Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2025/0371

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Э /РД:/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х /РД:/

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э /Хуулийн хэлтсийн мэргэжилтэн/

Гуравдагч этгээд: Ж.Т /РД:/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С /РД:/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Э.Х /Үнэмлэхийн дугаар:*******/

Маргааны төрөл: Газрын маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Х /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Э нь анх шүүхэд хандаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.1.Улмаар 2025 оны 04 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай гэж өөрчлөн тодорхойлсон.

2.Нэхэмжлэгч Т.Эоос 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж ...Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б*******" хотхоны урд талд байрлах нутаг дэвсгэрт хамаарах 955 м.кв талбай бүхий дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.2-т заас"-ны дагуу хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулж 50 ширхэг Мод тарих тохижилтын ажлыг хийх зорилгоор төлөвлөгөөг гаргаж, тус газрын эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг болох кадастрын зураг хийлгэсэн юм. Одоогийн байдлаар тус газарт хүнд машин механизм ихээр явж зүлэг, ургамлыг сүйтгэсэн, мөн өнгөн хөрс дээр нь тодорхой хэмжээний суурийн хар шороо асгасан Ургамал ургах нөхцөл бүрдээгүй. Байгаль экологийн унаган төрхөө алдсан тохижилт, арчилгаа зайлшгүй хийх шаардлага бүхий нөхцөл байдалтай байна. Тус газар нь "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль"-ийн 30 дугаар зүйлд хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа буюу эрх хэмжээг заасан бөгөөд 30.2-т тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих; 30.7-д зөвшөөрөгдсөн бүс дэх сууринг тохижуулах, барилга байгууламж барих ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих хэмээн заажээ. Иймд, Тухайн орчныг 100 хувь ногоон орчин болгохыг зорих бөгөөд өөрийн зүгээс шаардлагатай хөрөнгө оруулалт болон хичээл зүтгэлийг тохижилтын гэрээний хугацаанд дээрх газарт тохижилт хийхэд хамтран ажиллаж, холбогдох зөвшөөрөл олгож өгөх хүсэлтийг гаргаж байна. гэх хүсэлтийг гаргажээ.

3.Тус хүсэлтэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/1031 дугаар албан бичгээр Таны хүсэлтэд дурьдсан газар нь иргэн Ж.Тийн ашиглалтын газартай давхцалтай тул тохижилт хийх боломжгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглалтын газартай давхцалгүй нийтийн эзэмшлийн газарт мод тарих, тохижилт хийж болохыг мэдэгдье. хариуг өгсөн.

4.Нэхэмжлэгчээс мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд өргөдөл гаргаж, тус байгууллагаас 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 11/3790 дугаар албан бичгээр ...Нийслэлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "Б*******" хотхоны урд байрлах нэгж талбар бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутагт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн газар ашиглах эрх олгодог бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох", 361 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалтыг өөрийн санаачилгаар явуулах бол тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд үндэслэн олон нийтэд нээлттэй явуулна" гэж хуульчилсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд Ж.Тид олгосон газрын хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/197 тоот тушаалаар байгуулагдсан "Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн XI хурлаас гаргасан шийдвэр. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/759 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу нэгж талбарын солбицол өөрчилж, талбайн хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалаар гарсан байна. гэх хариуг өгсөн байна.

