Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 247

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Отгонбаяр,

Улсын яллагч А.Мөнхзул,

Хохирогч Л.У,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгад овогт Батсүхийн Г-д холбогдох 1708021880331 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар  сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ..тоотод оршин суух, урьд

- Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн  2003 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Мянгад овогт Батсүхийн Г /РД:../.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Хохирогч Л.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”…2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19 цаг 30 минутын орчим манай нөхөр Б.Г архи уусан үедээ миний дух хэсэг рүү гараараа цохиж намайг унах үед гэрээ цоожлоод гарсан байсан. Манай хажуу талын айлын хүмүүс манай хүүг дуудаад гэмтлийн эмнэлэг хүргүүлсэн. Тэр өдрөөс 2-3 хоногийн өмнө бас бэлэг эрхтэн рүү өшиглөж гэмтээсэн. Б.Г байнга архи уудаг. Намайг архи уусан үедээ байнга зодож дарамталдаг. Намайг зодох бүрт нь эрүүлжүүлэх цагдаа дуудаж явуулдаг байсан. Миний санаж байгаагаар 2015 онд зодуулаад нүүрэнд хөхрөөд шүүх эмнэлэгт үзүүлж байсан. Хөнгөн хэрэг байсан болохоор гомдол саналгүй гээд эвлэрч байсан. Намайг үхсэний үлдэгдэл, шавх руу гэж доромжилдог. Ойрын 2-3 жилийн хугацаанд цагдаа сэргийлэх гэж явж байна. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр намайг зодсон. Шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Ер нь байнга зоддог болохоор хэзээ зодсон гэдгийг хэлэхэд хэцүү байна. Байнга архи уудаг болохоор байнгын дарамтанд байдаг. ... зодуулаад нүүрэнд хөхрөөд шүүх эмнэлэгт үзүүлж байсан. . ...2017 оны 12 дугаар сарын 15-ны өглөө манай ажил дээр согтуу ирээд агсан тавиад байсан. 102 дуудаж өгөхөд намайг цагдаа нарын хажууд төмрөөр нуруу руу цохиж, хатгасан. ...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ дөнгөж очоод байж байтал манай нөхөр Б.Г эрүүл архи уугаагүй орж ирсэн. Надтай юм яриагүй байж байгаад миний гар утсыг булаах гээд чадаагүй гараад явсан. Тэр өдөр ажлаа хийгээд байж байтал 17 цагийн үед Г согтуу орж ирсэн. Уээ чи хаана байна, харья гээд л орилоод байсан. Би ажлынхаа гал тогооны өрөөнд нуугдаж байгаад цагдаад дуудлага өгч 2 цагдаа ирээд аваад явсан. Манайд ажилладаг Оргил гэдэг залуу хоолны таваг зөөгөөд явж байгаад Гын гутлын түрийнээс цагдаа нар хутга хурааж авсныг харсан байсан. Намайг зодож нүдсэн юм байхгүй. Г хутга гутлынхаа түрийнд хийснийг бодоход надад өс санаж намайг хутгалах гэж байсан юм болов уу гэж айж байна. ...” гэх мэдүүлэг  /хх 12, 74-75, 128 х/

 

