Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2025/0396

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Гомдол гаргагч: Б.******* /РД:ЗЛ/, Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Б.Б, Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гын өмгөөлөгч Б.Э, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж нар оролцов.  ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гомдлын шаардлага: 1.1.Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай дугаартай шийтгэлийн хуудас, 1дугаартай нэхэмжлэхийг хүчингүй болгуулах. Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар: 2.1.Гомдол гаргагч Б.******* нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Эх орон намаас нэр дэвшин оролцжээ. 2.2.Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Бгаас 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 2.3.Гомдол гаргагч Б.Э*******аас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ. Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: Гомдол гаргагч Б.Э*******аас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Улсын Их Хурлын сонгуульд 2024 онд Эх орон намаас нэр дэвшиж оролцсон. Ийнхүү сонгуульд оролцохдоо цахим хэлбэрээр сонгуулийн үйл ажиллагааг түлхүү явуулахаар шийдвэрлэж энэ талаар намын удирдлагуудтай ярилцаад хандивын ямар нэгэн данс нээхгүй байхаар шийдвэрт хүрсэн байдаг. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн *******ын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж зааснаас харахад нэр дэвшигч нь банканд нээлгэсэн сонгуулийн зардлын дансны талаарх мэдээллээ холбогдох байгууллагад бүртгүүлэхийг үүрэг болгосон зохицуулалт бөгөөд нэгэнт сонгуулийн үйл ажиллагааг зардал гаргалгүй цахимаар явуулахаар шийдвэрлэж зардлын дансыг нэгэнт нээгээгүй учир тухайн дансыг холбогдох байгууллагад бүртгүүлэх үүрэг хүлээхгүй. Гэтэл нөхцөл байдалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтан нь хуулийг буруу тайлбарлаж намайг 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай дугаартай шийтгэлийн хуудас, 1дугаартай нэхэмжлэхийн хамт хүчингүй болгуулах гэжээ. 3.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч нь сонгуульд оролцохдоо цахим хэлбэрээр сонгуулийн үйл ажиллагааг түлхүү явуулахаар шийдвэрлэсэн. . Нэр дэвшигч нь банканд нээсэн зардлын дансны талаарх мэдээллийг холбогдох байгууллагад үүрэг болгон зохицуулах бөгөөд нэгэнт сонгуулийн үйл ажиллагааг зардал гаргахгүй цахимаар явуулахаар шийдвэрлэж зардлын данс нээгээгүй учир тухайн дансыг холбогдох байгууллагад бүртгүүлэх үүрэг хүлээхгүй. Дээрх нөхцөл байдалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий этгээд хуулийг өөрөөр тайлбарлаж 10.000 нэгжээр торгосон нь үндэслэлгүй байна. Зардал гарсан гэдэг нөхцөл хавтаст хэрэгт авагдсан баримтад байхгүй. Цахимаар үйл ажиллагаагаа явуулсан тийм учраас гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэв. 3.3.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гын өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт сонгуулийн дансыг нээгээгүй учраас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасны дагуу *******ын байгууллага юм уу тодорхой байгууллагад нь тайлагнах үүрэг үүсэхгүй. Хоёрдугаарт нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дэх хэсэгт хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасан. Дээрх байдлаас харахад Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтыг зөрчсөн гэж манай үйлчлүүлэгчийг торгосон нь үндэслэлгүй байна. Тухайн заалт нь сонгуулийн зардлын дансыг мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулах хуульд заасан журмыг зөрчсөн гэх агуулгаар гомдол гаргагчийг торгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ийм гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэв. 3.4.Хариуцагч Б.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дах хэсэгт заасны дагуу Үндэсний Аудитын газраас хянаад Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн *******ын дээд байгууллагад мэдээлж бүртгүүлээгүй нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэх гомдол мэдээллийг шалган шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу шилжүүлсэн Б.Э******* холбогдох гомдол мэдээллийг хүлээн авч зөрчлийн 2508001029 дугаартай хэрэг нээн шалгасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн тайлбар мэдүүлэг, нэр дэвшүүлсэн намаас ирүүлсэн мэдээлэл болон *******ын байгууллагаас ирүүлсэн нотлох баримт зэргээр ******* нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3. Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэн. 51.4. Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн *******ын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. Монгол улсын ерөнхий *******орын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн A/44 дугаартай тушаалаар баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд ******* хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам-ыг зөрчиж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалт Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн нь тогтоогдсон тул шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авагдсан байна. Дээрх зохицуулалтын дагуу нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээж, бүртгүүлэх, зардал гаргасан, гүйлгээ хийснээс үл хамааран зардлын дансны явцын болон эцсийн тайланг гаргаж үндэсний *******ын газарт хүргүүлэх зохицуулалттай байхад гомдол гаргагч нь дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхгүй байж болох мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалт Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Нэр дэвшигч Б.******* нь сонгуулийн сурталчилгаа хийж өөрийн зураг бүхий танилцуулга хэвлүүлж сонгуулийн сурталчилгааны самбарт байршуулсан, тухайн тойргийн сонгогчдын 1.2 хувь буюу 1625 сонгогчийн санал авсан зэргээс харахад сонгуулийн үйл ажиллагаа явуулаагүй, оролцоогүй гэж үзэхээргүй байна. Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь сонгуулийн үйл ажиллагаанд зардал гаргаагүй цахимаар явуулах болсон учраас данс нээгээгүй, үүрэг хүлээхгүй гэж тайлбарладаг. Нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар банкны нэрийг санал авах өдрөөс 15-с доошгүй хоногийн өмнө *******ын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Хуульд данс нээгээд бүртгүүлэх талаар үүрэг болгосон заалт байгаа учраас нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа намын шийдвэрээр данс нээхгүй явсан гэдэг тайлбар нь хуулийг зөрчсөн тайлбар байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд сонгуульд оролцож байгаа нам эвсэл түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлах, таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал гарна. Үүнийг сонгуулийн зардал гэж нэрлэж байгаа. Мөн хуулийн 49.2-т сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ гээд заачихсан. Тэгэхээр сонгуулийн зардалд юу ордог бэ гэхээр иргэдээс өгсөн хандив, намаас гарч байгаа хөрөнгө болон нэр дэвшигчээс өөрөөс нь гарч байгаа хөрөнгө нь сонгуулийн зардал гэж үздэг. Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж зарцуулна гээд заачихсан. Гэтэл нэр дэвшигч нь сонгуулийн үйл ажиллагааг цахимаар явуулсан гэдэг боловч нэр дэвшигчийн зураг бүхий плакатыг хэвлээд сонгуулийн сурталчилгаа явуулсан учраас зардал гарсан нь тодорхой байна. 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын ерөнхий *******орын тушаалаар Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нар эвсэл нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргаж зардлын тайланд ******* хийх хяналт дүгнэлт нийтэд мэдээлэх танилцуулах журмын 1.1 дэх хэсэгт Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам эвсэл нэр дэвшигч хуулиас хүлээн зөвшөөрсөн бодитой эх үүсвэрээс бүрдүүлж зориулалтын талаар зарцуулсан талаар , дүгнэлт гаргах сонгуулийн санхүүжилтийг олон нийтэд нээлттэй ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино гэж заасан. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51.3, 51.4 дэх хэсэгт заасан эдгээр заалтуудыг журмаар нарийвчлан зохицуулж өгсөн. Уг журмын гол зорилго нь сонгуульд нэр дэвшигчийн санхүүжилтийг илт тод байлгах үүднээс зардлын дансыг нээж, бүртгүүлж тухайн данснаас зардлаа төвлөрүүлж зарцуулах зохицуулалтыг нарийвчлан зааж хуулийн заалтуудыг дэлгэрүүлж тайлбарласан. Зөрчлийн тухай хуулийн 21 дүгээр заалтыг бид юу гэж үзэж байгаа бэ гэхээр сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх гээд таслал байгаа хуульд байгаа цэг, таслал бүр утгыг илэрхийлдэг. Таслалын ардаас бүртгүүлэх талаар хуульд заасан журам зөрчсөн. Бүртгүүлэх талаар гэдэг нь өргөн хүрээний ойлголт гэтэл бүртгүүлэх гээд ганц үгээр хуулийг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Гомдол гаргагчийг зөвхөн данс нээгээгүй гэдгээр нь зөрчил тогтоосон мэтээр тайлбарлаад байгаа нь буруу зөрчлийн хэрэг нээсэн тогтоол болон зөрчлийн хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл буюу прокурорт хүргүүлсэн тэмдэглэл байгаа. Сонгуулийн ерөнхий хороон нь хууль тайлбарлах эрхгүй байгууллага гэхдээ хуулийн хэрэглээ талаас нь тодруулга өгье гэдэг бичгийг тус намд ирүүлсэн байдаг гэв. ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх зөрчлийн хэрэгт авагдсан баримтууд, талуудын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлан үзээд дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Гомдол гаргагч Б.******* нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 11 дүгээр тойрог /Сонгинохайрхан дүүрэг/-т Эх орон намаас нэр дэвшиж Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэгджээ.

