хоорондоо мэдээлэл солилцох ёстой. Өөрт байгаа мэдээллийг дахин иргэнээс өг гэж шаардаж байгаа хууль зүйн утга агуулгаараа үндсэн хуулийн уг заалт болон бусад норматив хуульд нийцэхгүй байна. Татварын алба болон Үндэсний ын газар нь хуулийг буруу хэрэгжүүлж байна гэж үзэж байгаа. Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын хяналт нь дор 58 хоногийн дотор хийгдсэн тусгай ажиллагаа бөгөөд уг ажиллагаа нь үр дүнтэй явагдаагүй гэдгийн илрэл нь зөрчлийн шийтгэлийн хуудсаа хариуцагч мэдэгдэхдээ маягтаа буруу бөглөсөн нь төрийн байгууллагын хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна. Үндэсний ын газраас ирүүлсэн мэдээлэлд Татварын ерөнхий газраас хариуцлага тооцож байгаа асуудал нь сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа нөхцөл байдал харилцан адилгүй харагдаж байгаа. Хариуцагчаас хариу тайлбартаа холбогдогч нь зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсхүл баримтууд цугларсан гэдэг үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэлийн хуудас бичсэн гэж тайлбарлаж байна. Зөрчлийн хэрэг бүртгэлт гэдэг нь малгай ойлголт бөгөөд дэд хэсэг нь зөрчлийн хэрэг болон хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж байгаа ажиллагаа юм. Гомдол гаргагчийн зүгээс зөрчлийг хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Улсын байцаагчийн зүгээс нотлох баримтыг цуглуулаагүй, цуглуулсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Улсын байцаагчийн алдаатай шийдвэр нь иргэн хүний хууль ёсны ашиг сонирхолд болон Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд гомдлыг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

3.3.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Үндсэн хуульд заасан шударга ёс, сонгох сонгогдох эрхээ хэрэгжүүлэх төрийн удирдлага нэгдмэл байх гэдэг агуулгаасаа гомдол гаргагчийн эрхийг зөрчиж байгаа. Хоёрдугаарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан маш тодорхой процесс буюу шийтгэл оногдуулах журмыг зөрчсөн гэдэг үндэслэлээр уг гомдлоо гаргасан. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагчийн төлөөлөгч болоод татварын улсын байцаагч нар нь маягт андуурсан үйлдэл байгаа дээр маргахгүй гэхдээ энэ нь шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй гэдэг байдлаар хариу тайлбарыг гаргадаг. Түүнчлэн асуулт хариултын явцад тухайн маягт нь нэг, хоёр гэдгээрээ л ялгаатай, доторх агуулга нь адил гэдэг байдлаар хариулдаг. Гэтэл энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчихгүй байхтай хамааралтай эрх зүйн хамгаалалт юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд шийтгэлийн хуудсыг ийм байна гэдэг байдлаар заасан шийтгэлийн хуудасны загварыг Засгийн газраас батлах бөгөөд Засгийн газраас баталсан загварын дагуу яваагүй байна. Зөрчил хэрэг шалган шийдвэрлэх явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн үйл баримт байхгүй. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явц гэдэг нэр томьёоны ойлголт нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах гэж байгаа тэрхүү үйл явцаа томьёолж байгаа томьёолол гэж тайлбарлахаас өөр аргагүй. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокуророос 48 хоногийн хугацаанд хяналтаа тавьсан учраас бидний гаргасан акт нь зөв гэж тайлбарласан тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Прокуророос хяналтаа дутуу тавьсан учраас бид шүүхэд гомдол гаргаад явж байгаа. Гомдол гаргагчийн гаргасан үйлдэл дээр ийм хэмжээний торгууль оногдуулах нь шударга ёсны зарчим болоод бодит нөхцөл тохирсон хариуцлагыг оногдуулаагүй гэж үзэж байгаа. Иймд гомдол гаргагчийн гомдлыг хангаж татварыг улсын байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулах санал гаргаж байна гэв.

3.4.Хариуцагч О.Паас шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний ын газраас Монгол Улсын Их Хурын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч иргэн, нам, эвслийн сонгуулийн зардлын тайланд хяналт тавьж, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илрүүлэн харьяаллын дагуу шалгуулахаар Үндэсний ын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1 дугаартай албан бичигт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэг заасныг зөрчсөн гэх мэдээлэлд Баянзүрх дүүргийн 8 дугаар тойрогт ******* ******* *******намаас нэр дэвшсэн иргэн Б овогтой А******* холбогдох мэдээллийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 10 минутад хүлээн авсан. Зөрчил хуваарилагдсаны дагуу иргэн Б.А******* 99 дугаар утас руу 2025 оны 02 сарын 26, 27-ны өдрүүдэд удаа дараа залгаж, зурвас илгээн ирж уулзахын сануулсан боловч хөдөө ажилтай явж байгаа өөрийн биеэр очих боломжгүй хариу өгсөн тул шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, холбогдогчоос мэдүүлэг, тайлбар авах зэргээс үүдэн зөрчлийн хэрэг нээсэн. Холбогдогчийн мэдүүлгийн дагуу Үндэсний ын газраас ******* ******* *******нам болон дэвшигч Б.А нь сонгуулийн зардлын данс бүртгүүлсэн эсэх, зардлын дансыг нийтэд мэдээлсэн эсэх тухай тодруулга авахаар 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дугаартай албан тоотыг Үндэсний ын газарт хүргүүлсэн. Үндэсний ын газраас 2025 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 01/ дугаартай албан тоот хариуд Монгол Улсын Ерөнхий орын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн A/ дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам-ын 3.4-т Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлыг дансыг нээлгэж, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний Аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 8 дугаар тойрогт ******* ******* *******намаас нэр дэвшигч Б.А нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацаанд Үндэсний Аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй байна. гэх хариуг ирүүлсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Үндэсний ын газраас ирүүлсэн нотлох баримт, холбогдогчийн мэдүүлэг зэргээр Монгол Улсын Их

Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, зөрчил гаргасан нь тогтоогдсон. Иймд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу шийтгэлийн хуудас бичсэн гэв.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасан дагуу зардлын дансаа төрийн ын дээд байгууллагад бүртгүүлээгүй тухай зөрчил байгаа. Шийтгэлийн хуудастай холбоотой тухайн үйлдэл эс үйлдэхүй нь зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах зүйл заалтад нийцсэн. Нэхэмжлэгч талаас шийтгэлийн хуудас нь техникийн хувьд алдаатай, маягт андууран бичсэн гэдэг асуудлаар нэхэмжлэгч маргаж байгаа нь шийтгэл оногдуулахгүй байх үндэслэл биш байна. Төрийн байгууллага өөр хоорондоо мэдээлэл солилцох журмын дагуу мэдээлэл солилцох үүргээ гүйцэтгээгүй гэсэн асуудал дурдсан. Тухайн мэдээлэл солилцох журам л өөр байдлаар хэрэгждэг. Татварын алба цахим тайлангийн системтэй холбоотой, цахим системтэй холбоотой асуудлаар өөр хоорондоо мэдээлэл солилцох журам өөр байдлаар хэрэгждэг. Уг шийтгэлийн хуудсыг дүүргийн харьяалах компани давхар хянаад тухайн шийтгэлийн хуудас нь ямар нэгэн байдлаар алдаатай дугаар ажиллагаа хийгдсэн байна гэж үзвэл буцаах эсхүл шүүх рүү тогтоол үйлдэж хүргүүлсний дараагаар шүүх үндэслэлтэй эсэхийг нь тогтоодог. Түүнчлэн гомдол гаргагчаас шүүхэд гаргасан тайлбартаа сонгуульд нэр дэвшсэнийхээ төлөө шийтгэл оногдуулж байна гэдэг байдлаар тайлбарлаж байна. Сонгох сонгогдох эрхээ эдэлсэн бол үүргээ хүлээх ёстой. Бүртгүүлэх үүргээ хүлээгээгүй буюу зөрчил үйлдсэн. Тухайн зөрчилд нь холбогдуулж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан торгуулийн арга хэмжээ авсан. Тухайн гомдол гаргасан зөрчилтэй холбоотой маргаан үүсээгүй. Маягт андуурч бичсэн тухайн зөрчлийг зөвтгөх, үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд гомдлын шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх зөрчлийн хэрэгт авагдсан баримтууд, талуудын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлан үзээд дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 2.Хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл гомдол гаргагч Б.А нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 8 дугаар тойрог/Баянзүрх дүүрэг/-т ******* ******* *******намаас нэр дэвшиж оролцсон,

Үндэсний ын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1 тоот албан бичгээр Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянан үзээд ын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан ирүүлсэн сонгуулийн зардлын тайланд илэрсэн зөрчлүүдийг шалган шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу Татварын ерөнхий газарт хүргүүлсэн,

2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/273 тоот албан бичгээр Үндэсний ын газраас Татварын ерөнхий газарт төрийн ын байгууллагад сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй, сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан болон ын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалт, сонгуулийн зардлын тайланг тус тус цахим хэлбэрээр хүргүүлсэнтэй талууд маргаагүй, харин сонгуулийн зардлын дансыг төрийн ын байгууллагад бүртгүүлээгүй эс үйлдэхүйтэй холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн боловч хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан-тай холбогдуулан маргасан тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

3.Удирдах албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт ******* ******* *******намаас нэр дэвшигч Б.А******* холбогдох сонгуулийн зардлын дансны дугаар, банкны дансны нэрийн мэдээллийг төрийн ын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй гэх зөрчлийн талаарх мэдээллийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн татварын хэлтэст харьяаллын дагуу шилжүүлжээ.

4.Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.П дээрх мэдээллийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 25060010 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна.

5.Эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг зөрчсөн үндэслэлээр Б.А******* Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10000 нэгж /10.000.000 төгрөг/-ээр торгох шийтгэл оногдуулжээ.

6.Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцохоор хуульчилжээ.

7.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 51 дүгээр зүйлийн 51.1. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжэ сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна, 51.3. Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ, 51.4. Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн ын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нь тэдгээрийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш тус бүр өөр өөрсдийн нэр дээрх зардлын нэг дансыг нээж, дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн ын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх зохицуулалттай байна.