1.2.Хохирогч Л.Уийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн. “Нөхөр 2-3 өдөр хороололд ажил хийж байгаа гээд автобусны мөнгө аваад явдаг байсан. 10 дугаар сарын 23-ны өдөр утас дуугараад автал хүн залгаад танай нөхөр 200.000 төгрөг авчихаад таны биеийг муу байна гээд ажилдаа ирэхгүй, ажлаа хийхгүй байна гэж хэлсэн. 12 цаг болж байхад нөхөр согтуу орж ирээд унтсан. Сэрээд архинд явна гээд гараад явсан. Гараад явсаны дараа Портер машинтай хүн ирж бас надаас өр нэхсэн. Тэгтэл нөхөр ирээд миний группын дэвтэр, виза карт хаана байна гэхээр нь би чамд тийм юм байхгүй шүү дээ гэж хэлсэн. Тэр хүнийг гараад явсаны дараа визанд байгаа мөнгөө өгсөнгүй гээд зодсон. Зодчихоод гаднаас цоожлоод явсан байсан. Манай хажуу айлын хүн хүү рүү утасдаад хүү намайг ирж гаргасан. Нөхөр ер нь өдөр бүр шахуу архи уудаг, тэгээд мөнгө нэхээд, хэл амаар доромжилж зоддог, шөнийн 01, 02 цаг хүртэл зүхэж хараадаг. Өглөө сэрээд явахаараа архины мөнгө нэхдэг. Би гэртээ очихоос хүртэл халширдаг болсон, намайг согтуу амьдрал угтдаг. Хадаас авчирсан үйлдлийн хувьд хэлэхэд нөхөр манай ажил дээр ирж агсан тавьсан, Хархорины цагдааг дуудахад цагдаагийн дэргэд миний нуруу руу 3 удаа хатгасан. Намайг юмаар хатгачихлаа гэж хэлэхэд цагдаа очоод шалгахад гартаа хадаастай байсан. Хутга авчирсан үйлдлийн хувьд би хутгатай гэдгийг мэдээгүй байсан. Манай ажил дээр ирээд явъя гээд байсан, манай ажлынхан согтуу байна таныг зодчихно гээд Хархорины цагдаа дуудсан, цагдаа дараа нь хутгатай байна гэж хэлж байсан. Намайг алах гэж ирсэн байх гэж бодож байна. 8 дугаар сард 11-ны орой намайг орой ирэхэд архи уусан, хөлсний байшингийн цаад өрөөний цоожийг эвдээд эд зүйлсийг авсан байсан. Би хэлэхэд намайг барьж зодсон. Зодохдоо миний өрөөсөн шууг гараараа цохиод хөх няц болгосон. 7 дугаар сард гэртээ архи уугаад надаас архины мөнгө нэхэж өрөөсөн нүд рүү цохиж хөхрүүлсэн. 3 дугаар сар, 4 дүгээр сард мөн архины мөнгө нэхэж бие рүү өшиглөж, гараараа цохисон. Одоо нэхэмжлэх зүйлгүй, цаашид ч намайг байнга дарамтална, би гомдолтой байна. Цаашид хамт амьдрахгүй, нөхөр гэрээ хүртэл зарсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.3.Насанд хүрээгүй хохирогч Г.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 28 юм уу 29-ний өдөр байсан. Хичээлийн шинэ жил болохоос 2-3 хоногийн өмнө байсан. Манайх Зүүн салаанд айлын хашаанд байдаг байхад манай аав Г ээж Утэй мөнгөний асуудлаас болж хэрэлдэж байсан. Тухайн үед танихгүй хүн гэрт ирээд аавыг дэлгүүрээс баахан юм зээлсэн мөнгөө авна гэж хэлсэн. Нөгөө хүнийг явсны дараа ээж аавыг яах гэж юм зээлсэн юм гээд хэрүүл болж байсан. Аав ээжтэй хэрэлдэж байхдаа нүүрэнд нь цохиод авсан. Гэтэл ээж ааваас зугатаагаад ус асгачихаад ирье гэж гарсан. Ээж цаашаа яваад өгсөн. Аав надаас ээж чинь буцаж орж ирээгүй, юу гэж асуусан гэхээр нь би мэдэхгүй, гараад л явсан ш дээ гэсэн чинь миний зүүн нүдний доод хэсэгт цохиж байсан. Миний зүүн хацар хавдаад өвдөж байсан. Өөрөөр намайг цохиж зодож байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 х/

 

