| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/00424/И |
| Дугаар | 192/ШШ2025/03582 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/03582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
хариуцагч: ***,
хариуцагч:***нарт холбогдох,
орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн 75 175 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгч ***,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***,
хариуцагч ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
хариуцагч ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***
хариуцагчийн өмгөөлөгч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагч нарт орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн 75 175 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...***аас анх 73а байрнаас нэг байр зээлээр авсан. Хөгжлийн банкнаас зээл авсан байсныг нь би мэдээгүй. *** надтай уулзаад 74 дүгээр байр баригдаж байна, чи байраа томруулах уу гэхэд нь саналыг нь хүлээж авсан. Урьд нь ***аас байр авч байсан тул итгээд авахаар тохироод урьдчилгаа төлбөртөө авто машин оролцуулахаар тохиролцоод 86 м.кв байр гэж хэлсэн. Түүнээс хойш 7 жил өнгөрч байхад байр байхгүй, 73а болон 74а байр аль аль нь байхгүй. ***т итгээд бэлэн мөнгө болон авто машин, обой барилгын материал оролцуулаад урьдчилгаа төлбөр болох нийт 75,175,000 төгрөг өгсөн. Одоог хүртэл байрандаа орж чадаагүй. Байнгын утсаар ярьж байраа авъя гэхэд ***-тай асуудалтай болсон гээд байсан. Тэр асуудал нь надад ямар ч хамаагүй. Би өгсөн мөнгөө авъя л гэж байгаа юм …гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... ***тай *** бол тухайн захиалгын гэрээг байгуулаад урьдчилгаа төлбөрийг аваад явж байсан. Гэхдээ тухайн 74а гээд байгаа байр нь *** болон түүний захирал н.***ийн хууль бус буруутай үйлдлийн улмаас ***т ногдох буюу ***ад шилжүүлж өгөх ёстой, бусад захиалагч нарт шилжүүлж өгөх ёстой байсан байрыг н.*** нь өөрөө бусад хүмүүст зарж борлуулах байдлаар ***т ногдох орон сууцуудыг шилжүүлж өгөөгүйн улмаас ***ад тухайн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Тэрнээс биш *** өөрөө гэрээний үүргээ зөрчөөд явж байгаа асуудал биш. Үүнтэй холбоотой *** болон ***, түүний захирал н.***тэй холбогдуулаад Иргэний маргаан явсан. Энэ нь мөн Эрүүгийн журмаар шийдвэрлэгдээд *** нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад тухайн Иргэний маргаан нь Эрүүгийн журмаар хянан шийдвэрлэсний дараа шийдвэрлэх боломжтой гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бидний зүгээс 74а байрыг гүйцэтгэгч барилгын компани болох ***, түүний захирал н.***ийн хууль бус буруутай үйлдлийн улмаас хөрөнгө оруулагч *** хохирч үлдсэн. Энэ хууль бус үйлдэл нь шалгагдаад Эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэний дараа энэхүү маргаан нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
Нэхэмжлэгчээс***д олгосон итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/
Төрийн банкны дансны хуулга /хэргийн 5-6 дугаар тал/
2020.09.29-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ 7-9 дүгээр тал/
Өмгөөлөгч оролцуулах хүсэлт хэргийн 12 дугаар тал/
2020.09.25-ны өдрийн ***аас ***ид олгосон итгэмжлэл /хэргийн 20 дугаар тал/
2020.12.14-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 21 дүгээр тал/
***өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт /хэргийн 73 дугаар тал/ зэрэг баримтууд,
5. Хариуцагч *** шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 14 дүгээр тал/
Хариуцагч ***аас *** олгосон итгэмжлэл /хэргийн 37 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 38-39 дүгээр тал/
Өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хэргийн 53 дугаар тал/
2024.04.24-ний өдрийн ***Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 66-72 дугаар тал/ зэрэг баримтууд,
6. Хариуцагч *** шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 24 дүгээр тал/
Хариуцагч ***оос ***ад олгосон итгэмжлэл /хэргийн 48 дүгээр тал/
Хариу тайлбар /хэргийн 64 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
2. Нэхэмжлэгч ...орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг буюу орон сууцны үнэд шилжүүлсэн 75 175 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй үүргээ зөрчсөн... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... 74а байрыг гүйцэтгэгч барилгын компани болох ***, түүний захирал Г.***ийн хууль бус буруутай үйлдлийн улмаас хөрөнгө оруулагч *** хохирч үлдсэн. Энэ хууль бус үйлдэл нь шалгагдаад Эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэний дараа энэхүү маргаан нь шийдвэрлэх шаардлагатай. Байрны төлбөрт тооцож тухайн машиныг шилжүүлэх, өр төлбөр барагдуулах гэрээ хэлцэл огт байхгүй. Зөвхөн итгэмжлэл өгсөн хүнээсээ буцааж шаардаж байгаа нь огт үндэслэлгүй байна… гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч буюу худалдан авагч *** 2020 оны 09 сарын 29-ний өдөр Орон сууц захиалгын гэрээг хариуцагч буюу худалдагч ***тай байгуулж, *** талбай талбай бүхий 3 өрөө орон сууц хөрөнгийг нийт 107 500 000 төгрөгөөр худалдан авах, худалдагч орон сууц хөрөнгийг 2020 оны 4-р улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нь орон сууц захиалгын гэрээ, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-9 дүгээр тал/
4. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
5. Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
6. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй 86 м кв талбай бүхий 3 өрөө орон сууц хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд 2020 оны 04 дүгээр улиралд багтаан шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж орон сууц хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.