5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие Төмөрбаатар овогтой Э нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНД Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо "Б*******" хотхоны урд талд байрлах 955 м.кв талбайтай газарт "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.2, 30.7-д заасныг үндэслэн тохижилтын ажил хийх төлөвлөгөөг гаргаж тус байршилд тохижилт хийх тухай хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийг тус хамгаалалтын захиргаанаас удаа дараагийн мэдэгдлээр дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байдаг. Тодруулбал, 2024 оны 06 сарын 12-ны өдрийн утсаар /мсж/ хэлбэрээр Хамгаалалтын захиргааны хуулийн мэргэжилтэн гэх Н А*******ийн "тус тохижилт хийх газар нь бусад газар ашиглагчийн орц гарц байх тул тохижилт хийх боломжгүй тухай хариу шийдвэр", 2024 оны 07 сарын 16-ны өдрийн утсаар /мсж/ хэлбэрээр Хамгаалалтын захиргааны хуулийн мэргэжилтэн гэх Н.А*******ийн "тус тохижилт хийх газар нь бусад газар ашиглагчийн орц гарц байх тул тохижилт хийх боломжгүй тухай хариу шийдвэр, 2024 оны 07 сарын 19-ны өдрийн 01/1031 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн бөгөөд энэхүү бичгийн мэдэгдэлдээ өмнөх хариу илэрхийлсэн үндэслэлээ илт өөрчилж "тохижилт хийхээр хүсэлт гаргасан газар нь иргэн Ж.Тийн ашиглалтын газартай давхцалтай тул тохижилт хийх боломжгүй гэх хариуг тус тус мэдэгдсэн. Дээрхээс харвал, иргэн миний хүсэлтийг эрх бүхий байгууллага болох хамгаалалтын захиргаанаас шийдвэрлэхдээ удаа дараа буюу 2 удаагийн хариу мэдэгдлээр тус хүсэлт гаргасан газар нь нийтийн эзэмшлийн талбай бөгөөд орц, гарц тул тохижилт хийх боломжгүй тухай хариу шийдвэр өгсөн атлаа албан бичгээр шаардсан хариу мэдэгдлээр иргэн Ж.Тид ашиглагдахаар олгогдсон тул бусдын ашиглалтын газартай давхцаж байна гэж шийдвэрлэж буй нь илт зөрчилтэй, ойлгомжгүй байна. Энэхүү хоорондоо утга агуулгын илт зөрчилтэй мэдэгдэл бүхий шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 08 сарын 06-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамд гомдол гаргасан бөгөөд тус яамнаас 2024 оны 08 сарын 15-ны өдрийн №11/3790 тоот өргөдлийн хариугаар тус "Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо "Б*******" хотхоны урд талд байрлах нэгж талбар бүхий газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалаар иргэн Ж.Тид нэмж газар ашиглах эрх олгосон буюу өмнөх нэгж талбарын солбилцол өөрчилж талбайн хэмжээг нэмэгдүүлж олгосон хэмээн мэдэгдсэн бөгөөд энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна, Иймд, дараах үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй бөгөөд энэхүү А/418 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгосноор, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Богдхан уулийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо "Б*******" хотхоны урд талд байрлах 955 м.кв талбайтай газарт тохижилтын ажил хийх хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлүүлж тохижилт хийх боломж бүрдэж хууль ёсны эрх ашиг сэргээгдэх үр дагавар үүсэх юм. Ийнхүү өөрийн эрх ашгийг сэргээлгэх үндэслэл нь "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгосноор бий болно. 1.Миний бие Богдхан Уулийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тохижилт хийх төлөвлөгөө буюу мод тарьж зүлэгжүүлэлт хийх тухай хүсэлт гаргасан ба үүнд удаа дараа буюу 2 удаагийн хариу мэдэгдлээр тус хүсэлт гаргасан газар нь нийтийн эзэмшлийн талбай бөгөөд орц, гарц тул тохижилт хийх боломжгүй тухай хариу шийдвэр өгсөн атлаа сүүлийн мэдэгдлээр иргэн Ж.Тид ашиглагдахаар олгогдсон тул бусдын ашиглалтын газартай давхцаж байна гэж шийдвэрлэж буй нь цаг хугацааны дарааллын хувьд илт зөрүүтэй ойлгомжгүй байна. Учир нь миний бие хамгаалалтын захиргаанаас тус тохижилт хийх газар нь иргэн Ж.Тид ашиглагдахаар олгогдсон тухай мэдэгдлийг авсны дараа монгол улсын газар ашиглалтын нийтэд нээлттэй цахим мэдээллийн систем /https://egazar.gov.mn/map#!/-aac тус тохижилт хийхээр хүсэлт гаргасан газрын мэдээллийг үзэхэд, 178******* дугаарт нэгж талбарын ашиглах эрх шинээр бүртгэгдэж, өргөдлийг 01122-******* дугаарт 2024-06-07- ны өдөр бүртгэсэн байх бөгөөд 01122-А/******* дугаар шийдвэр нь 2024-06-06-ны өдөр бүртгэгдсэн байх ба миний бие 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргах үед тус газар нь аливаа этгээдэд ашиглагдахаар олгогдож бүртгэгдээгүй байсан болно. Иймд, хамгаалалтын захиргаанаас миний тохижилт хийхээр гаргасан хүсэлтийг нийтийн эзэмшлийн талбай гэсэн үндэслэлээр татгалзсан хариу мэдэгдсэн атлаа түүний дараа огт өөр үндэслэлээр хэлж тус газар ашиглах эрхийг иргэн Ж.Тид олгогдсон байна хэмээн татгалзсан нь ойлгомжгүй буюу бусад этгээдэд давуу эрх олгож шийдвэрлэсэн гэх үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд иргэн намайг тус газарт тохижилт хийх хүсэлт гаргасны дараа иргэн Тид давуу эрх олгож тус тохижилт хийх байршилд газар ашиглах эрх олгосон буюу 2024 оны 06 сарын 12-ны өдрийн утсаар /мсж/ хэлбэрээр Хамгаалалтын захиргааны хуулийн мэргэжилтэн гэх Н.А******* "тус тохижилт хийх газар нь бусад газар ашиглагчийн орц гарц байх тул тохижилт хийх боломжгүй тухай үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн. Хэрэв хамгаалалтын захиргааны зүгээс тус тохижилт хийхээр хүсэлт гаргасан газрын байршил нь орц, гарцыг хааж байна гэх татгалзал нь үндэслэлтэй байх тохиолдолд тус газрыг ашиглах зөвшөөрлийг Ж.Тид ашиглуулахаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд санал гаргах боломжгүй юм. 2.