1.4.Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гачууртад би 2 давхар байшингийн өрлөг хийсэн. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өглөө барилга бариулсан хүн рүү залгахад Баянхонгор явсан гэх мэдээлэл авсан намайг тийшээ дагуулж явсан Алтанбагана руу залгахад мөнгө өгөх хүн Баянхонгор руу явсан байна, мөнгө мөдгүй нь гэсэн. Тэгээд би орой нь Баянхошууны тойрог хавьцаа архи уучихаад гэртээ халамцуухан ороод мах хэрчээд хоол хийх гэж байсан. Тэгтэл манай эхнэр ажлаасаа тараад орж ирсэн. Тэгснээ намайг “чиний их гайхуулаад олж ирнэ гээд байсан мөнгө чинь хаана байна” гэсэн. Би түүнд “хүнд өгөх өр биш авах юм чинь болох л байлгүй дээ, Баянхонгор явсан сураг байна” гэсэн. Уранчимэг намайг улаан хоолойгоо юугаар норгодог юм бэ, чи архиа уучихсан байна ш дээ, үмхий хоноцийн шээсээ, чиний эх хоноцийн шээсээ хүмүүжүүлж чадаагүй гээд доромжлоод байсан. Тэгээд орилоод байхаар нь яах гэж тэгж байдаг юм бэ гээд болилуулсан. Би түүнийг зурагтны тийшээ хоймор руу түлхээд унагаасан, босож ирээд намайг галын дэгээ төмрөөр толгой, нуруур руу цохиод байхаар нь би духан дундуур нь 1 удаа цохисон. Өөр ямар ч гар хүрээгүй. Хашгичаад байхаар нь уур нь гараг гэж бодоод гэрийнх нь гаднаас түгжчихээд дэлгүүр явсан. Буцаад ирэхэд цагдаа, эмнэлэг ирчихсэн байсан. Би шөнө гэртээ орж хоносон Уранчимэг, охин, хүргэн хоёртойгоо илбээд намайг шоронд хатаана гээд байдаг. Тэгээд яагаач үгүй байхад орилоод байдаг. 2016 оны зун Батбаатарыг хичээл сургуулиа таслаад, писи тоглоом тоглоод яваад байсан учир эцэг хүний журмаар цохиод авч байсан. Өөрөөр Батбаатарт гар хүрч байгаагүй.  ...Надад биед хадгалаатай явж байсан төмөр байгаа юм. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд бой хийж байхдаа авсан юм. Тэр төмрөөр ямааны нугасанд хатгаж бойлдог байсан юм. Олон юм яримааргүй байна, би зүгээр л явдаг юмандаа явмаар байна. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 52-53, 54, 57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ 

 

1.5.Шүүгдэгч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би 9 дүгээр сарын 5-нй өдрөөс 10 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл Гачууртад 2 байшингийн өрлөг хийсэн боловч цалингаа авч чадахгүй, хөөцөлдөөд өгөхгүй байсан. 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед бага зэрэг халамцуу ирээд буузны мах татаж байтал эхнэр ирээд цалингаа авсан уу гэхээр нь би аваагүй, Баянхонгор явсан байна гэж хэлэхэд эхнэр чи тэгээд юугаараа хоолойгоо норгоод усалчихаа вэ гэх мэтээр хэлж хэрүүл болсон. Тэгснээ эхнэр гарч гүйгээд хүний утсыг гуйгаад байхаар нь би чирч оруулж ирээд ор руу түлхсэн. Тэгтэл амь авраарай гээд орилохоор нь нэг удаа духан дундуур нь цохисон нь үнэн. Тэгээд би хэсэг хугацааны дараа уур нь гарах биз гэж бодоод гараад явсан, цаг гаруйн дараа ирэхэд цагдаа дуудсан байсан. Тухайн үед цагдаагаас айгаад гэртээ орж чадаагүй. Уээс уучлал гуйх гээд очиход зугатаад байсан. Ажлынхантайгаа нийлж хуйвалдаад намайг зам дээр амдаад зогсож байхад цохиж унагачихаад машинд суугаад зугатааж байсан, намайг хэрэгт хийх гэж л ингэж байна. Тухайн үед эхнэрээ мөнгө авчирсангүй гээд уурлаад байхаар нь цохисон нь үнэн, өөр бусармаг үйлдэл хийгээгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажлынхаа газрын Батчимэгтэй нийлж, Батчимэг надад би Ут нөхөр олоод өгчихсөн, та өөр хүнтэй суу гэж шоолж инээлдэж байсан, тэгэхэд нь би уурлаад хадаасаар цохисон удаа байгаа, зовоож байснаа ойлгож  гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

