| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/07811/И |
| Дугаар | 192/ШШ2025/03359 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/03359
2025 04 25 192/ШШ2025/03359
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Л.И нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,392,311 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 8,397,311 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,912 төгрөгийн 134,956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.И-аас улсын тэмдэгтийн хураамжинд 134,956 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 134,956 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