Иргэн миний тус тохижилт хийхээр хүсэлт гаргасан газар нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах ба энэхүү хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийг аливаа этгээдэд олгох асуудлыг Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулсан байх бөгөөд уг хуулийн 27 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг заасан ба 27.12 - т "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох", 33.1-т "Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно", 36.1-т "Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана", 361 дүгээр зүйлд "Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалтыг өөрийн санаачилгаар явуулах бол тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд үндэслэн олон нийтэд нээлттэй явуулна" гэж тус тус заасны дагуу тул тус яамнаас холбогдох газар ашиглах эрхийн зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгосон байх шаардлагатай юм. Гэтэл тус яамнаас тус тохижилт хүсэлт гаргасан байршлын газарт огт сонгон шалгаруулалтын зар мэдээ зарлагдаагүй буюу сонгон шалгаруулалт зохион байгуулагдаагүй байхад газар олгосон буюу иргэн Тид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалаар талбайн хэмжээг нэмэгдүүлсэн нь дээрх хуульд заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, тус яамны 2024 оны 08 сарын 15-ны өдрийн №11/3790 тоот мэдэгдэлд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн XI хурлаас гаргасан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 01/759 тоот бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн тус байршилд газар олгосон гэсэн нь дээрх хуулийн заалтыг баримтлаагүй болохыг харуулж байна. 3.Тусгай хамгаалалттай газар нутгийн 362-т сонгон шалгаруулах үйл ажиллагааны дарааллын талаар тодорхой заасан байх ба үүнд: 1/төсөл сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх; 2/төслийг хүлээн авах; 3/сонгон шалгаруулалтад оролцогч этгээдийн талаар энэ хуулийн 35 дугаар зүйлийн 2-т заасан саналыг авах; 4/төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах; 5/шалгарсан этгээдэд газар ашиглах зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах гэсэн дараалал газар ашиглах эрх олгох тухай заажээ. Мөн хуулийн 362.2 -ийн 1-т "Төсөл сонгон шалгаруулалтын зар /цаашид "зар" гэх/-ыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө цахимаар болон өдөр тутмын хэвлэлээр нийтэд мэдээлнэ" гэж заасан. Гэтэл дээрх хүсэлт гаргасан байршилд хуульд заасан ямар ч хэлбэрээр сонгон шалгаруулалтын зар нийтэд зарлагдаагүй байна. Ийнхүү төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тус тохижилт хийхээр хүсэлт гаргасан газрыг ашиглуулах тухай сонгон шалгаруулалтыг хуульд заасан зохих журмын дагуу олон нийтэд нээлттэй явуулсан бол иргэн миний бие тус шалгаруулалтад оролцох боломжтой байсан. Гэтэл тус яам нь сонгон шалгаруулалтад оролцох боломжийг нээлттэй бүрдүүлээгүй эс үйлдэхгүй үйлдсэн буюу иргэн миний хууль ёсны ашиг сонирхлыг тус хязгаарлаж шийдвэр гаргасан байна. 4.Дээрх тохижилт хийхээр хүсэлт гаргасан уг байршлын газрыг иргэн Ж.Т нь талбайн хэмжээг нэмэгдүүлж авсан гэх хууль бусаар авсан газартаа 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлыг зохих зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн буюу барилгын ажил явуулж байна. Өөрөөр хэлбэл, иргэн Ж.Т Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/222 дугаар тушаалаар олгогдсон газартаа нийтийн зориулалт бүхий орон сууцны барилгын ажлыг 2024 оны 05 дугаар сараас эхлүүлж тус газарт холбогдох эрх бүхий байгууллагын барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12-т "Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 12.1-т заасан газар хагалах, ухах үйл ажиллагааг хуулиар хориглосон байна. Ийнхүү иргэн Ж.Т нь тус тохижилт хийхээр хүсэлт гаргасан газарт хуулиар хориглосон буюу зориулалтыг бусаар ашиглаж үйл ажиллагаа явуулж байна. 5.Нийтийн эрх зүйн этгээд болох захиргааны байгууллагад хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, хуульд заагаагүй эрх хэмжээг захиргааны байгууллага хэрэгжүүлэх ёсгүй юм. Тус яамнаас иргэн надад мэдэгдсэн 2024 оны 08 сарын 15-ны өдрийн №11/3790 тоот мэдэгдлийн үндэслэл болж буй "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/222 дугаар тушаалаар өмнө нь олгосон газрын хэмжээг өөрчилж нэмэгдүүлсэн" гэх гомдлын хариу шийдвэр нь үндэслэлгүй буюу хуульд нийцэхгүй байна. Учир нь өмнө нь олгосон газрын нэгж талбарын хэмжээг нэмэгдүүлж газар ашиглах эрх олгох нь хуульд заасан сонгон шалгаруулалтын журам үйлчлэхгүй байх үндэслэл биш юм. Иймд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаал гарах эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад тус тушаалыг гаргасан байна. Дээрх хууль зөрчиж гаргасан шийдвэр болох "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалаар иргэн Ж.Тид газар ашиглах эрх олгож шийдвэрлэсэн буюу газрын давхцалтай гэх үндэслэлээр иргэн миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж "Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо "Б*******" хотхоны урд талд байрлах 955 м.кв талбайтай газарт тохижилтын ажил хийх хүсэлтийг зохих ёсоор хүлээн авч шийдвэрлээгүй татгалзсан явдалд гомдолтой байна. Иймд, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо "Б*******" хотхоны урд талд байрлах 955 м.кв талбайтай газарт тохижилтын ажил хийх хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлүүлж тохижилт хийх боломж бүрдүүлж, "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