1.6.Гэрч Э.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Г нь хадам ээж Л.Уийг зодож гэмтээж байгаа асуудал намайг хүргэн болсон цагаас хойш болж байгаа асуудал юм. Би тэднийд хүргэн болоод 2 жил болж байна. Энэ хугацаанд байнга л хадам ээжийг зодлоо гэж шөнө орой залгаж дууддаг байсан. 2017 оны 10 сард зодоод цагдаа сэргийлэх болж байсан. Прокурор дээр очоод эвлэрүүлээд хэрэгсэхгүй болж байсан. Он сарыг нь санахгүй болохоос хадам ээжийг хадам аав байнга зоддог байсан. Миний эзгүй хойгуур зоддог байсан. Нүүр ам нь няцарчихсан байдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х/

 

1.7.Гэрч Г.Цэцэгсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай эцэг Г нь сүүлийн үед байнга архи уудаг болсон. Ер нь эрүүл согтуугүй манай ээжээс архины мөнгө нэхдэг, шалтгаангүй зодож цохидог болсон. Миний санаж байгаагаар 2017 оны 03 сард манай ээж У аавтай хэрэлдлээ гээд манай дүүтэй хамт манай гэрт ирсэн. Тэгээд өглөө ажилдаа явлаа гэж гарснаа аавд зодууллаа гээд буцаж орж ирсэн. Хамраас нь цус гараад нүүр ам нь хавдчихсан байсан. 2016 оны 04 сард манай аав Г согтуугаар агсан тавьж ээж Уранчимэгийг зодож байсан. Тэгээд гомдол саналгүй гээд салж байсан. Ээжтэй уулзахаар нүүр, нүд, хөл гар нь хөхөрчихсөн байдаг. Ажлын газар дээр нь очиж хүртэл агсан тавьдаг. Бас 2017 оны 8 сарын 11-ний өдөр Баянхошууны 19-8 тоотод байхдаа Г манай ээжийг зодож гэмтээсэн байсан. 2017 оны 10-р сарын 23-ны өдөр Баянхошууны 17-10 тоотод бас зодож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 х/

 

1.8.Гэрч Н.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр ажил дээр байхад 08 цаг 45 минутын үед Г орж ирсэн. Тэгээд Урнаа нааш ир гээд дуудаад байсан. Согтуу явахгүй байсан. Өглөө гарч явчихаад буцаж орж ирээд Урнаа би чамайг гүйцээнэ. Урнаа маргааш ажилдаа ирэхгүй шүү гээд заналхийлээд байсан. Урнаа эгч цагдаа дуудаж Гыг өгч явуулсан. Дуудлагаар ирсэн цагдаа нар нь Урнаа эгчээс мэдүүлэг авна гэж дуудсан. Тэгээд очиход нь Г Урнаа эгчийг үзүүртэй зүйлээр нуруунд нь цохиж цус гаргасан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 х/

 

1.9.Гэрч Б.Амгаланбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр Хар хорин худалдааны төвд “Бугат-130” дугаар чиглэлд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Амгаабазар, цагдаагийн ахлах ахлагч А.Энхцолмон нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Орой 17-18 цагийн орчим манай нөхөр согтуу ажил дээр ирээд агсан тавиад байна гэж Бугат-10-с дуудлага ирсний дагуу очиж шалгахад “Ивээл” нэртэй цайны газарт нэг эрэгтэй үүдний хэсгийн ширээн дээр тайван сууж байсан. Тэгэхдээ ширээний цаана наанаас хэрүүл хийж байх шиг сонсогдож байсан. Дэд ахлагч Амгаабазар дуудлага өгсөн эмэгтэйтэй уулзсан. Би тэр согтуу эрэгтэйтэй уулзахад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс дээр гэр бүлийн асуудлаас болж шалгагдаж байгаа гээд утасных нь дугаарийг өгч яриулсан. Шалгаж байгаа байцаагч нь хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа, эрүүлжүүлж өгөөч гэсэн учир Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. Түүний биед үзлэг хийхэд гутлынх нь түрийнээс саарал өнгийн хуванцар иштэй, ишийг нь хайлуулсан хутга гарч ирсэн. Тэр хутгыг мах эвддэг гэж тухайн эрэгтэй тайлбарлаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 129 х/

           

