2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/02884

 

2025 04 14   192/ШШ2025/02884

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Б, Б.Э нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.Б, Б.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 386,042,666.97 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох 1.НОWО.ZZ****** маркийн, LZ******96 арлын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, улаан өнгөтэй, 4***УНА улсын дугаартай Өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл, 2. Меrсеdеs-Веnz ЕЗОО-ЗОО маркийн, WD***********827 арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг саарал өнгөтэй, ****УБУ улсын дугаартай ердийн бүхээгтэй тээврийн хэрэгсэл 3.КIА.Воngо Frontier-WЗ маркийн, КN********860 арлын дугаартай, 1999 онд үйлдвэрлэгдсэн, улаан өнгөтэй, *****УНЭ улсын дугаартай Цистерн тээврийн хэрэгсэл, 4.Веiben North Веnz.NDЗ3100D461 маркийн, LB**********09 арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, ******УЕК улсын дугаартай Өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл8 5. LiangShan.LHҮ9400ТDРА маркийн, LА********15 арлын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, Ногоон өнгөтэй, 0******ТЧ улсын дугаартай хагас чиргүүл тээврийн хэрэгсэл, 6. LiangShan.LHҮ9G01ТDРА маркийн, LS***********110 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн, ногоон өнгөтэй, ****ТЧ улсын дугаартай Хагас чиргүүл тээврийн хэрэгсэл, 7. LiangShan.LHҮ9400ТDРА маркийн, LА**********70 арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, ногоон өнгөтэй, ****ТЧ улсын дугаартай Хагас чиргүүл тээврийн хэрэгсэл, 8. Nissa wingroad-12 маркийн, Ү*******2 арлын дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, ****УНБ улсын дугаартай суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,158,363.33 /2,088,163.33, 702,200/ төгрөгөөс 1,079,181.66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, Б.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,079,181.66 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 1,079,181.66 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай..

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