6.Нэхэмжлэгч өөрчилсөн шаардлагын үндэслэлдээ: Тус шүүхэд нэхэмжлэгч Т.Э нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах эрхтэй хэмээн заасныг үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагаа "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай" гэж өөрчилж байна. Иймд, "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т заасан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж заасан үндэслэлээр хууль бус захиргааны акт болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Э нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Богд хан дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б******* хотхоны урд талд байрлах 955 м.кв талбайтай газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 30 дугаар зүйлийн 30.7-д заасныг үндэслэн тохижилтын ажил хийх төлөвлөгөөг гаргаж тус байршилд тохижилт хийх тухай хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийн шийдвэрийг тус хамгаалалтын захиргааны хуулийн мэргэжилтэн Н.А******* нь анх 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр албан бус хэлбэрээр буюу мессежээр тус тохижилт хийх газар нь бусад газар ашиглагчийн орц гарц байх тул тохижилт хийх боломжгүй тухай хариуг мэдэгдсэн байдаг. Үүний дараа 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус хамгаалалтын захиргааны хуулийн мэргэжилтэн Н.А******* нь дахин тус тохижилт хийх газар нь бусад газар ашиглагчийн орц гарц байх тул тохижилт хийх боломжгүй гэх хариуг 2 дахь удаагаа гар утасны мессеж хэлбэрээр мэдэгдсэн байдаг. Хариу мэдэгдэл бүхий шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс бичгээр авах хүсэлт гаргасны үндсэн дээр 2024 оны 07 дугаар сарын 19-ны 01/1031 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн бөгөөд энэхүү бичгийн мэдэгдэлдээ өмнөх хариу илэрхийлсэн үндэслэлээ илт өөрчилж тохижилт хийхээр хүсэлт гаргасан газар нь иргэн Ж.Тийн ашиглалтын газартай давхцалтай тул тохижилт хийх боломжгүй гэх хариуг мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2024 оны 07 дугаар сарын 19-ны иргэн Ж.Тийн ашиглалтын газартай давхцалтай гэдгийг мэдсэн. Энэхүү хоорондоо утга агуулгын илт зөрчилтэй мэдэгдэл бүхий шийдвэрийг эс зөвшөөрч дахин 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамд гомдол гаргасан бөгөөд тус яамнаас 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №11/3790 тоот өргөдлийн хариугаар тус Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б******* хотхоны урд талд байрлах нэгж талбар бүхий газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалаар иргэн Ж.Тид нэмж газар ашиглах эрх олгосон буюу өмнөх нэгж талбарын солбилцол өөрчилж талбайн хэмжээг нэмэгдүүлж олгосон хэмээн мэдэгдсэн бөгөөд энэхүү шийдвэрийг бид нар эс зөвшөөрч одоо шүүхэд гомдол гаргасан. Богд хан дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тохижилт хийх төлөвлөгөө буюу мод тарьж зүлэгжүүлэлт хийх тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргах үед тухайн газар нь аливаа этгээдэд ашиглагдахаар олгогдож, бүртгэгдээгүй буюу хоосон газар байсан. Гэтэл Богд хан дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тохижилт хийхээр гаргасан хүсэлтийг нийтийн эзэмшлийн талбай гэсэн үндэслэлээр удаа дараа татгалзсан хариу мэдэгдэл шийдвэрийг мэдэгдсэн бөгөөд тухайн шийдвэрийг албан бичгээр авах хүсэлт гаргахад энэхүү шийдвэрээ өөрчилж Ж.Тид газар олгосон гэж хоёр өөр хариу өгсөн нь бусад этгээдэд давуу эрх олгож шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд иргэн Т.Э тус газарт тохижилт хийх хүсэлт гаргасны дараа иргэн Ж.Тид давуу эрх олгож , газар ашиглах эрх олгосон. Богд хан дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс тохижилт хийхээр хүсэлт гаргасан газар нь орц гарцыг хааж байна гэх татгалзал нь үндэслэлтэй тохиолдолд газар ашиглах зөвшөөрлийг Ж.Тид ашиглуулахаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд санал хүргүүлэх боломжгүй байсан. Нэхэмжлэгч Т.Эын тохижилт хийхээр хүсэлт гаргасан газар Монгол улсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах бөгөөд энэхүү хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийг аливаа этгээдэд олгох асуудлыг бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно, 27 дугаар зүйлийн 27.12 дахь хэсэгт Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох гэж заасан. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана, 361 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалтыг өөрийн санаачилгаар явуулах бол тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд үндэслэн олон нийтэд нээлттэй явуулна, мөн хуулийн 362 дугаар зүйлийн сонгон шалгаруулах үйл ажиллагааны дараалалд 1/төсөл сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх, 2/төслийг хүлээн авах, 3/сонгон шалгаруулалтад оролцогч этгээдийн талаар энэ хуулийн 35 дугаар зүйлийн 2-т заасан саналыг авах, 4/төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, 5/шалгарсан этгээдэд газар ашиглах зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах, 362 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт төсөл сонгон шалгаруулалтын зарыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө цахимаар болон өдөр тутмын хэвлэлээр нийтэд мэдээлнэ гэж тус тус заасны дагуу тус яамнаас холбогдох газар ашиглах эрхийн зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгосон байх хуулийн зохицуулалттай байна. Гэтэл тус яамнаас тохижилт хийх хүсэлт гаргасан байршилд сонгон шалгаруулалтын зар мэдээг нийтэд зарлаагүй буюу сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалаар иргэн Ж.Тид нэмж газар ашиглах эрх олгосон нь дээрх хуульд заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №11/3790 тоот мэдэгдэлд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр хурлаас гаргасан шийдвэр, Богд хан дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/759 тоот бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн тус байршилд газар олгосон гэсэн нь дээрх хуулийн заасантай баримтлаагүй болохыг харуулж байна. Ийнхүү төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тус тохижилт хийхээр хүсэлт гаргасан газрыг ашиглуулах тухай сонгон шалгаруулалтыг хуульд заасан зохих журмын дагуу олон нийтэд нээлттэй явуулсан бол иргэн миний бие тус шалгаруулалтад оролцох боломжтой байсан. Гэтэл тус яам сонгон шалгаруулалтад оролцох боломжийг хангаж бүрдүүлээгүй эс үйлдэхгүй үйлдсэн буюу нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг тус хязгаарлаж шийдвэр гаргасан. Тохижилт хийхээр хүсэлт гаргасан, иргэн Ж.Тийн талбайн хэмжээг нэмэгдүүлж авсан гэх газарт 16 давхар хоёр блок үйлчилгээний орон сууцын барилгын ажлыг эхлүүлж, өнөөдрийг хүртэл барилгажих үйл явц үргэлжилсээр байна. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа гэж заасны 12.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг явуулж байна. Нийтийн эрх зүйн этгээд болох захиргааны байгууллага нь хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлбэл хуульд заагаагүй эрх хэмжээг захиргааны байгууллага хэрэгжүүлэх эрхгүй. Маргаан бүхий тушаалын үндэслэл болж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар өмнө нь олгосон газрын хэмжээг өөрчилж нэмэгдүүлсэн гэх шийдвэр үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь өмнө олгосон газрын нэгж талбарын хэмжээг нэмэгдүүлж газар ашиглах эрх олгох нь хуульд заасан сонгон шалгаруулалтын журам үйлчлэхгүй байх үндэслэл болохгүй. Иймд маргаан бүхий тушаал гарах эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад маргаан бүхий тушаалыг гаргасан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дах хэсэгт аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах зориулалтаар өмнө олгосон газарт нэмж, өөр байршил бүхий шинэ солбилцол үүсгэж газар ашиглах эрх эдлүүлсэн гэж үзэх буюу анх олгосон газартай харьцуулахад 2664.8 м.кв талбай буюу 2,6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх газрыг нэмэгдүүлж ашиглах эрх олгосон нь хуульд заасан сонгон шалгаруулалтын журмаар газар ашиглах эрх үүснэ. Гэтэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан. Иймд маргаан бүхий тушаалаар иргэн Ж.Тид газар ашиглах эрх олгож шийдвэрлэсэн буюу газрын давхцалтай гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б******* хотхоны урд талд байрлах 955 м.кв талбайтай газарт тохижилтын ажил хийх хүсэлтийг зохих ёсоор хүлээн авч шийдвэрлээгүй, татгалзсан шийдвэрт гомдолтой байгаа тул тус тохижилт хийх хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлүүлж тохижилт хийх буюу хөрс ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх зориулалтаар ашиглах, хууль ёсны эрх ашгийг сэргээж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