1.10.Гэрч Т.Оргилболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01-р сарын 24-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад манайд тогоочоор ажилладаг У эгчийн нөхөр гэх нэг эрэгтэй 17 цагин үед орж ирсэн. Орж ирээд орилж чарлаад У эгчийг ална гэж агсан тавиад байсан. Цагдаа дуудаж тэр эрэгтэйг өгч явуулсан. Дараа нь тэдгээр цагдаа нар У эгчийн нөхрийг хутга авч явж байсан талаар хэлсэн. Би У эгчтэй хамт ажиллаад 4-5 жил болж байна, нөхөр нь байнга зодож цохьдог талаар сонсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 130 х/

 

1.11.Гэрч Д.Амгаабазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01-р сарын 24-ний өдөр Хархорин захад Бугат-130 чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Орой 18 цагийн үед 2-р байрны 3 давхарт “Ивээл” цайны газар согтуу хүн агсан тавиад байна гэсэн дуудлагын дагуу Б.Амгаланбаатарын хамт очиж шалгасан. Цайны газар ороход нэг эрэгтэй согтуугаар агсан тавиад өөрийн эхнэрээ ална гэж заналхийлж яриад сууж байсан. гэх мэдүүлэг /хх 131 х/

 

1.12.Шинжээчийн 13393 тоот дүгнэлт

1.Л.Уийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дух, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учирал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 22 х/

 

1.13.Шинжээчийн 1299 тоот дүгнэлт

1.Л.Уийн биед сээрний зүүн хэсэгт шарх, зулгаралтын нөсөө гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учирал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 84 х/

1.14.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 70, 72 х/

1.15.СХД-ийн 25 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 25-26 х/

 1.16.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ “... эрсдлийн түвшин “Өндөр”” гэсэн дүгнэлт /хх 27-35 х/

1.17.Дуудлагын лавлагаа /хх 36-37 х/

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Б.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39 х/

2.2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88 х/

2.3.Хорооны засаг даргын тодорхойлолт /хх 136 х/

 

Гурав: Бусад нотлох баримтууд.

3.1.Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 68 х/

3.2.Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоолууд /хх 69, 132 х/

3.3.Эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх 129-131 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалсан хавтаст хэргийн 68, 69, 129-132 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Б.Гын зарим хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт:

Б.Гыг “2016 оны 08 дугаар сарын 28, 29-ний үед өөрийн төрсөн хүү Г.Батбаатарыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Л.У, насанд хүрээгүй хохирогч Г.Батбаатар, шүүгдэгч нар насанд хүрээгүй хүүхэд болох Г.Батбаатарыг нэг удаа зодсон гэх тайлбар, мэдүүлэг өгдөг мөн цаг хугацааны хувьд 09 сарын 28-ны үед байх гэх мэдүүлгийг шүүгдэгч өгдөг, прокуророос 2016 оны 08 дугаар сарын 28, 29-ний үед гэх байдлаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зэргээс дүгнэлт хийхэд:

Насанд хүрээгүй хохирогч Г.Батбаатарыг зодсон гэх гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд хэзээ үйлдэгдсэн болохыг нарийвчлан тогтоож чадаагүй, таамаглалд үндэслэсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл юу байсныг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй “хичээл тасалдаг, Б.Гыг эхнэрийгээ зодоход ээжийгээ өмөөрсөн” аль нь болохыг тогтоогоогүй, хохирогчийн эрүүл мэндэд ямар хохирол, хор уршиг учирсан, гэмт хэргийн сэдэлт зорилгыг тогтоогоогүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлож ирүүлээгүй нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан энэ гэмт хэргийг  “хүүхэд”-ийн эсрэг үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн нь мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ...” гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн нөхцөлд дээрх зүйл хэсгээр хүндрүүлэн зүйлчилж ирүүлэх ёстой.

Д.Батсүхийн хувьд өөрийн төрсөн хүүхэд болох Г.Батбаатарыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэх байдал тогтоогдоогүй төдийгүй 2016 онд болсон нэг удаагийн үйлдлийг ч бүрэн гүйцэд нотлож ирүүлж чадаагүй тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Батсүхэд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Гэм буруугийн талаар.

