| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0438/З |
| Дугаар | 128/ШШ2025/0417 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2025/0417
2025 06 02 128/ШШ2025/0417
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э******* дүгнэлттэй, Эм, эмнэлийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А*******д холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Эм, эмнэлийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А******* нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн ...Цасан ******* фейсбүүк пэйж нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг худалдан борлуулсан гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган, 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б.Д*******г Монгол Улсад эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг худалдсан гэж Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон мөнгөн орлого 1.200.000 төгрөгийг гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн 2025- дугаартай материалыг шалгалтын явцад хянав. Иргэн Б.Д******* нь эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрөлгүй атлаа фэйсбүүк цахим орчинд Цасан ******* нэртэй пэйж хуудсаар гэх нэршилтэй тариаг худалдан борлуулахаар зарыг байршуулж, улмаар 2024 оны 12, 2025 оны 2, 4 саруудад 4 курсыг нийт 1.200.000 төгрөгөөр бусдад худалдсан, тухайн гэх нэршилтэй тариа нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй болох нь тус тус тогтоогдож байна. Энэ нь Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дүгээр хэсгийн 6.1.3 дахь заалтад заасан тусгай зөвшөөрөлтэй этгээд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдахаар зохицуулсан заалтыг зөрчсөн бөгөөд Б.Д******* нь тусгай зөвшөөрөл эзэмшигч бус атлаа Монгол Улсад бүртгэлгүй гэх тариаг худалдан борлуулжээ. Иргэн Б.Д*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн хуулийг буруу хэрэглэж иргэн Б.Д*******д Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад эмийн бүртгэлд бүргэгдээгүй эмийг худалдсан гэх зөрчлийг үйлдсэн гэж шийтгэл оногдуулжээ. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн зарчмыг алдагдуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, Зөрчлийн тухай хуулиар хүнд шийтгэл оногдуулж, хууль зүйн хувьд алдаатай шийдвэр гаргасан. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А*******гийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Д*******д Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 1.200.000 төгрөгийн хууль бус орлогыг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах гэжээ. Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А*******гаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргасан иргэн Б.Д******* нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг худалдсан нь баримтаар тогтоогдсон. Дээрх нөхцөл байдал нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Бүртгэлгүй эм, эмийн үйлчлэгч бодис, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэсэн-экспортолсон, импортолсон-ханган нийлүүлсэн, худалдсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх зөрчлийн шинжтэй гэж үзэн шийтгэл оногдуулсан. Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Г.Э******* ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э******* шүүхэд хандан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А*******д холбогдуулан улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А******* нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э******* 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А*******гийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А*******гийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар холбогдогч Б.Д*******д оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1.200.000 төгрөгийн хууль бус орлогыг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үр дагавар үүсэх тул бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Д.А*******гийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э******* 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э******* улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