...Гуравдагч этгээд Ж.Т нь 2 блок 16 давхар барилга барих зөвшөөрөлтэй байсан. Эхний барилга нь бүрэн баригдсан. Хоёр дахь блок нь одоог хүртэл баригдаж байгаа бөгөөд 5 давхар хүртэл баригдсан. Энэ нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт заасан зориулалтаар ашиглахгүй байна. Маргаан бүхий тушаал нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А202 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох, сонгон шалгаруулалтад оролцогчдоос төсөл хүлээн авах журам-ыг зөрчсөн. Тиймээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү******* шүүхэд Нэхэмжлэгч Т.Эын Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогду гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна
Нэхэмжлэгч Т.Эын тохижилт хийхээр хүсэлт гаргасан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б*******" хотхоны урд талд байрлах нэгж талбар бүхий газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалаар иргэн Ж. Тид нэмж газар ашиглах эрх олгосон буюу өмнөх нэгж талбарын солбилцол өөрчилж талбайн хэмжээг нэмэгдүүлж олгосон байна. Иймд тус газарт тохижилт хийх боломжгүй юм. Иргэн Ж.Т нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт солбилцолын цэгт өөрчлөлт оруулж, нэмэгдүүлэх тухай хүсэлтийг гаргасан. Хүсэлтэд Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/759 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалаар талбайн хэмжээг нэмэгдүүлж, нэгж талбарын солбицлыг өөрчилсөн байна. Нэхэмжлэгч Т.Эод Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 01/1031 дугаартай албан бичгээр "тус газар нь иргэн Ж. Тийн ашиглалтын газартай давхцалтай тул тохижилт хийх боломжгүй" тухай хариу мэдэгдсэн байна. Дээрх хариу мэдэгдлийг хүлээн аваад шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамд гомдол гаргасан бөгөөд тус яамнаас 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №11/3790 дугаартай албан бичгээр мөн дээрх хариуг хүргүүлсэн. Иймд маргаан бүхий Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар тушаал нь эрхийн зөрчилгүй захиргааны акт тул нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тохижилт хийх биш газар ашиглуулаагүй гэж тайлбарлаж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хязгаарлалтын дэглэмд тохижилт хийх зохицуулалт байдаггүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү*******гийн гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн сэргээгдэх нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар даалгах нэхэмжлэлийн шаардлага байхгүй байна. Тохижилт хийх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоор маргах эрх нэхэмжлэгчид нээлттэй. Маргаан бүхий тушаалыг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн сэргээгдэх нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Захиргааны байгууллага нь иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт өгсөн бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлэж 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд дэмжих бичиг явуулсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлалаа. Богдхан уул дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь яамны өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг манай харьяа байгууллага гэдгийг нэмэлтээр дурдмаар байна. гэв.

