2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01832

 

 

 

 

 

 

 

 

2025 03 11 192/ШШ2025/01832

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Авто зогсоол захиалгын гэрээг цуцалж, гэрээний төлбөрт 29 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч А.М

хариуцагч У.

хариуцагч У

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

/хариуцагч ***** ХХК-ийн төлөөлөгч Т.***** 2025.02.17-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба ямар шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй талаарх хүсэлт болон баримтыг ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

 

Нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч М.***** хариуцагч ***** ХХК, У.***** нарт холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн АӨ/***** тоот Авто зогсоол захиалга гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 29 000 000 төгрөгийг хариуцагч У.*****гаас гаргуулахаар шаардсан.

1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.***** би 2024 оны 05 дугаар сард Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ***** хотхоны Б блок 10 дугаар давхарын ***** тоотод байрлах орон сууцыг худалдаж авсан ба ийнхүү уг блокийн зоорийн давхарын *** тоотод байрлах 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг өмнөх захиалагч иргэн У.*****гаас худалдан авахаар болсон. Үүний дагуу барилгын гүйцэтгэгч ***** ХХК-тай уулзаж нөхцөл байдлыг тодруулахад иргэн У.***** нь автозогсоол захиалгын гэрээний дагуу төлбөр тооцоогоо компанид бүрэн төлж барагдуулсан бөгөөд гэрээний дагуу иргэн У.*****д төлж барагдуулах төлбөрийг түүнд төлж барагдуулсан тохиолдолд түүнийг хүсэлтийг авч ирээд, Авто зогсоолын захиалгын гэрээний захиалагчийг М.*****гаар өөрчилж болно гэсэн тул авто зогсоолын төлбөр болох 29 000 000 төгрөгийг гэрээний 3.2-т заасны дагуу иргэн У.*****гийн Хаан банкны ***** тоот дансанд бүрэн төлж барагдуулсан банкны хуулга, У.*****гийн хүсэлтийг үндэслэн талуу гэрээг байгуулсан юм. Ингээд гэрээний дагуу авто зогсоолыг эзэмшиж ашиглах явцад уг авто зогсоолд авто машин байрлуулахад авто машин багтахгүй маш давчуу, гэрээнд заасан 18м.кв талбайн хэмжээндээ хүрэхгүй мөн авто машин байршуулсан тохиолдолд цахилгааны өрөөний орц гарцыг хааж байрлаж байгаа зэрэг нөхцөл байдал нь улсын комисс барилгыг хүлээж авах явцад тогтоогдож, уг байрлалд автозогсоол байрлаж болохгүй, үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдохгүй болсон. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор компанийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзалт хийж, авто зогсоолын төлбөрийг буцаан олгох, эсхүл өөр байрлалд авто зогсоол авах боломжтой эсэх талаар ярилцахад авто зогсоол байхгүй, харин төлбөрийг манай компанид төлөөгүй тул бид хариуцахгүй гэх мэт тайлбар хэлж иргэн миний эрх, хууль ёсын ашиг сонирхолыг зөрчиж эхэлсэн. Уг хотхонд өөр авто зогсоол байхгүй гэсэн тул эрх бүхий хуулийн этгээдээр авто зогсоолын талбайд хэмжилт хийлгэхэд 13.47 м.кв талбайн хэмжээтэй болох нь тогтоогдсон тул биет байдлын доголтой эд хөрөнгийг гүйцэтгэгч тал захиалагчид эзэмшүүлж ашиглуулж байгаа буруутай үйл ажиллагаа болон улсын комисс уг *** тоотод байрлах авто зогсоолыг цахилгааны өрөөний орц гарц хааж байгаа гэх үндэслэлээр Улсын бүртгэлийн байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй зэрэг нөхцөл байдлын улмаас талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл бүрэн тогтоогдож байна. Иймд *****, ********* ХХК нарын хооронд байгуулагдсан 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн АӨ/***** тоот Авто зогсоол захиалга гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 29 000 000 төгрөгийг хариуцагч У.*****гаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч У.***** шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг дэмжиж хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед улсын комисс арай ороогүй буюу нэхэмжлэгчид шилжүүлэхээс жил хагасын өмнө би гэрээ хийсэн. Гэрээ хийхгүй байсаар байгаад жилийн дараа надад гэрээ хийж өгсөн. Тухайн үед ашиглах боломжгүй учраас машин байрлуулж үзэх боломж байгаагүй. У.***** миний бие иргэн *****гийн хэлснээр 13.47м.кв хэмжээтэй авто машины зогсоол гэдгийг мэдээгүй. Тэр гэрээнд заасан 18 м.кв хэмжээтэй гэдэгт итгэж явсан бөгөөд анхны захилгын гэрээг миний бие тус компанитай байгуулсан боловч эд хөрөнгийн болон эрхийн зөрчлийн талаар мэдэх боломжгүй байсан болно. Иргэний 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдсан нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө. түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ ***** ХХК биелүүлээгүй гэж миний бие үзэж байна. Намайг М.*****д анхны гэрээг шилжүүлж өгөхөөр тохиролцож байх үед ***** төслийг Улсын коммисс хүлээн авсан боловч, үүрэг даалгаврын биелэлтийн хугацаа товлон тодорхойгүй нөхцөл байдал үүссэн ба уг асуудлыг М.