8.Өөрөөр хэлбэл, нам, эсвэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарч сонгуульд оролцох эрх /сонгогдох эрх/ үүссэнээс хойш тухайн сонгуульд оролцохдоо сонгуулийн зардлын данс-ыг нээлгэх, нээлгэсэн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн ын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэхийг сонгуульд оролцогч нам, эсвэл, нэр дэвшигч тус бүрд үүрэг болгосон байх бөгөөд энэ үүргийг биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх ... талаар хуульд заасан журмыг зөрчсөн... зөрчилд хамаарахаар байна. 9.Гомдол гаргагчаас дээрх журмыг буюу нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн ын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэг-ээ зөрчсөн зөрчил гаргасныг, нөгөө талаас хариуцагч татварын улсын байцаагч шийтгэлийн хуудсыг андуурч хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах маягтаар шийтгэлийн хуудас үйлдсэн болохыг тус тус хүлээн зөвшөөрдөг.

10.Тодруулбал, гомдол гаргагч Б.А нь Хаан банканд 56 дугаартай сонгуулийн зардлын дансыг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийн хугацаатай нээж, уг дансанд иргэн н.Б 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг өөрийн хуримтлалаас хандивын орлогын гүйлгээгээр шилжүүлсэн, уг хандивыг сонгуулийн зардалд ашигласан нь анхан шатны баримтаар нотлогдож байгаа болох нь Б С ХХК-ийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 8 дугаар тойргоос нэр дэвшигч Б.А******* сонгуулийн зардлын эцсийн тайланд хийсэн ын тайлан, дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогддог.

11.Татварын улсын байцаагч холбогдогч Б.А******* зардлын дансны мэдээллийг төрийн ын байгууллагад мэдэгдэж бүртгүүлээгүй эс үйлдэхүйн талаарх мэдээлэлтэй холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн атлаа 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар холбогдогчид шийтгэл оногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж шүүх үзэв.

12.Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, мөн зүйлийн 2.1.гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, 2.2.гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, 2.3.хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, 2.4.зөрчлийн хэрэг нээх байдлаар шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэл болон зөрчлийн хэрэг нээн, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах үндэслэл, журмыг хуульд нарийвчлан зохицуулсан байна.

13.Тодруулахад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй..., 1.2.зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн..., 1.3.зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх бөгөөд Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах хуудасны маягт-аар шийтгэл оногдуулах зохицуулалттай.

14.Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх /6.4 дүгээр зүйл/, зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах /6.5 дугаар зүйл/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх/6.6 дугаар зүйл/-ээс бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой заасан байна.

15.Дээрхээс үзвэл зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тохиолдолд зөрчлийн хэрэг нээх үндэслэлгүй, харин зөрчлийн хэрэг нээн, зөрчлийн хэрэгт бүртгэлтийн ажиллагаа явуулсан тохиолдолд хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах хууль зүйн боломжгүй байна.

16.Учир нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл нь зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа /ердийн журмаар/ явуулах үндэслэлээс өөр байхаар хууль тогтоогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааж, Засгийн газрын 2021 оны Журам, маягт батлах тухай 135 дугаар тогтоолын 2, 3 дугаар хавсралтаар шийтгэлийн хуудасны маягтын загварыг тус тусад нь баталсан байх тул эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг андуурсан үйлдлийг хэлбэрийн төдий алдаа гэж дүгнэх боломжгүй.

17.Тодруулбал, дээрх тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудаст эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх боломжтой... байхаар заасан буюу уг шийтгэлийн хуудсыг зөвхөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол хэрэглэх журамтай байна.

18.Хариуцагчаас шүүх хуралдааны явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдсон үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан гэж тайлбарладаг боловч шүүх хуралдааны нэмэлт тайлбарын шатанд шийтгэл хуудсыг андуурсан гэж тодотгодог.

19.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна гэж заасны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа гэдэгт хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ойлгох бөгөөд зөрчлийн хэрэг нээн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан-ыг хамааруулахгүй.

20.Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.6, 6.7 дугаар зүйлийг системчлэн авч үзвэл зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах үндэслэлгүй.

21.Дээр дурдсанчлан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 51 дүгээр зүйлийн 51.4-т сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн ын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх-ийг нэр дэвшигчид тусгайлан үүрэг болгосон байх тул гомдол гаргагчийн Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гэж заасны дагуу татварын алба, төрийн ын байгууллага төрийн байгууллагын хувьд өөр хоорондоо харилцан мэдээлэл солилцох боломжтой байхад төрийн байгууллагад байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардаж, хариуцлага хүлээлгэсэн гэх үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй, зардлын дансны мэдээллийг төрийн аливаа байгууллага мэдэж байгаа нь төрийн ын байгууллагад нэр дэвшигчийг уг мэдээллийг мэдэгдэх, бүртгүүлэх үүргээс чөлөөлөхгүй гэж үзэв.

22.Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Пын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалт, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.А******* гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Пын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