10.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч 2024.06.06-ны өдрийн А/418 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" тушаал гэж үзэж илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргажээ. Гуравдагч этгээдийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд: 1.Хууль зүйн үндэслэлийн тухайд.Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэх агуулга нь захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүйгээр гаргаж эрхэд халдсан, энэ нь хэн ч харсан илэрхий алдаатай байх тохиолдлыг ойлгодог. Маргаан бүхий актыг үзвэл, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэж гарсан. Иймд, тус актыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан хуулийн үндэслэлгүй гарсан гэж үзэх үндэслэлгүй юм. 2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох тухайд. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д "., нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэгт нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны үйл ажиллагаа нь тухайн этгээдэд чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг нь хөндөөгүй байдаг. А/418 тоот тушаал нь нэхэмжлэгчид чиглээгүй бөгөөд мөн түүний эрх зүйн байдлыг хэрхэн хөндөж буй нь ойлгомжгүй тодорхойгүй байна. гэжээ.

11.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Төлөөлөгчийн хувиар дараах тайлбарыг гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024.06.06-ны өдрийн А/418 тоот тушаал нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөөгүй. Мөн түүнчлэн дээрх захиргааны акт нь нэхэмжлэгчид чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5, 109.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэжээ.

12.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч тохижилт хийх хүсэлт гаргасны дараа иргэн Ж.Тид газар олгож давуу эрх олгосон. Тус тохижилт хийх газар нь бусад газар ашиглагчийн орц гарц тул тохижилт хийх боломжгүй тухай үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарлаад байна. Цаг хугацааны хувьд Ж.Т нь солбилцолд өөрчлөлт оруулж, талбайн хэмжээ нэмэгдүүлэх хүсэлтийг Богд хан дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Уг хүсэлтийг шийдвэрлэж 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд дэмжих бичиг явуулсан. Үүнээс 4 хоногийн дараа Т.Э нь Богд хан дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тохижилт хийх хүсэлт гаргасан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалаар нэгж талбарын солбилцлын хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн. Мөн Богд хан дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хуулийн мэргэжилтэн Н.А*******аас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэгт тухайн газар бусдын орц гарц учраас тохижилт хийх боломжгүй, бусад газар тохижилт хийх боломжтой талаар явцын мэдээлэл өгсөн. Үүний талаарх эцсийн хариуг Богд хан дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа бичгээр хариу өгсөн гэж тайлбарладаг. Үүнээс харахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг өөр хариу өгч, эргэж буцсан зүйл харагддаггүй. Маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дах хэсэгт бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгоно гэж заасныг тайлбарладаг. Уг заалтыг захиргааны байгууллага өмнө гаргасан захиргааны актаа хууль бус гэж үзэх эсвэл хууль бус байсан гэж үзвэл тухайн актыг хүчингүй болгох эрхтэйг заасан. Мөн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгохдоо тодорхой хил хязгаарын дотор, шаардлагын үндсэн дээр хүчингүй болгоно гэсэн шаардлагыг Захиргааны ерөнхий хуульд заасан гэж ойлгож байна. Тиймээс шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дах хэсэгт заасныг үндэслэн маргаан бүхий актыг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Маргаан бүхий акт гарснаар нэхэмжлэгчийн ямар эрхийг шууд болон шууд бус байдлаар хөндөж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий акт хүчингүй болсноор хөрсний тохижилт хийх, мод тарих боломж бүрдэнэ гэж тайлбарлаж байна. Шүүхээс хийсэн үзлэгээр маргаан бүхий газар нь бусдын орц, гарц бөгөөд тохижилт хийх боломжгүй нь тогтоогдсон. Маргаан бүхий акт нь нэхэмжлэгч рүү чиглээгүй, актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол сэргээгдэхгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