Б.Г нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Л.Уийг 2017 оны 03 дугаар сард, 2017 оны 04 дүгээр сард, 2017 оны 07 дугаар сард, 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, 2017 оны 07 дугаар сарын 20-ны үед, нийт 5 удаа буюу байнга архины мөнгө нэхэж зодох, хэл амаар зүхэж хараах зэргээр харгис хэрцгий харьцдаг, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Хархорин” худалдааны төвийн “Ивээл” цайны газарт эхнэр Л.Уийн согтуугаар гар утсыг булаах гэж оролдох, агсам тавих зэргээр харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн,

 

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1930 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 17-10 тоотод байх гэртээ Б.Г нь архи уусан үедээ дух хэсэг рүү нь гараараа цохиж унах үед нь гэртээ цоожилж гарах зэргээр эхнэр Л.Утэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлан эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дух, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Хархорин” худалдааны төвийн “Ивээл” цайны газарт эхнэр Л.Уийг “ямааны нугасанд хатгах” зориулалттай төмөр хадаасаар нуруунд нь сийчиж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан эрүүл мэндэд нь сээрний зүүн хэсэгт шарх, зулгаралтын нөсөө бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Уийн ”…2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19 цаг 30 минутын орчим манай нөхөр Б.Г архи уусан үедээ миний дух хэсэг рүү гараараа цохиж намайг унах үед гэрээ цоожлоод гарсан байсан. Манай хажуу талын айлын хүмүүс манай хүүг дуудаад гэмтлийн эмнэлэг хүргүүлсэн. Тэр өдрөөс 2-3 хоногийн өмнө бас бэлэг эрхтэн рүү өшиглөж гэмтээсэн. Б.Г байнга архи уудаг. Намайг архи уусан үедээ байнга зодож дарамталдаг. Намайг зодох бүрт нь эрүүлжүүлэх цагдаа дуудаж явуулдаг байсан. ... Намайг үхсэний үлдэгдэл, шавх руу гэж доромжилдог. Ойрын 2-3 жилийн хугацаанд цагдаа сэргийлэх гэж явж байна. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр намайг зодсон. Шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Ер нь байнга зоддог болохоор хэзээ зодсон гэдгийг хэлэхэд хэцүү байна. Байнга архи уудаг болохоор байнгын дарамтанд байдаг. ... зодуулаад нүүрэнд хөхрөөд шүүх эмнэлэгт үзүүлж байсан. . ...2017 оны 12 дугаар сарын 12-ны өглөө манай ажил дээр согтуу ирээд агсан тавиад байсан. 102 дуудаж өгөхөд намайг цагдаа нарын хажууд төмрөөр нуруу руу цохиж, хатгасан. ...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ дөнгөж очоод байж байтал манай нөхөр Б.Г эрүүл архи уугаагүй орж ирсэн. Надтай юм яриагүй байж байгаад миний гар утсыг булаах гээд чадаагүй гараад явсан. Тэр өдөр ажлаа хийгээд байж байтал 17 цагийн үед Г согтуу орж ирсэн. Уээ чи хаана байна, харья гээд л орилоод байсан. Би ажлынхаа гал тогооны өрөөнд нуугдаж байгаад цагдаад дуудлага өгч 2 цагдаа ирээд аваад явсан. Манайд ажилладаг Оргил гэдэг залуу хоолны таваг зөөгөөд явж байгаад Гын гутлын түрийнээс цагдаа нар хутга хурааж авсныг харсан байсан. Намайг зодож нүдсэн юм байхгүй. Г хутга гутлынхаа түрийнд хийснийг бодоход надад өс санаж намайг хутгалах гэж байсан юм болов уу гэж айж байна. ... Нөхөр ер нь өдөр бүр шахуу архи уудаг, тэгээд мөнгө нэхээд, хэл амаар доромжилж зоддог, шөнийн 01, 02 цаг хүртэл зүхэж хараадаг ...” гэх мэдүүлэг  /хх 12, 74-75, 128 х, шүүх  хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Б.Гын “...Гачууртад би 2 давхар байшингийн өрлөг хийсэн. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ... Би түүнийг зурагтны тийшээ хоймор руу түлхээд унагаасан, босож ирээд намайг галын дэгээ төмрөөр толгой, нуруу руу цохиод байхаар нь би духан дундуур нь 1 удаа цохисон. Өөр ямар ч гар хүрээгүй. Хашгичаад байхаар нь уур нь гараг гэж бодоод гэрийнх нь гаднаас түгжчихээд дэлгүүр явсан. Буцаад ирэхэд цагдаа, эмнэлэг ирчихсэн байсан. Би шөнө гэртээ орж хоносон Уранчимэг, охин, хүргэн хоёртойгоо илбээд намайг шоронд хатаана гээд байдаг. Тэгээд яагаа ч үгүй байхад орилоод байдаг. ... Надад биед хадгалаатай явж байсан төмөр байгаа юм. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд бой хийж байхдаа авсан юм. Тэр төмрөөр ямааны нугасанд хатгаж бойлдог байсан юм. Олон юм яримааргүй байна, би зүгээр л явдаг юмандаа явмаар байна. ... уурлаад хадаасаар цохисон удаа байгаа, зовоож байснаа ойлгож  гэмшиж байна, ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 52-53, 54, 57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