*****гаас энэ зөрчил дутагдлын талаар олж мэдсэн. Иргэний хэргийн 261.1 дэх хэсэгт зааснаар худалдагч, худалдан авагч гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан, хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэсний дагуу тухайн компани хариуцан арилгах үүрэгтэй гэж миний бие үзэж байна. Иймд нэхэмжлэгч М.*****д хохирол учирсан асуудлыг миний бие мэдээгүй буюу мэдэх бололцоогүй цаг үе, нөхцөл байдалд байсан тул хохирлыг ***** ХХК хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчид яагаад мэдсээр байж хариуцагч байгууллага гэрээ хийж өгснийг ойлгохгүй байгаа. Тухайн үед улсын комисс орж алдаа зөрчил байгаа нь тодорхой болсон байхад хариуцагч байгууллага нэхэмжлэгчид шилжүүлж өгч байгаа нь ***** ХХК-ийн хариуцлагын асуудал байна гэж харж байна. Би тухайн зогсоолыг зарна гэж зараагүй. Нэхэмжлэгч над руу утасдаж зогсоол авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Над руу 3 хоног ярьсны үндсэн дээр уулзсан. Би мөнгийг хувьдаа үрээгүй. Энэ талаар баримтаар нотлогдох байх. Хоёр байгууллагын захирал надад мөнгө хэрэгтэй байна, зогсоолоо зарчих гэж хэлээд нэхэмжлэгчтэй тохирч надаар гарын үсэг зуруулсан үйл явдал болсон. Миний эрх ашиг хөндөгдөж байгаа. Шаардлагатай гэвэл миний дансаар дамжиж дараагийн хүний данс руу орсон зүйл байгаа. Миний гаргаж өгсөн баримт дээрээс харагдана. Хэдий би банкнаас тамгатай тэмдэг авах гэсэн боловч манай байгууллага тамгатай баримт гаргахгүй байгаа. Бүх баримтууд кодтой гарч байгаа гэж тайлбарласан. Миний бие М.*****гаас 29 000 000 төгрөгийг авсан хэдий ч уг мөнгийг ********* ХХК-ийн захирал Б.******гийн хэлснээр Баянтогтох гэх хүний дансруу шилжүүлсэн. Уг зогсоолд би 22 500 000 төгрөг төлсөн. ...харин ********* ХХК-ийн захирал Б.******г залилсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч ***** ХХК шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамжид төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2024.05.15-ны өдрийн АӨ/***** дугаар авто зогсоол захиалгын гэрээ, 2024.05.15-ны өдөр ***** ХХК-д гаргасан өргөдөл, авто зогсоолын зураг, 2024.05.15-ны өдрийн зогсоолын төлбөрт 29 000 000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар, 2024.08.16-ны өдрийн ЦА-*****дугаар дулаан зогсоолын өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, дулаан зогсоолын талбайн хэмжилтийн зураг, ********* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2021.08.02-ны өдрийн ******* дугаар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гэрээний үндсэн дээр хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар, ******** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний, М.*****гаас иргэн С.********д олгосон итгэмжлэл, М.*****гаас иргэн А.Мичидмаад олгосон итгэмжлэл, хуулбар зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагчаас ***** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, ***** ХХК-аас иргэн Т.Од олгосон итгэмжлэл, У.*****гийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2025.02.04-ний өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2025.02.14-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, 2025.02.16-ны өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ***** хотхон 13 давхар орон сууцны 2 дугаар блок Б1 давхарын *** тоот 18м.кв талбай бүхий авто зогсоолыг 29 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож иргэн У.*****гийн данс руу төлбөрийг шилжүүлж, ***** ХХК-тай 2024.05.15-ны өдөр Авто зогсоол захиалгын гэрээ байгуулсан. Гэвч уг зогсоолд автомашин багтахгүй, 18 м.кв талбайн хэмжээндээ хүрэхгүй байсан тул эрх бүхий хуулийн этгээдээр хэмжилт хийлгэхэд 13.47 м.кв байсан. Улмаар улсын комисс барилгыг хүлээн авахдаа тухайн байрлалд авто зогсоол байрлаж болохгүй нөхцөл байдал үүссэн тул өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй болсон. Иймд ********* ХХК-тай байгуулсан Авто зогсоол захиалгын гэрээг цуцалж, гэрээний төлбөрт 29 000 000 төгрөгийг хариуцагч У.*****гаас гаргуулж өгнө үү. гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч У.***** татгалзлын үндэслэлээ ...У.***** миний бие иргэн М.*****гийн хэлснээр 13.47м.кв хэмжээтэй авто машины зогсоол гэдгийг мэдээгүй. Тэр гэрээнд заасан 18 м.кв хэмжээтэй гэдэгт итгэж явсан бөгөөд анхны захилгын гэрээг миний бие тус компанитай байгуулсан боловч эд хөрөнгийн болон эрхийн зөрчлийн талаар мэдэх боломжгүй байсан болно. Харин ********* ХХК нь доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэж байна. Миний бие М.*****гаас 29 000 000 төгрөгийг авсан хэдий ч уг мөнгийг ********* ХХК-ийн захирал Б.******гийн өгсөн Баянтогтох гэх хүний дансруу шилжүүлсэн. Уг зогсоолд би 22 500 000 төгрөг төлсөн. Харин ********* ХХК-ийн захирал Б.******г залилсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарлажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Хариуцагч ***** ХХК болон хариуцагч У.***** нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй ***** хотхон 13 давхар орон сууцны 2 дугаар блок Б1 давхарын *** тоот 18 м.кв талбай бүхий авто зогсоол захиалгын гэрээ бичгээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр авто зогсоолын үнийг 33 000 000 төгрөгөөр тохирсон байна.