...Нэхэмжлэгч тал гуравдагч этгээдийн эзэмшлийн газартай бүхэлд нь маргах боломжгүй. Барилга эрхлэх зөвшөөрөл авахгүйгээр барилга барьсан нь уг маргаанд хамааралгүй өөр асуудал. Иргэн Ж.Тийн хувьд түр оторлох сууцын зөвшөөрөлтэйгөөр барилгын үйл ажиллагаа явуулж байна. Эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэнд барилгын ажлыг гүйцэтгэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тайлбаруудыг гаргаж байна. гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг маргаан анх захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох зорилгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийж хариуцагчтай маргаж эхэлсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь мод бут тарих эрх зөрчигдсөн бөгөөд хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр өөр агуулгатай хариуг мессежээр өгсөн гэдэг байдлаар өмнөх хуралдаанд гэрчээс уг нөхцөл байдлыг тодруулж байсан. Нэхэмжлэгч хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, маргаан бүхий актыг хүчингүй болгуулах дагаврын хүрээнд шаардлага гаргах эрхтэй эсэхэд шүүх анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Эоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг хүчингүй болгуулах-аар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогду тус шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байна.

2.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт хууль зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, түүнчлэн хүчингүй болгуулахаар тодорхойлсон актаар нэхэмжлэгч Т.Эын хүсэлт гаргаагүй газарт гуравдагч этгээдэд газар ашиглуулах эрх олгосон байх тул маргаан бүхий актын газрын давхцалгүй хэсэгт холбогду гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.Нэхэмжлэгчээс ...хүсэлт гаргах үед тухайн газар нь аливаа этгээдэд ашиглагдахаар олгогдож, бүртгэгдээгүй буюу хоосон газар байсан, Гэтэл Богд хан дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тохижилт хийхээр гаргасан хүсэлтийг нийтийн эзэмшлийн талбай гэсэн үндэслэлээр удаа дараа татгалзсан хариу мэдэгдэл шийдвэрийг мэдэгдсэн бөгөөд тухайн шийдвэрийг албан бичгээр авах хүсэлт гаргахад энэхүү шийдвэрээ өөрчилж Ж.Тид газар олгосон гэж хоёр өөр хариу өгсөн нь бусад этгээдэд давуу эрх олгож шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй, цаг хугацааны хувьд иргэн Т.Э тус газарт тохижилт хийх хүсэлт гаргасны дараа иргэн Ж.Тид давуу эрх олгож , газар ашиглах эрх олгосон. тус яам сонгон шалгаруулалтад оролцох боломжийг хангаж бүрдүүлээгүй эс үйлдэхгүй үйлдсэн буюу нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг тус хязгаарлаж шийдвэр гаргасан, өмнө олгосон газрын нэгж талбарын хэмжээг нэмэгдүүлж газар ашиглах эрх олгох нь хуульд заасан сонгон шалгаруулалтын журам үйлчлэхгүй байх үндэслэл болохгүй, маргаан бүхий тушаал гарах эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад маргаан бүхий тушаалыг гаргасан, тохижилтын ажил хийх хүсэлтийг зохих ёсоор хүлээн авч шийдвэрлээгүй, татгалзсан шийдвэрт гомдолтой байгаа гэх хэд хэдэн үндэслэлийг тайлбарлан маргаж байна.

3.1.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Ж.Тоос Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр цахимаар газрын солбицолд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/759 дугаар албан бичгээр солбицол бүхий газар нь бусад газар ашиглагчид олгогдсон газартай давхцалгүй тул газар ашиглах эрхийн гэрчилгээний солбицол өөрчлүүлж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт уламжилжээ.

3.2.Улмаар Ж.Тоос 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандан ...газарт солбицолын цэгт өөрчлөлт оруулж нэмэгдүүлэх хүсэлтэй тул уг хүсэлтийг хүлээн авж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ.

3.3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны а/197 дугаар тушаалаар байгуулагдсан тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас Ж.Тийн хүсэлтийг хүлээн авч Богдхан уулын ДЦГ-ын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 0.16 га газрыг 4264,8 м2 болгон талбайн хэмжээ нэмэгдүүлэхийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэжээ.

3.4.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар Газар ашиглах эрхийн хэмжээ, нэгж талбарын солбицол өөрчлөх тухай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд Ж*******ийн Т (РД:)-д олгосон 0.16 га газрын хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/197 дугаар тушаалаар байгуулагдсан "Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн XI хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/759 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналын дагуу 4264.8 кв м болгон талбайн хэмжээг нэмэгдүүлж, нэгж талбарын солбицлыг өөрчилж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгч Т.Эоос Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тухайн орчныг 100 хувь ногоон орчин болгохыг зорих бөгөөд өөрийн зүгээс шаардлагатай хөрөнгө оруулалт болон хичээл зүтгэлийг тохижилтын гэрээний хугацаанд дээрх газарт тохижилт хийхэд хамтран ажиллаж, холбогдох зөвшөөрөл олгож өгөх хүсэлтийг гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/1031 дугаар албан бичгээр Таны хүсэлтэд дурьдсан газар нь иргэн Ж.Тийн ашиглалтын газартай давхцалтай тул тохижилт хийх боломжгүй гэх хариуг өгчээ.

4.1.Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2/334 дугаар албан бичигт Танаас ирүүлсэн 01/693 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн иргэн Т.Эын хүсэлт өгсөн гэх кадастрын зургийн солбицлын утгыг боловсруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06- ны өдрийн А/418 дугаар тушаалаар талбайн хэмжээ нэмэгдүүлсэн иргэн Ж.Тийн нэгж талбарын 178******* дугаартай газрын мэдээлэлтэй давхцу үзэхэд 650.7 талбайгаар давхцалтай байна. гэсэн нь тогтоогдож байна.

