| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/03424/И |
| Дугаар | 192/ШШ2025/03233 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/03233
2025 04 23 192/ШШ2025/03233
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч З.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,202,492.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,228,749.64 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,228,749.64 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,228,749.64 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,228,749.64 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,228,749.64 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,228,749.64 төгрөгийг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,228,749.64 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,228,749.64 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,228,749.64 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,228,749.64 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,228,749.64 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,228,749.64 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,228,749.64 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,228,749.64 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,962.46 төгрөгийн 121,981.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.А-аас улсын тэмдэгтийн хураамжинд 121,981.23 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 121,981.23 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