3.Үндэсний *******ын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1923 тоот албан бичгээр Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянан үзээд *******ын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан ирүүлсэн сонгуулийн зардлын тайланд илэрсэн зөрчлүүдийг шалган шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу Татварын ерөнхий газарт хүргүүлжээ.

4.2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0 тоот албан бичгээр Үндэсний *******ын газраас Татварын ерөнхий газарт төрийн *******ын байгууллагад сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй, сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан болон *******ын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалт, сонгуулийн зардлын тайланг тус тус цахим хэлбэрээр хүргүүлсэн байна.

5.Удирдах албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрогт Эх орон намаас нэр дэвшигч Б.Э******* холбогдох сонгуулийн зардлын дансны дугаар, банкны дансны нэрийн мэдээллийг төрийн *******ын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгуулахаар Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст харьяаллын дагуу шилжүүлжээ.

6.Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б дээрх гомдол, мэдээллийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2508001029 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар сонгуулийн зардлын данс нээгээгүй болох нь Үндэсний *******ын газрын дүгнэлт, өөрийн мэдүүлгээр нотлогдсон буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг зөрчсөн үндэслэлээр Б.Э******* Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10000 нэгж /10.000.000 төгрөг/-ээр торгох шийтгэл оногдуулсан байна.

7.Улмаар татварын албанаас 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1дугаартай 10.000.000 төгрөгийн нэхэмжлэхийг гомдол гаргагчид холбогдуулан үүсгэжээ.

8.Гомдол гаргагчаас сонгуулийн үйл ажиллагааг зардал гаргалгүй цахимаар явуулахаар шийдвэрлэж зардлын данс нээгээгүй тул тухайн дансыг төрийн *******ын газарт бүртгүүлэх үүрэг хүлээхгүй гэж, хариуцагчаас сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй гэдэгт данс нээгээгүй үйлдэл хамаарна, нэр дэвшигч сонгуулийн зардал гаргасан эсэхээс үл хамааран зардлын данс нээж, бүртгүүлэх, явцын болон эцсийн тайлан гаргаж үндэсний *******ын газарт хүргүүлэх журамтай, энэ журмыг зөрчсөн болох нь тогтоогдсон гэх агуулгаар тайлбарлан маргадаг.

9.Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцохоор хуульчилжээ.

10.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 51 дүгээр зүйлийн 51.1. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна, 51.3. Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ, 51.4. Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн *******ын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нь тэдгээрийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш тус бүр өөр өөрсдийн нэр дээрх зардлын нэг дансыг нээж, дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн *******ын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх зохицуулалттай байна.

11.Өөрөөр хэлбэл, нам, эсвэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарч сонгуульд оролцох эрх /сонгогдох эрх/ үүссэнээс хойш тухайн сонгуульд оролцохдоо зардал гаргах эсэхээс үл хамааран сонгуулийн зардлын данс-ыг нээлгэх, нээлгэсэн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн *******ын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэхийг сонгуульд оролцогч нам, эсвэл, нэр дэвшигч тус бүрд үүрэг болгосон байх бөгөөд энэ үүргийг зөрчсөн нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх ... талаар хуульд заасан журмыг зөрчсөн... зөрчилд хамаарахаар байна.

12.Гомдол гаргагч Б.Э*******ийн хувьд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 11 дүгээр тойрогт Эх орон намаас нэр дэвшин сонгуульд оролцохдоо өөрийн нэрээр сонгуулийн зардлын данс нээлгээгүй болох нь Б******* т******* ******* ХХК-ийн хийсэн сонгуулийн зардлын тайлангийн *******, түүний нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангаар тогтоогддог.

13.Гэвч сонгуулийн зардлын данс нээлгээгүй, бүртгүүлээгүй нь гомдол гаргагчийг шууд буруутгах үндэслэл болохгүй шүүх гэж үзлээ.

14.Учир нь Эх орон намын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/28 тоот албан бичгээр тус намаас Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигч нарт ...Эх орон намаас нэр дэвшигч та бүхэн 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульт ажилд ямар нэгэн зардал гаргалгүй цахимаар явуулж, хандивын болон зардлын данс нээлгэхгүй байж болох-ыг мэдэгдсэний дагуу нэр дэвшигч Б.******* сонгуулийн зардлын дансыг нээлгээгүй байх тул уг зөрчилд Б.Э******* шууд буруутгах үндэсгүй, хариуцагчаас зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг бүрэн тодорхойлоогүй хэрнээ зөвхөн данс нээгээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсныг зөвтгөх үндэслэлгүй байна.

15.Түүнчлэн шүүх хуралдаанд гомдол гаргагч нь сонгуулийн сурталчилгаанд хэвлэмэл хуудас ашиглан зардал гаргасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах боловч үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй, хариуцагчаас Б.******* сонгуулийн зардал гаргасан үйл баримтыг нотлоогүй тул энэ үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй.

16.Зөрчилд холбогдогчийн хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд хүлээлгэх хариуцлага буюу оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь түүний зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байхыг шудрага ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

17.Гомдол гаргагч нь Эх орон намаас ирүүлсэн сонгуульт ажлыг зардал гаргалгүй цахимаар явуулах, зардлын данс нээлгэхгүй байж болох мэдэгдлийн улмаас сонгуулийн зардлын данс нээлгээгүй, улмаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 11 дүгээр тойрогт нэр дэвшин сонгуульд оролцохдоо нэр дэвшигч өөрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

18.Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Бгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудас, тус шийтгэлийн хуудсыг үндэслэн үүсгэсэн Сонгинохайрхан дүүргийн татварын албаны 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1дугаартай нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Э*******ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Бгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай дугаартай шийтгэлийн хуудас, 1дугаартай нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