4.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д .Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно., 34 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа таван жилээс доошгүй байна. Газар ашиглах зөвшөөрөл, гэрээний хугацааг тогтоохдоо тухайн газар дээр хэрэгжих төслийн хугацааг харгалзан үзэж болно., 35 дугаар зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлан газар ашиглах зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана., 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана., Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална., Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:, 18 дахь заалтад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тусгай зөвшөөрлийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно гэж тус тус тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох талаар зохицуулсан байна.

4.3.Энэ хэргийн тухайд гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргахаас өмнө буюу 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт гаргаж, тус хүсэлтийг дэмжсэн саналаа Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжилсны дараа нэхэмжлэгч Т.Эоос хүсэлт гаргасан байх ба энэ цаг хугацаанд маргаан бүхий сайдын тушаал гараагүй байжээ.

4.4.Дээрх хуулийн зохицуулалтаас болон хэргийн үйл баримтаас үзэхэд цаг хугацааны хувьд ойр хүсэлт гаргасан этгээдүүдэд газар ашиглах эрх олгох асуудлыг шийдвэрлэхдээ сонгон шалгаруулалт явуулах байсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

4.5.Гэвч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байх бөгөөд захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний тодорхойлсон хариуцагчийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн маргааныг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан аль нэг шийдвэрийг гаргах эрх зүйн зохицуулалттай.

4.6.Тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байхгүй буюу нэхэмжлэгч нь түүнд газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр, түүний үндэслэлтэй маргаагүй, мөн цаашлаад шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой даалгах шаардлага гаргаагүйгээс гуравдагч этгээдэд газрын хэмжээг нэмэгдүүлэн олгосон тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй бөгөөд нэгэнт нэхэмжлэгчид сэргэх эрх, ашиг байхгүй байхад гуравдагч этгээдэд эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

4.7.Хэдийгээр нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 07 сарын 19-ны 01/1031 тоот шийдвэрийг хүчингүйд тооцож, тохижилт хийх зөвшөөрөл олгох эсэхийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгах тухай шаардлагыг гаргасан байх боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 7815 дугаар захирамжаар тус шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1482 дугаар тогтоолоор ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/1031 дүгээр албан бичгээр хүсэлтэд дурдсан газар нь Ж.Тийн ашиглалтын газартай давхцалтай тул иргэн, аж ахуй нэгж байгууллагын ашиглалтын газартай давхцалгүй нийтийн эзэмшлийн газарт мод тарих, тохижилт хийх боломжтой болохыг мэдэгдсэн нь дээрх хуульд заасан захиргааны актын шинжүүдийг агуулаагүй байх төдийгүй ийнхүү шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газрын тухай хууль тогтоомжид тодорхойлсон газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гэж үзэхээргүй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна. гэж дүгнэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, тус тогтоол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-т зааснаар эцсийн шийдвэр болжээ.

4.8.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Т.Эын тохижуулахаар хүсэлт гаргасан газар нь аливаа этгээдэд түрүүлж олгогдоогүй байсан ч бусад этгээдэд буюу гуравдагч этгээдэд анх газар ашиглуулахаар эрх олгосон газрын орц, гарц байх тул бодит байдалд сонгон шалгаруулалт явуулсан ч нэхэмжлэгчид газрыг олгох боломж байхгүй байсан гэж үзсэн болно.

4.9.Иймд нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газартай давхцалгүй гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон газартай холбоотой хэсгийн тухайд:

5.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасан.

5.2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар Газар ашиглах эрхийн хэмжээ, нэгж талбарын солбицол өөрчлөх тухай тушаалаар Ж.Тид олгосон 0.16 га газрын хэмжээг 4264.8 м.кв болгон нэмэгдүүлж олгосон, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2/334 дугаар албан бичгээр Т.Эын хүсэлт өгсөн газар нь Ж.Тийн газартай 650.7 м.кв талбайгаар давхцалтай нь тогтоогдож байна.

5.3.Үүнээс үзэхэд Т.Э нь өөрийн хүсэлт гаргасан газартайгаа давхцалтайгаас бусад газрын хэсэгт маргах эрхгүй этгээд буюу гуравдагч этгээдийн нэхэмжлэгчийн хүсэлт гаргаснаас бусад давхцалгүй газрын хэсэгт холбогдох тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, түүнд сөрөг нөлөөлөл үүсгээгүй байх тул нэхэмжлэгч нь энэ тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна.

5.4.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалын нэхэмжлэгч Т.Эын ашиглахаар хүсэлт гаргасан газартай давхцалгүй, гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон газарт холбогдох тушаалын хэсгийг хүчингүй болгуулахаар маргах эрх нэхэмжлэгч Т.Эод байхгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Эоос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогду гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/418 тоот тушаалын нэхэмжлэгч Т.Эын ашиглахаар хүсэлт гаргасан газартай давхцалгүй, гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон газарт холбогдох тушаалын хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.УРАНГУА