8. Талуудын хооронд баййгуулагдсан гэрээний 1.1-д орон сууцны үнэ 107 500 000 төгрөг байхаар тохиролцож, төлбөрийг графикт заасан хугацаанд хийхээр тохиролцсон боловч гэрээний 4.1-т заасан графикт ямар нэг хугацаа тохиролцоогүй байна.
9. Нэхэмжлэгч гэрээний үүрэг орон сууцны үнэд ...бэлэн мөнгө 28 000 000 төгрөг, 40 000 000 төгрөгт тооцож *** santa fe загварын тээврийн хэрэгслийг хариуцагчийн хүү Г.***ид шилжүүлэн өгсөн, тус бүр нь 35 000 төгрөгийн үнэ бүхий нийт 7 175 000 төгрөгийн обой нийт 75 175 000 төгрөгийг хариуцагчид төлсөн... гэж тайлбарласан.
10. 2020.09.29-ны өдөр “байрны урьдчилгаа” гэх утга бүхий банкны дансны хуулгаар 12 000 000 төгрөг, 2020.10.06-ны өдөр “байрны мөнгө” гэх утга бүхий банкны дансны хуулга баримтаар 8000 000 төгрөг нийт 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн нь Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга баримтаар тогтоогдож байна. /хэргийн 5-6 дугаар тал/
11. 2020 оны 09 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч ***аас Г.***ид хьюндай санта пи маркийн *** тээврийн хэрэгсэл хөрөнгийг захиран зарцуулах зөвшөөрөл итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлийн дагуу тээврийн хэрэгсэл хөрөнгийг *** 2020 оны 12 сарын 14-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу 34 000 000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан нь хэрэгт авагдсан итгэмжлэл, худалдах худалдан авах гэрээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 20-21 дүгээр тал/
12. Харин нэхэмжлэгчийн тус бүр нь 35 000 төгрөгийн үнэ бүхий нийт 7 175 000 төгрөгийн обой хөрөнгө шилжүүлсэн түүнийг хариуцагч хүлээн авсан тухай нотлох баримтын шаардлага хангасан баримт хэрэгт байхгүй нэхэмжлэгчийн тайлбар эргэлзээгүй үнэн зөв хангалттай баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.
13. Хариуцагч орон сууц хөрөнгийг 2020 оны 04 дүгээр улиралд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хариу үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байгаа, хариуцагч үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөнөө үгүйсгэж татгалзаагүй.
14. Хариуцагч дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй үүрэг зөрчсөн явдалд гуравдагч этгээдийн буруутай хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа нь зохигч талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд хамааралгүй гэж үзнэ.
15. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байна.
16. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.
17. Хариуцагч орон сууц хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй гэрээний үүргээ зөрчсөн буруутай учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж орон сууцны үнэд шилжүүлсэн мөнгийг хариуцагч ***аас буцаан шаардах эрхтэй.
18. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-т үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгнө, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэжээ.
19. Нэхэмжлэгч орон сууцны үнэд тооцож тээврийн хэрэгсэл хөрөнгийг шилжүүлэхдээ хариуцагчийн зөвшөөрлөөр түүний хүүд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байх ба энэ нь нэхэмжлэгч гэрээний үүргээ гүйцэтгэсэн байдлыг нотлох учир хариуцагч Г.*** гэрээний оролцогч биш юм. Иймд түүнээс гэрээний үүргийг буцаан шаардах эрхгүй.
20. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар нотлогдсон хэмжээгээр буюу бэлнээр шилжүүлсэн 20 000 000 төгрөг, 34 000 000 төгрөгөөр тээврийн хэрэгслийг худалдсан үнээр тооцож нийт 54 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нь зүйтэй.
21. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагч ***аас 54 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 175 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Г.***ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533 825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***аас улсын тэмдэгтийн хураамж 427 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
23. 2025.03.12-ны өдрийн хариуцагч ***аас *** олгосон итгэмжлэлээр, хариуцагч Г.***оос ***ад олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 37, 48 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ***аас 54 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 175 000 төгрөгт холдогдох хэсгийг, хариуцагч Г.***ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533 825төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***аас улсын тэмдэгтийн хураамж 427 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