Гэрч Э.Ганзоригийн “...Б.Г нь хадам ээж Л.Уийг зодож гэмтээж байгаа асуудал намайг хүргэн болсон цагаас хойш болж байгаа асуудал юм. Би тэднийд хүргэн болоод 2 жил болж байна. Энэ хугацаанд байнга л хадам ээжийг зодлоо гэж шөнө орой залгаж дууддаг байсан. 2017 оны 10 сард зодоод цагдаа сэргийлэх болж байсан. Прокурор дээр очоод эвлэрүүлээд хэрэгсэхгүй болж байсан. Он сарыг нь санахгүй болохоос хадам ээжийг хадам аав байнга зоддог байсан. Миний эзгүй хойгуур зоддог байсан. Нүүр ам нь няцарчихсан байдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х/,

Гэрч Г.Цэцэгсүрэнгийн “...Манай эцэг Г нь сүүлийн үед байнга архи уудаг болсон. Ер нь эрүүл согтуугүй манай ээжээс архины мөнгө нэхдэг, шалтгаангүй зодож цохидог болсон. Миний санаж байгаагаар 2017 оны 03 сард манай ээж У аавтай хэрэлдлээ гээд манай дүүтэй хамт манай гэрт ирсэн. Тэгээд өглөө ажилдаа явлаа гэж гарснаа аавд зодууллаа гээд буцаж орж ирсэн. Хамраас нь цус гараад нүүр ам нь хавдчихсан байсан. 2016 оны 04 сард манай аав Г согтуугаар агсан тавьж ээж Уранчимэгийг зодож байсан. Тэгээд гомдол саналгүй гээд салж байсан. Ээжтэй уулзахаар нүүр, нүд, хөл гар нь хөхөрчихсөн байдаг. Ажлын газар дээр нь очиж хүртэл агсан тавьдаг. Бас 2017 оны 8 сарын 11-ний өдөр Баянхошууны 19-8 тоотод байхдаа Г манай ээжийг зодож гэмтээсэн байсан. 2017 оны 10-р сарын 23-ны өдөр Баянхошууны 17-10 тоотод бас зодож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 х/,

Гэрч Н.Батчимэгийн “...Өнөөдөр ажил дээр байхад 08 цаг 45 минутын үед Г орж ирсэн. Тэгээд Урнаа нааш ир гээд дуудаад байсан. Согтуу явахгүй байсан. Өглөө гарч явчихаад буцаж орж ирээд Урнаа би чамайг гүйцээнэ. Урнаа маргааш ажилдаа ирэхгүй шүү гээд заналхийлээд байсан. Урнаа эгч цагдаа дуудаж Гыг өгч явуулсан. Дуудлагаар ирсэн цагдаа нар Урнаа эгчээс мэдүүлэг авна гэж дуудсан. Тэгээд очиход нь Г Урнаа эгчийг үзүүртэй зүйлээр нуруунд нь цохиж цус гаргасан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 х/,

