2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/02691

 

2025 04 07   192/ШШ2025/02691

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Т.О-ын нэхэмжлэлтэй Ж ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Т.О-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 770,076800 төгрөгийн 650,076,800 төгрөгөөс татгалзаж, үлдэх 120,000,000 төгрөгийг хариуцагч Жинсийн орой ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийн гэрээ болон хариуцагчаас 2023-05-25 ний өдрийн 0894 дугаартай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,008,334 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 300,000 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 300,000 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т.О-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