4.2 Дээрх гэрээний дагуу хариуцагч У.***** нь авто зогсоолын үнэд 22 500 000 төгрөгийг төлсөн талаар тайлбар гаргаж, мөнгө төлсөн шилжүүлгийн баримтыг ирүүлсэн байна.

5. Үүний дараа хариуцагч У.***** нь дээрх авто зогсоолын захиалгын гэрээнээс татгалзаж, улмаар дээрх гэрээний зүйл болох *** тоот авто зогсоолын захиалгын гэрээг нэхэмжлэгч М.*****д шилжүүлж, улмаар М.***** нь хариуцагч ***** ХХК нарын хооронд 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй ***** хотхон 13 давхар орон сууцны 2 дугаар блок Б1 давхарын *** тоот 18 м.кв талбай бүхий авто зогсоол захиалгын гэрээ бичгээр байгуулагдсан байна.

5.1 Дээрх гэрээний 3.2-т заасны дагуу авто зогсоолын төлбөрт 29 000 000 төгрөгийг нэхэмжлэгч М.***** иргэн У.*****гийн Хаан банкны ***** тоот дансанд шилжүүлсэн байх ба төлбөр бүрэн төлөгдсөн талаар хариуцагч У.***** 2024.03.15-ны өдөр ***** ХХК-д бичгээр хүсэлт гаргасан баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 8, 11/

5.2 Талууд дээрх гэрээ байгуулагдах үед тухайн авто зогсоол бүрэн ашиглалтад ороогүй, түүнчлэн авто зогсоолыг хүлээлгэж өгөөгүй, хүлээж аваагүй талаар болон дээрх асуудлаар талууд маргаангүй байна.

6. Харин нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй ***** хотхон 2 дугаар блок Б1 давхарын *** тоот 18 м.кв талбай бүхий авто зогсоол нь 18 м.кв хүрэхгүй, авто машин тавих боломжгүй нөхцөл үүссэн үндэслэлээр гэрээг цуцлах шаардлага гаргасан байна.

7. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба 243 дугаар зүйлийн 243.1зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээдэг.

7.1 Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д эд хөрөнгийн доголдолтой холбоотой худалдан авагчаас гаргах шаардах эрхийг тодорхойлсон байдаг ба худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч М.***** нь худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулж гэрээг цуцлахаар шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

8. Нэхэмжлэгч нь 2024.08.16-ны өдөр *********** ХХК-аар авто зогсоолын талбайн хэмжилт хийлгэсэн байх ба уг хэмжилтээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй ***** хотхон 2 дугаар блок Б1 давхарын *** тоот авто зогсоолын нийт талбай 13.47 м.кв гэсэн байна.

8.1 Дээрх хэмжилт хийсэн дүгнэлтийн талаар хариуцагч нар маргаагүй, түүнчлэн уг авто зогсоолыг нэхэмжлэгч нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

8.2 Нөгөөтэйгүүр, хариуцагч У.***** нь анх уг авто зогсоолыг 22 500 000 төгрөгөөр худалдаж авсан, харин М.*****гаас 29 000 000 төгрөгийг авч, мөнгийг ***** ХХК-ийн захирал Б.******гийн өгсөн ********* гэх хүний дансруу шилжүүлсэн тул төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж тайлбар гаргасан хэдий ч энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна.

9. Түүнчлэн нэхэмжлэгч нь 29 000 000 төгрөгийг У.*****гаас гаргуулахаар шаардаж байгаа гэж тайлбар гаргасан хэдий ч хариуцагч ***** ХХК-д хариуцагч У.***** нь 2023.06.28-ны өдөр 22 500 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх төлбөрийн 22 500 000 төгрөгийг ***** ХХК-аас, зөрүү 6 500 000 төгрөгийг хариуцагч У.*****гаас тус тус гаргуулахаар шийдвэрлэв.

10. Нөгөөтэйгүүр, хариуцагч У.*****гийн өмгөөлөгчийн ...********* ХХК-ийн захирал Б.******г залилсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэсэн үндэслэлгүй байх ба дээрх асуудал нь уг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***** ХХК-аас гэрээний төлбөрт 22 500 000 төгрөгийг, хариуцагч У.*****гаас 6 500 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.*****д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 270 450 төгрөгийг, хариуцагч У.*****гаас улсын тэмдэгтийн хураамжид 32 500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.*****д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