Гэрч Т.Оргилболдын “...2018 оны 01-р сарын 24-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад манайд тогоочоор ажилладаг У эгчийн нөхөр гэх нэг эрэгтэй 17 цагин үед орж ирсэн. Орж ирээд орилж чарлаад У эгчийг ална гэж агсан тавиад байсан. Цагдаа дуудаж тэр эрэгтэйг өгч явуулсан. Дараа нь тэдгээр цагдаа нар У эгчийн нөхрийг хутга авч явж байсан талаар хэлсэн. Би У эгчтэй хамт ажиллаад 4-5 жил болж байна, нөхөр нь байнга зодож цохьдог талаар сонсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 130 х/,

Гэрч Д.Амгаабазарын “...2018 оны 01-р сарын 24-ний өдөр Хархорин захад Бугат-130 чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Орой 18 цагийн үед 2-р байрны 3 давхарт “Ивээл” цайны газар согтуу хүн агсан тавиад байна гэсэн дуудлагын дагуу Б.Амгаланбаатарын хамт очиж шалгасан. Цайны газар ороход нэг эрэгтэй согтуугаар агсан тавиад өөрийн эхнэрээ ална гэж заналхийлж яриад сууж байсан. гэх мэдүүлэг /хх 131 х/,

Шинжээчийн 13393 тоот дүгнэлт

1.Л.Уийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дух, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учирал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 22 х/,

Шинжээчийн 1299 тоот дүгнэлт

1.Л.Уийн биед сээрний зүүн хэсэгт шарх, зулгаралтын нөсөө гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учирал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 84 х/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ “... эрсдлийн түвшин “Өндөр”” гэсэн дүгнэлт,

Дуудлагын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

 

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д ..., эхнэр, нөхөр ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

Шүүгдэгч Д.Батсүх, хохирогч Л.У нар гэр бүлийн баталгаатай тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субьект бөгөөд Д.Батсүхийг эхнэр Л.Уиййн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Д.Батсүхийн “тогтмол  архи ууж, эхнэрээ ажлын газар дээр нь, гэр оронд, үр хүүхдүүдийнхээ дэргэд цохиж, зоддог, гэрт нь цоожилж орхидог, үхсэний үлдэгдэл, шавх руу гэх мэтээр хэл амаар доромжилдог, харааж зүхдэг, байнга зоддог, архи ууж байнгын дарамтанд байлгадаг” зэрэг үйлдлүүд нь тооны хувьд байнга гэдэг шалгуурыг хангахын зэрэгцээ түүний дээрх хууль бус үйлдэл гэр бүлийн амьдралд нь хэвшил дадал болж тогтсон гэж үзэх үндэслэлтэй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэх, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүхээс хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирогч Л.У нь хохирол, төлбөртэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

                        Эрүүгийн хариуцлагын талаар.

            Б.Г-д холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдал /бяр чадлаар дутмаг эмэгтэй хүн/-ыг мэдсээр байж үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.6-д зааснаар түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, мөн хувийн байдлын хувьд урьд нь удаа дараа шүүхээр ял шийтгүүлж байсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлддэг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 01 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгүүдэд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ял руу шилжүүлж /720:8=90 хоног буюу 3 сарын хорих ял/ 01 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 03 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

            Цагдан хоригдсон хугацааны талаар:

            Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 33 хоног, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 34 хоног, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 16 хоног, нийт 83 хоног /хх-ийн 67, 111, 187 х/ цагдан хоригдсон. Иймд Б.Гын цагдан хоригдсон 83 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

                          Бусад асуудлын талаар.

              Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ир үзүүртэй, шар өнгийн гадаргуутай зэс өнгийн төмөр, хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэсэн.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т зааснаар Б.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Сонгинохайрхан дүүргийн  Прокурорын газраас Б.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3.Б.Гыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар Б.Гыг 01 жилийн хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгүүдэд зааснаар Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 /720 : 8 = 90 хоног : 30 = 03 сар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу 03 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Гын урьдчилан цагдан хоригдсон 83 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

8.Б.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ир үзүүртэй, шар өнгийн гадаргуутай зэс өнгийн төмөр, 1 ш хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